Апп Тойм   01 сарын 02, 2018

Шинэ оны эхэнд гар утсандаа заавал суулгах аппууд

Шинэ апп туршиж эхлэхэд, эсвэл хэрэглэх юм сан гэж бодсоор яваа аппуудаа шийдвэртэйгээр ашиглаж эхлэхэд хамгийн тохиромжтой цаг үе бол оны эхэн билээ. Та бүхэн шинэ оны зорилтуудаа хэдийн тодорхойлсон, эсвэл ид бодож суугаа байх. "Апп тойм"-ынхоо шинэ оны эхний дугаараар тавьсан зорилтдоо хүрэхэд тань туслах аппуудыг танилцуулж, өмнө тоймлож байсан заримыг нь эргэн сануулж байна.

ХУВИЙН САНХҮҮ: MONEY LOVER

Орлого зарлагаа нямбай бүртгэн, хувийн санхүү төлөвлөлтөө сайжруулж эхлэх ёстой үе бол яг л шинэ оны эхний өдрүүд юм. Тиймд мөнгөтэй харилцаж буй байдал, зан төлөвийг тань нээн харуулах Money Lover хэмээх апп-ийг ашиглаад үзээрэй. Бусад санхүүгийн аппуудыг бодвол ашиглахад харьцангуй хялбар, мэдээллээ графикаар танилцуулдгийг нь онцлууштай. Хувцас, хоол, чөлөөт цаг гэх мэт янз бүрийн ангиллыг ашиглан орлого, зарлагаа бүртгэдэг. Мөн хадгаламж үүсгэх, тогтмол хийгддэг орлого, зарлагыг автоматчилах гэх мэт хэрэгцээт функцуудтай.

Татах: iOS, Android

Холбоотой:
-Апп тойм: Spending 2 - Мөнгөө хэмнэ ээ хө
-Мөнгөө хадгалж арвижуулахад туслах 10 дадал
-Хувийн санхүүгээ удирдахад туслах 3 апп

ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: GOOGLE KEEP

Шинэ онд илүү эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байя гэвэл Google Keep-ийг хэрэглээд үзээрэй. Хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авах, хийх ажлын жагсаалт гаргах тал дээр гол сонголтуудын нэг бол энэ апп. Учир нь ижил өрлийн аппуудыг бодвол маш энгийн, цөөхөн боловч хэрэгцээтэй функцуудтай зай бага эзэлж, хурдан ажилладаг. Мөн Google-ийн Sheets, Docs, Mail, Drive зэрэгтэй хоршин ажилладаг тул эдгээрийг хэрэглэгчдэд илүү амар байх. Харин илүү цогц, илүү том апп гэвэл Evernote-ийг гарцаагүй дурдах хэрэгтэй.


Татах: iOS, Android

Холбоотой:
-Апп тойм: Evernote - Таны цахим санах ой
-Апп тойм: Index - Бүгдийг илүү цэгцтэйгээр төлөвлө
-Ажил төлөвлөлтийн хамгийн сайн 5 апп-ийг харьцуулах нь

ЭРҮҮЛ МЭНД: 8FIT

Шинээр гарсан хэдий ч App Store-ийн фитнесс, эрүүл мэнд ангиллын хамгийн их таталттай аппуудын нэгээр тодроод буй 8Fit нь эрүүл мэндээ сайн тордохоор зорьж буй хүмүүсийн суулгах ёстой апп юм. Дасгал хөдөлгөөнтэй холбоотой зорилтоо хянаж, аппаас гаргадаг иог, табата зэргийн бичлэгийг үзэж даган хийх боломжтой. Үүгээр зогсохгүй хоолны дэглэмд зориулсан хэсэгтэй бөгөөд нүүрс усгүй хүнс, эсвэл цагаан хоол гэх мэт өөрт тохирсон жоруудыг ашиглан хоолны төлөвлөгөө гаргаж болдог. Мөн Apple Health-тай холбон гүйсэн, алхсан замаа оруулж болно. Эдгээрийг багтаасан эрүүл мэндийн цогц апп-ийн суурь функцууд нь үнэгүй бөгөөд үнэтэй хувилбар нь 5$-аас эхэлнэ.

Татах: iOS, Android

Холбоотой:
-Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх 4 апп
-Апп тойм: Gyroscope - Амьдралын хэмнэлээ дурандацгаая
-Онцлох бизнес: Goldish Gym - Бие махбодио баярлуул
-Онцлох бизнес: Onefit - Хүссэн үедээ хүссэн газраа

ГАДААД ХЭЛ СУРАХ: DUOLINGO

Гадаад хэл сурах амаргүй даалгаврыг хялбарчилж, тоглоом мэт болгосон Duolingo-г энэ жил гадаад хэлээ огцом сайжруулахыг хүсэгчдэд санал болгоё. Одооноос эхлэн өдөрт 1 хичээл, хамгийн ихдээ 30 минутыг зарцуулаад явбал хагас жилийн дотор үзэж буй хэлээ анхан дунд түвшний хэмжээнд сурчихна байх шүү. Франц, испани хэлнээс эхлээд еврей, эсперанто гэх мэт нийт 20 хэлний сантай. Түүнчлэн заавал шинэ хэл гэлтгүй мартсан хэлээ сэргээхэд Duolingo-г ашиглаж болно.

Татах: iOS, Android

Холбоотой:
-Апп тойм: Memrise - Гадаад хэлийг зугаатай суръя
-Апп тойм: Англи хэлээ сайжруулахад туслах 5 апп
-Гадаад хэл суралцагчдад зориулсан мэдүүштэй сайтууд
-Таны утсанд байх ёстой англи толь бичгийн апп-ууд
-Апп тойм: Visual dictionary – Үг цээжлэх амархан боллоо!
-Англи хэлийг хэдэн наснаас эхэлж сурвал төгс хэмжээнд очих вэ?

НОМ УНШИХ: Goodreads

35 сая гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн, 1 тэрбум гаруй номын мэдээлэл, шүүмж бүхий баялаг сантай Goodreads нь унших буюу уншсан номынхоо жагсаалтыг гаргах, шинэ содон номуудтай танилцах, бусад номын хорхойтнуудтай холбогдох хамгийн том онлайн талбар юм. Тухайн жил унших номынхоо тоог оруулчихвал таны энэ зорилтыг тэд байнга харуулсаар л байдаг.

Татах: iOS, Android

Холбоотой:
-Апп тойм: Goodreads - Оюун ухаанаа хурцал
-Номын хорхойтнуудад заавал байх ёстой 6 апп
-Ном сонирхогчдын заавал сонсох Unlock подкастыг танилцуулах нь
-'Ном унших ном' номын тухай
-Онцлох бизнес: Номын шуудан - Оюуны хүргэлт

ДАДАЛ  ХЭВШҮҮЛЭХ: HABITMINDER

Аппуудыг сайн ашиглаж дадаагүй бол зэрэг зэрэг ашиглаж эхлэх нь амаргүй байдаг. Яг л шинэ жилийн зорилт мэт хэсэг идэвхтэй байснаа ашиглахаа больчихдог талтай. Тэгвэл апп ашиглалтыг мөн л нэг апп-аар хяначих хэрэгтэй. Энэ бол дадал хэвшлүүдээ "мөшгидөг" апп. Өөрөөр хэлбэл энэ апп-ийг л сайн хэрэглээд байвал нөгөөдүүлээ бас идэвхтэй ашиглах магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл энэ төрлийн апп-д HabitMinder-ийг санал болгоё. Тус апп цаанаасаа сонгох боломжтой 50 дадалтай ирдэг бөгөөд мэдээж өөрөө шинэ дадал үүсгэж болно. Хэр хугацаанд, ямар давтамжтай тэрхүү үйлдлийг хийхээ тохируулж өгдөг бөгөөд танд тохирсон цагт сануулга өгч, үйлдлээ хийхийг буюу хийсэн бол тэмдэглэхийг сануулна. Интерфэйс нь ч гэсэн их ойлгомжтой. Гэхдээ зөвхөн iOS хувилбартай тул Android утастай хүмүүсийн хувьд доор холбосон нийтлэлийг сонирхоод үзээрэй.

Татах: iOS

Холбоотой:
-Хэрэгтэй дадлуудыг өөриймшүүлэхэд туслах 5 апп
-Хэвшүүлэхэд амаргүй ч өндөр ач тустай 7 дадал

МЭДЭЭЛЭЛ АВАХ: UNREAD APP

Нийтлэлийнхээ төгсгөлд, та бүхний мэдээлэл авах хэрэгцээнд өөрсдийн апп-ийг санал болгоё. Хэрвээ та манай сайтад вэбээр ханддаг бол апп-ийг маань татаад суулгачихвал уншихад бүр илүү хялбар байх болно. Unread-ийн апп нийтлэл шинээр орох бүрд сонордуулга (notification) илгээхээс гадна оффлайн үед зориулж нийтлэлийг хадгалж авах гэх мэт функцуудтай.

Татах: iOS, Android

54332   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.