Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 25, 2017

Хувийн санхүүгээ удирдахад туслах 3 апп

Өнөөдөр бид хувийн санхүүгээ удирдахад туслах 2 гадаад, 1 монгол апп-ийг танилцуулж байна. Өмнө нь бид бас Spending 2 апп-ийг танилцуулж байсныг зарим уншигч маань санаж байгаа байх. Санхүүгээ хянаж явах апп-ийг ашиглаж сурах нь эхэндээ тун амаргүй байдаг ч ядаж 1 сарын турш тасралтгүй хэрэглэхэд цаашдаа тасалдалгүй хөтөлж явах сонирхол төрж, нэг ёсны "зугаатай" ажил болдгийг миний бие хувийн туршлагаасаа мэднэ. Тиймээс та бүхэн энэ төрлийн апп-ийг заавал туршиж үзээрэй.

Pocket Expense

Аль ч орны валютаар буюу монгол төгрөгөөр тохируулах боломжтой бөгөөд хийсэн гүйлгээ, орлого зарлагаа оруулахдаа өдрөө сонгоод, ангилалд хувааж, зураг эсвэл тэмдэглэл бичиж болдог. Хэрвээ сар бүр банкинд мөнгө тушаах шаардлагатай байдаг бол тэрийгээ өөртөө сануулах үүднээс сар өдрийг нь тохируулаад сануулчихна. Сарын төсвөө урьдчилан тогтоохоос гадна орлого, зарлага балансыг тань гаргаж өгнө. Аль сард хамгийн өндөр зарлагатай эсвэл орлоготой байсныг, юунд хамгийн их мөнгө зардаг, орлогын тань ихэнх хувийг юу эзэлснийг ч мөн тодорхой харуулдаг болохоор төсвөө хянахад түвэггүй байх болов уу. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой бөгөөд үнэгүй учир хүн бүр хэрэглэх боломжтой.

Татах: iOS, Android

Wally



Forbes сэтгүүлээс онцолсон топ 10 стартапын нэг болох Wally нь хэрэглэхэд маш хялбар бөгөөд үнэ төлбөргүй учир хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа. Хаана, хэзээ, юуг, яаж, хэр их үнээр гэсэн маш тодорхой зарчмаар ажилладаг. Нэмэлт зураг авах, тэмдэглэл хийх, орлого, зарлагаа жил, сар, улирлаар харах, төсвийн зорилт тавих, зорилтдоо хүрэхэд тань тусалж notification илгээнэ, цугласан датагаа excel дээр татах, хүсвэл нууц үг хийгээд хувийн мэдээллийнхээ нууцлалыг хангах боломжтой. Хамгийн сонирхолтой нь Wally танаас суралцаж хэрэглэх тусам ухаалаг болдог.

Татах: iOS, Android

Төсөвчин

Монгол банк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөвчин” аппликэйшнийг өнгөрсөн 3 сард ашиглалтад оруулсан билээ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг аппликэйшн нь орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах, моргейжийн зээлийн хүү бодох зэрэг хувь хүн санхүүгээ удирдах өргөн функцтэй. Түүнчлэн танд мэдлэг олгож зөвлөгөө өгөх контентуудтай нь их таалагдсан шүү. Мэдээж Монголын нөхцөлд тохируулсан апп гэдгээрээ онцлог.

Татах: iOS, Android

60800   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.