Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   08 сарын 26, 2017

ШИНЭ: Ном сонирхогчдын заавал сонсох UNLOCK подкастыг танилцуулах нь

ПОДКАСТЫН ТАЛААР

Завгүй амьдралын хэв маяг залуучуудын дунд зонхилж, ажил амьдралаа зохицуулангаа эргэн тойронд өрнөж буй үйл явдал, мэдлэг өгч чадах контентоор “цангадаг” үе нэгэнт иржээ. Үүний нэг шийдэл бол сонсдог контент буюу подкаст юм. Подкаст бол тогтсон форматтай, богино хугацаанд их хэмжээний мэдлэг мэдээллийг өгч чаддагаараа сүүлийн үед алдаршиж буй контентийн төрөл билээ. “Би хэрхэн ажилладаг вэ” цувралд оролцсон эрхмүүд, хэрэглэдэг аппликэйшнээ танилцуулсан зочид маань цаг хэмнэх хамгийн сайн арга нь подкаст гэдгийг онцолж, уншигчдад санал болгож байсан тохиолдол цөөнгүй байв. Тиймээс бид урт хугацааны туршид аудио контент дээр ажиллах боломжийг эрэлхийлж байлаа.

Яг энэ үед Unlock гарч ирсэн юм. Unlock-ийг үүсгэн байгуулагч Б.Тэгшбаяртай өнгөрсөн өвөл Улаанбаатарт болон Токиод уулзалтууд хийж, хэрхэн урт хугацаанд хамтран ажиллах, ямар байдлаар илүү сайн, илүү үр ашигтай контент хийж болох талаар санал солилцсоны үр дүнг бид өнөөдөр танилцуулж байна. Манай багийнхан ч гэсэн номын хорхойтнууд учраас ном+подкаст гэсэн гайхалтай хослолд хувь нэмрээ оруулах болсон нь санаандгүй хэрэг биш байлаа.

Дэлхийн тэргүүлэх компаниудын нэг Мицуйд зөвлөхөөр ажилладаг Тэгшбаяр бол энэхүү подкастын хөтлөгч. Олон талт мэдлэг, үр дүнтэй, хурдтай унших арга барил нь түүнийг энэ подкастын ”төгс” хөтлөгч болоход нөлөөлж байгаа нь гарцаагүй. Бид чөлөөтэй хэлбэрээр, таны найзын хувиар энэхүү подкастыг хөтлөн явуулах болно.

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

UNLOCK-ийн талаар

Энэ бол номын тухай ярилцах аудио талбар. Бид сонирхол татахуйц, олны анхаарлын төвд байгаа, мэдлэг өгөхүйц номуудыг сонгон авч, тухайн номтой холбоотой ажил эрхэлдэг, сайн нэмэлт мэдээлэл өгч чадах зочдыг урьж ярилцах болно.

Бид танд тухайн номоос авч болох ойлголтууд, гол санаануудыг хураангуйлан хамгийн товчоор мэдээлэл өгөх болно. Нэг цагийн дотор та хангалттай хэмжээний мэдлэгийг өөртөө хуримтлуулж, тухайн номыг өөрөө дэлгэрүүлж унших хэрэгтэй эсэхээ шийдэх боломжтой болох юм. Unlock танд мэдлэгийн нэгэн “үүд”-ээ нээхийг санал болгож байна.

Ингээд цаашид энэхүү номын буланд хоёр долоо хоног тутамд тавигдах подкастынхаа талаар, түүнчлэн сүүлийн үед уншиж буй ном, унших арга барилынхаа талаар А.Ундрал, Б.Батзаяа бид гурав Тэгшээтэй ярилцсанаа хүргэж байна.

YouTube-д байрлуулсныг доороос үзнэ үү. SoundCloud дээр сонсох бол энд дарна уу. iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

UNLOCK ПОДКАСТЫН ӨМНӨХ ДУГААРУУДААС

Сонсох: Elon Musk by Ashlee Vance

Сонсох: "Shoe Dog" by Phil Knight

Сонсох: "Good to Great" by Jim Collins

Сонсох: "The Happiness Advantage" by Shawn Achor


Сонсох: "Brain rules for baby" by John Medina

Холбоотой нийтлэл: Таны өнөөдрөөс эхлэн сонсвол зохих 6 подкаст http://www.unread.today/posts/post/813

Та бүхэн бидэнтэй холбогдон сонсохыг хүссэн номуудаа санал болгож, подкастын талаар бүтээлч шүүмж хэлж байгаарай.

53608   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.