Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   01 сарын 31, 2017

Номын хорхойтнуудад заавал байх ёстой 6 апп

Ном унших дуртай, номын хорхойтон уншигчдадаа өнөөдрийн нийтлэлээ бид зориулж байна. Эдгээр апп-ууд таны оюуны цангааг тайлж, хамгийн сонирхолтой бөгөөд хялбар байдлаар ном унших, номоо сонгох, номоо хуваалцах боломжийг олгох болно. Сонгодог зохиолуудаас эхлээд орчин үеийн онцлох ном бүхий сантай эдгээр апп-ууд дунд сонсдог болон зурагт номуудыг ч санал болгодог нь бий шүү. 

Goodreads

Номтой холбоотой ямар ч нийтлэлд Goodreads-ийг дурьдахгүй бол алдас болох байх. Та эндээс өөрийн сонирхлыг татаж магадгүй дараагийн унших номоо хайж, хүмүүсийн сэтгэгдлийг уншин, үнэлгээ үзэж, өөрийнхөө номын жагсаалтыг бүрдүүлж болно. Групп үүсгэж ном солилцох, ном унших челленж хийх зэрэг нь их алдартай. Ном сонирхогчдын коммьюинитид элсэж, сонирхлоороо номууд "нээх" хамгийн тохиромжтой талбар энэ шүү. Бидний бичиж байсан дэлгэрэнгүй тоймыг эндээс уншаарай.

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Wattpad

Энэ жагсаалт дундаас миний хамгийн сонирхлыг татаж буй апп. Хэдэн мянган классик зохиолуудыг та эндээс үнэгүй татаж унших боломжтойгоос гадна сонирхогчдын бичсэн асар олон "шинэ" зохиолуудыг унших боломжтой. Хэн нэгний "анхны уншигч" байх боломжийг энэ апп танд олгохоос гадна өөрийнхөө бүтээлийг ч бусдадтай хуваалцах боломжийг олгоно. Та өөрөө зохиол, бүтээлээ оруулж болно гэсэн үг. Тэрнээс гадна татаж авсан номоо уншиж байхдаа тухайлсан хэсгүүдэд хүмүүсийн сэтгэгдэл ямар байсныг уншиж болно. Нэг ёсондоо та хүмүүстэй хамт нэг ном хувааж уншингаа сэтгэгдлээ үлдээж байна гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Audiobooks

Хэрвээ та уншихаас илүү сонсохыг илүүд үздэг бол Audible-ийн Audiobooks-ийг санал болгож байна. 180 мянга гаруй ном, подкастыг сонсдог хэлбэрээр нь та эндээс татаж болно. Алхаж явахдаа, машин барьж байхдаа эсвэл хүн хүлээнгээ сонсоод явах боломжтой гэсэн үг. Ганц сул тал нь та гишүүнчлэлийн төлбөр төлж байж энэ апп-ийг бүрэн ашиглана. Гэхдээ эхний 30 хоног нь үнэгүй шүү.

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Comixology

Аниме, комик, манга, зурагт зохиолд дуртай уншигчдад заавал байх ёстой апп. Нийт 100 мянга гаруй бүтээл энд байх бөгөөд ихэнх нь үнэгүй. Та эдний өөрсдийнх нь гол давуу талаа гэж үздэг унших технологит нь "дурлана" гэдэгт эргэлзэхгүй байна. Зургийг татаж нарийн деталийг нь харах эсвэл утсан дээрээ яг тэр хэсгийг нь татаж хадгалж авах гэх мэт боломжуудыг энд олгодог. Туршиж үзэхэд гэмгүй апп.

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Poetry

Яруу найрагт дуртай юу? Poetry-г заавал татаж авч үзээрэй. Дэлхийн хамгийн алдартай сонгодог шүлгүүдээс эхлээд орчин цагийн яруу найргийн салбарын өнгийг тодорхойлогчдын бүтээл энд бий. Та зохиолчоор нь шүүж болохоос гадна хайр дурлал, баяр ёслол гэх мэтээр сэдвээр нь, мөн ганцаардсан, дурласан, эморсон гэх мэтээр өөрийн сэтгэл санааны байдлаараа ч хайлт хийж болно. Хэл сурч байгаа залууст бас их хэрэг болно шүү.

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Free Books

Хэрвээ та бүтэн ном үнэгүй татаж аваад уншихыг хүсч байгаа бол /хэн ч хүсэхгүй байх билээ дээ?/ энэ апп-ийг заавал туршиж үзээрэй. Энэ апп-ийн санд байх яг 23469 ширхэг ном бүгд үнэгүй. Ж.Аустин, Ф.Достоевски, Сир А.Дойлоос эхлээд дэлхийн сонгодог зохиолууд бол бараг бүгд энэ санд байгаа. Хэрэглэхэд хялбархан, ойлгомжтой, энгийн. Таны утсанд заавал байх апп-уудын нэг.

ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Та ном уншихдаа өөр ямар апп-ууд ашигладаг вэ? Бидэнтэй хэрэглэдэг апп, ашигладаг аргаа хуваалцаж бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

283356   12


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.