Он солигдох мөч хором бүрээр ойртон буй энэ цаг мөчид Unread уншигчдынхаа хамгийн их хүсэн хүлээдэг "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн шинэ оны тусгай дугаарыг хүргэж байна. Өнгөрч буй хугацаанд манай энэхүү буланд хийж бүтээсэн, хийж бүтээж буй үйлсээрээ олны хүндлэлийг хүлээн, бусдад үлгэр дууриал болж чадсан 15 зочин оролцож, ажлын арга барил, баримталдаг зарчим, алсын хараагаа та бүхэнтэй хуваалцсан бөгөөд эдгээр ярилцлагыг давтагдсан тоогоор 400,000 гаруй удаа уншиж, 200 гаруй сэтгэгдэл үлдээжээ. Бидэнтэй үргэлж хамт байсан та бүхэнд баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе!
Хүн бүр, байгууллага бүр өнгөрч буй оноо эргэн нэг дүгнэж, ирж буй оныхоо төлөвлөгөө, зорилгоо гаргаж буй энэ цаг мөчид бид "Би хэрхэн ажилладаг вэ?" буланд оролцсон бүх зочдоосоо эдгээр асуултуудыг асуусан юм. Та бүхэн ч гэсэн өөрсдөөсөө эдгээр асуултуудыг асууж, дүгнэлтээ хийн, зорилгоо тодорхойлоорой.
АСУУЛТ 1: 2015 оноо эргэн нэг дүгнэж, нэг өгүүлбэрт тодорхойлбол?АСУУЛТ 2: 2016 оны гол зорилгоо уншигчидтайгаа хуваалцвал?
Э.ЛХАГВА /"Монгол ТВ"-ийн мэдээний албаны ерөнхий продюсер/

1. 2015 он бэлтгэлээ хийсэн жил байлаа.
2. 2016 онд дэвжээнээ гарна аа.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Э.Лхагва
Б.БАТЗАЯА /Batu Digital компанийн гүйцэтгэх захирал/

1. 2015 он бол Бату Дижитал үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, Evex Entertainment Монголд анх удаа Color Event-ийг зохион байгуулж, Unread ч нээгдсэн, нэг ёсондоо миний хувьд суралцах, дасан зохицох, ажиглах, маш олон зүйлийг туршиж үзэн, түүнээсээ үндэслээд байр сууриа тогтоох жил байлаа.
2. 2016 онд улам илүү их суралцан АНУ-аас ирснээс хойш сурсан, ажигласан зүйлүүд дээрээ тулгуурлан нэлээн хүчтэй дайралт хийх бодолтой байна. 2017 он бол стратегийн хувьд их том зорилго тавьсан чухал жил. Тийм учраас түүн рүүгээ дөхсөн алхмуудаа хийж эхэлнэ. Мөн бас хэд хэдэн хувийн, хувьсгалын төслүүд эхлүүлэх төлөвлөгөө бий. Ганзотойгоо номоо гаргана. Гоё гоё юмнууд хийнэ ээ.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Б.Батзаяа
Ц.УЯНГА /M.A.D компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал/

1. 2015 он компанийн бизнесийн үр өгөөж гэхээсээ оршин тогтнолыг сорьсон компанийн засаглалын шалгуур жил боллоо.
2. 2016 онд өмнөх жилд суурилуулсан менежментийн шинэчлэлийн үр өгөөжөө хүртэхийн зэрэгцээ сонгуулийн жилтэй холбогдон үйл ажиллагаагаа хумих бодлого барих болов уу хэмээн таамаглаж байна.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Ц.Уянга
Ч.ГАНЖАВХЛАН /Лантуун дохио ТББ-ын тэргүүн/

1. 2015 он бол 1 настай Лантуу хүү 2 настай болсон төлөвшил дэвшлийн жил байв.
2. 2016 ондоо өмнөх жилүүдээсээ илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллаж, урдаа тавьсан зорилгууддаа хүрэхийн төлөө хичээх болно оо.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Ч.Ганжавхлан
Л.БАЛХЖАВ /UBS телевизийн ерөнхий захирал/

1. 2015 он эдийн засгийн эрээнтэй, бараантай жил байлаа.
2. 2016 оноо бүх талаараа элбэг, дэлбэг сайхан жил болно гэж хүлээж байна.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Л.Балхжав
Д.БАТ-ОКТЯБРЬ /Techstars компанийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал/

1. Мөрөөдөлдөө нэг алхам ойртсон, мөрөөдлөөрөө амьдарч чадсан жил байлаа.
2. Ажлын ачаалал, цар хүрээ нэмэгдсэн учир хувийн зохион байгуулалт, цагийн менежмент дээрээ илүү ажиллах ёстой болж байгаа. Тийм учраас буцаад энгийн зүйлс рүүгээ анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгаа. Өглөө эрт босох, дасгал тогтмол хийх, эрүүл хооллох гээд л :)
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Д.Бат-Октябрь
В.ГАНЗОРИГ /Bat Solutions Partners компанийн ТУЗ-ийн дарга/

1. 2015 он төдийгүй өнгөрсөн хугацаа бол миний хувьд хамт олноо мэдэх, хамтрагч нараа мэдрэх, найзуудаа ойлгох, түншүүдээ сонсох, менторуудаа дагасан үр бүтээлтэй сайхан хугацаа байсан.
2. Харин 2016 оныг би өөрийгөө илүү дотор талаасаа мэдрэх, гадна талаасаа мэдэх тал дээр төвлөрч ажиллана гэж бодож байна :)
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - В.Ганзориг
THE LEMONS хамтлаг

1. 2015 онд бид 3 дахь цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэж, бие даасан тоглолтоо хийн, Европоор аялан тоглолт хийсэн маш үр бүтээлтэй жил байлаа.
2. 2016 ондоо энэ жил та бүхний өгсөн урам зориг, эрч хүчээр улам илүү цэнэглэгдэж, бүр их бүтээлч өнгөрүүлэх зорилготой байна. Бид энэ жил unplugged тоглолтоо хийхээс гадна 4 дэх цомгийн ажилдаа орох болно.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Бид хэрхэн ажилладаг вэ?" - The Lemons
Б.ЭНЭРЭЛ /Made in Enerel студийг үүсгэн байгуулагч, дизайнер/

1. Яг жилийн өмнө өөрийн гэсэн студитийг бий болох зорилго өмнөө тавьж, 2015 оны 1 сард гэрээгээ хийгээд 4-р сараас нь засварын ажилдаа орж байлаа. Хамгийн том зорилго болох студиэ нээж өөрийнхөө яг юу хийдэг, юу хийж чаддаг, мөн юу хийх боломжтой гэдгээ харуулах зорилгодоо багахан ч гэсэн хүрсэн гэж бодож байна.
2. Lifestyle Tastemaker гэж яг хэнийг хэлдэг вэ, тэд юу хийх боломжтой вэ гэдгийг харуулахыг хүсэж байна. Төлөвлөсөн маш их ажлууд болон төслүүд байгаа учраас тэр бүгдийгээ 1-р сараас эхлүүлээд л хэрэгжүүлэх хуваарьтай байгаа.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Б.Энэрэл
П.БАЯРМАГНАЙ /Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал/

1. Бужигнаантай, будилаантай, хямралтай, хохиролтой, хорлонтой, хяслантай, үнэтэй, үнэртэй, бөгөөд мөнхүү баярлууштай, бахдууштай, дуулгууштай, дурсууштай зүйлстэй нэгэн оныг ардаан орхивой.
2. #Хямрал хаяанд ирээд хаалга “балбаж”, хармаа болон хөргөгчинд нөлөөлөх нь өдөр ирэх бүр мэдрэгдэж буй ч нүүрэндээ тодруулсан #инээмсэглэлээр элдэв төрлийн хямрал, бухимдал бөөгнөрөл, сонгуулийн синдром, үнийн хөөрөгдөл, популизмын эсрэг “чимээгүй дайн” зарлахыг хүснэ.
Учир мэдэх эрдэмтэн судлаачид олон жилийн уйгагүй туршилт хэмжилтийнхээ үр дүнд хүмүүн бие нь хүчээр ч атугай #инээж байвал аз жаргалтай, #эрүүл саруул төв амьдрал аяндаа тогтдог болохыг тогтоосон байна #гэнээ. Судалгаанаас үзвэл инээх болон хөхрөхөд #dopamine, #endorphins, #serotonin зэрэг стрессыг илааршуулдаг бодисууд ялгарч, өөдрөг байдлыг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл хэдийгээр тархи булчингуудыг удирддаг ч, эсрэгээрээ булчингууд тархинд нөлөөлөх боломжтой гэсэн үг. Дараагийн шалтгаан нь инээх нь #халдвартай. Та хаа ч, ямар ч орчинд, ямар ч нөхцөлд нүүрэндээ #инээмсэглэл тодруулбал эргэн тойрныхон нь өөрийн мэдэлгүй түүнийг дуурайдаг болохыг Шведийн эрдэмтэд тогтоосон байна. Тэгэхээр #инээж явбал илүү дулаахан, эерэг, зөөлөн уур амьсгалыг бүрдүүлэх нь.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - П.Баярмагнай
Н.ЛИЛИ /Лилин күнгфүгийн сургуулийг үүсгэн байгуулагч/

1. Маш өвөрмөц, адал явдалтай, өөрийхөөрөө бичиж, бүтээж, амьдарч чадсан нэг жил өнгөрлөө.
2. Күнгфүгийн сургуулийхаа хүрээнд ахмад настнуудын биеийн тамирын салбар сургууль нээхийг зорин ажиллах болно. Үүгээрээ дамжуулж ганц бие, үр хүүхэдгүй настангуудад зориулсан асаргаа халамжийн үйл ажиллагаа ч давхар явуулахыг хүсэж байгаа. Одоо судалгааны ажил маань эхлээд явж байна. Та бүхэнд Шинэ жилийн мэнд хүргэе.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Н.Лили
Х.НИНЖ-ЭРДЭНЭ /Academic англи хэлний институтийг үүсгэн байгуулагч/

1. Ерөнхийдөө эргэцүүлэл ихтэй жил болж өнгөрлөө.
2. Төлөвлөсөн ажил маш их байгаа учраас түүнийгээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс task management app-уудаас Trello-г сонгон ашиглаж эхлэсэн. Мөн сургалт явуулахад хамгийн чухал үндсэн хүчин зүйл болох маш сайн сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажил дээрээ илүү төвлөрөн ажиллана.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Х.Нинж-Эрдэнэ
А.МЭНД-ОРШИХ /Нью Медиа группийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч/

1. Хөөсрөлгүй, хий хөөрөгдөлгүй эдийн засагт бодит үнэнтэйгээ тулж, алдаа оноогоо дүгнэх, бизнесээ бодитоор харж чадсан жил байлаа.
2. Монгол компани дэлхийн тавцанд өрсөлдөх, монгол програмистийн хүч чадал, авъяас билэг Цахиурын хөндийд сонсогдох чухал жил байх болно. Бид Цахиурын хөндийгөөс хөрөнгө босгох замаар уул уурхайд суурилсан эдийн засаг болон мэдлэгт суурилсан эдийн засаг хоорондын ялгааг таниулж, Монголын програм хангамжийн компанийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хичээн ажиллана.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - А.Мэнд-Орших
Т.ЛХАГВАДОРЖ /Монгол улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд/

1. 2015 он миний хувьд, Монгол улсаа гадаад оронд төлөөлж суух үүрэг хүлээн, төр засгаас асар их хүндэтгэл, хариуцлага итгэн хүлээлгэснийг ухамсарлан, бүх зүйлд ард түмний язгуур эрх ашиг гэж байх ёстойг өөртөө сануулсан жил болж өнгөрч байна.
2. Ирэх 2016 онд Сингапурт байгаа Монголын тухай үндсэн ойлголтонд шинэ алхам тавьж, манай баялаг бол газрынхаар тогтохгүй залуусын оюуны баялаг юм гэдгийг харуулахын төлөө ажиллах зорилттой байгаа.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Т.Лхагвадорж
Д.ГАНЗОРИГ /Арвис Паблишинг ХХК-ийг үүсгэн байгуулагч/
1. 2015 онд танилын хүрээгээ тэлсэн, улам их хариуцлага үүрсэн, Unread-ийг эхлүүлсэн сайхан жил байлаа.
2. 2016 онд Unread-ийг улам өргөжүүлж, нэг бус номыг эрхлэн гаргана. ТББ-ынхаа ажилд шамдана. Мөн блог идэвхтэй бичиж, теннисний чадвараа улам ахиулахыг хичээх болно.
НИЙТЛЭЛ УНШИХ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Д.Ганзориг

Уншигч та ч гэсэн хуучин оноо эргэн нэг харж, ирж буй оныхоо үйл хэргийг төлөвлөн, түүнийгээ бидэнтэй болон бусад уншигчидтайгаа хуваалцан, өөртөө ахин ахин сануулах баталгаа болгон үлдээгээрэй.
Сэтгэгдэл бичих (16)


バ バヤンジャルガル 59.153.87.16
もう毎日Unread を読めるようになりましたね.本当にありがとうございます.去年色々知って見ました. これからもよろしくおねがいします. Unread is a unread. 頑張ってください.
М МАХА Төмөрчулуун 103.229.120.13
2015 он бол Их олон хүмүүс Махан биеийн массаж хийлгэсэн бол Миний бие Сэтгэлийн массаж их хйилээ,,Амьдрал туулсан хүн бага зовох юм, Цагаан талдаа нь зутрэх хандлага тай жил минь баяртай
b bb
hedhen urgelj davtagdan asuugddag asuultuud bolovch tovch todorhoi onovchtoi baidag. ene buland mash ih durtai anh site bii bolson tsagaas l idevhtei unshdag bolson. You guys are soo insriping keep moving forward :)
Т Т.Амарсанаа
Сайн байцгаана уу. Unread.today уншихдаа ямагт оновчтой байдлаар хэрэгтэй мэдээллүүдээ цаг алдалгүй авч чаддаг гэж боддог. Ялангуяа "Би хэрхэн ажилладаг вэ?" булан бол тэр чигтээ мэнтор болохоор санаа авах зүйл их байдаг. Мөн хэрэгтэй апп-ууд болон хялбарчилсан холбоосууд маш таалагддаг. Та бүхэнд ажлын дундрашгүй өндөр амжилт хүсье!
Ц Цогзолмаа
Маш гайхалтай, бүтээлч, үр өгөөжтэй сайт :) Цаашид улам бүр өсөн дэвжээрэй. Танай хамт олонд ажлын амжилт хүсье
Т Төмрөө
Сонирхолтой зүйлс оруулдгийг хэлэх нь илүүц болох биз. Дараагийн удаад Философич, философийн доктор, техникийн доктор С.Молор-Эрдэнийг оруулж өгөөч. Түүний хэрхэн ажилладаг нь одоогоор нууц байгаа. Үүнийг хүлээж буй хүмүүс ч бас цөөнгүй бий. Миний саналд хариу үлдээнэ үү?
З Зочин бнөө
Баярлалаа, сонирхолтой байлаа. Датакомын Энхбат гуайг энэ буландаа оруулж өгөөч, хэрхэн ажилладгийг нь мэдмээр байна
M Mandahaa
Сонирхол татсан мэдлэг мэдээллийн хүрээ тэлсэн сайхан сайт. Олон уншигчдынхаа итгэлийг алдалгүй урагшаа тэмүүлээрэй. Амжилт Анрийдчүүддээ :D
S Suvdaa
Байгуулагдаад удаагүй ч гэсэн аль хэдийн зөвхөн миний биш өөр олон хүмүүсийн хамгийн унших дуртай сайт болсон Unread-дээ баярлалаа. Ирэх жилдээ бүр илүү шинэлэг, гоё зүйлсийг бидэндээ бэлэглээрэй. Ирэх жилийн миний зорилго сурсан зүйлсээ хэрэгжүүлж, амжилттай өөрийн хийе гэсэн зүйлсээ хийхийг хүсч байна.Энэ их урмыг дээрх хүмүүсээс олж авсан вюм шүү баярлалаа
T Tulga
Unread-iig jiliin tursh buh niitleliig unshlaa. Mash sonirholtoi huraangui niitleluud zunduu baidag. Ugluu computer-aa asaahad l UnrEaD baij l baidag. 2016 ond iluu ihiig hiij buteegeerei gej husey. Magadgui bi Amjilttai uusgen baiguulagch bolood Yriltslaga uguh ch yum biluu. :-p
B Bon o Bon
2015 онд Анридийг уншдаг болсон нь сайхан байлаа. 2016 онд ч уншсаар байх зорилготой бна. Гол нь уншиж мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх ;)
B Bilegsaikhan
Өнгөрч буй 2015 оны нийтэллүүд хүлээлтийг өндрөөр бий болгож ханамж өндөр мэдээлүүдээр дүүрэн өнгөрлөө ирж буй 2016 онд илүү илүү байхыг ерөөе
Я Яруу
7 хоног бүр орж өмнө нь уншиж байгаагүй хэрэгтэй мэдээллүүд , сэтгэгдлүүдийг хүргэж байгаад баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе, Шинэ оны мэнд :)
Z Zoljargal
Unread-ийн хамт олон, тус буланд зочноор оролцсон бүх хүмүүст баярлалаа. Ялихгүй зүйл гэж байдаггүй. Харин ялихгүй хандлага л гэж бий гэдэг. Миний тоохгүй өнгөрөөдөг олон зүйлүүд ямар их ач холбогдолтойг энэ булангийн оролцогчдоос мэдэж авдаг. Гайхалтай. Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай.
Б Батнаран
Unrad-ийн хамт олонд маш баярлалаа. Маш их урам зориг өгч, гайхалтай сайхан мэдээллүүдийг өгч байгаа энэхүү сайт олон зуун залууст хүрч хийж бүтээхэд нь ихээхэн хувь нэмэр болно гэж бодож байна. Амжилт хүсье залуустаа
G Gansukh Bayarjargal
Лхагва гараг бүрийн маань лаптопоо асаагаад хамгийн түрүүнд хийдэг зуршил болтлоо энэ буланд дуртай болжээ. Энд орсон бүх хүмүүсээс үлгэр дууриал авч, тэднээс суралцаж, хөгжиж байгаа гэдэгтээ итгэдэг. Та бүхэндээ маш их баярлалаа. Миний хувьд ирэх жилийг энэ мундаг хүмүүсээс олж авсан сурсан зүйлсээ ажил хэрэг болгож өөрийн мөрөөдөл рүүгээ тэмүүлэх жил болгоно гэж төлөвлөж байна.