Бид энэ удаа асар бүтээлч нэгэн бүсгүйн ажлын арга барил болоод дотоод ертөнцийг танилцуулж байна. АНУ-ын Нью Йорк болон Лос Анжелес хотуудад дизайн, урлагийн чиглэлээр суралцаж төгсөөд, lifestyle tastemaker хэмээх мэргэжлээр Лос Анжелест 4 жил ажилласан Б.Энэрэл жил гаруйн өмнө Монголдоо эргэн иржээ.
Ажил мэргэжлийг нь мэдэхгүй хүнд бол тэр хувцасны дизайнер мэт харагддаг ч үйлчлүүлэгчийнхээ орон байр, тавилга сэлт, хувцаслалт зэрэг бүхий л зүйлсийн дизайн, хэв маягийг тодорхойлж, амьдралынх нь бүхий л тав тухыг цогцоор нь хангадаг нэгэн юм. Бид түүнтэй Вива Сити дэх дөнгөж төвхнөөд буй урланд нь очиж ярилцлаа.
Байршил: Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: Амьдралын хэв маягийг тодорхойлогч (Lifestyle tastemaker), Made in Enerel студийг үүсгэн байгуулагч
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Давтагдашгүй
Хэрэглэдэг гар утас: Iphone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13” ба Dell нөүтбүүкүүд, суурин компьютерийг хослуулан ашигладаг.
Сошиал хаягууд: Made In Enerel (фэйсбүүк хуудас), made_in_enerel (Инстаграм), @madeinenerel (Твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Ажлаа эхлэхээс өмнө үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж, тэр хүний юунд дуртай, ямар онцлогтойг нь мэдэж, түүн дээрээ тулгуурлан шийдлүүдээ гаргахыг зорьдог. Ингэхдээ Mood board үүсгэх буюу онцлог, сонирхлынх нь дагуу зургууд гаргаж, тэдгээрийг эвлүүлэн ажлаа эхэлдэг дээ. Аль болох л урьд нь ашиглагдаагүй, туршигдаагүй санаа шийдэл гаргахыг хичээж, асар их эрэл хайгуул хийдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?
Компьютерийн програмууд гэвэл AutoCAD, 3D Max, Photoshop, SketchUp. Аппууд гэвэл Vsco, Instagram, Pinterest, мөн интерьерийн Houzz, өрөөний хэмжээ авдаг Roomscan, тэгш ус болгон ашигладаг iHandy level.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?
Энэрэлийн урланд ороход аргагүй л өвөрмөц, бүтээлч сэтгэлгээтэй хүний бүрдүүлсэн уур амьсгал угтав. Хамгийн түрүүнд хөлнүүд нь янз бүрээр хөдөлдөг асар том ширээ, “48 цаг кино фестиваль”-ийн үеэр нэгэн киног бүтээхдээ урлагийн бүтээл болгон будсан хана, Монголд өмнө нь харагдаагүй байдлаар шийдсэн шатаар өгсөж гардаг хоёр давхрын хэсэг нүдэнд тусаж байв. Бүх л зүйлийг тэр өөрийн гараар хийсэн аж. Өрөөнийхөө том дүр зургийг гаргахдаа өөрийн урласан, ханан дээрх нэгэн зургаас санаа авч, өнгө будгийг нь нийцүүлэн гаргажээ.




Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Сонирхолтой санаа төрсөн үед алдалгүй тэмдэглэхийг хичээдэг. Орой янз бүрийн санаа бодож байгаад унтахаар шөнө тэр талаараа зүүдэлж, зүүдэндээ асуултын хариугаа олох нь бий. Тийм болохоор зүүдлээд сэрсэн даруйдаа л тэмдэглэж авна. Бас үйлчлүүлэгч нартайгаа ярилцаж байхдаа, санааг нь сонсох үедээ дэвтэр дээрээ тэр дор нь зураад, биетээр үзүүлчихдэг. Тэгэхээр их цаг хэмнэдэг юм.
Мөн бүтээмжтэй, төвлөрөх боломжтой үедээ сайн ажиллах нь цаг хэмнэх арга гэж бодож байна. Миний хувьд оройн цагаар их бүтээмжтэй байдаг. Өглөө, өдрийн цагаар хүмүүстэй уулзана, гадуур явна. Заримдаа өдрийн цагаар гэрийнхээ харанхуйлагчтай хөшгийг татаж, орой болсон мэт орчин бүрдүүлж байгаад ажилладаг.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Sketch book буюу дэвтэр дээрээ л бүх тэмдэглэлээ хийнэ дээ. Миний бичгийн хэв өөрийн гэсэн фонттой. Лос Анжелест графит бичих нэг ажил гүйцэтгээд, түүнээс хойш тэр фонтоороо бичээд сурчихсан юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
DIY буюу юмхнаар юм хийхдээ. Жишээ нь, урланд маань хаягдмал материалаар хийсэн зүйл олон бий. Машины дугуйгаар хийсэн ширээ, сангийн турбогоор хийсэн хувцасны өлгүүр, сонингуудыг үдэж хийсэн сандал гэх мэт.



Хийж буй ажлын тань онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Ажлаа хийхдээ мөнгө төгрөг гэхээсээ илүү шинэлэг юм хийх сэн, хайрцгаас гадуур, бүтээлчээр сэтгэх сэн гэж боддог. Угаасаа тэгэх ч ёстой ажил.
Lifestyle tastemaker-ийн ажил бол Монголд шив шинэ зүйл. Өөр яг ийм ажил хийдэг хүн бий эсэхийг мэдэхгүй байна. Тийм болохоор зарим талаар хүндрэлтэй байдаг. Санаачилсан, хийе гэсэн зүйлсийг үйлчлүүлэгчид маань ойлгохгүй байх, материал олдохгүй байх, үйлчлүүлэгчдийнхээ төсөвт багтаах гэх мэт бэрхшээлүүд гарна. Гаргасан санаануудад маань хүмүүс эхэндээ их эргэлздэг ч 3D зураг үзүүлэнгүүт болох юм байна гэдэг. Ер нь үйлчлүүлэгчдээ нэлээн ятгах, сэнхрүүлэх хэрэгтэй болдог шүү.
Мөн орон сууцны ажилд барилгыг баригдаж байх үеэр нь буюу бүх хана нь эцэслэн баригдаагүй байх үед орвол их амар байдаг. Тэгэхгүй бол нэгэнт баригдчихсан, ороод амьдарчихсан орон сууцнуудад ажиллахад хүндрэлтэй асуудал их гарна.
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?
12-р сарын 9–нд тавилганы коллекцоороо үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. Байгаль амьтай монголчуудад таалагдах бүтээлүүд гарна гэж итгэж байна. Мөн орон сууцны 2 төсөл дээр ажиллаж байгаа.
Ротари клубтай хамтраад “Деко” хэмээх төсөл бас хэрэгжүүлж байна. Хаягдал материалуудаар Цайзад байршилтай нэгэн айлын орон байрны бүх шийдлийг хийх юм. Одоогоор нөгөө айлдаа бүх материалуудаа аваачаад тавьчихсан байгаа. Төслийн танилцуулга дуучин Наран эгчийн CD-ний баяр дээр хийгдсэн. Төслийн зарим хүмүүс Япон руу хөрөнгө оруулагч хайхаар явсан байгаа.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Сүүлийн үед NU хэмээх уран бүтээлчийн spiritual electro урсгалын хөгжмүүдийг сонирхон сонсож байна. Тэдний дуунуудын үг нь урам зориг өгч, эерэг уур амьсгал бүрдүүлж чаддаг юм шиг санагддаг. Электро хэв маягтай ч гэсэн хэмнэл нь зөөлөн, бясалгал болохоор хөгжим л дөө. Гэхдээ тухайн нөхцөл байдлаасаа хамаараад бүх л төрлийн хөгжим сонсоно.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?
Ц.Батсайхан, Т.Нямхүү нарын бичсэн “Монгол гэр ахуйн уламжлалт модон эдлэл” гэдэг номыг уншиж байна. Тэгээд мэдээж байнга дагадаг хүмүүсийнхээ бичсэнийг, дуртай сайтуудынхаа нийтлэлийг уншина. Жишээ нь, hdbuttercup.com гэдэг сайт бий. Лос Анжелест ажилладаг байхдаа энэ дэлгүүртэй их харилцдаг байлаа. Цор ганц байдаг зүйлсийг зардаг юм.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Их нээлттэй хүн. Монголчууд намайг маш америкжуу (so american) гээд байдаг. Ахлах сургуульд байхдаа Америк руу явж, тэнд байхдаа монголчуудтай нэг их нийлдэггүй байсан болохоор тийм болсон ч байж магадгүй. Би сэтгэлийн хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг.
Энэ зан чанар маань хувцаслалтаар бас илэрдэг байх. Life is too short to wear boring clothes гэдэг үгэнд дуртай. Энэ үгийг хувцасныхаа шүүгээн дээр бичсэн.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
12 цагаас өмнө ер нь унтаж үзээгүй. Өглөө 7, 8 цаг гээд сэрдэг дээ.
Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?
Гэртээ гэр бүлийнхэнтэй, бас найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай. Багаасаа усанд сэлдэг байсан, сүүлийн үед харин завдахгүй л байна. Оройдоо дасгал хийнэ. Махтай хоол бараг иддэггүй болохоор (үхрийн махтай хоол хааяа нэг ховорхон иддэг) цагаан хоолны газруудаар бас явна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Stylelikeu.com гэж нэг сайт байдаг юм. Янз янзын хүмүүсийн талаарх видео, амьдралын түүхийг үзэж болно. Тэдгээрийг үзэхээр их урам зориг авч, бас хүнийг гаднах байдлаар нь дүгнэхгүй юм шүү гэж бодогддог юм. Жишээ хэлэхэд, Нью Йорк-д байхдаа би уг сайтаас нэг видео үзсэн чинь “Та одоо байгаа газраа хийх юмаа тултал нь хийгээд дуусчихсан бол шууд л үүргэвчээ үүрээд өөр тийшээ яв” гэж хэлдэг юм. Түүнийг сонсоод л, ер нь нэг газраа удаан тогтдоггүй хүн болохоор Нью Йоркоос явсан.
Ер нь аялах дуртай, аяллаас урам зориг, эрч хүч их авдаг. Аялж явахдаа дэлгүүр хэсдэггүй, тухайн газар орныхоо музей, галлерейнуудыг үзэж, нутгийн сонин содон газруудаар явж, сонирхолтой амьдралтай хүмүүстэй танилцаж, элдвийн юм олж цуглуулах дуртай.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Ээж минь хар багаас л “Өөрөөрөө байх хэрэгтэй. Ирээдүйд хүнтэй суусан ч өөрийн орон зайтай байх хэрэгтэй” гэж сургасан. Тийм ч учраас хүнээс тусламж гуйж чаддаггүй, өөрөө хийх гээд л үзчихдэг. Ээжийнхээ ачаар өөртөө их итгэлтэй болсон гэх үү дээ.
Зөвлөгөө гэснээс нэг сонирхолтой юм хэлье. Намайг ямар нэг юм шинээр эхлүүлэх тоолонд надад зөвлөж байсан, ментор минь байсан хүмүүс бүгд бельги хүмүүс байсан. Ахлах сургуулиа төгсөх үед "Чи интерьерийн мэргэжлийг сонирхоорой" гэж нэг бельги хүн зөвлөсөн. Их сургуульд орохынхоо өмнө Шанхайд нэг жил суралцахад тэндхийн бельги багш “Шанхайгаас өөр газар явж суралцаарай” гэсэн. Нью Йорк дахь их сургуулийн багш маань “Чи орон сууцны дизайны чиглэлээр илүү авьяастай юм байна, үүгээрээ дагнаарай” гэж захьсан. Тэр багш маань бас л бельги хүн. Лос Анжелест Studio Arc гэдэг компанид мөн л бельги дизайнертай хамтран ажиллаж байлаа. Одоо Монголд бас нэг бельги хүнтэй хамтарч ажиллахаар тохироод байгаа. Хамгийн сонирхолтой нь энэ хүмүүсийг хэзээ хойно бельги хүн гэдгийг нь мэддэг. Ямар ч учир тохиол юм, бүү мэд (инээв).

Энэ булангийн дараа дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилтай танилцмаар байна?
Эгч дүү Michel, Amazonka хоёрыг оруулах хүсэлтэй байна. Тэд хувцасныхаа деталь бүрт маш их анхаарч, нандин чимэглэл хийдэг нь их таалагддаг юм. Тэднийг таньдаг ч яг яаж ажилладгийг нь мэдвэл сонин байх болов уу.
ТҮҮНИЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАРИМ АЖЛУУД




Сэтгэгдэл бичих (20)


D Deegii 103.23.51.2
Uneheer bishirlee ene egcheer baharhaj bn bi design urlag zurag yu ch sonirhdoggui ch iim hun mongold bgaad ih bayrtai bn
D Design
Дизайнаар сурчихаад дизайн гэдэг үгээ анллиар алдаатай буруу бичээд байгааг л маш их гайхлаа. Графит фонтоор бичсэн гэх гар бичмэл дээрээ дандаа DESING гэж бичсэн байа, уг нь бол DESIGN гэж бичдэг дээ
D Dejka Arvin
Үнэхээрийн өвөрмөц, мундаг хөдөлмөрч охин юмаа! Монголдоо ихийг хийж бүтээгээрэй “Та одоо байгаа газраа хийх юмаа тултал нь хийгээд дуусчихсан бол шууд л үүргэвчээ үүрээд өөр тийшээ яв” гэдэг үг маш их таалагдлаа!
T Tseene
Yu l chadna gj bodno tuuniigee hiij amidrah shig engiin zuil haa bhaw, Amjilt huseye, olon hund tus bolooroi ooriigoo neeh haruulaarai.
З Зочин
Woow shal uur medremj, mgl d neg iim awyaslag medremjtei gesigner tei bolsond ashgui de, mergejliin surguuli iin ch tugsuugui yu ch medehgui neeh sonin yum hobby roo hiigeed yawdag nuhduud bn tzaaguur chin, amjilt ohin min
З Зочин
Goe yariltslaga bna. Yarianaas n yum uzej nud tailsan, uuriin gesen uzel bodoltoi, medlegtei togloi gedeg n haragdaj bna. Keep up the good work! Tgd taivshirch, zeverch bolohgui shuu gej helmeer bn. Nuhurt garsan ch uuriin oron zairai baih yostoi gedeg uneheer zuv sanagddag. Zagatnasan gazar maajiv :)
u unome
Бүтээлч, нээлттэй сэтгэлгээтэй мөн хөдөлмөрч хүмүүс үргэлж таалагддаг. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
M Muzu
Bi herhen ajilladag we? bulang hichneen huleewee. Odor bur orj shalgaad l suulaa. iim saikhan yriltslaga huleegeed bsan bna shuu. uneheer shineleg, amjilt ta buhend
B Buram
Үнэхээр таалагдлаа Өөрийнхөөрөө өөрийн ертөнцөө бүтээж буй бүсгүйд амжилт хүсэе. Үнэхээр хөдөлмөрч бүтээлч бүсгүй байна :)
B Bolor
Mash ih taalagdlaa, iim buteelch, artistic goyo setgelgeetei zaluus hovor ch gsn, nemegdej bgaad n mash ih bayartai bn
M Mujin
Unher ih taalagdla,iimerhu tuvshni setgelge mongold tso shine bh n ymr ergelzeegu,medremjte emegte yma :P iimel hun deshe garj ireh ystoi bmar ym
M Mr.Red
Ажлын байр нь үнэхээр тасархай Мөн тэр фонт нь оцгой юм аа. Янзын тохижуулсан байна. Цаашдын ажилд нь амжилт хүсэе.
З Зочин
Бичгийн хэв нь маш гоё санагдлаа. Ингэж бичээд дадчихсан гэхээр өвөрмөц хүн юм аа. Ажлаа маш сайн хийдэг, хөдөлмөрч хүн юм. Үнэлж, хүндэтгэж байна. Залуус аа, бид энэ хүн шиг л өөрийн замаар тууштай явж, өөрийн ажлаа хийсэн шиг хийгээд байвал Монгол улс хөгжихөд ч юухан байхав дээ гэж :)
a ask
uneheer anh haritsaj uzeel taalagdaj bsan, hariltsaa saitai egch bnle shu.uneher hairtsagnaas gaduur setgej chaddag.amjilt
T Tes
Ажилд нь амжилт хүсье. Мэдрэмж сэтгэл 2 нийлсэн мундаг бүсгүй байнаа, Энэ нийтлэл таалагдлаа загтнасан газар маажив гдг шиг
G Guest
uneheer mundag emegtei shuu, Tsoojood yaag tohirson gedgiig ni ulam medej awlaa, avyastaigas gadna chadvartai bn shuu. keep going!! woot woot
D Dono
Jinhene oor yurtuntsiin hun bn. Mash ih taalagdlaa. Hamgiin gol n hiij bgaa yumaa tultal n hiideg, ih hudulmurch yumaa. Goy heregtei medeelluud bas avlaa.
B BJ Bayana
Enerel mgld dytagdaad bgaa bas shine zuileer ajillaj bga ireeduitei myndag busgui. Tuunii style uneheer goe. Amjilt Enerelee
E Enkhjin
Wooow ter bichgiin helber. Super. Urland n ochij uzed uulzmaar sanagdlaa, Ter shiree sandal, hiisen ajluud, ajillah arga baril buh ymig n bishirchle :) Iim goe huniig taniltsuulsand bayrlalaa. Bi ch bas Micheal, Amazonka narin yaj ajilladgig medeh huseltei bn. Saihan yariltslaga boljee
М Мишээл
Маш сонирхолтой нийтлэл болжээ. Илүү л сонирхолтой болоод байх юм танай мэдээллийн сайт. Залуучууд бидний нүдийг нээж, урам зориг улам ихээр хайрлаж байгаарай. Дэмждэг шүү.