Онцлох Бизнес

Unread Awards 2016 - Шилдгүүдийг танилцуулах нь

11 сарын 21, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


28284   4




Unplug 2016 арга хэмжээний хамгийн оргил мөчүүдийн нэг нь гарааны бизнесийн шилдгүүдийг нэрлэсэн "Unread Awards" байсан юм. Бид стартап хөдөлгөөнд онцгой хувь нэмэр оруулж буй үүсгэн байгуулагчид, энтрепренерүүд, стартапуудыг алдаршуулах зорилгоор бизнес технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын саналаар энэхүү шалгаруулалтаа хийсэн билээ. Та бүхэн Unread Awards-ийн эхний шагналтнуудтай танилцана уу. 

Unread Awards-ийн тухай

Өнгөрсөн амралтын өдөр явагдсан Unplug 2016 арга хэмжээний үеэр жилээс жилд хурдацтайгаар цар хүрээ нь тэлж буй гарааны бизнесийн шилдгүүдийг бид бизнесийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн санал дээр үндэслэн анх удаа тодрууллаа. "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп" гэсэн төрлүүдэд танд аль хэдийнэ танил болсон, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа "тэсрэлт" хийгсдийг, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийг Unplug алдаршуулсан нь энэ юм. Нээлттэй, ил тод шалгаруулалтын үндсэн дээр бид шударга үнэлгээтэй, нэр хүндтэй шагналыг бий болгохыг эрмэлзэж байна. Шалгаруулалтанд дараах медиа байгууллагын сэтгүүлчид оролцсон болно.

Шилдэг Стартап: Lhamour

"Шилдэг стартап"-аар органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Lhamour" тодорлоо. Зөвхөн Монголд төдийгүй тив, дэлхийд үнэлэгдэж буй "Lhamour" нийт 7 санал авснаар энэ шагналын эзэн болсон юм. Lhamour брэнд хамгийн сүүлд "Азийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж" арга хэмжээн дээр "Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр"-ээр шалгараад байсан билээ.

Ялагч:
Lhamour - Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Нэр дэвшигчид:
Skinny Studio: Архитектур, интерьер дизайн
Nanoprotect: Нанотехнологийн судалгаа, нано бүтээгдэхүүн хөгжүүлэлт
ThemeTon: Дижитал контент үйлдвэрлэл, оутсорсинг

Шагналыг: Unitel

Unread Awards - Шилдэг стартап төрөлд сэтгүүлчдийн санал өгсөн байдал

Шилдэг Үүсгэн Байгуулагч: С.Бадрал

"Шилдэг үүсгэн байгуулагч" шагналыг бид анх удаа олгож буй учраас зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд дахь амжилтыг нь бус, харин Монголын стартап экосистемд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлэн тодруулахыг эрмэлзсэн юм. Unread Awards-ийн "Шилдэг үүсгэн байгуулагч"-аар нийт сэтгүүлчдийн олонхын саналаар "Болор Толь"-ийг үүсгэн байгуулагч С.Бадрал тодорлоо. Германд хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч стартапаа үүсгэн байгуулаад удаагүй байгаа С.Бадралын удирддаг "Болорсофт" компани саяхан үг үсгийн алдаа засагч "Болор дуран" бүтээгдэхүүнийхээ шинэ хувилбарыг танилцуулсан билээ.

Ялагч:
С.Бадрал - "Болорсофт"-ийг үүсгэн байгуулагч

Нэр дэвшигчид:
Д.Хулан - "Lhamour"-ийг үүсгэн байгуулагч
А.Мэнд-Орших - "The New Media Group"-ийг үүсгэн байгуулагч
О.Анхбаяр - "SMOK" брэндийг үүсгэн байгуулагч

Шагналыг: Shangri-La

Unread Awards - Шилдэг үүсгэн байгуулагч төрөлд сэтгүүлчдийн санал өгсөн байдал

Шилдэг Апп: Taxidyoo

Unread Awards-ийн "Шилдэг апп"-аар "Бату Дижитал"-ийн хөгжүүлсэн Taxidyoo aпп шалгарлаа. Такси үйлчилгээний төлбөр тооцогч энэхүү систем нийт сэтгүүлчдийн 50 хувийн саналыг авчээ. Ташрамд дурдахад, Taxidyoo апп-ийг одоогийн байдлаар 80 гаруй мянган хүн хэрэглэж байгаа ажээ.

Ялагч:
Taxidyoo - Таксины төлбөр тооцогч

Нэр дэвшигчид:
UB Info - Ухаалаг мэдээллийн сан
UB Cab - Такси дуудлагын нэгдсэн систем
Hi-Fi Music - Хөгжмийн стриминг үйлчилгээ

Шагналыг: Globe Smart Learning

Unread Awards - Шилдэг апп төрөлд сэтгүүлчдийн санал өгсөн байдал

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.