Өнгөрөгч 3-р сард бид “Онцлох бизнес” буландаа LHAMOUR брэндийг онцолсон билээ. Тэгвэл өнөөдөр бид олон улсад нэр хүндтэй, органик бүтээгдэхүүний брэнд болох зорилготой Lhamour-ийг үүсгэн байгуулагч Д.Хуланг илүү хувь хүн талаас нь мэдэж авахаар “Би хэрхэн ажилладаг вэ?” буландаа урилаа. Англи, Германд боловсрол эзэмшин Ньюком группт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан тэрээр органик бүтээгдэхүүний салбарыг сонирхон судалж, үйлдвэрлэлээ анх гэрээсээ эхлүүлж байсан бөгөөд ердөө хоёр жил хагасын хугацаанд бизнесээ 30 гаруй хүнтэй, нэрийн хоёр дэлгүүртэй болтол нь өргөжүүлж чадсан юм. Энэ амжилтыг нь үнэлэн NHК WORLD телевиз түүнийг "Азийн сарын онцлох эмэгтэй"-гээр тодруулж, энэ сарын сүүлээр Lhamour-ийн талаар баримтат нэвтрүүлэг хийх болжээ. Мөн зочин маань ирэх 11-р сарын 17-нд Сингапурт "Шилдэг хариуцлагатай жижиг дунд үйлдвэр" шагналыг хүлээн авч, 11-р сарын 23-нд "Ази, Номхон Далайн шилдэг залуу энтрепренер"-ийг шалгаруулах ёслолд топ 5 нэр дэвшигчийн нэгийн хувиар оролцоно гэдгийг уншигчдадаа дуулгахад таатай байна.
Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Natural Essentials ХХК-ийн захирал, Lhamour брэндийг үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13’
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шинийг эрэлхийлэгч, сэтгэлээсээ
Сошиал хуудсууд: @hulancka (твиттер), @hulancka (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Бүтээлч сэтгэлгээтэй, баригдмал бус чөлөөтэй байх нь миний уг чанар юм шиг санагддаг. Нөгөө талаас би сайн төлөвлөдөг. Төлөвлөсөн зүйлээс төсөөлж харж чаддаг. Төлөвлөсөн бол биелүүлэх гэж зүтгэнэ. Ер нь нэг юм барьж авбал гүнзгий ороод явчихдаг. Тэгэхээр бүтээлч байдал, төлөвлөгөө гэсэн хоёр зүйлийг хослуулах дуртай юм болов уу.
Үр бүтээмжтэй байх үе гэвэл, өдрийн турш уулзалт, менежментийн ажил гэж явсаар ажил тарснаас хойш шөнө хүртэл ганцаараа суухдаа төлөвлөх, бичих ажлаа амжуулдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНүүдээсээНЭРЛЭНЭ ҮҮ?
Хамгийн их хэрэглэдэг зүйл бол имэйл. Хувийн, компанийн гээд нэлээд олон имэйл ашигладаг. Өглөө имэйлээ шалгаж ажлын өдрөө эхлүүлнэ. Teamup гэдэг олон хүний хамтран хэрэглэж болдог календарийг сүүлийн үед идэвхтэй ашигладаг болоод байгаа. Уулзалт болон цаг нартай ажлууд олон байдаг болохоор олуулаа ажлуудаа харж байхад зүгээр юм билээ.
Сошиал медиа гэвэл хувийнхаа фэйсбүүкийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ компанийнхаа хуудсыг өөрөө байнга хөтөлдөг. Твиттер, Инстаграмыг илүү их хэрэглэж, хувийнхаа хуудсуудаас компанийнхаа мэдээллийг өгөхийг эрмэлздэг. Мөн хөгжим их сонсдог болохоор iМusic-ийг ашиглах дуртай. VSCO гэх мэт зураг янзалдаг аппууд бас бий.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?






ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Тухайн өдөр, тухайн долоо хоног, тухайн сард хийх хамгийн чухал ажлуудаа ялгаж, тэдгээрийгээ л хийх гэж тэмүүлэх нь цаг хэмнэдэг. Маш их ажилтай, тэр ажлуудаа зэрэг зэрэг хийх боломжгүй болохоор ингэхээс ч өөр аргагүй. Миний хувьд чухал гэсэн ажлуудаа бол хойш тавьдаггүй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Тэмдэглэлийн дэвтэр ашиглана. Гэхдээ үүнээс илүүтэйгээр А5-ын цаасан дээр чухал ажлуудаа бичиж ширээн дээрээ тавьдаг. Дэвтэр дээр бичихээс харахад илүү хялбар байдаг. Би ер нь юмыг харж төсөөлж хийх дуртай хүн.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Lhamour-ийг үүсгэн байгуулсан шалтгаан бол миний шинийг эрэлхийлж явдаг зан чанартай холбоотой. Би энэ зүйлийг яагаад өөрөөр хийж болохгүй билээ гэж үргэлж боддог. Шинэ орц найрлага үүсгэнэ, бүтээгдэхүүнийхээ сав боодлыг шинээр сэтгэнэ. Анх бүтээгдэхүүн гаргаагүй байхдаа хүртэл зарим савлагааг нь өөрөө хийж байлаа. Ер нь бүтээгдэхүүнийхээ дизайнуудыг дандаа өөрөө гаргадаг.
Нөгөө талаар би алсыг харахыг эрмэлздэг юм шиг байгаа юм. Хийж байгаа ажлаа 50, 100 жилийн дараах байдлаар төсөөлөөд байдаг. Тэр төсөөлсөн зүйлээ бодит болгохын төлөө зүтгэдэг.
Сүүлийн үед бас залуучуудад лекц, яриа нэлээд хийх болсон шүү. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд СЭЗДС-ийн оюутнуудад лекц уншсан. Сурсан, давж гарсан зүйлсээ өөртөө хадгалаад байлгүй бусадтай хуваалцаж, багахан ч гэсэн урам зориг өгөхийг хүсэж байна.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай компани монгол түүхий эдийг гадаадын түүхий эдтэй хослуулан шинэлэг, өвөрмөц байдлаар олон улсын стандартад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Органик бүтээгдэхүүн гаргадаг учраас бүх л үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй байлгахыг зорьж, 100 хувь хаягдалгүй үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл, байгаль орчинд ээлтэй зүйлсийг бүтээх нь, органик материалуудыг үйлдвэрлэлдээ ашиглах нь манай зорилго.
Өөрийн сурсан мэдсэн зүйлээ ашиглан төсөөллөө бодит болгон хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлж, тэр нь эерэг нөлөө үзүүлэхийг харах үнэхээр урамтай сайхан байдаг. Дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, улсынхаа эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баярладаг юм.
Нөгөө талаас асуудал бэрхшээлтэй бол өдөр болгон тулна. Монгол шиг үйлдвэрлэл сайн хөгжөөгүй газар ийм шинэлэг, үнэтэй түүхий эд ордог, массын хэрэглээний биш бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргахад хүмүүсийн мэдээлэл дутуугаас эхлээд хууль эрх зүй, татварын орчин гээд асар олон хүндрэл бий. Гадаадад ч гэсэн монгол бүтээгдэхүүн чанартай гэх ойлголтыг төрүүлэх амаргүй, цаг авсан ажил юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймдээ ч бид эхний жилдээ борлуулалт гэхээсээ илүү хэрэглэгчдэд органик бүтээгдэхүүнийг таниулах, үйл ажиллагаагаа сурталчлах, бүтээгдэхүүнээ илүү чанаржуулах ажлыг нэгдүгээрт тавьж байсан. Сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч, органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хүмүүс нэлээд олширч байгаа шүү.


ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Хоёр зүйл дээр голлон анхаарч байна. Нэгдүгээрт, компанийнхаа менежментийг сайжруулж, компанийн соёлыг бий болгох. Сар болгон бид дотроо кампанит ажил зохион байгуулдаг. Энэ 10-р сарыг “Компанийн соёл” сэдэвт сар болгочихоод, компанийн соёлтой холбоотой бүх зүйлсийг боловсруулж, цэгцэлж байна. Танайд 3-р сард ярилцлага өгөх үед манайх 13 хүнтэй байсан бол одоо 32 ажилтантай болсон байна. Компани жижиг байхад удирдагч, энтрепренер нь компанийн “хөдөлгүүр” байдаг бол олон хүнтэй болж томрох тусам компани нэг хүнээс хамааралгүй болж, хэн ч удирдаж байсан, цаашаа хөгжих ёстой. Үүнд компанийн соёл, менежмент нэн чухал.
Хоёрдугаарт, манайх шинэ бүтээгдэхүүнийг байнга л эрэлхийлж байдаг. Яг одоо бол эрчүүдэд зориулан сахлаа авсны дараа түрхдэг тос гаргахаар ажиллаж байна. Мөн олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой учир олон улсын стандарт, гэрчилгээ авах ажлыг судлаад нэлээд нааштай явж байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХДАА ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?
Хөгжимд маш их дуртай. Хөгжмийн нарийн боловсрол байхгүй ч хөгжим зохиохыг хүсдэг шүү. Ер нь л юм бүтээх, байхгүй зүйлийг бий болгох дуртай хүн юм шиг байгаа юм. Илүү сонсдог жанр гэвэл хип хоп. Тэр дундаа old school буюу андерграунд хип хоп. 2pac, Wu Tang нарын бүтээлүүдэд дуртай. The Weeknd–ийг алдартай болохоос нь өмнө их сонсдог байлаа. Би ялангуяа дууны үгийг их анхаарч сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Бизнесийн талаар байнга ярилцдаг найзынхаа санал болгосон Crossing The Chasm номыг уншиж байна. Гарааны бизнесүүдэд зориулсан ном юм. Мөн entrepreneur.com-оос бизнесийн нийтлэлүүд уншдаг. Аль болох бусдаас сайн суралцаж, алдаа гаргахаас сэргийлэхийг хичээдэг юм. Ер нь өдөртөө ямар ч байсан энэ төрлийн нийтлэлүүд уншчихаад байдаг шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Аль аль нь гэж хэлж болох байх. Нээлттэй хүн учраас энэ бизнесийг эхлүүлсэн болов уу. Би ажилдаа хайртай учраас бусдад таниулж тайлбарлаж, аль болох олон хүнд хүргэхийг хүсдэг. Гэхдээ ажил дуусаж “хөшиг хаагдсаны” дараа нэлээн дотогшоо хүн. Хувийн амьдралаа би хүнд нэг их дэлгээд байдаггүй. 15 наснаасаа хойш ганцаараа амьдарсан болохоор ганцаараа байгаад сурчихсан. Ганцаараа байхад илүү бүтээлч, өөрийнхөөрөө байж чаддаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Эртдээ шөнийн 01 цаг гэж унтана. Унтахын өмнө их юм боддог учраас амархан унтаж чаддаггүй. Өглөө 8-8.30-ын хооронд босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Гэртээ юм уу нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүд дээрээс олж болно. Сүүлийн үед фитнесст явах гэж хичээж байна. Хагас, бүтэн сайнд боломжтой бол хотоос гарч цэвэр агаарт гарахыг эрмэлздэг. Цэвэр агаар сайхан амралт болдог юм.
Фитнесс гэснээс ер нь би гүйж харайх дуртай нэлээд эрэгтэйлэг хүүхэд байсан. Хип хоп сонсоно, машин сонирхоно, хөвгүүдтэй найзлана гээд л. Нүүрээ ч гэсэн бараг буддаггүй байлаа. Намайг гоо сайхандаа гойд анхаардаг учраас гоо сайхны бүтээгдэхүүний брэнд үүсгэсэн гэж зарим хүмүүс боддог юм билээ. Гэвч манай бүтээгдэхүүнүүд гоо сайхны гэхээсээ эрүүлжүүлэх зорилготой гэдгийг нь онцлон дурдмаар байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Өмнөө тавьсан зорилгоосоо эрч хүч авна даа. Хэтийн зорилгодоо хүрэхийн төлөө бүхнээ зориулдаг. Зорилго маань хол байгаа болохоор нэг бодлын зүгээр байдаг юм. Бэрхшээлийг бэрхшээл гэж харахаа больчихдог юм шиг. Бүх л алдаа, бэрхшээл сургамж мэт. Би өнөөг хүртэл анх тавьсан зорилгоосоо хазайгаагүй явж байна.
Мөн гэр бүлийнхнээсээ урам зориг авдаг. Тэд маань надад байнга урмын үг хайрладаг болохоор би хүссэн зүйлээ хийж, өөрийнхөөрөө байж чаддаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Ганц л амьдрах юм чинь хүссэн мөрөөдсөн зүйлийнхээ төлөө явах нь чухал гэдгийг ойлгосон маань юм болов уу. Энийг хүмүүс байнга боддог ч, байнга сонсдог ч, хүн бүр хэрэгжүүлдэг билүү?
Аав ээж маань ах бид хоёрт бага байхаас л сонголтууд өгч, хүссэн зүйлээ хийх боломжийг олгодог байсан. Ээж маань өөрийгөө дайчилж боловсрол эзэмшсэн хүн болохоор өндөр боловсролтой бол гэдэг байсан. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс чадварын хувьд адилхан гэдгийг надад сануулдаг байлаа.
Бас манайх тогтмол нүүдэг байсан нь надад хувь хүнийхээ хувьд хөгжиж, тэмцэгч чанартай болгосон гэж боддог. Яагаад гэхээр нүүж очсон газартаа дандаа шинэ хүн нь болж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө харуулах ёстой болно шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
Хүсэж мөрөөдөж буй зүйлдээ бат итгэж байвал тэрнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориул. Зорилгодоо хүрэхгүй байсан ч сургамж болно. Хожим амьдралаа эргэж хараад харамсахгүйн тулд хийгээд л үзэх хэрэгтэй гэж хэлье.
Энэ явцад санаж явах ёстой зүйл бол том зорилгод жижиг жижиг алхмаар хүрдэг. Үйлдвэрлэл явуулах амаргүй гэдгийг бүгд л мэднэ. Зарим нь заавал том үйлдвэр барих ёстой гэж өрөөсгөл боддог. Гэтэл би жишээ нь үйлдвэрлэлээ гэрийнхээ гал тогооноос л эхэлсэн. Тэгээд алхам алхмаар урагшилж чадсан. Энэ хооронд их ч золиос гаргах шаардлагатай байдаг юм билээ. Өнгөрсөн 2 жил найзууд маань хамтдаа цагийг өнгөрүүлж хөгжилтэй байхад очиж чадахгүй байх нь залуу хүний хувьд хэцүү байдаг байлаа. Гэвч түр зуурын юм гэдэг бол түр л зуурынх. Хэчнээн золиос гаргасан ч хонгилын үзүүрт гэрэл асна гэдгийг санаж, цөхрөлтгүй л зүтгэх хэрэгтэй. Миний хувьд хоёр жил хагасын өмнө бүтээгдэхүүн маань Азид ийм хурдан хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэдгийг огтхон ч төсөөлж байсангүй.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Эдийн засагч Ч.Хашчулуун гуайг санал болгоё. Би энд тэнд явахтай нь нэлээд тааралддаг юм. Байнга л яаруу яваа харагддаг. Эдийн засгийг нь томоор хардаг хүний өдөр тутмын ажлын арга барилыг сонирхвол сонирхолтой байна байх.

Гэрэл зургийг Б.Батзаяа
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (50)


З Зочин 2021.12.08 139.5.219.79
Миний бодлоор биеээ маш их тоосон, хоосон рекламддаг, хүний хэлсэн санааг тэр чигээр тэмдэглэж аваад дууриаж хийдэг хүн байна лээ. Сав баглаа бодолоос
З Зочин 2017.03.30 43.228.131.231
энэ нийтлэлийг өнөөдөр л уншлаа. ер нь дажгүй санагдлаа, амжилт хүсье хичээгээрэй. алдаа оноо гарахыг үгүйсгэхгүй шүү дээ хүмүүс минь. хүн удирдана, хүнтэй харилцана гэдэг амаргүй ээ, бүх юмыг өөрийнхөөрөө хийх гэдэг бололтой. энэ хүмүүсийн үгийг анхаарч ажлаа сайжруулаад бна гэж найдаж бна
З Зочин 2017.01.08 78.53.140.8
Нэг л их Монголын хөгжүүлэх гээд байхад тэгсэнгүй ингэсэнгүй гэж гомдоллоод байгаа харагддаг. Үнэндээ хүн өөрийхөө л төлөө хийдэг. Өөрийхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажилладаг.тэгэхээр complaidhee bagasga...medeej mongoliin system-aldaa dutagdliig bol il tod yrih n zov...
Ө Өлзийхишиг 2016.12.24 103.10.22.41
Энэ булангийн Ярилцлага бүр их сонирхолтой сайхан санагддаг. Танай уншсан мэдээлэл энэ хадгалах боломжтой бол их сайн байна... Өөрийнхөө хэрэгцээтэй мэдээллийг "save" хийдэг бол цаг хэмнэх юм байна. Өөрийнхөө зүйлээ эргээд унших гэж хайсаар байтал сүүлдээ ях гэж бгаа мартахад хүрэх юм...
t tuulch 2016.12.06 128.28.57.43
Talbain hajuud taliin Lhamouriin salbar delguurees hudaldan avalt hiih uyed, anh udaa l mongold mash eyeldeg hudaldagchtai taarsandaa bayrlaj bas ih gaihsan shuu.. Zugeer ineej doligonoj baigaa bish, zugeer l hereglegchee hundelj hariltsaj baigaad mash ih bayrlasan. Dahij ormoor sanagdsan shuu! iim bdlaar odoogiin mongold hereglegchee hundleh soyliig nevtruulj bgaad bayrlaj bnaa! Medeej aldaatai dutagdaltai zuil bailgui yahav! Dunguj 2 jil shuu dee.. Tsaashdaa ulam sain hicheegeerei! Ettsiin etsest undesnii uildverleld buyu ene nemuu urtug chn bidend l uldene shuu dee humuusee!
З Зочин 2016.11.30 139.5.219.189
Ер нь хэтэрхий их зантай, хүний хөдөлмөрийг үнэлдэггүй санагдсан. ПР бол үнэхээр сайн хийж байгааг нь харж байна. Арай л жудаггүй санагдсаныг нуугаад яахав.
c cc 2016.11.24 202.131.226.86
ajlaa gej chin setgeleesee handdag yum shig yarianaasaa, Gehdee medehguee buteegdehuun baga zereg vnetei, yag organic bolhooroo ch ymu jhon tuuhii sanagddag vner tanar neeh mun office deer n neg ajlaar ochij bsaan tegehed baiguullagatai hamtarch ajillaj bgaa bol ta buhen uursduu huutsuldulguu saitaii dahiad hamtarch ajillamaar sanagdah setgegdliig uldeeh ystoi baital dunguj orood garhiin hoorond lekts unshaad l tiim ch baij bolohgui baihshv enee teree geed yag ajiltnaa zagnaj baigaa ym shig handsan, heden joohon hvvhdvvd bsan bas neg nastai nvdnii shiltei ch bilvv neg tiim egch, Tiim baij bolohgui shv hereglegch bol haan gj bichigdeegui huuli bdag ta bvhniig gej songood mash olon toogoor n bvteegdehvvn awsan, tghed uuduus tiim handlagati bwal dahiad hamtran ajillah setgegdel law toroogui,
S Sanal 2016.11.23 202.70.36.210
Shuumj huleen awdaggui, uuriiguu bolj bainal gej boddog yum shig sanagdsan. Chi myanga reklamdaad hun neg l awna. tuunees tsaashaa tanai delguur luu zugleh ch ugui shuu dee. Mash olon udaa shuumjilsen zuild bi bi l gesen maygaar handaj baigaa n anzaaragdsan. olon ulsad garah gej baigaa bol daraa daraagiinhaa uedee muu ner bitgii zuulgeechee. Chanartai um hii! Bas haritsaani asuudaltai, biee tooson gej unen shuu
O Over rated & priced !!! 2016.11.01 101.100.174.204
Goyo enter geed baihaar ni MGL's hund zahij , uchnuun mungu zardal bolgoj avchruulsan!! Savan ni baliar umhii , zungaaraldsan !!! Gariin tos / uruul ungulugch bol estoi hereglehiin argagui muuhai unertei , ymarch shingets baihgui ! Biyiin tos ni yag ijilhen ! Scrub ni arai l gaigui , gehdee neeh unetei !! MGL -oo demjine gej shuluulj baisnaas , gadaad organic products avsan ni hamaagui deer !!! Bubble bath bol estoi joke , ymarch goyo uner , moisture enter baihgui ! Lush brand-tei barag ijilhen unetei ... chanar / hemjee bol 50% low ... !!!!
H Hereglegch 2016.10.31 122.201.21.218
Khumuusee ta nar zaluu hun nemuu urtug shingesen buteegdehuun hiigeed ter ni ehneesee olon uksad tanigdaj ehelj baihad bayar hurgehiin orond yund tsuhaldana ve? Tamiin togoonii ulgeree orhiod biy biynee demjye, bolohgui ni yu bna aa, mongol hun yum hiij baigaad l gol uchir ni bna sh de, bravo, ene ohind bayar hurgehees uur heleh ug nadad alga, mongol hun mongoldoo yum hiij bna, ene l chuhal
H Hulangoo 2016.10.25 202.70.37.218
Lhamouriin eej ohin 2 ajilchidaa daramtalj hereglegchee doosh ni hiideg hogiinn muuhai humuus. Ene yariad bga yumnuud ni bugd ulger zugeer ulger. Organic gej zuil mongold bhgui shdee organic standart bhgui bhad yaj organic gej batlah yum bee. Zaluu ohidiin tarhiig ugaaj ajliin garaag ni tam bolgodgoo boliosoo, icheesei.
з зочин 2016.10.24 163.212.32.58
ер нь органик бүтээгдэхүүний нөлөө удаж байж гардаг бас өвөрмөц зүйлгүй байдаг. гэхдээ эдний тэр хонины сүүлтэй саван, уруул өнгөлөгч, биеийн тос этр ёстой бишээ...амьхандаа дэмжээд л аваад хүмүүст бэлэглэсэн ч сүүлдээ ичсэн шүү. гол нь мань хүн өөрөө маш сайн пр хийдэг болхоор л зарагддаг байх. Гоо энэ 2ын аль нь түрүүлж юм сэдээд байгааг мэдэхийн аргагүй..тэрүүхэн тэндээ биенээ доош нь хийгээстэй.
D Dandar 2016.10.22 103.229.123.228
Engiin buguud saihan yariltslaga bolson bna, door bichsen hun uuruu hiigeegui baih ch geh shig, uuruu hiideg hun l iim yariltslaga ugdug. Zaluuchuudaa demjij yavya ta min ee
Х Хулан 2016.10.22 43.228.131.195
Анх их дэмждэг. Арай л биеэ тоочихсон хүн байна лээ. Өөрөө босгосонд итгэхгүй байгаа. Гарааны бизнес эрхлэгч гэхэд арай л их зантай санагдсан. Бүгдий нь өөрөө хийнэ гэсэн хуучин арга барилаа болих хэрэгтэй байх
l lhamourt 2016.10.21 202.179.29.145
Manai duug barag sar garan unegui ajilluulchihaad etses suuld n boginohon yubka umsluu manai zindaa shal uur gej doromjlood yavuulsan baigaa yum daa. 20toi ohinii ajliin ehnii garaag navs unagasan ednii eej ene hoyor. Zarim buteegdehuun n dajgue gehdee bugd bish... Bas hunii nuuts udirdah arga baril denduu nahalnii
П П.Мэндээ 2016.10.21 202.21.117.42
Бүтээлч охин байна. Бүү шантараарай. Улам ихийг бүтээ, сэтгэ, оролд, менежментийг цаг ямагт анхаар сайжруул.Залуучуудийг уриал, ургашаа тэмүүл. Эх орныхоо бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниул.
N Naran 2016.10.21 202.70.37.218
Lahmouriin scrub ni l ih dajgui sanagdsan, suuld gargasan ter bieiin shingen tosnuud neg l bish bn lee nul 9-n tos unerteed ontsgui bolson bn lee. Manai hamaatnii ohin lhamour uneheer goe Hulang goe hun geed edniid ajild oroh geed uchnuun udur yamar ch tsalin uguugui teriigee manaih dadlaga hiilgeh nereer tsalingui olon huniig sar ajiluulaad yavuuldag uneheer muuhai humuus bn lee Hulan bolon tuunii eej ni heden ohiduudiin hudulmuriin shulj muljchdug gomdmoor humuus bn lee.
M Minii baingiin hereglee 2016.10.20 103.229.123.228
LHAMOUR minii, manai ger buliin baingiin hereglee, tanai hamt olond bayar hurgey, sain buteegdehuunuud ...
I Irgen 2016.10.20 103.229.123.228
Minii nuuren deer neleed yum gardag baisan, tanai hudaldagchiin zuvlusnuur sponge nuurstei savang heregleed gaigui bolson shuu. Goy ch buteegdehuun, goy tohijuulsan delguur shangrilad. Amjilt.
A Aris min bayarlaj baigaa :) 2016.10.20 103.229.123.228
Minii aris Lhamour hereglesnees hoish uneheer uur bolson!!!!! Bayar hurgey bas BAYARLALAA LHAMOUR! Uneheer baharhaj bna! Bas NHK world! Woooooow uneheer heden sayd hovor tohioh saihan zuil boljee!!!
H Hongorzul 2016.10.20 202.70.46.239
Goo Lhamour 2 barag adilhan yum uildverledeg herne 2 uulaa uursduu buteegdehuunee zohioson gedeg ch unendee 2 uulaa neg eh survaljaas huuldag. Huulj bolno huulsnaa zohioson gej yarih muuhai.
U Ul medeh 2016.10.20 122.201.31.15
Uneheer ene huuhen shg angli, germand yavah bololtsoo bolomjtoi humuus bsn bol mgld tolgoi saitai, uhaalag, shiniig setgegch zunduu l humuus bgaa. Uneheer uuriin hucheer surguuliudad bolovsrol ezemsheed uuriin hucheer hurungu bosgoj chadsan gevel shutyeee. Yamarch sponsorguigeer tag haranhuigaas garch chadsan bol uneheer augaa bna :)
Ү Үлмэдэх 2016.10.20 203.91.119.178
Өөрөө ямар органик царайтай хүн бэ, Өөрөө ийм эрүүл байж байж л эрүүл бүтээгдэхүүн хийж бусдад үлгэр болно шдэ. Амжилт хүсье, браво
Я Японоос 2016.10.20 203.91.119.178
Надад цагаан сараар Монголоос бэлгэнд ирж байсан. Хэрэглэж үзсэн, үнэхээр илүү дутуу өнгө, үнэргүй яг л органик бүтээгдэхүүн байна лээ. Таалагдсан. Япончууд, тэр тусмаа NHK World хүнээ маш сайн судалж байж тэр хүний тухай нэвтрүүлэг хийнэ. Яавч хүний амаар нэвтрүүлэг хийхгүй. Тэгэхээр яахын аргагүй өөрөө хийдэг нь тодорхой болж байна. Залуу хүн гэхэд зорилготой сайн эмэгтэй байна. Баяр хүргэе. Цаашдаа улам ихийг бүтээж монголынхоо нэрийг олон улсад гаргасан бүтээгдэхүүнүүд хийгээрэй. Жич: Энэ шүүмжлээд байгаа улсууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж үзсэн юм болов уу
Т Тамираа 2016.10.20 203.169.50.125
Миний хувьд санал болгох зүйл бол орой эрт унтаж, өглөө эрт босож байгаарай гэж зөвлье... Залуу хүнд магтаж байгаа хүмүүс зөндөө л байгаа байлгүй, унших хүний цагийг хэмнэе... Хулангийн ярианаас 4 зүйл тэмдэглэж авлаа, баярлалаа... Амжилт хүсье...
Х Хуланд нөхөрсгөөр зөвлөе 2016.10.20 202.9.42.169
"Шүүмжлүүлмээргүй байгаа бол юу ч битгий хэл, юу ч битгий хий, хэн ч биш бай." гэдэг дээ. Шүүмжлэл ирж л таараа. Харин үнэхээр үндэстэй шүүмж байвал хүлээж авч байгаарай. Энэ сэтгэгдлүүдийг уншиж байхад бүтээгдэхүүний хэмжээ нь жаахан гээд байна. Хэрвээ боломжтой бол жаахан ихэсгээд, үнэхээр боломжгүй бол тэрийгээ сайхан ойлгомжтой тайлбарлавал гэж бодлоо. Би бол мэдэхгүй юм. Ямар ч гэсэн дэмжиж явдаг шүү. Дөнгөж 2 жил хагас болж байгаа бизнес гэхэд үнэхээр мундаг яваа, алдаа оноо байлгүй яах вээ. Өндрөөс өндөр амжилт хүсье.
З Зочин 2016.10.20 202.179.24.208
GOO гээд ижил төрлийн үйлдвэрлэлтэй өөр брэнд бий. Хэрэглэгчийн хувьд тэр нь илүү санагдсан. Ер нь аль аль нь арай л ахадсан үнэтэйг хэлэх хэрэгтэй болов уу.
З Зочин 2016.10.20 202.179.24.208
GOO гээд ижил төрлийн үйлдвэрлэлтэй өөр брэнд бий. Хэрэглэгчийн хувьд тэр нь илүү санагдсан. Ер нь аль аль нь арай л ахадсан үнэтэйг хэлэх хэрэгтэй болов уу
З Зочин 2016.10.20 59.153.113.248
Бараа бүтээгдэхүүнийхээ орц хэмжээг жоохон нэммээр санагддаг. Зочид буудлын 1 удаагийн хэрэглээ шиг дэндүү жижиг хэмжээтэй. Анх хонины сүүлтэй саван нь гарт зунгааралдаад, саван гэхээсээ илүү гарын тос шиг байсан, тэрнээс хойш хэрэглэхээ больсон. Тэр талаар нь твитрт өөрт нь хандаж хэлхэд бүтээгдэхүүнийх нь талаар санал гомдол ирж байгааг хүлээж авхаасаа илүү хэрүүлийн чанартай сонин харьцаатай, дутагдлаа хүлээж авдаггүй, дэндүү БИ-гээр өвчилсөн хүн санагдсан. Монголд түүхий эд хямд байхад бүтээгдэхүүн нь хэмжээнээсээ хэтийдсэн арай үнэтэй. Англи савангаас үнэтэй байх жишээний. Ямарч байсан магтаалаас өөр үг сонсох дургүй цээжээ дэлдсэн хүүхэн санагдсан.
З Зочин 2016.10.20 147.251.198.95
Үнэлж явдаг байсан. Тус болчих юмсан ч гэж бодож байлаа. Ажлын шугамаар эдний компанид хэрэг болмоор нэг аятайхан боломж гарч ирэхэд нь зорин байж утсыг нь олоод өөрийгөө танилцуулаад хэрэг зоригоо хэлсэн. "Ярих боломжтой байна уу?" нтр гэж мэгээд аминдаа л соёлтой байсан. Даанч их муухай ааштай юм уу, пээдгэр ч юм уу тийм л хүүхэн шиг санагдсан. Хэвлэлд их гоё яриа өгдөг юм байна аа.
z zochin 2016.10.20 72.33.2.126
Huvi huniig ni tanihgui ch gsn hj bga ajil ni taalagddag. Surhii guilgee uhaantai ohin shig sanagddag shuu. Bas gadaad dotoodod sursan bolood ter uu marketing, PR-n arga bariliig mash sain ezemshsen yum shig sanagddag. Ene shagnal eder avah, NHK-d toogdoh edriig mash tuushtai PR hj baij olj avna shuu dee. Gehdee ene bol muu bish mash sain chanar. Manaihan "EZ-aa solongoruulaya, nooluur mah shuluu gadaadad gargaya" gedeg murtluu delhiin strategy-aar business hiij yavaa huniig "uuriiguu yarilaa" geh yum tegj brand bosgoj baina shdee. Trump Hotels-g Trump, Virgin Airlines-g Branson geh meteer bosgood, buur tsaraigaa hiigeed avaad yabj bga shd. Tegeheer ene hunii business buteeh arga barilaas hicheen suraltsah heregtei. Baraanii chanar songoltoo ulam urgujuulj, ulam gyalalzan uragshlaarai! Amjilt!
Б Бүжээ 2016.10.20 103.229.123.176
Сайхан ярилцлага болжээ энэ удаагийн нийтлэл таалагдлаа.Цаашдынх нь ажил амьдралд өндөр амьдралыг хүсэн ерөөе.
А Атаархагчид өөрсдөө юм бүтээ! 2016.10.20 202.9.42.169
Өөрийгөө л сурталчлаад байна гэх юм, чадаж байвал ингэх л хэрэгтэй. Хэн хийж байгаа нь мэдэгдэхгүй зүйлс манайд дэндүү их байдаг. Ийм хөдөлмөрч, бүтээлч, алсын хараатай хүн хийж байгаа гэхээр харин ч итгэл үнэмшил төрж байна.
Х Хулан эгчид амжилт хүсьеэ 2016.10.19 139.5.216.181
Өөрөө бүх бүтээгдэхүүн, дизайн, маркетингээ хийнэ гэдэг бол үнэхээр их ажил шүү. Ажлаа хэрхэн үр дүнтэй төлөвлөдөг аргаасаа илүү тодорхой тайлбарлавал маш хэрэг болох байхаа, над мэт юм эхлүүлэх гээд явж байгаа хүнд
З Зочин 2016.10.19 36.226.165.197
Door setgegdel bichsen huntei sanal neg bna, uuruusuu iluu buteegdehuuneeree olond tanigdval iluu saihan. Bas ajliinhaa ur dung iluu medreh baih. Esvel 'uildverleh' neriidleer 'yarih' ajlaa ih hiih ni compania olond taniulah management bdag yum bolov uu?
L Lida 2016.10.19 150.129.142.117
Mongold adilhan ehelsen uursduu hurunguu olood uil ajillagaagaa yavuulaad baij baigaa businessuud zunduu baina gehde odoo hangalttai neree sonsgood togtvortoi uil ajillagaagaa erhelj baij yum buhnii turuund start-up gehee bolimoor yum. Hunii umnuus mongoliig hugjuuleh geed yadraad yavaa aytai haragddag, yah unendee anh uneheer durtai yumiig n heregleed l tsagaan saraar ch humuusd belegleed l chadahaaraa demjeed baisan tehde ene emegteig dagaad bichsen post zergiig unshaad suuldee yamar ydargatai yum be l gej bodoj baina.
W WAVY 2016.10.19 202.9.42.172
Лхамур гээд л энэ эмэгтэй зөвхөн өөрийгөө гаргаад л яваад байгаа анзаарагддаг, бүтээгдэхүүн компаниас нь илүү энэ эмэгтэйн сонин царай бүр тогтоогдоод, залхмаар болждээ, компаниа, бүтээгдэхүүнээ зөвхөн өөрөөрөө битгий төлөөлүүл, залхаж байна.
. ... 2016.10.19 202.9.42.120
Яг тэр доор бичсэн хүнтэй санал нэг байнаа. Анх гарснаас нь хойш л их дэмждэг байсан. Боломж гарвал өөртөө аваал, найз нөхдийн төрсөн өдрөөр бэлэг болгож аваад л, бас хүмүүсийг ав гэж уриалаад л. Харин сүүлдээ бүтээгдэхүүний чанарт биш олон нэр төрөлтэй байх дээр илүү анхаараад байх шиг санагдсан. Ганц бүтээгдэхүүн хийдэг байсан ч тэр нь хүмүүст маш сайнаар үнэлэгдээд, бусад ижилхэн бүтээгдэхүүнүүдээс илүү сайн байвал дахин дахин л очиж авна шүү дээ. Жишээ нь уруул өнгөлөгчөө гэхэд савыг нь дахиж шинэчлээд, илүү сайн болговол хүмүүс дуртай авна. Ганцхан хийдэг юмаараа алдартай зөндөө компани бдаг шдээ. Бүтээгдэхүүн нэг бүрийн чанар маш чухал. Гэхдээ шүүмжилмээргүй байнөө. Ийм зориг хэр баргийн хүнээс гарахгүй, амжилт хүсье.
З Зочин 2016.10.19 45.32.81.197
СЭЗДС биш СЭЗИС* болсон шүү. Уг нь их гоё санагддаг, гэхдээ бүтээгдэхүүнүүдийнх нь үнэр жоохон хурц санагдсан. Тэр тал дээрээ анхаарч ажиллаасай гэмээр байна.
Д Дэмжигч 2016.10.19 202.70.46.217
Монголд бол мэргэжилтэй боловсон хучин хамгийн чухал. Бугд л нэг олон дипломтой мортлоо ажил хийх чадваргуй. Цалин голно. Нам дагана. Зугээр сууж байгаад том машин унаж, бэлэн амьдрах бодолтой залуус ихэссэн. Энэ тал дээр л оорчлолт хийх естой. Засгийн бодлого хэрэгтэй.
З Зочин 2016.10.19 202.70.46.217
Ийм л хумуусийг жинхэнэ утгаар нь дэмжвэл монгол хогжино доо. Монголд зов юм хийж болдогийг харуулж байна. Монгол Улс уйлдвэрлэл хогжуулж хогжихоос банкнаас ондор хуутэй зээл авч, ондор унэтэй бэлэн бараа оруулж ирж зарснаар хогжихгуй. Дэмжиж байна.
З Зочин 2016.10.19 124.158.110.4
mongold businees hiih hetsuu shuu zarimdaa un tsalin manatai l bdag hum muulj bgaa humuus uursduu um hiigeed hund tsalin uguud uzeerei dee
G GL 2016.10.19 112.165.104.193
Saihan bna shuu. Yum hiij butej yavaa huniig demjeerei manaihaan. Tur zuuriin yum tur zuuriinh l bdag shuu dee. Jijig sajig yumiig bitii too kkk
A Anar 2016.10.19 103.26.193.121
Хулан бол Монголдоо жинхэнэ утгаар гарааны бизнесийг эхлүүлж, хөгжүүлж амжилтанд хүргэж байгаа түүхийн эзэн гэж ойлгодог. олон бүсгүйчүүдэд, олон залууст үлгэр дууриал болж байгаа шүү. амжилт хүсье
U Urgeljlel 2016.10.19 61.216.1.86
Busdaar mongold yum buteeh gej yavaag ni demjij yavdag shuu, ulam goy goy yum hiigeerei. Tohirson, taalagdsanaa hudaldaj avsaar l bnaa :) amjilt Khulan!
З Зочин 2016.10.19 211.72.12.139
Hiij baigaa ajliig ni demjdeg, bolomj garah bolgond buteegdehuunees ni hudaldan avalt hiideg. Mun organic buteegdehuun hymd baihgui gedgiig ch oilgoj zuvshuurch humuusees umuurdug bailaa, harin suuliin uyd yagaad humuus unetei geed baigaag oilgoj ehelj baih shig bna. Jishee ni, coffeetoi scrub ni dajgui buteegdehuun gehdee tiim jijig savalgaatai hernee 20-ood myngaar zaragdah hemjeenii yu gehed ergelzeh bson. Bas uruuliin ungulugch ni savnaasaa avahuulaad neg tiim togloomon yum heregleed bgaa yum shig, bas unendee hurehgui bgaa yum shig sanagdah bson. Tiimees neg bol unendee duitsuulj hemjeegee ch yumuu nemeh, esvel baga zereg buulgaj boldoggui yum bh daa gsen bodol bdag yum. Bas Lhamour iin page-iig dagaj ene berhsheeluudiih ni tuhai bainga duuldag bhoor ch yumuu odoo ene ''garaanii biznesiin zovlon'' gsen zuiluud sonsohoos zalhah mayagtai bolj bna.
S Swiss 2016.10.19 103.26.193.121
NHK-d unelegdene gedeg uneheer her bargiin hunii hiij chadah zuil bish shuu!!!! Mundag bainaaa uneheer ih baharhlaa ulam ih amjilt husey
З Зочин 2016.10.19 202.55.183.173
Монголд юм хийхэд үнэхээр хэцүү. Цалингаа цагтаа тавихгүй байтугай л юм болно. Цалин цагтаа тавиагүй гээд яриад явж байгаа хүн бол энэ яриагаа ярьсаар л яваад дуусна даа. Тэрний оронд би энэ хүний оронд байсан бол яах бол гээд нэг бодоод үзээрэй. Хэцүү дээ хэцүү.
H Hudlaad 2016.10.19 202.9.40.41
tsalingaa hugatsaandaa tavihgui uye bdg gej oilgoloo. Ogt uguhgui bj gaduur uurygu yriad yvna gej bhgui bhaa.
H Hudlaa 2016.10.19 202.179.29.145
Tsalingaa taviad leadershipd suraltschad olon ym yariasai neg l ih start up yrisan hun yasan ch duusdgu start up gej bdi