Энэ жилийн ICT Expo-ийн үеэр нээлтээ хийсэн хамгийн онцлох бүтээгдэхүүн бол маргаангүй Hi-Fi Music үйлчилгээ байлаа. СКАЙтел групп болон Хай-Фай Медиа Группийн хамтран гаргаж буй уг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчид дотоодын хамтлаг дуучдын 12,000 гаруй дууг шууд сонсох боломжтой болсон нь хөгжмийн ертөнцөд дэвшил авчирсан үйл явдал боллоо. Unread өнөөдрийн апп тойм булангаараа Hi-Fi Music үйлчилгээг онцолж байна.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Үүрэн телефон болон Монголын дуу хөгжмийн зах зээлийн тэргүүлэгч компаниудын энэхүү бүтээгдэхүүн уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах, уран бүтээлээсээ ногдол ашиг хүртэх, хэрэглэгчдэд илүү өргөн цар хүрээтэйгээр хүргэх зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг олгосноороо онцлогтой. Өдгөө дэлхийд ид яригдаж байгаа үнэгүй стриймүүд эсвэл Youtube видеонууд уран бүтээлчдийг хөдөлмөрийг “үнэгүйдүүлж” байна гэдэг шүүмжлэл манайд ч адилхан яригддаг. Тэгвэл сарын төлбөртэй бизнес модель болон дэвшилтэт технологийг ашиглан энэхүү асуудлыг шийдэх боломжтой болжээ.
Энд Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг мөн хамгийн сүүлийн үеийн бүх уран бүтээлүүд бий. Жишээ нь Rokit Bay-гийн хамгийн сүүлийн цомог “Хариуцлага”-ыг та эндээс бүтнээр нь сонсох боломжтой.
Ямар давуу, онцлог талуудтай вэ?
Маш хурдан. Цэс хоорондын шилжилт хийх, дуунуудаа солих, хадгалах болон бусад мэдээлэл хүлээн авах гэх мэт бүх төрлийн хэрэглээ нь дэлхийн түвшинд нийцэхүйц хурдтай болсныг та мэдэрч болно. Монголын бараг бүх уран бүтээлчдийн дуунуудыг нэг дор цуглуулсан, оюуны өмчөөр баталгаажуулсан ийм арвин сан урьд өмнө нь байгаагүй гээд хэлчихэд буруудахгүй. 12,000 дууны сонголт таныг энэ үйлчилгээний үнэнч хэрэглэгч болгох нь гарцаагүй. Вэб дээр ч хэрэглэж болох нь мөн давуу тал. Онлайн үедээ татаж авсан дуугаа оффлайн горимд сонсох боломжтой.
Плэйлист буюу дуртай дуунуудаараа жагсаалт үүсгэх боломжтой. Өглөө ажилдаа явахдаа, цайны цагийн үеэр, ажиллах үедээ сонсох дуунуудаа нэгтгэчихсэн байхад их зүгээр. Хэрвээ та яаж жагсаалт үүсгэхээ мэдэхгүй бол мэргэжлийн, өндөр түвшний экспертүүдээс бүрдсэн багаас танд санал болгож буй жагсаалтуудыг шууд сонсож болно.
Үүнээс гадна, бүх хамтлаг дуучдын намтар, түүх, карьерын мөчлөгийг эндээс уншиж мэдэх боломжтой. Өөрийн дуртай уран бүтээлчийнхээ тухай сонирхолтой баримт, мэдээллүүдийг уншаад явах боломжтой гэсэн үг.
Ямар сул талтай вэ?
Зөвхөн дотоодын уран бүтээлчдийн дуу, цомгууд байрлаж байгаа учир дууны сан бага зэрэг хязгаарлагдмал гэж хэлж болно. Үүнээс гадна, сар бүр төлбөр төлж, дуунуудаа сонсох учир ийм соёл бүрэн төлөвшиж амжаагүй манай хэрэглэгчдэд бага зэрэг түвэгтэй байж болох юм. Гэхдээ уран бүтээлчдийн авьяас чадвар, цаг хугацаагаа зориулан зохиосон үнэ цэнэтэй бүтээлүүдийг үнэгүйдүүлэхгүй гэсэн хандлага дэлхий нийтээр улам эрчимжиж байгаа өнөө цагт хөгжимд дуртай монголчууд маань “төлөх учиртай төлбөрөө” хийж, тэр хэрээрээ сэтгэлийн цэнгэл эдлээсэй гэж энэ үйлчилгээг эрхлэн гаргагчид хүсэж буй биз ээ. СКАЙтелийн хэрэглэгчдийн хувьд дугаараа бүртгүүлээд эхний 1 сар ашиглах эрх авах ба дараагийн сараас бусад операторын хэрэглэгчдээс хоёр дахин хямд буюу 2,000₮-өөр эрх авч ашиглах боломжтой юм билээ.
Мөн iOS хувилбар нь хараахан гараагүй байгааг дуулгая. iOS апп нь 6-р сардаа багтаад олон нийтэд нээлттэй болох ажээ.
Unread-ийн үнэлгээ
Хөгжмийн салбарт бодит дэвшил авчирч чадсан энэхүү апп-д Unread 8 оноо өгч байна.
Сэтгэгдэл бичих (7)


b byamba 202.9.42.4
Tolbor mongoo tolchood shineer burtguulcheed bhad bolku bgaad bhiimaa. Ingseer bj neg sar ni duuslaa. Tolboroo butsaaj away ih bish ch gsn. Dawartsan yumbe
М Мөнх-эрдэнэ 43.242.241.218
Хүүүүүе PLAY дарахаар дуу явахгүй юм аа 3900 төгрөг төлчөөд байхад үйлчилгээгээ саадгүй хүргэлдээ 1 ч төгрөг дутаахгүй авдаг мөртөлөө 1 ч үйлчилгээ бүтэн үзүүлэхгүй юм аа.
s soyoko 202.55.183.173
ehnii udaa newtersneesee hoish dahij newterch chadahgui bolsoon, aldaa garaaad. ashgui goe app bn gej bodsn......... :(
Y Yabraa 202.131.228.66
tulbur tulult n iOS dr IAP iig shaardaad butsaagdah bh, busdaar bol nice boljiin! Manaihan yum hiij chaddag bolchijee. AMJILT!!
d de 124.158.91.33
iOS дээр л гарахыг хүлээе. Гэхдээ энэ улсын хязгаарлалт байгаа боловуу. Зөвхөн монголоос татах боломжтой байгаад байдаг даа.
З Зочин 202.55.183.173
Tulburiin system ni jaahan taalagagui neg l bank bolomjtoi baisan eniigee zasj baij mungu avahaa bodoh heregtei baihaa tuunee siim uilchilgee garah tsag ni bolsoon amjilt
R RK 202.131.245.69
Saihan l uilchilgee baina. Gehdee gadnii Spotify, Deezer geh met app-uud 1 sar unegui heregledeg sh dee. Zaaval Skytel gehgui buh humuus 1 sar unegui bol goyo l baina. Tegvel songolt hiihed tohomtei