Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 14, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Bat Solution Partners

Байгууллагын нэр: Bat Solution Partners
Байгуулагдсан он: 2014 
Үйл ажиллагааны чиглэл: Маркетинг, олон нийттэй харилцах стратеги
Ажилтны тоо: 30+ 
Хаяг: City Tower, 4 давхар

яагаад сонгоХ БОЛОВ? 

Bat Solution Partners (BSP) бол Монголд харьцангуй шинээр нэвтэрч буй салбаруудын нэгт тооцогдох маркетинг, олон нийттэй харилцах стратегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани билээ. Маркетингийн бодлого, иж бүрэн консепц, олон нийттэй харилцах стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг бүрдлээр үндсэн үйл ажиллагаагаа тодорхойлсон тэдний оффисийн уур амьсгалыг хамт олных нь бүтээлч шинж чанар илтгэнэ.

BSP-ийн оффис онцлог шинж төрх, өвөрмөц евро стилийн тав тухтай дулаахан орчноороо бусад газраас илт ялгарч байв. Industrial contemporary хэв маягийн оффисын шийдэлтэй бөгөөд нэг нэгнийхээ хийж байгаа ажилд садаа болохгүй, хувь хүмүүст орон зай өгөх шийдлийг чухалчилсан нь анзаарагдав.

Ингээд оффисоор нь зочилсон хүн бүрийг найрсгаар хүлээн авч, хамгийн амттай кофегоор дайлж угтдаг соёлтой BSP-ийн "ертөнц"-өөр хамтдаа аялцгаая.

АЖЛЫН ОРЧИН

BSP ажилтан бүрийн хувийн орон зайг хангахын сацуу нээлттэй оффисийн орчныг бүрдүүлж чаджээ. Хүн бүрт оногдсон зай талбай, ширээ хоорондын зай нь хэн ч бусдадаа саад болохгүй байхад чиглэгдсэн мэт. Ширээ бүрт нэг бүрчлэн тусах гэрэлтүүлгийн шийдэл үүний нэг баталгаа. Удирдах ажилтнуудын ширээ дэлгэцээр тоноглогдсон байдаг нь суурин дээрээ багийнхнаа цуглуулан, танилцуулга үзэж, санаагаа солилцох боломжийг олгодог аж. Үүнээс гадна хоёр ч тун гоёмсог, өвөрмөц дизайн бүхий хурлын өрөө бий.

"Euro-center" стилийн хар-бор өнгийг хослуулсан дизайны шийдэл нь бага зэргийн бүдэг шаргал өнгө хосолсон дулаахан өнгө аясыг үүсгэжээ. Ханан дээр чөлөөтэй юм нааж, зураг өрж ярилцахаас эхлүүлээд самбараа хүссэнээрээ гэрэлтүүлж өөрчлөх боломжтой аж.

Чөлөөт цагаараа Netflix болон бусад эх сурвалжаас урам зориг, эрч хүч авах төрөл бүрийн бичлэг, баримтат кино үзэх чөлөөтэй орчинг бүрдүүлсэн нь их таалагдав. Залуучууд давамгайлсан хамт олон тул хамтдаа баярлах, амжилтаа урамшуулах соёлыг дэмжих үүднээс төрөл бүрийн үдэшлэг зохион байгуулж, шар айраг уух нь нээлттэй байдгийг мөн бидэнд сонирхууллаа.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Компанийн соёлыг тодорхойлдог гол үнэт зүйлсээ "Be professional, Be humble, Be friendly" (Мэргэжлийн, Даруу, Нөхөрсөг байх) хэмээн тодорхойлжээ. Үргэлж өөрсдийгөө хөгжүүлж, бусдаас суралцаж, харилцагчаа дээдлэх нь тэдний гол баримтлал.

Байнга ундрах шинэ санаа, тогтмол өрнүүлэх оюуны шуурга бол тэдний соёлын гол илэрхийлэл. Ерөөс бүтээлч байх гэдэг бол энэ хамт олны үндсэн ажил учраас өдөр бүр багаар ажиллаж, шинэ санааны эрэлд морддог аж. BSP өөрсдийн гэсэн медиа платформ хөгжүүлдэг, тусдаа продакшн багтай тул ерөөс бүтээлч байж, задгай сэтгэх нь тэдний дүрэм мэт. Голдуу миллениал залуусаас бүрдсэн BSP-ийнхнийг гадаад хэлний өндөр мэдлэг, хайрцгаас гадуурх сэтгэлгээ, сошиал медиа идэвх гэсэн үгс тодорхойлно.

Ажил нь тэднийг бүтээлч байхаас гадна хурдтай ажиллахыг шаарддаг учир багийн харилцаа, хоорондын мэдээлэл солилцоонд тогтсон хатуу дэг журам байдаггүйг онцолж байв. Удирдах ажилтан, захирлуудтайгаа уулзах гэж цаг товлоно гэсэн ойлголт байдаггүй, тэр байтугай захирал нь өөрийн гэсэн ширээгүй, хаа таарсан газраа сууж ажлаа явуулдаг нь сонирхолтой санагдлаа.

Мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний хөгжлийг амладаг нь чадварлаг, авьяаслаг залуусыг татах гол хүчин зүйл болдог. Өдөр бүр өөр шинэ төслүүд дээр ажилласнаараа тогтмол шинэ сорилтой тулгарч, төрөл бүрийн чадвар эзэмшдэг учраас ажилтнууд нь шинэлэг соргог санаатай байдаг. Харилцагчидтайгаа тулж ажиллах үедээ салбарынх нь талаар сайн ойлголт авч, өдөр бүр өөр өөр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, санаа хайдаг учраас хүн бүр хөгжиж дэвшиж чаддаг байна.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.Халиунаа
А.Ундрал
Д.Ганзориг
О.Бүтэд
О.Булган

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

47723   2

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.