Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 15, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Ард Санхүүгийн Нэгдэл

Байгууллагын нэр: Ард Санхүүгийн Нэгдэл
Байгуулагдсан он: 2000
Үйл ажиллагааны чиглэл: Санхүү
Ажилтны тоо: 1200+ (Монгол Шуудан ХК-ийн ажилтнууд ороод)
Хаяг: Туушин зочид буудлын хойно, Ард Санхүүгийн нэгдэлийн байр
Вэб/Сошиал хуудас: ardholdings.com

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

"Хүчтэй, хамтдаа" уриатай Ард Санхүүгийн Нэгдэл Улаанбаатар хотын зүрхэнд, гэхдээ олны хараанаас далд, анхаарал үл татахуйц орчинд байрладаг. Үргэлж завгүй бужигнаж байдаг, байнгын зочидтой оволзож байдаг ажлын орчинтой нь төгс нийцсэн ч юм шиг.

Богино хугацаанд Монголын санхүүгийн салбарт тэсрэлт хийж, шинэлэг үйлчилгээ, шинэ санаачилгуудаараа олны итгэлийг хүлээн аль хэдийн тэргүүлэх компаниудын нэг болсон Ардын оффист зочлоход ажилтнуудын бүтээмжийг эрхэмлэсэн төдийгүй үйлчлүүлэгчдээ "нэгт" тавьсан нь мэдрэгддэг.

"Улаанбаатарын хамгийн таатай оффис"-ын жагсаалтад бид Ардыг багтаахдаа төв оффисоос нь гадна Шангрила үйлчилгээний төвд орших олны харааг булаасан үйлчилгээний салбарыг нь мөн онцолсноо танд хүргэе.

АЖЛЫН ОРЧИН

Ард Санхүүгийн Нэгдлийн оффисоос хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол энтрепренер уур амьсгал. Ажилтнуудынхаа гаргаж буй шинэ санаачилгыг нээлттэйгээр хүлээн авч, шинэ санааг бодит бүтээгдэхүүн-үйлчилгээ болгосон жишээ цөөнгүй. Сар бүр явуулдаг Happy Hour эвент нь ажилтнууд хоорондоо туршлага солилцох, бие биеэсээ суралцах боломжийг олгодог гэдгийг тэд онцолж байв. Сарын сүүлчийн баасан гарагийн 17 цагт эхлэх энэ арга хэмжээгээ тэд ярилцлага, сургалттай хослуулан компанид хэрэгжүүлж буй шинэ төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах цаг болгосон нь мэдээлэл солилцох, шинэ санаа ургуулах таатай орчинг үүсгэжээ.

Маш том цэлгэр зааланд оффисоо байрлуулсан нь чөлөөтэй орчныг бүрдүүлэх үндэс болжээ. Ардынхан Улаанбаатарын хамгийн анхны дундын оффисын нэгийг, яг энд үүсгэж байлаа. Ажилтан бүрийн онцлогт тохируулсан ажлын орчинг бий болгохыг зорьсон нь нэгэн хэвийн суугаа ширээнээс гадна босоогоор ажиллах ширээ, зөөлөн буйдан энд тэндгүй байгаагаас анзаарагдана.

Ачаалал өндөр-стресстэй ажил гүйцэтгэдэг хамт олноо чөлөөт цагаа хөгжөөнтэй өнгөрүүлээсэй гэсэндээ ширээний хөл бөмбөг, ширээний теннис, шатар, даам зэргийг байршуулжээ.

Хэрвээ танд "Ард"-аар зочлох завшаан олдсон бол кофе шопоор нь заавал дайраарай. Эндэхийн мантуун бууз, пирожки нь их алдартай. Сэндвич, пицца, эклэйрээс эхлүүлээд кофе, цай тэргүүтнийг тэд ажилтнууд, үйлчлүүлэгчдэдээ үнэгүй санал болгодог.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

"Арджуулах хөтөлбөр" бол тэдний байгууллагын соёлын салшгүй нэгэн хэсэг. Шинээр ажилд орж буй хүн бүрт компанийн дотоод соёлыг танилцуулах сургалтыг явуулж, харилцагчдаас имэйл авсан бол 24 цагийн дотор хариулах, мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, худлаа мэдээлэл түгээхгүй байх зэрэг үндсэн зургаан зүйлийг багтаасан "Ардын соёл"-ыг заадаг.

Ардынхан бие даасан, нэгийгээ хүндэлдэг, шударга, тогтмол суралцдаг, шинийг санаачилдаг, эрүүл мэндээ анхаардаг, ажилдаа өөриймсөг ханддаг багийн тоглогчийг тогтмол хайдаг, багтаа элсүүлэхийг эрмэлздэг. Ажилтнууддаа компанийнхаа хувьцааг эзэмшүүлдэг, хувьцаа санал болгодгоороо ялгардаг гэдгийг нь онцлох ёстой. "Хамтдаа, хүчтэй" гэдэг сэтгэлзүй эндээс л бүрдэж эхэлдэг байх.

Хувийн тэтгэврийн сан, төрөл бүрийн даатгалд хамруулдаг тэдэнд хамгийн чадварлаг боловсон хүчнийг татах увдис бий. Дээрээс нь борлуулалтын хувь, брокерийн хөлс зэргийг багтаасан урамшуулал-бонусын систем нь салбартаа дээгүүр бичигдэнэ. Гар утасны төлбөрийг нь ч байгууллагаас даадаг аж.

24 цаг нээлттэй байдаг оффисийн уур амьсгал "албан ёсны" ажлын цаг дууссанаас хойш тун ч хөгжимлөг, chill out хэв маягтай болдог нь сонирхолтой санагдав. Эрч хүч нь багтаж ядсан залуу хамт олны бүтээмж чухам ийм орчинд ч илүү өндөр болдог биз ээ.

Ардын аль аль оффис нь үйлчлүүлэгч-хэрэглэгч төвтэй байсныг эцэст нь онцолъё. Хэрэглэгчдийнхээ дунд тогтмол сугалаат аян явуулж, сар болгон гар утсаар байлж, жилийн эцэст биткойн өгдөг уламжлалтай тэд хэрэглэгчдэд хамгийн таатай, ээлтэй орчинд санхүүгийн бүх хэрэгцээгээ нэг дороос авах "үлгэр жишээ" орчныг бүрдүүлж нэгэнт чаджээ.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
А.УНДРАЛ
Д.ГАНЗОРИГ
О.БҮТЭД
О.БУЛГАН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х.ХАНТҮШИГ

Хандалт / Сэтгэгдэл:

22021   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.