Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 16, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Юнител Групп

Байгууллагын нэр: Unitel Group
Байгуулагдсан он: 2006
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи, харилцаа холбоо
Ажилтны тоо: 1200+
Хаяг: Сэнтрал Тауэр
Вэб/Сошиал хуудас: 
www.unitel.mnUnitel Official

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Мэдээлэл, харилцааны холбооны салбарт тэргүүлэгч, "Түрүүлж алхана" уриатай Юнител групп Улаанбаатарын хотын төв талбайг эмжин сүндэрлэсэн Central Tower барилгын 8, 14 давхарт байршдаг. Харин Яармагт байрлах Дата центрт инженер, техникийн ажилтнууд байрладаг ажээ.

Юнителийн оффисыг зорихдоо бид, Юнителийн ажилтан бүрийн компанидаа жигтэйхэн "хайртай" болчихдог шалтгааныг олохыг зорьсон юм. Хуучин ажиллаж байсан хүмүүс нь ч Юнителийн талаар тааруу үг унагах битгий хэл дандаа сайшааж байдаг нь анхаарал татдаг. Аяллын дараагаар бид ажилтнуудын сэтгэл ханамжтай байдлыг компанитай хурдтай өсөлттэй холбож болохоор санагдсан. Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь өдгөө ямар нэгэн байдлаар Юнител группийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа гэсэн судалгаа бий.

Бид өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны эрин үед амьдарч байна. Тэгвэл энэ салбарт тэргүүлж, иргэд, байгууллагуудыг үүрэн, суурин холбоо, интернэт, IPTV, сансарын холбоогоор ханган илүү боломжуудад хөтөлж, байнга шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байдаг нь ажилтнуудад тун бахархалтай санагддаг биз ээ. Нөгөө талаас компани хурдтай өсөлт үзүүлж байгаа нь сайн ажилтнуудыг сонгон шалгаруулдаг, ороод ирэхээр бүтээмжийг нь нэмж чаддаг дотоод соёл, дэмжлэгийн тогтолцоог бий болгож чадсаны илрэл юм.

АЖЛЫН ОРчиН

Юнител Улаанбаатар хотын хамгийн гоёмсог, сүрлэг барилгуудын нэгэнд байрладаг. Ажилтнууд оффисынхоо цонхоор их хотоо тольдон сэтгэл тэнэгэр байх боломжтой. Ажилтнууд дэлгүүр, ресторан, банк гэх мэт тус барилга доторх олон үйлчилгээг дэргэдээсээ авч, усан оргилуур, ногоон зүлэг бүхий гадаах талбай салхилдаг.

Том нээлттэй танхимууд болон уулзалтын өрөөнүүдээс бүрдсэн, шар өнгийг аль болох шингээхийг зорьсон Юнителийн оффист ажилтнуудыг аль болох цонхтой тал руугаа суулгах бодлого барьдаг. Ажлын хэсгийн буюу уулзалтын том жижиг нийлсэн 20 орчим өрөөтэй. Оффисын ханыг компанид тусгайлан зориулж зуруулсан олон янзын уран зураг чимэх аж.

Бүтээлч, шинэлэг байдлаараа бусад компаниудаас эрс ялгардаг маркетингийн хэлтсийнхэн өөрсдийн гаргасан дизайнаар өрөөний ханаа чимэглэсэн байх жишээтэй. Мөн Юнителийг илтгэх ногоон өнгийг санагдуулах таримал цэцэг энд тэндгүй харагдах нь таатай мэдрэмж төрүүлэх аж.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, БОЛОМЖ, УРАМШУУЛАЛ

Юнителийн бүтээлч, шинэлэг сэтгэж чаддагийн үндэс нь шинэ санаа гаргах буюу brainstorm хийх соёлтой нь холбоотой бололтой. Долоо хоногийн нэг өдөр бүр хэлтэс, багууд тусдаа цаг гарган, brainstorming хийдэг байна. Ингэхдээ зөвхөн тогтсон газраа суух биш орчноо сольж, чөлөөт байдлаар хэлэлцэж ярилцдаг. Аливаа ажил, төслийг хариуцах багийг бүрдүүлэхдээ төрөл бүрийн салбарын, бүх түвшний хүмүүсийг оруулж хамтын ажиллагааг үүсгэдгийг дурдаж байлаа.

1200 орчим ажилтнаа эрүүл чийрэг, сэтгэл ханамжтай байлгахын тулд спорт, урлагийн хорооноос нь жилийн төлөвлөгөө гарган урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг санаачилдаг. Мөн ажилтнуудаа олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцахыг урамшуулдаг ажээ. Биднийг зочлох үеэр Юнителийн шигшээ багийн тамирчид ICT-ийн салбарын спортын наадамд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр аварга боллоо хэмээн компани даяар бүгд баяр хөөр болж байлаа.

Технологийн компани учраас үйл ажиллагаандаа шинэ трэнд, шинэ технологийг нэвтрүүлж, их ажиллахаас илүү ухаалаг ажиллахыг уриалсан бодлого баримталдагт гайхах зүйлгүй. Ямар ч ажил хийхдээ, эргээд дүн шинжилгээ гаргахдаа дэвшилтэт технологи ашиглан аль болох автоматжуулах аргыг илүүд үздэг.

Хүний нөөцийн хувьд, ажилтан бүрт мэргэжлийн болон хувь хүний нарийвчилсан бүтэн жилийн төлөвлөгөө гаргаж, тухайн жилд эзэмших чадваруудаа танилцуулдаг нь үлгэр жишээ авмаар. Бүх хүнд тасралтгүй хөгжих боломжийг олгохыг эрмэлздэг учраас эргээд ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэлийг нь үнэлэх системд гойд анхаардаг байна.

Тодорхойгүй байдал ажилтнуудын бүтээмжийг бууруулдаг тул бүгд нээлттэй ил тод ажиллах, ахлах буюу удирдах ажилтнууд бусдадаа юун дээр анхаарч, юун дээр ажиллах ёстой талаар тодорхой хэлж, байнга үнэлэлт дүгнэлт өгч байх соёл тус компанид тогтжээ. Мөн ажилтнууд Юнител групп дотор өөрийн хүссэн, өөрийгөө сорих газруудад өргөдөл гарган, чөлөөтэй сэлгэн ажиллаж болдог нь илүү сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг нь гарцаагүй. Идэвх зүтгэлтэй, сайн ажиллаж буй ажилтнууддаа итгэл хүлээлгэн дэвшүүлдэг соёлынх нь нэг илрэл бол Юнителийн одоогийн гүйцэтгэх захирал билээ.

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСТ АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ?

Монголын мэдээлэл, харилцаа холбооны №1 групп Юнител өнөөдрийн байдлаар 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, үндэсний групп компани Юнителд гадаад дотоодын томоохон их, дээд сургуулиудыг төгссөн чадварлаг, эрч хүчтэй, Юнителсэг сэтгэлгээтэй залуус нэгэн баг болон нэгдэж, эрхэм хэрэглэгчдэдээ зориулан олон олон шинэ урамшуулал, хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлсээр байна.

Яг одоо зарлагдаад буй нээлттэй ажлын байранд материалаа илгээж, Юнителийн чадварлаг залуу баг хамт олны нэгэн хэсэг болох боломжийг бүү алдаарай.

ДЭЛГЭРЭНГҮЙ: АНКЕТ ЯВУУЛАХ

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2018
АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.Халиунаа
А.Ундрал
Д.Ганзориг
О.Бүтэд
О.Булган

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

59939   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.