Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 15, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Анун ХХК

Байгууллагын нэр: АНУН ХХК
Байгуулагдсан он: 1997
Үйл ажиллагааны чиглэл: Тавилгын худалдаа, үйлдвэрлэл
Ажилтны тоо: 60+
Хаяг: ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, MCS АНУН төв
Вэб/Сошиал хуудас: www.anun.mn, АНУН ХХК

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Тавилгын хамгийн том бөгөөд ууган компаниудын нэг Анун ХХК-ийг Pinterest шиг гоёмсог оффистой гэсэн сургаар очиж танилцахад үнэхээр л таатай тохижилт, уур амьсгалтай оффис угтсан юм. Өрх гэрүүд, байгууллагуудад өнгө нэмж, тав тух бэлэглэдэг тус компани оффис өөрөө үлгэр жишээ байх нь ч аргагүй.

Хорин жилийн турш тавилгын хөгжлийг хөтөлж ирсэн Анун ХХК өргөжин тэлсээр өнөөдрийг хүртэл 18,000 гаруй харилцагч байгууллагын ажлын байрыг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгчээ. Тус компанийн чадварлаг хамт олон “Ажил гэр - Аз жаргал” уриан дор үргэлж тавилгын чиг хандлагыг тодорхойлогч байж, чанартай үйлчилгээг хүргэхээр ажилладаг.

ажлын орчин

Анун компани улс даяар ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжийг ихэсгэх, цаашлаад урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт бий болгох оновчтой тавилгын шийдлийг санал болгох чухал үүрэг хүлээдэг. Тэд шинэлэг бөгөөд бүтээмж нэмэх орчныг бүрдүүлэхийн тулд оффисоо гэр, ажлын байр хоёрыг нийлүүлсэн мэт санагдахуйцаар тохижуулжээ. Эерэг хандлагыг бий болгож, эрч хүч нэмэгдүүлнэ хэмээн шар өнгө голлосон шийдлийг сонгосон байна.

Анунд ажилладаг хүнд хурал, уулзалтын өрөө олдохгүйн зовлон байхгүй. Хүссэн газраа сууж ажиллаж болохоор тавлаг газар, хэсгүүд энд тэндгүй. Хараа булаам интерьерийн шийдэлтэй тул кино, бичлэг, рекламны зураг авалтууд оффист нь тасардаггүй гэсэн шүү.

байгууллагын соёл - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Дотооддоо үйлчилгээний болон харилцааны гэх мэт төрөл бүрийн ур чадварын сургалтыг тогтмол явуулдаг бөгөөд ур чадварын үнэлгээ хийн дараагийн сургалтуудаа төлөвлөж, тасралтгүй хөгжих боломжийг эрэлхийлдэг байна.

Анун ХХК нь 20 жилийн түүхийг бүтээхдээ ажилтнуудынхаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлж анхаарч ирснийг ажилтнуудын ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамж, ур чадвараас харж болно. Байгууллагын олон жилийн турш бүрэлдсэн соёл нь ажилтнуудад багаар үр дүнтэй ажиллах, харилцагчийн хэрэгцээг мэдрэн уян хатан ажиллах чадварыг эзэмшүүлдэг.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
Д.ГАНЗОРИГ
А.УНДРАЛ
О.БҮТЭД
О.БУЛГАН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х.ХАНТҮШИГ

Хандалт / Сэтгэгдэл:

30637   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.