Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 17, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: ХААН Банк

Байгууллагын нэр: ХААН Банк
Байгуулагдсан он: 1991
Үйл ажиллагааны чиглэл: Банк санхүү
Ажилтны тоо:  +5700
Хаяг: ХААН Банк цамхаг
Вэб, сошиал хуудас: khanbank.comХААН Банк 

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Их хотод өнгө нэмэн сүр жавхлан дүүрэн сүндэрлэсэн шилэн байшингийн дотор ямар байгууллага, ямар оффис орох бол гэж хүмүүс сонирхож байсан нь саяхан. Тэгвэл хотыг хамгийн өндрөөс тольддог тус оффисд буурь сэлгэн орсон ХААН Банк "хүлээлтээс давсан" орчинг бий болгосноороо манай жагсаалтад багтлаа.

Үүднээс инээмсэглэл дүүрэн угтан авах үйлчилгээний ажилтнууд нэвтрэх эрх өгснөөр та энэ оффист зочлох боломжтой болно. Өндөр зэрэглэлийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглогдсон энэ оффист аюулгүй байдал хамгийн эхэнд тавигддаг нь санаандгүй хэрэг биш.

Ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүд, хамгийн сайнаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн ажлын орчинд цөм энд бүрэлджээ. Түүнээс гадна ажилтнуудыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна.

АЖЛЫН ОРЧИН

Энэ оффист төвлөрдөг 1200 гаруй ажилтнууд бүгд цэлгэр зааланд нээлттэй орчинд суудаг. Цэлгэр орчин бүтээмж нэмж, хамтын ажиллагааг урамшуулах тул давхар бүрт цаг харгалзахгүй их ажил өрнөнө. Ажилтнууд хоорондоо мэдээлэл солилцох, шууд харилцах бүх боломж бүрдсэн нь анзаарагдав.

Давхар бүрт том, жижиг уулзалтын өрөөнүүд байрлана. Шилэн ханаар дүүрэн шинэ санаа, шийдэл эрэлхийлсэн бичээс, зураглалууд дурайн харагдах аж. Багууд шинэ санаа уралдуулах branstorming уулзалтуудаа, дээр нь шууд бичдэг шилэн ханатай ийм өрөөнүүдэд голчлон хийдэг гэнэ.

Есөн эрдэнийн нэрээр нэрлэсэн уулзалтын өрөө бүрийн тохижолт, дизайн нь бүгд өөр. ХААН Банк 11 дүгээр давхраа тэр чигт нь харилцагчид, хамтрагчдаа хүлээн авдаг уулзалтын хэсэг болгон тохижуулжээ. Үүнээс гадна хамгийн дээд талын буюу 24 дүгээр давхарт ажилтнууд болон харилцагчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах зориулалттай танхим бий. Энд бизнес соёлын хөтөлбөрүүд, нетворкинг уулзалтууд, зорилтот хурлууд явагддаг бөгөөд бид заримд нь оролцож байсан билээ.

Хэрэв танд ХААН Банкаар зочлох шаардлага гарсан бол гуравдугаар давхарт байрлах "Уран зургийн галерей"-аар ороод гарахаа мартуузай. Олон нийтэд нээлттэй энэхүү галлерейд сар бүр шинэ үзвэрүүд гардаг. Энэ сард л гэхэд арьсан эдлэлийн бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байв. Хүн хүлээх хэрэг гарвал Caffe Bene-д ч саатах боломжтой юм.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк нь Монголын соёл урлагийг дэмжих ажлын хүрээнд 2002 оноос эхлэн дүрслэх урлагийн салбар болон уран бүтээлчдийг хөгжүүлэхийг эрмэлзэн дэмжиж ирсэн билээ. 2008 онд байгуулагдсан ХААН Галлерей нь өнөөдөр ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлаж бөгөөд эрхэм таныг
ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зочилж Монголын сор болсон бүтээлүүдийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. ХААН Галерейтэй холбогдохыг хүсвэл solongo.tsee@khanbank.com-оор холбогдоорой.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ - сургалт хөгжүүлэлт

Удирдлагын багтаа олон улсад ажиллаж байсан чадварлаг боловсон хүчнээс гадна гадаад мэргэжилтнүүдийг багтаасан учраас байгууллагын соёл нь барууны хэв шинж тодорхой хэмжээгээр агуулдаг. Бидний аялал баасан гарагт таарсан нь тэдний "чөлөөт хувцаслалтын өдөр"-тэй давхацсан байлаа. Чөлөөт хувцас өмссөн банкны ажилтнуудтай таарахад сонирхолтой санагдсаныг дурдах хэрэгтэй.

Ажилтнуудыг дэмжих, хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөртэй. Ажилтнуудын дунд хоол хийх, сайн дурын ажлын, гадаад хэлний зэрэг 10 орчим клуб үйл ажиллагаа явуулж, хобби сонирхлоо хөгжүүлэх боломжийг олгодог. Бараг нэг давхрыг бүхэлд нь эзэлсэн кафед өдрийн хоолоо идэх боломжтой. Бүх албан хаагчид өөрсдийн гэсэн хувцасны шүүгээтэй нь их таалагдлаа.

ХААН Банк улс орон даяар тархан суурьшсан 5700 гаруй ажилтныхаа нийгмийн асуудлыг чухалчилдаг. Тэд ажилтнуудад зориулсан хөнгөлөлттэй зээл, цалинтай амралт, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодгоос гадна ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь талархал хүлээж байгаа гэнэ.

Мөн хоёр дугаар давхарт байрлах эмнэлгийн хэсгийг дурдахгүй өнгөрч боломжгүй. Ажилтнуудынхаа стресс, ачааллыг бууруулж, эрүүл байхад тэд анхаарч, бүтэн өдрийн турш ажилладаг бичил эмнэлгийг оффистоо байршуулсан нь энэ. Тэнд ажилтнууд нь үнэ төлбөргүй үйлчлүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээг авдаг аж.

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСТ АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ?

ХААН Банкны төв оффист ажилладаг 1200 орчим ХААНчуудын 80 гаруй хувийг 35-аас доош насны залуус бүрдүүлдэг. Амжилтын эх үндсээ ажилтнуудаа хэмээн тодорхойлсон тус хамт олон залуу авьяастнууд, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгдэхийг урьж байна.

ХААН Банк үүнээс гадна эдийн засаг, бизнес, мэдээллийн технологи, хууль, эрхзүй, хэл шинжлэл гэх мэт чиглэлээр суралцаж байгаа идэвхтэй, шилдэг оюутан залуус зуны амралтаараа болон бусад үед дадлага ажил хийх боломж олгох “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийг санал болгож байгааг дуулгая.

ДЭЛГЭРЭНГҮЙ: АНКЕТ ЯВУУЛАХ

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Хүмүүс өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг компаниудыг олж илрүүлэн Улаанбаатарын хамгийн таатай оффисуудын жагсаалтыг гарган ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг алдаршуулахыг хүссэн юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн шинэлэг, хэрэгцээт санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзан сонголоо.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 100 гаруй хамтрагчдынхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн 5-р сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.ГАНЗОРИГ
Н.ХАЛИУНАА
А.УНДРАЛ
О.БҮТЭД

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х.ХАНТҮШИГ

Хандалт / Сэтгэгдэл:

52619   3

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.