Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 14, 2019

Unread Gift Guide: Сар шинийн баяраар зочин гийчдэдээ барих бэлгийн хөтөч

Та бүхэн манай жагсаалтуудаас санаа аван ахмад настнууд, эрхэм хүмүүстээ ёслол хүндэтгэлийн бэлгээ барьчихна, хүүхдүүдийн гарыг цайлгачихна. Одоо харин нийт зочид гийчдийн гол цөмийг бүрдүүлэх насан хүрэгчдэд ямар бэлэг өгөх вэ гэж бодож байгаа байх. Тийм ээ, бид үүнийг ч бас алдалгүй тооцоолсон.

Зочин гийчиндээ барих бэлгийн жагсаалтанд бид эрүүл саруул, дулаан тавтай өвөлжихөд туслах, хэрэглээ өндөртэй, халуун сэтгэлийг тань илтгэх бүтээгдэхүүнүүдийг сонгохыг зорьсон юм. Эрүүл мэнд үлэмж тустай, олон хэрэглээтэй органик зөгийн балаас эхлээд дархлаа дэмжих, хаана ч авч яваад ууж болох найруулдаг аарц хүртэл. Өвлийн хахир хүйтэнд арьсыг тань хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүнээс өгсүүлээд дулаахан бөгөөд загварлаг оймс хүртэл. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн гараар урласан бүтээгдэхүүнүүдээс аваад аялах урам зоригийг бадраах календарь хүртэл. Энэ бүхнийг танд санал болгож, хэрэгцээт мэдээллүүдийг шигтгэв.

зөв хатаасан аарц

Яагаад бид сонгов?
Хүйтний эрч чангарсан үеэс эхлээд дийлдэхээ болиод байсан оффисийн ханиадны цувралыг зогсооход бидэнд "Зөв" аарц тун ч их хэрэг болсон билээ. Тийм ч учраас Unread-ийн багийн байнгын хэрэглээ болоод буй уг аарцны ундааг зочдодоо эрүүл мэнд, дархлаа бэлэглээрэй хэмээн санал болгож байна.

Бэлэг болгож өгөхөд тун тохиромжтой байдлаар хайрцагласан хатаасан аарц нь энгийн, аньстай, чацарганатай гэсэн гурван төрөлтэй. Юм бүхэн цагаан байх учиртай Сар шинийн баяраар цагаан идээ-аарц бэлэглэвэл авсан хүн баярлах нь дамжиггүй.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Дандаа л уух юм эргүүлж явдаг найзууддаа
- Сөхөө л гарвал өвдчихдөг хамтран ажиллагсдадаа
- Цагаан идээнд "дурладаг" хамаатнууддаа

-Эрүүл мэндээ боддог элгэн садангууддаа

Хаанаас авах вэ?
Үнэ: 800₮
Хаяг: Бүх супермаркетууд, хүнсний дэлгүүрүүд, Sodon Mart нэрийн дэлгүүр, Ази фарм, Монос, Монгол Импексийн эмийн сангийн салбарууд
Утас: 7575 6262
Сошиал хуудас: Facebook

ХУРЫН АРЬСАН ТҮРИЙВЧ 

Яагаад бид сонгов?
Монгол хүний ур ухаан, сэтгэлийг шингээн гар аргаар үйлдвэрлэсэн Khur-ийн бүтээгдэхүүн таны бэлгийн саванд зайлшгүй байх ёстой. Монгол үхэр, сарлаг, хонь, ямааны арьсыг ашиглан загвар дизайны өвөрмөц шийдлийг шингээсэн экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүнийг тэд санал болгодог.

Энэ удаа бид орчин цагийн ажил хэрэгч залуучуудын зайлшгүй хэрэглээ болсон картын сав болон өвөрмөц загвар-өнгөний сонголт бүхий түлхүүрийн оосрыг санал болгоё. Удаан хэрэглээтэй, чансаатай бүтээгдэхүүн учир гадны хүмүүст ч бэлэглэхэд тохиромжтой.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Завгүй амьдралын хэв маягтай бизнес эрхлэгчдэд
- Ажил хэрэгч хамт олондоо
- Чанарт дурлагч хосуудад


Хаанаас авах вэ?
Үнэ: 19,000₮
Хаяг: Шангрила Моллын 3 давхарт, Наран моллын 1 давхарт
Утас: 9904 1216
Сошиал хаяг: Website, Facebook, Instagram

lhamour-ИЙН ШИНЭ САВЛАГААТ БАГЦ

Яагаад бид сонгов?
Органик гоо сайхны анхны монгол брэнд болж, дэлхийн зах зээлд өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа тэлсээр буй, бидний хэзээний танил Lhamour бүх л баяраар бэлэг хайх аяллыг маань амарчилж өгдөг билээ. Тэднийд үнэхээр л гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тусгайлан зориулж авмаар эрүүл мэндэд тустай, чамин гоёмсог бэлгүүд үргэлж байдаг.

Угтан ирэх сар шинийн баярыг тохиолдуулан Lhamour брэнд эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүст бэлэглэж болох, гоёмсог баглаа боодол бүхий бэлгийн багцуудыг гаргасан байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдний бэлгээр гар цайлгасан л бол ямар ч зочин танай гэрээс сэтгэл хангалуун гарна гэдэгт итгэлтэй байна.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Ойр дотны хамаатан садандаа
- "Голомтгой" арьстай дотны найздаа
- Органик бүтээгдэхүүнд "нугасгүй" хүмүүст

Хаанаас авах вэ?
Үнэ: 9,900₮ - 20,000₮
Хаяг: ardshop.mn, Шангрила Молл, Лхамур-ийн дэлгүүр, УИД-ийн 1 давхарт, Зайсан Хиллийн 4 давхарт, 3, 4 хорооллын Номин их дэлгүүрийн 1 давхарт
Утас: 7712 0256
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

Nomad house - souvenir shop

Яагаад бид сонгов?
Улаанбаатар хивсийн хашаанд байрлах том гэр дотор юу байдаг юм бол доо гэж гайхаж явсаар нэлээн уджээ. Харин нэгэн удаа санаандгүй байдлаар орох завшаан тохиоход монгол хүний гараар бүтсэн олон нэр төрлийн үндэсний бүтээгдэхүүнүүд өрөөтэй байсан юм. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин гараар урласан дахин давтагдашгүй бүтээгдэхүүнүүдийг нь ямар нэг шимтгэлгүйгээр борлуулдаг Nomad House-ийг бид энэ удаа заавал онцлохыг хүслээ.

Үндэсний хэв шинжийг жижиг деталь бүртээ шингээн урласан тэдний бүтээгдэхүүний сонголт үлэмж арвин. Гэрийн шаахайнаас эхлээд дэгжин түрийвч хүртэл, янз бүрийн хэлбэр дүрстэй сувенирээс чамин загварын цүнх хүртэл хэрэглээний олон бүтээгдэхүүн байгаа тул та сонголтоо эндээс хийгээрэй.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Айлчлан ирсэн зочин болгондоо
- Үндэсний соёлыг сонирхсон гадаад найзууд, түншүүддээ
- Зорин ирсэн холын хамаатнууддаа


Хаанаас авах вэ?
Үнэ: 1,000₮ - 320,000₮
Хаяг: 19-р хороолол, Улаанбаатар хивс ХК-ийн хашаан дотор байрлах гэр
Утас: 9509 3334
Сошиал хуудас: Facebook

Биомон үнэртэй устай гарын тос

Яагаад бид сонгов?
Гоо сайхан, өнгө зүсдээ анхаардаг хүмүүсийн хамгийн гол хэрэглээний нэг нь гарын тос байдаг. Тиймээс гарын тос бол бэлгийн саванд тань заавал байх учиртай зүйлсийн нэг юм. Өвөл, хавар арьс хуурайшиж, арчилгаа их шаарддаг болохоор цаг үе нь ч гэсэн сайхан таарах болно.

Олон гарын тос дотроос "Biomon"-ий тансаг үнэртэй гарын сонгосон маань учиртай. Үндэсний гоо сайхны ууган компаниудын нэг Монос Косметиксоос гаргасан энэхүү бүтээгдэхүүнийг хоёр үгээр илэрхийл гэвэл "Чанар", "Үзэмж" хэмээн хэлж болно.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Залуу эмэгтэйчүүд
- Анхилам үнэрт дурлагсдад
- Хайр татам эгч, ээж, эмээдээ

Хаанаас авах вэ?

Үнэ: 3-тай багц 16,600₮ 1ш – 9,800₮
Хаяг: Монос эмийн сангийн бүх салбар, сүлжээ дэлгүүрүүдэд
Утас: 7737 3737
Сошиал хуудас: Facebook

Oyu Family farm-ИЙН ЗӨГИЙН БАЛ

Яагаад бид сонгов?
“Зөгийн бал бол зөгийн бал шүү дээ” хэмээх хэнэггүйхэн бодлыг маань тэр чигт нь өөрчилсөн энэхүү ярилцлагаас хойш манай хамт олон Oyu Family Farm-ийн л зөгийн балыг жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн итгэн хэрэглэх болсон юм. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх шинэ оны зорилтод тань ч нэмэр болно гэдэгт бид итгэнэ.

Тэднийх сүүлд сав баглаа боодлоо шинэчлэн, илүү авсаархан болгосныг хараад бэлгэнд өгөхөд маш тохиромжтой болжээ гэж бодогдсон учир бид ийнхүү онцлон санал болгож байна. Хахир өвлийн хүйтэн, утаа униартай нийлсэн энэ бэрх үед энэхүү байгалийн цэвэр зөгийн бал ямар ч амттанаас илүү амттай бөгөөд хэрэгцээтэй байх болно.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Хамгийн халамжтай гэрийн эзэгтэй нарт
- “Амттан идэх эрхээ хасуулсан” бяцхануудад
- Үргэлж усны сав авч явдаг найзууддаа
- Хаана ч аягатайгаа харагддаг оффисийн хамтрагчдаа


Хаанаас авах вэ?

Үнэ: 15,000₮
Хаяг: Утас болон чатаар захиалаад үнэгүй хүргүүлээрэй
Утас: 8809 6281
Сошиал хуудас: Facebook, Instagram

twin socks-ИЙН ЗАГВАРЛАГ ОЙМСНУУД

Яагаад бид сонгов?
Хэд хоногийн өмнө Инстаграм хуудсаараа явуулсан санал асуулгаараа бид сар шинийн баяраар хамгийн их авахыг хүсэж байгаа, хамгийн хүлээлттэй байгаа бэлгийг уншигчдаасаа асуусан билээ. Хамгийн их давтагдсан, хамгийн их дурдагдсан бэлэг нь юу байсан гээч? Мэдээж, оймс!

Тиймээс сүүлийн үеийн залуусын онцгой, чамин хэв маягийг илтгэх энэхүү бүтээгдэхүүнийг онцлон, цагаан сарын бэлгийн жагсаалтад зайлшгүй байх ёстой хэмээн санал болгож байна. Хэв маяг, загвар хийцийн арвин сонголттой хэдий боловч нэг загвараас цөөн хувь л үйлдвэрлэгддэг Twin брэндийн оймснууд зочдын тань сонирхлыг татаж, сэтгэлд нийцэх нь гарцаагүй. Танай гэрт Ангараг гарагаас зочин ирсэн байсан ч энэ оймс нүүрэнд нь инээмсэглэл тодруулах болно.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Баахан сүр бадруулсаар ирдэг найзууддаа
- Бөөнөөрөө "чирэгдэл" учруулдаг ажлынхандаа
- Гэнэтхэн ороод ирдэг "Ангараг гарагийн" зочдод

Хаанаас авах вэ?
Үнэ: 8,000₮
Хаяг: Gumuda Concept Store, HYB TRASH SHOP, Z Studio
Утас: 8608 0010
Сошиал хуудас: Facebook, Instagram

Aviation Spotters - ханын болон ширээний календарь

Яагаад бид сонгов?
Нисэх онгоцыг дурандаа буулгах чиглэлээр дагнасан дэлхийн гэрэл зурагчдыг Aviation Spotters хэмээн нэрлэдэг. Энэхүү нэгдлийн Монгол дахь салбарын зурагчид нэгдэн Монголын хөх тэнгэрт дүүлсэн жигүүрт хөлгийн зургуудаар календарь гаргажээ. Яг зөв агшныг нь тааруулахад тэсвэр тэвчээр, ур чадвар, зэгсэн мэдрэмж шаарддаг эдгээр гэрэл зургийн эздийн нэг нь манай багийн гишүүн Х.Хантүшиг байсанд бид бахархалтайгаар энэхүү бүтээлийг нь бэлгийн хөтөчдөө оруулахаар шийдсэн юм.

Ширээний календарийг нь оффисийн өрөөндөө тавихад нэн тохиромжтой. Харин ханын том календарь нь гэрт илүү таарна. Дэлхийгээр аялагчид, хэрэн хэсэхийг мөрөөдөгчид, адал явдлыг хайгчид дурсамж хийгээд төлөвлөгөө, зорилгоо өдөр бүр санахад энэ хуанли танд тусална.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Дэлхийгээр аялагчдад
- Адал явдал эрэлхийлэгчдэд
- Энгүй мөрөөдөгчдөд

Хаанаас авах вэ?
Үнэ: 15,000₮ - 20,000₮
Хаяг: Интерномийн бүх салбаруудаар
Утас: 9911 8777
Сошиал хаяг: Facebook

Контентийн зураг авалтад эсгий сувинеруудээрээ дэмжлэг үзүүлсэн "Цагаан алт" дэлгүүрт талархлаа илэрхийлье.

ЦАГААН САРЫН БЭЛГИЙН ХӨТЧИЙН БУСАД ЖАГСААЛТУУД

Unread Gift Guide: Сар шинийн хамгийн онцгой бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баярын ёслол хүндэтгэлийн бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар зочин гийчдэдээ барих бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар багачуудын гарыг цайлгах бэлгийн хөтөч

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
Д.МӨНХБАЯСГАЛАН
О.БҮТЭД
А.АМАРЖАРГАЛ
Б.НАМУУНЦЭЦЭГ
М.ХУЛАН
Б.ЦЭНГЭЛ
Л.БОЛОР
Б.ӨСӨХБАЯР
Б.БИЛЭГЖАРГАЛ
Д.ТЭМҮҮЛЭН
А.СУМЪЯАБАЗАР
Г.ГАНЧӨДӨР
М.ПҮРЭВ
Д.ГАНЗОРИГ
А.УНДРАЛ

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х. ХАНТҮШИГ
Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

23550   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.