Unread-ийн 2019 оны хамгийн эхний баярын хөтөч-бэлгийн жагсаалтад тавтай морил!
Өрнийн тооллоор шинэ оноо саяхан эхлүүлсэн та бид одоо дорнын тооллоор шинэ онтой золгох, үндэсний уламжлалт сар шинийн баярын босгонд тулаад ирлээ.
Айл хотлоороо хувцас хэрэглэлээ зэхэж, буузаа хийн, идээ ундаагаа базааж буй, ажил ихтэй болдог энэ өдрүүдэд бид та бүхний нэгэн чухал ажлыг хөнгөвчлөхөөр шийдсэн билээ. Ах дүүс, хамаатан саднууд уулзан золголдож, өнгөрсөн жилд хийж бүтээсэн зүйл, шинэ сониноо хуваалцан мэдэлцдэг энэ төгөлдөр баярын мартаж болохгүй нэгэн хэсэг нь бэлэг байдаг. Настайчууд буурай нар, хайртай дотнын хүмүүс, хамаатан садан, найз нөхөд, нялхас багачууд гээд бэлэг бэлдэх хүмүүсийн жагсаалт дундрахгүй. Тооцоонд байгаа хүмүүсээс гадна гэнэтийн зочдод ч гэнэ алдахгүй бэлэн байх хэрэгтэй.
Яг гардан барих тэрхүү мөч нь сайхан хэдий ч зочдынхоо сэтгэлд нийцэх бэлгийг урьдчилж сонгоно гэдэг тун амаргүй. Бид та бүхний "зовлон"-г сайн ойлгож байгаа болохоор энэхүү бэлгийн хөтөч-жагсаалтыг үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч/үйлчилгээ үзүүлэгчдийн төлөөлөл болсон итгэлт түншүүдтэйгээ хамтран бэлтгэж, цаг завыг тань хөнгөлөн, сэтгэл санааг тань бага ч болов амраахыг хүсэв.
Манай жагсаалт гурван дэд жагсаалтаас бүрдэнэ. "Ёслол хүндэтгэлийн бэлэг", "Зочин гийчдэд барих бэлэг", "Багачуудын гарыг цайлгах бэлэг" хэмээн ангилсан нь учиртай. Цагаан сарыг илэрхийлдэг нэг гол зүйл нь бэлгэдэл байдаг учраас бид хэдэн төгрөгийн үнэтэйг нь үл анзааран, утга агуулгаараа таашаагдах, бодит хэрэгцээг нөхөх, цаад зочинд таны сэтгэлийг илтгэн дулаан мэдрэмж төрүүлэх тийм бэлгүүдийг жагсаалтдаа багтаахыг ихэд хичээлээ.
Онцлох хэлэх ёстой зүйл бол бид жагсаалтдаа зөвхөн дотоодын брэндүүд-үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн-үйлчилгээг оруулсан юм. Та бүхнийг баярын бэлгээ базаахдаа үндэсний баяр гэх утга агуулгыг санан өдрөөс өдөрт чанар чансаа нь өссөөр буй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, айлчин гийчдээ баярлуулах сонголтыг хийнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Ийнхүү Шороон гахай жилийн сар шинийн баярын бэлгийн хөтчийг хүлээн авна уу. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.
ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
Бэлэг барих ёстой олны дотроос онцгойлон хандах ёстой хүмүүстээ зориулан сонголт хийхэд нь бид энэхүү дэд жагсаалтаараа тусалъя. Баярын ширээг чимэх, чанар болоод үзэмж сайтай шимийн сархдаас эхлээд хайр хүндлэлийн орчин цагийн нэг хэлбэр болох даатгалын үйлчилгээ хүртэл. Энгийн атлаа эрхэмсэг, тусгай гангаар хийсэн хутганаас өгсүүлээд монгол агуулга бүхий, сэтгэл тайвшруулах анхилуун үнэрт лаа хүртэл. Өндөр чанартай ясан шаазангаас аваад охид бүсгүйчүүдийн эдлэх, донж маяг бүхий ороолт хүртэл.
БАГАЧУУДЫН ГАРЫГ ЦАЙЛГАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
Багачуудын гарыг цайлгах бэлгийн жагсаалтдаа бид тэдний бүтээлч сэтгэлгээ, төсөөллийг нэмэх, монгол ахуйтай улам сайн танилцуулах, анхаарлыг нь татаж сонирхлыг нь төрүүлэх тоглоом наадгай, ном комик, эдлэл хэрэгслүүдийг багтаахыг зорилоо. Тусламж хэрэгтэй үед зүүдэг сахиуснаас гарч ирэх Явуубаатараас эхлээд нүүдэлчдийн амьдрал, адал явдлыг биеэр үзүүлэх Бумбардай хүү хүртэл. Тавилга хэрэгсэл, асдаг тулга бүхий угсардаг монгол гэрээс өгсүүлээд уламжлалт сайхан наадгайг орчин үежүүлсэн Шагайчин хүртэл. Монгол үлгэр баатрын дүрс бүхий тарагны аяганаас аваад тухлан суух хэлбэрждэг буйдан, олбог хүртэл.
ЗочИН ГИЙЧДЭД БАРИХ бэлГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
Зочин гийчдэдээ барих бэлгийн жагсаалтандаа бид эрүүл саруул, дулаан тавтай өвөлжихөд туслах, хэрэглээ өндөртэй, халуун сэтгэлийн тань илэрхийлэл болох бүтээгдэхүүнүүдийг сонгохыг зорьсон юм. Эрүүл мэндэд үлэмж тустай, олон талт хэрэглээтэй органик зөгийн балаас эхлээд дархлаа дэмжих, хаана ч авч яваад ууж болох найруулдаг аарц хүртэл. Өвлийн хахир хүйтэнд арьсыг тань хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүнээс өгсүүлээд дулаахан бөгөөд загварлаг оймс хүртэл. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн гараар урласан бүтээгдэхүүнүүдээс аваад аялах урам зоригийг бадраах календарь хүртэл.
Unread Gift Guide-ийн өмнөх дугаарууд
ЦАГААН САРЫН БЭЛГЭНД ӨГВӨЛ ЗОХИХ ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
МАРТЫН 8: ХАЙРТАЙ ХҮМҮҮС, ХАМТ ОЛОНДОО БАРИХ ОНЦЛОХ 8 БЭЛЭГ
3 САРЫН 18: ХАЙРТАЙ ЭРЧҮҮД, ХАМТ ОЛОНДОО БАРИХ ОНЦЛОХ 8 БЭЛЭГ
ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ: "BACK TO SCHOOL" ЖАГСААЛТ + БЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТҮҮД
2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛГИЙН ХӨТӨЧ
Ardshop.mn - "цагаан сугар" аян
"Цагаан Сугар"-ын тухай сонсоогүй байгаа юм биш биз? Америкт "Хар баасан гараг", Хятадад "Ганц биечүүдийн өдөр"-ийн хямдрал гэдэг шиг монголчууд бид яагаад өөрсдийн гэсэн цөм хямдралын өдөртэй, хүссэн бүрээ илүү таатай нөхцлөөр худалдан авч болохгүй гэж?
"Цагаан сугар" бол үндэсний хямдралын давлагаа, зад хямдралын аян. Ardshop.mn-ээс Монгол түмний их баяр сар шинийг тохиолдуулан санаачилсан энэ аяны хүрээнд үндэсний брэндүүд бүтэн долоо хоногийн турш нийт бараа бүтээгдэхүүнүүдээ 20-оос дээш хувиар хямдруулах юм. Та бүхэн бас Unread-ийн 7 хоног тутмын имэйл товхимолд энд дарж бүртгүүлэн, Ardshop.mn-ээс доорх бэлгийн хайрцгийг хожих боломжтойг дуулгая.

Сэтгэгдэл бичих (9)


С СС 202.9.43.180
Нэг сайхан лого зуруулаал ямар чанар чанартай шаардлага хангасан эсэхийг ч мэдэхгүй нэг бүтээгдхүүн хятадад захиалж хийлгээл брэнд гээд өндөр үнэ тавьчихдаг.Ядахад орос хятадад гаргаад хорь гучин хүнийг ажлын байраар хангачихаад зах зээлийн тодорхой хувийг эзлээд гоё нэрлэмээр байх юм.
З Зочин 202.126.89.59
Цагаан сарын бэлгээ цуглуулхаар гарсан энэ цаг үед маш хэрэгтэй нийтлэл байна, маш их баярлалаа. Зарим нь хүндэт зочдоо өгөхөөр бэлэгний санаанууд яахын аргагүй байна, ном оруулсан бол бас сонирхолтой байх байлаа
G Gegee 66.181.167.95
Өгж байгаа бол энд байгаа бэлэгнүүдээс "өгсөн шиг өгчих" хэрэгтэй. Тэгээд л шоколад нтр бол одоо болъёоо болоо шдээ тээ?
Б Боогий. 202.126.89.50
Үндэсний үйлдвэрлэл нэрийн дор хятадад хийгдсэн бараа бүтээгдэхүүн л борлуулахаа больчих л доо.дуртай нь хятадад бараа бүтээгдэхүүн хийлгэж ирчээд “Made in mongolia” шошго хадаад ичих ч үгүй зарж бна, энэ үйлдэл нь өөрөө залилангийн гэмт хэрэг ,
g gerel 66.181.167.95
ihenhi ni unetei zuils baih shig haragdlaa ug ni humuusiin gar tsailgah hyamdhan, chanartai ymnuud oruulsan bol. gehdee sanaa avahaar zunduu ymnuud baina shuu bayrlalaa
З Зочин 64.119.16.128
Ug n heregtei hereggui beleg ogch biye biyendee hog tsugluulahiin orond iimerhuu yumnud ailuud ogvol zugerdee. Naad zah ni l huuhduuded ter nom, togloom ntr bval
З Зочин 66.181.167.95
Ymar olon hun oroltsoo ve, tsarailag niitlel boljeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
U Unread unench unshigch 66.181.167.95
ymar goy setgel shingesen niitlel ve, undesnii uidverleleee demjitsgeeey! ymar goy setgel shingesen niitlel ve, undesnii uidverleleee demjitsgeeey!
u ugly photo frame 103.26.195.192
ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame ugly photo frame