Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 14, 2018

Unread Gift Guide: 2018 оны шинэ жилийн хамгийн онцгой бэлгийн хөтөч

Unread-ийн шинэ жилийн баярт зориулсан бэлгийн хөтчийг хүлээн авна уу. Он солигдох нандин мөч ойртож, эргэн тойронд буй хайртай-дотны хүмүүстээ өгөх хамгийн онцгой бэлгээ сонгох үе ирлээ. Гэвч тохирсон-зөв бэлэг сонгоно гэдэг тунчиг хэцүү даалгавар. Ядаж байхад түгжрээ, тайлан, шалгалт, хүйтэн, залхуурал гээд бөөн бөөн шалтаг гараад ирнэ. Гэрийнхэндээ, ханьдаа, найздаа, ажлынхандаа, хамтрагчдаа, тэрэнд эсвэл түүнд, монитадаа өгөх бэлэг хайж буй таны зовлонг бид маш сайн ойлгож байна.

Тийм ч учраас Unread-ийн багийнхан бүх насны, бүх төрлийн, янз бүрийн сонирхолтой, янз бүрийн төсөвтэй хүн бүрд зориулан бэлтгэсэн бэлгийн хөтчөө танилцуулж байна. Эргэлзэх зүйлгүй худалдаж авах, гүйж гараад өөрийн болгох, ядаж л санаа аваад улам хөгжүүлэх бэлгүүд таны амьдралыг арай хялбар болгоно хэмээн бид итгэнэ.

Энэ оны шинэ жилийн бэлгийн жагсаалтаа бид "хамгийн өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх", "хамгийн онцгой мэдрэмжийг түгээх", "хамгийн мэдрэмжтэй монита байхад туслах", "хамгийн нандин мэдрэмжийг бүтээлцэх" хэмээн ангилсан нь учиртай. Заримдаа бид бэлэг сонгож буй хүнийхээ сонирхлыг, хэрэглээг мэдэхгүй байх тохиолдол гардаг. Эсвэл байнга бэлэг өгсөөр бараг сонголтгүй болчихсон байх нь ч элбэг. Үнэ, тоо хэмжээнээс илүү үнэ цэнийг ч эхэнд тавих хэрэг бишгүй гарна. Тиймээс таны асуудал юу ч байсан, сэдэл өгч чадах тэр зүйлсийг бид сонгохыг хичээлээ.

Бидний сонгосон бүтээгдэхүүн-үйлчилгээ-туршлагуудыг та илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээр авах боломжтойг битгий мартаарай. Хаанаас авах боломжтой, ямар үнэтэй борлуулагдаж байгаа, хэнд зориулж авбал зохих талаар манай багийнхан бүгд туршлагаа хуваалцсан юм. Тус бүрийн дор байрлуулсан дэлгэрэнгүй үзэх линкээр дамжин удахгүй нийтлэгдэх "технологид дурлагчдад зориулсан", "эрдэм оюуныг эрхэмлэгчдэд зориулсан", "хайртай дотны нэгэндээ зориулсан" хэмээх дэд жагсаалтуудыг хүлээн авах боломжтой гэдгийг мөн дуулгахдаа таатай байна.

Жагсаалтаа гаргахдаа бид тухайн бэлгийн хамгийн онцлох шинжүүд, ач холбогдол-агуулга, өнгө төрх зэргийг харгалзан үзсэнээс гадна хүлээн авах хүнд төрүүлэх мэдрэмж, сэтгэгдэл, хэрэглээ гэх мэт хамгийн жижиг деталиудыг ч тооцож үзсэн гэдгийг онцолъё. Бэлгийн санаагаа шүүхдээ манай багийнхны ихэд хичээнгүйлэн, баахан маргасны эцэст сонгосон бөгөөд танд дотно дулаахан мэдрэмж өгнө гэдэгт итгэж байна.

ХАМГИЙН ӨВӨРМӨЦ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

Хамгийн ухаалаг агаар цэвэршүүлэгчээс эхлээд цэвэр арьсаар урласан түрийвч. Үндэсний шинжийг агуулсан ороолтоос аваад спортын хорхойтнуудад зориулсан бугуйн цаг. Агуу энтрепренерийн урам зориг төрүүлэх түүхээс өгсүүлээд хамгийн таатай, эрүүл мэдрэмжийг төрүүлэх гоо сайхны бүтээгдэхүүний багцууд. Энэ бол бэлэглэсэн хүндээ хамгийн өвөрмөц мэдрэмжийг төрүүлж чадах бэлгийн хөтөч.

ХАМГИЙН ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ ТҮГЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

Хамгийн тансаг амттаны дээжээс эхлээд чамин хийцтэй чанартай гоёлын брэнд. Нэр хүнд, үнэ цэнийг илэрхийлэгч хос бугуйн цагаас аваад монгол хөгжим мэддэг ухаалаг төгөлдөр хуур. Илүү хүчирхэг, мэдрэмжтэй ухаалаг утаснаас өгсүүлээд эрхэмсэг байдлыг илэрхийлэх үндэсний брэнд. Энэ бол хамгийн хайртай дотны хүндээ нандигнан нандигнан бэлэглэх, хамгийн хүндэт эрхэмдээ сэтгэл шингээн өргөх, онцгой мэдрэмжийг түгээх бэлгийн багц.

ХАМГИЙН НАНДИН МЭДРЭМЖИЙГ БҮТЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

Уянгалаг сайхан хөгжмийн баяраас эхлээд романтик үдшийг бэлэглэгч амтат дарс. Классик, гэхдээ гунигт хайрын түүхээс аваад эрч хүчээр цэнэглэх цасны баяр. Амтат зоог, тухлаг үйлчилгээний хослолоос өгсүүлээд шинэ санаа, шинэ урам зоригоор тэтгэх талбар. Энэ бол танд,таны хайртай хүнд, танай хамт олонд хамгийн нандин дурсамжийг бэлэглэх бэлгийн жагсаалт.

ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ МОНИТА БАЙХАД ТУСЛАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

Сэтгэл татам өнгө-хийцтэй дулаахан оймсноос эхлээд жилийн турш хань болох бичиг хэргийн багц. Дэлхийн стандартад нийцсэн арьсан түрийвчээс аваад олон улсад үнэлэгдсэн инновацийн бүтээгдэхүүн. Нэгийг мэдрүүлж, нөгөөг бодогдуулах номын багцаас өгсүүлээд хэн бүхэнд эерэг мэдрэмж үлдээх гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд. Энэ бол ажлын хамт олон дундаа хамгийн шилдэг, хамгийн мэдрэмжтэй монитагаар тодорч, дархан цолоо мандуулахад тань туслах бэлгийн хөтөч.

Unread Gift guide-ийн бусад дугаарууд

ЦАГААН САРЫН БЭЛГЭНД ӨГВӨЛ ЗОХИХ ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
МАРТЫН 8: ХАЙРТАЙ ХҮМҮҮС, ХАМТ ОЛОНДОО БАРИХ ОНЦЛОХ 8 БЭЛЭГ
3 САРЫН 18: ХАЙРТАЙ ЭРЧҮҮД, ХАМТ ОЛОНДОО БАРИХ ОНЦЛОХ 8 БЭЛЭГ
ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ: "BACK TO SCHOOL" ЖАГСААЛТ + БЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТҮҮД

баярын онцлох хөгжим

Домогт Бинг Кросбигийн 1942 онд анх хүргэсэн "White Christmas" шинэ жилийн уур амьсгалыг шууд илэрхийлж чадах бүтээл юм шиг санагддаг. Асар олон жанрын уран бүтээлчийн төрөл бүрээр амилуулсан энэ гайхалтай дууны Keane хамтлагийн дуулсан хувилбарыг танд санал болгож байна. Хөнгөн гунигтай, гэхдээ итгэл дүүрэн мөчүүдээр дүүрэн шинэ жилийн баяраа хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ, инээд хөөр-баяр жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй.

Unread HQ

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.Халиунаа
О.Бүтэд
А.Амаржаргал
Д.Мөнхбаясгалан
Б.Намуунцэцэг
Б.Лхагвацэрэн
А.Ундрал

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

98372   8

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.