Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 14, 2018

Unread Gift Guide: Хамгийн нандин мэдрэмжийг бүтээлцэх бэлгийн хөтөч

Шинэ жилийн үдшээ хожим дурсах дурсамжтай, тэмдэглэлт мөчүүдээр дүүрэн, онцгой байдлаар өнгөрүүлэхийг хүсэхгүй хэн байх билээ? Шинэ санаа, шинэ эвент, шинэ боломжуудыг хайж байвал бидний зорилго яг нэг байна гэсэн үг. 

Уянгалаг сайхан хөгжмийн баяраас романтик үдшийг бэлэглэгч амтат дарс. Классик, гэхдээ гунигт хайрын түүхээс эрч хүчээр цэнэглэх цасны баяр. Амтат зоог, тухлаг үйлчилгээний хослолоос шинэ санаа, шинэ урам зоригоор тэтгэх талбар. Энэ бол танд,таны хайртай хүнд, танай хамт олонд хамгийн нандин дурсамжийг бэлэглэх бэлгийн жагсаалт

SKY RESORT-ИЙН ГЭР БҮЛИЙН ФЕСТИВАЛЬ

Хүйтэн өвөл дулаан дурсамж бүтээж, баяр хөөрийг мэдрэх газар өөр хаана байх билээ! Скай Резорт 10 дахь жилийн баяраа нийт үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэхээр шинэ үнэ, шинэ өнгө төрхтэй "Family Resort"-оо нээгээд удаагүй байгаа. Энд бидний мэдэх цана, чаргаар гулгах үйлчилгээнээс гадна, өвлийн худалдааны "Winter Market", хүүхэд залуусын дуртай Virtual болон Arcade тоглоомууд, Солонгос, Япон, Европ, Монгол хоолны ресторанууд, кофе шопууд шинээр үүд хаалгаа нээснээс гадна Улаанбаатар хотын хамгийн гоё мөсөн хотхоныг цогцлоожээ. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа эрүүл агаарт аз жаргалтай дурсамж бүтээх нь хамгийн гоё бэлэг билээ.

Ташрамд дуулгахад Резорт маань өдөр бүр ажиллаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 15000 төгрөгөөр үйлчилж байгаа юм байна шүү.

Сошиал хуудас: Sky Resort
Цагийн хуваарь: Да - Пү 11:00-21:00 | Ба 11:00 - 22:00 | Бя 10:00 - 22:00 | Ня 10:00 - 20:00
Бэлгийн карт захиалгын утас: 8811 9046


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН СОНГОДОГ ЖҮЖГИЙН ТАСАЛБАР

Олон зууны турш хүн төрөлхтөний аугаа их хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжиг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 20 - 22-ны өдрүүдэд тоглогдох гэж байна. Баяр баясал, догдлол хөөрөл агаарт тархсан жилийн энэ л үеэр хайртай хүнтэйгээ өнгөрөөх хамгийн нандин үдшийн гол дурсамж энэхүү сонгодог хайрын түүх байх болно. Жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар бүтээн туурвисан нь таны баяр дээр баяр нэмэх нь эргэлзээгүй.

Сошиал хуудас: У.Шекспир Ромео, Жульетта сонгодог жүжиг
Тасалбар захиалах: Ticket.mn
Утас: 9902 6929, 9919 9794, 8940 3070, 9611 7878

World wine-ИЙН ОНЦГОЙ ҮДШИЙГ БЭЛЭГЛЭХ ДАРС

Шинэ жилийн баярын ширээг, хожим үлдэх нандин дурсамжийг чимэхэд амтат дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч хамгийн хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нандин өдрийг тань чимэх бэлгийн жагсаалтдаа чанартай оргилуун дарсыг оруулахыг бид хамгийн эхнээс л хүссэн юм. Сэтгэл сэргээм зөөлөн хэрнээ часхийсэн энэхүү ундааг хамгийн нандин мөчүүдэд тань зориулан бидний хэзээний танил World Wine оруулж ирдэг. Бид энэ жил Nicolas Feuillatte нэрийн анхилуун оргилуун дарсыг онцлон танд санал болгож байна. Цагаан жимсний хүчтэй үнэрийг балт цэцэг, лийр, амтат жүржийн үнэрээр баяжуулсан цагаан дарс, улаан жимс, нэрс, үхрийн нүд бөөрөлзгөний үнэртэй улаан дарснаас өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн сонгож баярын ширээгээ чимээрэй.

Сошиал хуудас: World Wine
Цахим хуудас: Worldwine.mn
Утас: 7777 4747

ROUTE 22-ИЙН АМТЛАГ МЭДРЭМЖЭЭР ДҮҮРЭН МЕНЮ

Тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг найрсаг үйлчилгээний хамт санал болгох Route 22 ресторан баярыг тань улам баяжуулах энэхүү жагсаалтад зүй ёсоор багтаж байна. Тэднийх шинэ үеийн Франц болон Ази хоолоор үйлчилэхээс гадна нийт 10 орны 150 гаруй дарсны сонголтыг санал болгодог. Нээгдсэн өдрөөсөө л Unread-ийн багийн хамгийн "дуртай" газруудын нэг болсон Route 22-ийн нандин меню таны баярыг улам бүр дурсамжтай болгоно. Найз нөхдийн уулзалт, халуухан болзоо, гэр бүлийн хамтдаа бүтээх нандин дурсамжийг тань чимэх хамгийн онцгой сонголт Route 22-ийг зориорой.

Сошиал хуудас: Route 22 Restaurant & Wine Lounge
Цагийн хуваарь: Да - Ба 12:00 - 14:30, 17:00 - 00:00; Бя - Ня 10:00 - 00:00
Утас: 7707 4705

snow melody 2019-ИЙН ОНЦГОЙ ТАЙЗ

Шинэ жилийг "цасан аялгуугүйгээр" угтаж болно гэж үү? Үргэлж шинийг санаачилж, шинэлэг хэлбэрээр уран бүтээл хүргэх их эрэл хайгуулыг хийсээр ирсэн Улсын Филармонийн хамт олон 12-р сарын 28-нд оны хамгийн сүүлийн, гэхдээ хамгийн нандин тоглолтоо хүргэх гэж байна. Хаа сайгүй шинэ жилийн баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ болох мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн, өөр өөрийн дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо танил дотно хөгжим туурвил, найруулга, дуугаар баясгах алгасаж боломгүй тоглолт, алдахад хайран нандин үдэш “Snow melody” дээр уулзацгаая!

Сошиал хуудас: Snow Melody-2019 шинэ жилийн баярын тоглолт
Хугацаа: 2018/12/28 19:00
Тасалбар захиалах: Ticket.mn
Утас: 7011 8012, 8800 4849, 9919 6623

HUB innovation center-ИЙН БАЯРЫН ХӨНГӨЛӨЛТҮҮД

Шинэ оноо шинэ ажлын орчин, хамт олонтойгоор эхлүүлэхийг хүссэн хүн бүрийн зорих ёстой газар бол #HUB. Өндөр хурдны интернет, долоо хоногийн бүх өдөр бүтэн өдрөөр ажиллах уян хатан цагийн хуваарьтайгаас гадна шинэ жилийн баярыг тохиолдуулан 12-р сарыг “Бэлэгтэй сар” болгон зарлаж байгаа тул гишүүнчлэлээ яг өнөөдрөөс эхлүүлээрэй! Мөн түүнчлэн дундын оффисын оршин суугчиддаа зориулж Sweater & Cookies шинэ жилийн баярын үдэшлэгийг зохион байгуулж байгаа юм байна. Unread-ийн багийнхан ч бүтэн багаараа энэ үдэшлэгт байх тул дайрч ороод мэндлээд гараарай :)

Сошиал хуудас: Hub Innovation Center
Цагийн хуваарь: Да - Ня 8:00 - 22:00
Утас: 9912 6977, 9532 7212

Netflix-ИЙН АРВИН БАЯЛАГ КИНО САН

Баярын уур амьсгал нэг л орохгүй байна уу? Шинэ жилээс залхаад хойш сууж, эсвэл очих баяр бараг байхгүй эмороод байна уу? Санаа зоволтгүй, бид таныг ч мартаагүй. Нетфликсдээд налайж суухыг санал болгоё. Өдрөөс өдөрт арвижих кино санд нь шинэ жилийн баярыг тохиолдуулан олны дунд хүлээлт өндөртэй байгаа С.Баллокын гол дүрд нь тоглосон "Bird Box" , Н.Харрисын "A Series of Unfortunate Events" цувралын 3-р бүлэг зэрэг шилдэг бүтээлүүд нэмэгдэж байгаа гэнэ шүү. Шинэ жилийн бараг бүх классик кинонууд ч тэнд бий.

UNREAD-ИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН ЖАГСААЛТЫН БУСАД ДУГААРУУД

2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ ТҮГЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН НАНДИН МЭДРЭМЖИЙГ БҮТЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ МОНИТА БАЙХАД ТАНЬ ТУСЛАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

БАЯРЫН ОНЦЛОХ ХӨГЖИМ

Christmas Lights 21-р зуун биш юм аа гэхэд сүүлийн 10 жилд гарсан хамгийн шилдэг шинэ жилийн дуу байж мэднэ. Яагаад ч юм энэ дууг сонсохоор Grinch-ээс эхлээд Polar Express хүртэл, Home Alone-оос эхлээд Love Actually хүртэлх бүх л онцгой дурсамж төрүүлдэг кино, бүтээлүүд сэтгэлд төсөөлөгддөг. Ихэд нандин дуугаралт, энгийн мөртлөө сэтгэлд хоногшим үгсээрээ энэ дуу классик Coldplay-ийг санагдуулдаг юм.

Unread HQ

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
О.БҮТЭД
А.АМАРЖАРГАЛ
Д.МӨНХБАЯСГАЛАН
Б.НАМУУНЦЭЦЭГ
Б.ЛХАГВАЦЭРЭН
А.УНДРАЛ

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

24660   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.