Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 14, 2018

Unread Gift Guide: Хамгийн өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх бэлгийн хөтөч

Үргэлж шинийг эрэлхийлж байдаг, өөр зүйлийг хүсэж байдаг тийм нэгэн хүмүүс бидний эргэн тойронд байдаг даа. Шинэ зүйлсийг туршиж үзэхээс буцахгүй, сонин хачин зүйлсээс хажигладаггүй хүмүүст бэлэг сонгоно гэдэг амаргүй даваа. Түгээмэл бэлгүүдээс уйдчихсан, бараг бүгдийг нь хэрэглэчихсэн байх магадлалтай учир үргэлж өөр шинэ, онцгой бэлгүүд л тэдэнд тохирдог. Санаа зоволтгүй, бид таны ард бий.

Хамгийн ухаалаг агаар цэвэршүүлэгчээс цэвэр арьсаар урласан түрийвч. Үндэсний шинжийг агуулсан ороолтоос спортын хорхойтнуудад зориулсан бугуйн цаг. Агуу энтрепренерийн урам зориг төрүүлэх түүхээс хамгийн таатай, эрүүл мэдрэмжийг төрүүлэх гоо сайхны бүтээгдэхүүний багцууд. Энэ бол бэлэглэсэн хүндээ хамгийн өвөрмөц мэдрэмжийг төрүүлж чадах бэлгийн хөтөч.

Sarana Goods - байгалийн бал бурмыг зөвхөн танд

Монгол орны байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Sarana Goods эрүүл, чанартай эдэлгээг эрхэмлэсэн хүн бүрийн хэрэглэвэл зохих бүтээгдэхүүнийг санал болгож байна. Зөгийн бал, идэвхжүүлсэн нүүрстэй органик саван, цэвэр зөгийн бал, зөгийн шагшуургатай багц нь бүх насны, бүх төрлийн хүмүүст сэтгэгдэл үлдээнэ гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Даавуун бэлгийн уутнаас гадна зөгийн балаа хутгах модон халбагаа хүртэл оруулсанд нь сэтгэл ихэд хөдлөв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

PEDRO - таны амжилтыг илэрхийлнэ

Өнгөрсөн намар нээлтээ хийсэн даруйдаа аль хэдийн үнэнч хэрэглэгчидтэй болоод амжсан Pedro-ийн хамгийн гол онцлог бол ямар ч тохиолдолд өмсөж болох хэрэглээ, шинэлэг-тохьтой мэдрэмж төрүүлэхүйц загварууд нь гэж бид дүгнэв. Баярын өдрийн гоёлын гутал, өдөр тутмын хэрэглээний үүргэвч, цүнх, түрийвч, бүс, оймс гээд бүх насны эрчүүдэд тохирох, төрөл бүрийн төсөвт таарах бэлгийн сонголтууд бий.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

Xiaomi Air PURIFIER s2 - Цэвэр агаарыг таны гэрт

Эрүүл мэндийг бэлэглэх шиг чухал ач холбогдолтой бэлэг гэж хаа байх билээ! Mi Mongolia-ийн агаар цэвэршүүлэгч бол өнөөдрийн нийгэмд хамгийн тулгамдаад байгаа асуудлуудын нэг агаарын бохирдлоос зугатаах, цэвэр-эрүүл орчин үүсгэх боломж олгох төхөөрөмж. Бүх талаараа агаарын урсгалыг бий болгосноор өрөөний агаарыг ердөө 10 минутанд багтаан бүрэн цэвэрлэх хүчин чадалтай энэ төхөөрөмжийг гар утаснаасаа удирдаж болдог нь их догь. Гэртээ харих замдаа ухаалаг агаар цэвэршүүлэгчээ асаачихад цэвэр агаараар дүүрэн гэртээ орж ирэх боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

yalguun - эр хүн танд тусгайлан зориулав

Өвөрмөц загвар дизайнаараа хэрэглэгчдийг хуйлруулж буй Yalguun-ийг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан брэнд гэж ойлгодог юм биш биз? Тэгвэл бид танд тэдний үндэсний хэв шинжийг агуулсан, эрхэмсэг хэрэглээг өдөөсөн, хамгийн гол нь эрэгтэйчүүдэд зориулсан алчуур, хэрэгслүүдийг нь санал болгож байна. Хосуудад ч санал болгож чадах, чанартай-өнгө үзэмж сайтай Yalguun-ий бэлэг хэрэглээ, эдэлгээгээрээ таны бэлгийг улам үнэ цэнтэй болгох болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

BIOMON - байгалийн увдисыг түгээнэ

Өөртөө хайртай, арьсандаа анхаарал тавьдаг эмэгтэйчүүдэд зориулсан байгалийн гаралтай Biomon-ийн гоо сайхны багцыг санал болгож байна! Монгол хүний арьсны онцлогт тусгайлан тохируулж гаргасан онцлогтой энэхүү арьс арчилгааны бүтээгдэхүүн нь бэлгэнд өгч буй бүсгүйг дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр гэрэлтүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Байгалийн увдисыг түгээх BIOMON багц чацарганатай, барагшуунтай, гүүний саамтайгаар худалдаалагдаж буй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

beauty secrets - бөөн баяртай шидэт хайрцаг

Beauty Secrets бол охид бүсгүйчүүдэд гоо сайхны төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг турших боломжийг сар бүр илгээх хайрцган илгээмжээрээ дамжуулан олгодог өсөн дэвжиж буй стартап. Тэд жилийн хамгийн сэтгэл догдлуулам баярыг тохиолдуулан Монголд анх удаа төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг багцлан календарчилсан загвар бүхий ид шидийн мэт гоёмсог хайрцганд багцалсныг бид онцолж байна. Зүгээр л хайрцгийг нь л авчихмаар санагдах, доторхийг нь онгойлгож үзээд бүр илүү дурлах онцгой бэлэг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

khur - Ур ухаан, сэтгэл шингээн гар аргаар үйлдвэрлэв

Завгүй амьдралын хэв маягтай, ажил хэрэгч хэн бүрт таалагдах хамгийн чанартай бөгөөд өнгө үзэмжтэй бэлгийг Khur брэнд санал болгож байна. Та тэдний хамгийн алдартай, цэвэр арьсаар урласан түрийвч, үзэгний сав зэргээ гар хийцийн гоёмсог бэлэгний хайрцганд хийлгүүлэн, дотны найз нөхөд, ажлын хамт олондоо бариарай.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

ЭЛОН МАСК намтар ном - Эгэлгүй сэтгэгчийн энгүй түүх

Элон Маскаас өөр хэн таны бэлгийн эзнийг гайхашруулж, алмайруулж чадна гэж? Өнөө цагийн хамгийн алдартай энтрепренер Элон Маскийн эгэлгүй замналын түүхийг ямар ч шүүлтүүр, хачиргүйгээр хүргэсэн бестселлер ном Монгол хэлнээ орчуулагдан гараад хэдхэн хоноод байна. Стартап хөдөлгөөнийхний шүтээн, шинэ үеийнхний амьд домог болоод буй Маскийн намтар номыг бүх төрлийн сонирхолтой, бүх насны хүмүүст таалагдах нь эргэлзээгүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

TISSOT - швейцарь чанарыг инновацитай хослуулав

Швейцарь цаг, түүний түүх, чанар, хэрэглээний талаар энд дурдах шаардлагагүй биз. Тиймдээ ч шинэ жилийн бэлгийн жагсаалтдаа төлөөлөл болгон Tissot-ийг сонгон авав. Спортын хорхойтнууд, адал явдал эрэлхийлэгчдэд зориулсан гурван төрлийн цагийг бид танд хамгийн өвөрмөц бэлэг хэмээн санал болгож байна. Өдөр бүр зүүхэд тохиромжтой классик загвар бүхий Tisot PR100-г 100м гүний усны хамгаалалттай тул усан спортоор хичээллэгсдэд, дугуйн тормосны бариул мэт харагдах хронограф функцийн товчлууртай Tissot T-Race Cycling-ийг дугуйн спортод дурлагчдад, 45 мм-ийн хэмжээтэй хамгийн том Tissot Chrono XL-ийг эрсдэлд дуртай, адал явдал хайгчдад бэлэглэвэл зохилтой.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

unread-ийн шинэ жилийн бэлгийн жагсаалтын бусад дугаарууд

2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ ТҮГЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН НАНДИН МЭДРЭМЖИЙГ БҮТЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ МОНИТА БАЙХАД ТАНЬ ТУСЛАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

Баярын онцлох хөгжим

Алдарт Д.Лавын 1963 онд анхлан сонсогчдод хүргэсэн Christmas /Baby Please Come Home/-ийг Rolling Stones сэтгүүл "шинэ жилийн сэдэвтэй хамгийн шилдэг рок дуу" хэмээн тодруулсан байдаг. Энэ дууны асар олон хувилбаруудаас бид М.Бублегийн хувилбарыг онцлон оруулав. Шинэ жилийн уур амьсгалыг зөвхөн түүний хоолой л илэрхийлэх юм шиг, дууны агуулга-сэтгэл хөдлөлийг зөвхөн тэр л амилуулах шиг санагддаг юм. Ер нь зул сарын баярын сүлд дууны жагсаалтыг М.Бублегийн дуугүйгээр төсөөлөхийн аргагүй болчихжээ дээ.

Unread HQ

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
О.БҮТЭД
А.АМАРЖАРГАЛ
Д.МӨНХБАЯСГАЛАН
Б.НАМУУНЦЭЦЭГ
Б.ЛХАГВАЦЭРЭН
А.УНДРАЛ

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

17948   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.