Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   12 сарын 14, 2018

Unread Gift Guide: Хамгийн мэдрэмжтэй монита байхад тань туслах бэлгийн хөтөч

Монитад орчихсон уу? Өдөр бүр аятайхан бэлэг сонгох гэж толгойгоо чилээж байна уу? Ядаж байхад бусад хамтрагчид тань бөөн уран сэтгэмжээрээ, янз бүрийн зүйл санаачлаад багаа алаад байна уу? Тэгвэл санаа зоволтгүй, бид таны ард баттайгаар зогсож дэмжих болно.

Сэтгэл татам өнгө-хийцтэй дулаахан оймсноос жилийн турш хань болох бичиг хэргийн багц. Дэлхийн стандартад нийцсэн арьсан түрийвчээс олон улсад үнэлэгдсэн инновацийн бүтээгдэхүүн. Нэгийг мэдрүүлж, нөгөөг бодогдуулах номын багцаас хэн бүхэнд эерэг мэдрэмж үлдээх гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд. Энэ бол ажлын хамт олон дундаа хамгийн шилдэг, хамгийн мэдрэмжтэй монитагаар тодорч, дархан цолоо мандуулахад тань туслах бэлгийн хөтөч.

Nature republic - ГОО САЙХНЫГ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭС

Хэрэглээ, чанараараа дэлхийг байлдан дагуулж буй Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс монгол охидын таашаалд хамгийн нийцсэн брэндүүдийн нэг бол Nature Republic. Энэ жил тус брэндээс Хавайн арлын гүнийн ус болон гучин гурван төрлийн эрдэс минералаар арьсыг чийгшүүлэх онцлог бүхий АКУА багцаа онцлон санал болгож байна. Баярын өдрүүдийг тохиолдуулан хэрэглэгч та өөрийн сонголтоор бүтээгдэхүүнээ багцлан боолгож, гоёмсог бэлгийн хайрцагтайгаар авах боломжтой байгаа гэнэ шүү.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

NOMADD - дэлхийн стандартыг таны халаасанд

Ямар ч баяр тохиосон, ямар ч хүн таарсан Nomadd-аас бэлэг хайхад урам хугалсан удаа байхгүй. Apple-ийн албан ёсны зөвшөөрөлтэй, бүтээгдэхүүн дизайнаа тэдний шаардлагад нийцүүлэн гаргадаг тус брэндээс бид энэ удаад сайн чанарын үхрийн арьсаар урласан түрийвчийг онцолж байна. Найм хүртэлх карт хийх боломжтой, бэлэн мөнгө орох тасалгаатай гээд олон үйлдэлтэй боловч маш нимгэн гэдэг нь, дээрээс нь минимал хэв загвар нь хүн бүрийн анхаарлыг татна. Бас зургаан өнгөний сонголттой болсон нь бүр ч илүү олон талт болгож чаджээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

Монгол менежер - залуу мэргэжилтнүүдийн үнэнч хамтрагч

Олон жилийн турш мянган мянган мэргэжилтнүүд, оюутан залуусын итгэлийг алдалгүй, бүтэн жилийн турш анд нөхөр нь болсоор ирсэн "МонголМенежер дэвтрийг бид энд оруулсан нь санаандгүй хэрэг биш. Өдөр тутмын төлөвлөгөөгөө гаргаж, ажил амьдралаа зохицуулахад тань туслах уг дэвтрийн загвар шинэчлэгдэж, гар утасны гэр, чамин хийцтэй цүнхний хавчуурга зэргээр баяжигдан бэлгийн багцтай болсон нь Unread-ийн багийнханд ихэд таалагдлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

BIOMON ГАРЫН ТОС: эерэг МЭДРЭМЖ ЦАЦРУУЛСАН НАНДИН БЭЛЭГ

Тансаг үнэртнээс бүрдсэн Biomon гарын тосыг баяраар бэлгэнд өгвөл цаад хүн тань эерэг дулаахан мэдрэмж төрөн, баярлах нь гарцаагүй. Өвлийн улирлын үе болоод ч тэр үү, энэхүү анхилуун тос охид, бүсгүйчүүдэд нэн хэрэгцээтэй бэлэг болох бөгөөд өнгө үзэмж ч сайтай гэдгийг нь тодотгох учиртай. Түүнчлэн Монос Косметикс-оос баярыг тохиолдуулан төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс та өөрөө сонгож багцлан бэлэглэх боломжийг олгож байгааг сануулъя.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

nano protect - таныг хамгаалах шидэт цацлага

Монголын гарааны бизнесийн орчинд хамгийн инновацилаг бүтээгдэхүүнийг нийлүүлж буй стартап Нанопротект шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлгийн багцаа гаргажээ. Таны гутал, хувцас, эдлэл дээр шингэн зүйл асгарч толбо үүсэхээс сэргийлэх, шавар шавхай, цас бороонд бохирдохоос хамгаалж чадах уг цацлага танай монита хөтөлбөрийн хамгийн содон, гэхдээ хамгийн хэрэглээ өндөртэй бэлэг байх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

yalguun - эрхэмсэг байдлын илэрхийлэл

Yalguun-д таны хэрэгцээнд бүрэн нийцэх, хамгийн олон талт олон төрлийн гоёл чимэглэл-дагалдах хэрэгслүүд мөн бий. Дахин давтагдашгүй өвөрмөц хэв маягийг шингээсэн гоо сайхны сав, гадаад пасспортын гэр, толь, шинэхэн загварын гоёмсог түрийвчүүд таны монитагаа хамгийн ихээр баярлуулах сюрприз бэлгүүд байх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

UNREAD АЯГа - БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ

Unread-ийн халуунаа барьдаг усны сав таныг байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээтэй хувь хүн байхад тань туслах болно. Кофе, цайнаас хамааралтай ажлын хэмнэлт амьдарч буй хүн бүрт бидний санал болгож буй энэ аяга минимал дизайнтай, халуунаа барьдаг сайн чанарын материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог шүү :) Энэ сарын эхээр зохион байгуулагдсан Unplug 2018 арга хэмжээний хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь энэ аяга байсан гэдгийг сүүлд нь сануулъя.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

sox studio - анхны харцаар дурлуулна

Хараад л "анхны харцаар дурлуулна" гэх тодотголтой энэ оймсууд үнэхээр л дэгжин, гэхдээ дотно загвараараа танд шууд авах хүслийг бадраах болно. Зул сар, шинэ жилийн баярын уур амьсгалыг шууд төрүүлэх, авсан хүний нүүрэнд инээмсэглэл тодруулах шидтэй энэ оймсоор манай багийнхан бүгд ижилсэж, шинэ жилийн баяртаа орох гэж байгаа нууцыг задалъя.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

internom - эрдэм мэдлэгийг түгээх оюунлаг бэлэг

Шинэ жилийн хамгийн сонгодог бэлэг бол ном. Монголын хамгийн том номын сүлжээ дэлүүр Интерном танд хамгийн өргөн сонголт, хамгийн олон төрлийн номыг санал болгоно. Гэвч энэ дундаас чанартай, зөв ном сонгох туйлаас хэцүү. Асуудлыг тань багахан ч гэсэн хөнгөлөх зорилгоор Unread-ийн багийнхан бид Япон гаралтай Английн алдарт зохиолч Казүо Ишигүрогийн "Өдрөөс үлдсэн зүйл" номыг онцолж байна. Өнгөрсөн жил утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Ишигүрогийн 1989 онд бичсэн уг бүтээл эзнээ алдар нэрийн оргилд хүргэн, 1993 онд хийгдсэн кино нь Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Дараагийн ном бол Шик хатагтайн зөвлөгөө.
Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Номын тухай подкастыг эндээс сонсох боломжтой.

BLU - шинэ оны Хамгийн дулаахан бэлэг

"Ойн баавгай, дэлдэн туулай, үнэг чоно бүгд баясаад, шинэ он-шинэ жил гарлаа гээд цасан охин надад хэлсэн" хэмээн яагаад ч юм шууд ая нь мэдрэгдээд, орчин нь төсөөлөгдөөд уншигдах үгсийг бичсэн цамц Blu-д бий. Хэзээнээс л чанартай, чөлөөт хэв маягийг баримталсан, өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүн санал болгосоор ирсэн Blu-ийн биед ч, сэтгэлд ч дулаахан мэдрэмж төрүүлэх бэлэг ялангуяа залууст ихэд таалагдах нь гарцаагүй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

UNREAD-ИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН ЖАГСААЛТЫН БУСАД ДУГААРУУД

2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ ТҮГЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН НАНДИН МЭДРЭМЖИЙГ БҮТЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ МОНИТА БАЙХАД ТАНЬ ТУСЛАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

БАЯРЫН ОНЦЛОХ ХӨГЖИМ

Шинэ жилийн дуунуудаас хамгийн роклогийг нь сонго гэвэл магадгүй энэ бүтээлийг сонгох байх. 1957 онд цацагдсан даруйдаа хит болсон энэ дууг энгийн нэгэн зар сурталчилгааны менежер бүтээсэн гэвэл та итгэх үү? Түүнээс хойш жил бүрийн зул сарын баяраар Америкийн радио станцуудаар хамгийн их цацагддаг дуунуудын жагсаалтыг Jingle Bells Rock тэргүүлсээр ирсэн гэдэг. Тэгэхээр зүгээр ч нэг менежер байгаагүй л байсан хэрэг. Их л олон хувилбар, их л олон дуучид энэ дууг дахин дуулсан байдаг ч ориг хувилбарыг нь арай л гүйцээгүй мэт санагдаад байдаг юм.

Unread HQ

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
О.БҮТЭД
А.АМАРЖАРГАЛ
Д.МӨНХБАЯСГАЛАН
Б.НАМУУНЦЭЦЭГ
Б.ЛХАГВАЦЭРЭН
А.УНДРАЛ

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

24368   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.