Хайрлаж хүндэлж явдаг хүмүүстээ бид ойр ойрхон сэтгэлээ илэрхийлж чаддаггүй ч Цагаан сараар ийм боломж гардаг нь сайхан. Цагаан сар нь өөрөө ёслол хүндэтгэлийн зан үйлээр дүүрэн баяр тул бэлгээ сонгохдоо ч сайн бодож, сэтгэлээ шингээх нь зүй. 

Бэлэг барих ёстой олны дотроос онцгойлон хандах ёстой хүмүүстээ зориулан сонголт хийхэд нь бид энэхүү дэд жагсаалтаараа тусалъя. Баярын ширээг чимэх, чанар болоод үзэмж сайтай шимийн сархдаас эхлээд хайр хүндлэлийн орчин цагийн нэг хэлбэр болох даатгалын үйлчилгээ хүртэл. Энгийн атлаа эрхэмсэг, тусгай гангаар хийсэн хутганаас өгсүүлээд монгол агуулга бүхий, сэтгэл тайвшруулах анхилуун үнэрт лаа хүртэл. Өндөр чанартай ясан шаазангаас аваад охид бүсгүйчүүдийн эдлэх, донж маяг бүхий ороолт хүртэл. Энэ бүхнийг танд санал болгож, хэрэгцээт мэдээллүүдийг шигтгэв.

Нэйшнл лайф АМЬДРАЛЫН ДААТГАЛ

Яагаад бид сонгов?
Хамгаас эрхэмлэж, хүндэтгэж явдаг эрхэм хүмүүстээ ямар "онцгой" бэлэг өгөх вэ гэж толгойгоо гашилгаж байгаа танд энэ бэлгийг санал болгоё. Даатгал бэлэглэнэ гэдэг танд сонин сонсогдож болох ч урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй, хожим харахад хамгийн оносон сонголтыг бэлэглэх боломж танд байна.

Бид амьдралын даатгалын үйлчилгээ үзүүлэгч цорын ганц даатгалын компани "Нэйшнл Лайф Даатгал" компанийн "Тэтгэврийн даатгал", "Боловсролын даатгал"-ыг онцлон бэлгийн хөтөч жагсаалтдаа орууллаа.

Эцэг эхээ хайрлан хамгаалах сэтгэлийн илэрхийлэл болох "Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгал" нь 5 жилийн хугацаанд даатгалын хамгаалалттайгаар хуримтлал үүсгэн нэмэлт тэтгэвэртэй болохоос гадна хуримтлалаа гэр бүлдээ өвлүүлэх боломжийг олгоно. Харин бяцхан үрсийнхээ ирээдүйг гэрэлтүүлэхэд тань туслах "Боловсролын даатгал"-д хамрагдсанаар санхүүгийн дарамтгүйгээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийн хэрэгцээг хангахаас гадна эцэг эх та бүхэн давхар амь насны даатгалтай болох боломжтой юм.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
-Эцэг эхдээ
-Гэр бүлийн хөгшчүүлдээ
-Энхрий бяцхан үрсдээ

Хаанаас авах вэ?
Үнэ: Даатгалын хураамжийг даатгуулагчийн нас, даатгалын үнэлгээ болон даатгалд хамрагдах хугацаан дээр үндэслэн тооцоолдог аж. Тооцоолуур хэсгээр зочлоорой.
Хаяг: Баруун 4 зам, MaxMall худалдааны төвийн хойно, Колорадо бизнес төвийн 1 давхарт, 105 тоот.
Утас: 7711 3366
Сошиал: Website, Facebook

shiguderi - Жинхэнэ монгол архи

Яагаад бид сонгов?
Сар шинийн баярын ширээг идээний дээд сархадгүйгээр төсөөлөмгүй. Тийм ч учраас бид бэлгийн жагсаалтдаа, дан сүүгээр хийсэн шимийн архи "Шигүдэри"-г багтаалаа. Уг бүтээгдэхүүн үнэхээр л утга агуулга, үнэ цэнээрээ өргөн барьж буй хүндээ хүндлэл дээдлэлийг мэдрүүлэх увдистай хэмээн бид онцлов.

Өнгөрсөн оны сар шинийн баярын үеэр анх олны хүртээл болж, бид "онцлох бүтээгдэхүүн" буландаа оруулж байснаас хойш тус бүтээгдэхүүн чанар-амтаараа гайхагдан аль хэдийн үнэнч хэрэглэгчидтэй болоод амжжээ. Сонирхуулахад, "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Duty Free дэлгүүрт л худалдаалагддаг тус бүтээгдэхүүнийг VIP хүргэлтийн үйлчилгээгээр хот дотор үнэгүй хүргүүлэн авах боломжтой гэнэ шүү.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Хайрт өвөө, аав, ах нартаа
- Эрхэм номын багшдаа
- Хүндлэл үзүүлэх учиртай эрхмүүддээ


Хаанаас авах вэ?
Үнэ: 1500мл - 84,000₮, 750 мл - 63,000₮
Хаяг: www.gum.mn
Утас: 7777 1515
Сошиал хуудас: Facebook, Instagram, Twitter

"ТАВАН НҮДЭН" БРЭНДИЙН ХУВЬ ХУТГА

Яагаад бид сонгов?
Идээ шүүс хөндөх ёс бол сар шинийн баярын уламжлалт зан үйлийн салшгүй нэгэн хэсэг. Өрхийн тэргүүн бүрийн чухал ач холбогдол өгөн бэлдэх учиртай хэрэгсэл бол хутга билээ. Энэ удаа бид ердөө 555 ширхэг бүтээгдсэн, хутга бүр нь өөрийн хувийн дугаартай "ХУВЬ" загварын хутгыг онцлон, та бүхнийг эрхэм хүмүүстээ бэлэглэхийг санал болгож байна.

Зэврэлтэд өндөр тэсвэртэй, ир хадгалах чадвар сайтай тусгай гангаар бүтээгддэг уг хутган дээрх "ХУВЬ" сийлбэрт бичээс, "ТАВАН НҮДЭН" бэлгэдлийг машид уран нарийн сийлж, 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан нь улам нандин болгож чаджээ. Хутганы ишийг хуш модны ургацгаар урлаж, ирний хоёр талд урт нас, энх амгалангийн бэлгэдэл эвэр угалз хээ сийлсэн нь улам ч бүр уран тансаг болгосон байна. Уламжлалт монгол загвартай, энгийн атлаа чамин, үхрийн ширэн хуйтай уг хутга ёслол хүндэтгэлийн хамгийн дээд түвшний бэлэг болж чадна гэдэгт эргэлзэх зүйл үгүй.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Уламжлал заншлаа дээдэлдэг эрхэм хүмүүст
- Өрхийн тэргүүн, гэрийн эздэд
- Хүндэтгэл илэрхийлэх учиртай гадны зочид, төлөөлөгчдөд


Хаанаас авах вэ?
Үнэ: 1,555,000₮
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, шинээр баригдсан "ИХ ХУРАЛДАЙ" бизнес төвийн 5 давхарт
Утас:7033 5555, 9080 5555
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

Хөсөг-ИЙН АРОМА СЕТ

Яагаад бид сонгов?
"Нүүдэлчдийн дундаршгүй өв" хэмээх уриатай "Хөсөг" төслийн ямар ч бүтээгдэхүүнийг хэнд ч бэлэглэхэд сэтгэл дүүрэн мэдрэмж үлдээж чаддаг билээ. Энэ удаа бид тэдний хамгийн сүүлд танилцуулсан "Арома сет"-ийг онцлон хүргэж байгаа юм.

Таны гэрт амар амгалан орчинг бүрдүүлж, сэтгэл сэргээн тайвшруулах нөлөөг үзүүлэх уг иж бүрдэл хоёр төрөлтэй. Монгол гэр болон тулгын гурван чулууны хэлбэртэй иж бүрдэлд анхилуун үнэрт байгалийн охь, лаа багтсан байна. Арома гэрэл нь шөнө улам ч үзэсгэлэнтэй харагдаж, энгийн монгол ахуйг санагдуулна. Гэр, тулганыхаа чимэглэлийг гараар урласан нь бүтээгдэхүүний үнэ цэнийг үлэмж нэмэгдүүлж чаджээ.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Амар амгалан орчинд тэмүүлэгч хэн бүхэнд
- Монгол аж ахуйд дурлагч гадны зочдод
- Үнэртний хорхойтнуудад


Хаанаас авах вэ?
Үнэ: 38,000₮
Хаяг: shoppy.mn, Шангри-Ла Молл 1 ба 3 давхар,
Утас: 8818 8555
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram,

"ТАВАН НҮДЭН" БРЭНДИЙН Гангар шаазан аяга 

Яагаад бид сонгов?
Ерөөс мартагдах шахсан өв соёлыг тээн дэлгэрүүлж, үйлдвэрлэл-дизайны инновацийг шингээн орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой "ТАВАН НҮДЭН" брэндийн бүтээгдэхүүнүүд энэ жилийн сар шинийн хамгийн эрэлттэй-онцгой бэлгүүд байх болно. Цөөн хувиар үйлдвэрлэгддэг, өндөр чанарын бүтээгдэхүүнүүдээс нь бид гангар шаазан аягыг онцолж байна.

Хамгийн өндөр чанартай, тансагт тооцогдох ясан шаазангаар хийсэн нь энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг илтгэнэ. 13-р зууны үеийн хүрэл цутгамал аяганы хэлбэрээс эш аван бүтээсэн цай хоолны уг аяга хүндэтгэлийн хамгийн төгс илэрхийлэл байх учиртай.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Өрхөө татаад удаагүй шинэхэн хосуудад
- Чанарыг эрхэмлэгч хэн бүхэнд
- Тансаг шаазан эдлэл цуглуулагчдад


Хаанаас авах вэ?
Үнэ: 90,000₮ – 180,000₮
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, шинээр баригдсан "ИХ ХУРАЛДАЙ" бизнес төвийн 5 давхарт
Утас:7033 5555, 9080 5555
Сошиал хаяг: Website, Facebook, Instagram

mayara-ИЙН ДЭГЖИН ХЭРЭГЛЭЛҮҮД

Яагаад бид сонгов?

Хацар гоо хатад, уламжлалт хээ хуар, торго дурдан бүхий өнгө төрхтэй цүнх, түрийвч, ороолтууд олны анхаарлыг татаж, хараа булаах болсоор хэдий жил гаруй өнгөрчээ. Үндэсний бахархлаа хэрэглээнд шингээх зорилготой Mayara брэнд энэ хугацаанд улам бүр өргөжин чанаржиж, эрхэмсэг бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээг бүгдийг хангахуйц хэмжээнд бүтээгдэхүүний төрлөө нэмж чаджээ.

Монгол үндэсний хэв шинжийг тун ч донжтойгоор өдөр тутмын хэрэглээнд шингээн урласан Mayara-ийн бүтээгдэхүүнүүд сар шинийн баярын бэлгийн жагсаалтад зүй ёсоор багтах нь эргэлзээгүй. Манай оффисын охид ч тод өнгийн, өвөрмөц донж маяг бүхий, гол нь хэрэглээ нь тодорхой, ашиглахад хялбар тэдгээр бүтээгдэхүүнүүдийг ихэд шохоорхон ярилцаж байсныг нуух юун.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Та бүхний гурван эрдэнэ - эмээ, ээж, эгчдээ
- Өвөрмөц, дэгжин эд хэрэглэлээр чамирхах дуртай охид эмэгтэйчүүдэд
- Үндэсний баярыг маань хуваалцаж буй гадаад зочдод


Хаанаас авах вэ?
Үнэ: 15,000₮ - 65,000₮
Хаяг: shoppy.mn, Шангри-Ла Молл 2 давхар, Naadam center 1 давхар, Zaisan Hill 7 давхар
Утас: 9910 2331
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

МОНОС КОСМЕТИКСИЙН BIOMON БҮТЭЭГДЭХҮҮН - АЛТАН ООСОРТОЙ БЭЛГИЙН БАГЦ

Яагаад бид сонгов?
Цагаан сарын үеэр хэзээ нэгэн цагт хэрэглэгдэх үгүй нь мэдэгдэхгүй гараас гарт дамжин явдаг олон гоо сайхны бүтээгдэхүүн гарч ирдэг. Тэгвэл Монос Косметикийн хамт олон сар шинийн баярт зориулж эрэгтэй, эмэгтэй бүх л хүмүүсийн хэрэглээнд нийцэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг багцлан гаргажээ. Энэхүү багцыг бид жагсаалтдаа зайлшгүй байх ёстой хэмээн үзсэн юм.

Олон улсын чанарын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн, боломжийн үнэтэй, сав баглаа боодлын хувьд ч хэрэглэхэд тун хялбар тэдний бүтээгдэхүүнүүд танайд ирсэн зочдын ирэх жилийн байнгын хэрэглээ болж ч тун магадгүй.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Саяхан “том хүн” болсон залуучуудад
- Хосоороо орж ирсэн гэнэтийн зочдод


Хаанаас авах вэ?

Үнэ: 8,500₮-25,000₮
Хаяг: Моносын бүх салбарууд, Дүнжингарав, Мишээл экспо, Хүннү Молл, Аса-Цирк, UB Palace, И-Март, сүлжээ дэлгүүрүүдээр
Утас: 7737 3737, 88091025
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

чандманИЙН ЧАМИН ЗАНГИАНУУД

Яагаад бид сонгов?
Эрчүүдэд бэлэглэх хамгийн сонгодог хэрэглэл бол зангиа. Энэ дундаас чамин хийц загвар, онцгой сонголтуудаараа сүүлийн жилд эрс ялгарч буй "Чандмань" брэндийн бүтээгдэхүүнүүдийг бид сонголоо.

Цэвэр хөвөн даавуу, торго, ноосон даавуу, хамба хилэн материалтай тэдний бүтээгдэхүүн хаана ч, ямар ч тохиолдолд зүүсэн эзнээ аваад гарчихна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ямар ч сонирхолтой, ямар ч хэрэглээтэй хүнд таарах төрөл бүрийн сонголт тэдэнд бий.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Ажил хэрэгч оффисийн эрчүүдэд
- Шинэ цагийн жентелменүүдэд

- Эрч хүч дүүрэн залуучуудад

Хаанаас авах вэ?
Үнэ: 35,000₮ - 45,000₮
Хаяг: ardshop.mn, Gumuda Concept Store, Монгол Gem Mall
Утас: 8806 9428
Сошиал хуудас: Facebook, Instagram

Контентийн зураг авалтад эсгий сувинеруудээрээ дэмжлэг үзүүлсэн "Цагаан алт" дэлгүүрт талархлаа илэрхийлье.

ЦАГААН САРЫН БЭЛГИЙН ХӨТЧИЙН БУСАД ЖАГСААЛТУУД

Unread Gift Guide: Сар шинийн хамгийн онцгой бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баярын ёслол хүндэтгэлийн бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар зочин гийчдэдээ барих бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар багачуудын гарыг цайлгах бэлгийн хөтөч