Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 14, 2019

Unread Gift Guide: Сар шинийн баяраар багачуудын гарыг цайлгах бэлгийн хөтөч

Сар шинийн баярыг сүүлийн үед хэт хүндрүүлж байна гэж үздэг зарим хүн зөвхөн хүүхдийн гарыг цайлгадаг байя гэсэн санал дэвшүүлэх нь бий. Эндээс харвал заавал бэлэг авах ёстой хэсэг "нөхөд" бол хайртай бяцхан үрс, инээд хөөрөөр дүүрэн хөөрхөн дүү нар маань билээ. 

Багачуудын гарыг цайлгах бэлгийн жагсаалтдаа бид тэдний бүтээлч сэтгэлгээ, төсөөллийг нэмэх, монгол ахуйтай улам сайн танилцуулах, анхаарлыг нь татаж сонирхлыг нь төрүүлэх тоглоом наадгай, ном комик, эдлэл хэрэгслүүдийг багтаахыг зорилоо. Тусламж хэрэгтэй үед зүүдэг сахиуснаас гарч ирэх Явуубаатараас эхлээд нүүдэлчдийн амьдрал, адал явдлыг биеэр үзүүлэх Бумбардай хүү хүртэл. Тавилга хэрэгсэл, асдаг тулга бүхий угсардаг монгол гэрээс өгсүүлээд уламжлалт сайхан наадгайг орчин үежүүлсэн Шагайчин хүртэл. Монгол үлгэр баатрын дүрс бүхий таргийн аяганаас аваад тухлан суух хэлбэрждэг буйдан, олбог хүртэл. Энэ бүхнийг танд санал болгож, хэрэгцээт мэдээллүүдийг шигтгэв.

БУМБАРДАЙН КОМИК ЦУВРАЛ

Яагаад бид сонгов?
Дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлч Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай" магадгүй Монголын анхны үндэсний баатруудын нэг байх. Бумбардайн түүх зөвхөн хүүхдүүдийн сэтгэлийг татдаг гэвэл өрөөсгөл. Манай ерөнхий редактор Ганзо хүүдээ уншиж өгөх гэж эхлүүлээд үйл явдалд нь өөрөө автчихдаг гэж хэлж байсан нь санаандгүй хэрэг биш. Үйл явдлын өрнөл, зохиолын цар хүрээ өндөр түвшинд байгаагийн илрэл нь магадгүй энэ биз.

Хүүхэд багачуудын сэтгэлгээний цар хүрээг тэлэх, монгол өв уламжлалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой уг номын цуврал бүрд нүүдэлчдийн амьдралын өөр өөр зан үйлийг хөнддөг. Айраг цагаа, таван хошуу мал, эдлэл хэрэглэл зэрэг монгол ахуйг бүрдүүлэгч зүйлсийг хүүхдүүддээ ойлгуулахыг хүсвэл хамгийн түрүүнд "Бумбардай"-г сонгохыг зөвлөж байна.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Өв уламжлалаа өвлөн авах хүүхдүүддээ
- Монгол бичиг суралцаж буй хэн бүрд
- Комик номын хорхойтнуудад

Хаанаас авах вэ?
Үнэ: 16,000₮
Хаяг: Бизнес Тауэр, 906 тоот, Төв номын сангийн эсрэг талын KFC-ийн баруун талд
Утас: 9518 1813, 9119 3797
Сошиал хуудас: Facebook

Шагайчин жинхэнэ Монгол наадгай

Яагаад бид сонгов?
Та хамгийн сүүлд хэзээ шагай наадуулснаа санаж байна уу? Ойрын хугацаанд шагайгаар наадаагүй бол энэ цагаан сараар хэрэг болгон гэр бүлээрээ тоглож, бас бэлгэнд сонгоорой. Монгол үндэсний хамгийн онцгой наадгайнуудын нэг шагайг орчин цагийн залууст эргэн сануулах зорилготой "Шагайчин" цагаан сарын хамгийн төгс бэлгийн нэг болж чадна.

"Алаг мэлхий өрөх", "Морь уралдуулах", Дөрвөн бэрх орхих" гэсэн үндсэн төрлүүдтэйгээр тоглоомоо гаргадаг "Шагайчин" Цагаан сард зориулан шинэ баглаа боодол бүхий багцыг гаргажээ. Үндэсний хэв маягийг шингээн урласан даавуун уутанд байх дөрвөн шагай нь утга агуулгын хувьд төгс төгөлдөр бэлэг болох нь гарцаагүй.

Хэнд бэлэглэвэл тохиромжтой вэ?
- Тоглоом наадгайд дуртай жаалуудад
- Үндэсний уламжлалт соёлоо дэлгэрүүлэх чин хүсэлтэй гэр бүлүүдэд
- Эрийн хийморьтой залуучуудад

Хаанаас авах вэ?
Үнэ: “Дөрвөн бэрх орхих наадгай” - 5,000₮
“Арван хоёр бэрх орхих наадгай" - 9,000₮
“Морь уралдах наадгай" - 30,600₮
“Алаг мэлхий өрөх наадгай" - 62,100₮
Хаяг: ardshop.mn, E-Mart, Номингийн сүлжээ дэлгүүрүүд, УИД, Наран Кидс, Интерном, Шангри-Ла Молл, Наадам центр, Мабу Арал тоглоомын дэлгүүр
Утас: 8033 550, 1900 1617
Сошиал хуудас: Facebook, Instagram

NAAD-иЙН мимо УГСАРДАГ ГЭР

Яагаад бид сонгов?
Монгол зан заншлаа үр хүүхдүүддээ таниулан хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, үндэсний соёлоо дэлхийд түгээх боломжуудыг уламжлалт тоглоомуудаар хязгаарлахаа больж, шинэ төрлийн тоглоомыг дотооддоо үйлдвэрлэж буй "Наад" брэнд бидэнд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн билээ.

“Миний монгол гэр” гэх үгнээс улбаалсан "МиМо угсардаг гэр" тоглоом нь бодит монгол гэр угсрах дараалал, арга техникийн дагуу баригдах тул зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудад ч өөрсдийн соёлтой танилцах томоохон хөшүүрэг болох нь дамжиггүй. Туурга, дээвэр, цагаан бүрээс, өрх, хошлон тэргүүтэй бүрдэл хэсгүүд бүхий яг л монгол гэр байх бөгөөд 2-3 хүн хамтран 60-80 минут зарцуулж байж бүрэн босгож дуусдаг тул гэр бүлээрээ турших онц сонирхолтой сорил болох юм шүү. Хүсвэл гэрийн бүрээсэн дээр онцгойлон үг бичүүлж онцгойлон бэлэглэж болох юм.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Гадаадад амьдардаг хүмүүст
- Олон хүүхэдтэй айл өрхөд
- Цагаан сарыг сонирхогч "аялагчдад"


Хаанаас авах вэ?
Үнэ: "Мидл загвар" – 59,900₮
"Бүрэн тавилгатай МиМо гэр" – 159,900₮
"138 хэсгээс бүрдсэн тавилгагүй МиМо гэр" – 129,900₮
Хаяг: ardshop.mn, УИД, E-Mmart, Hotel Nine зочид буудалд
Утас: 7711 8844 (УБ хот дотор хүргэлт үнэгүй)
Сошиал хуудас: Website, Facebook

NOMADIC-ИЙН БОТГОХОН БАГЦ

Яагаад бид сонгов?
Бөнбөн, Бабу, Гөөгий нарын адал явдалд та бэлэн үү? Энэ бол мэндлээд удаагүй байгаа монгол уран бүтээлчдийн туурвисан "Ботгохон" бүтээлийн гол дүрүүд юм. Бяцхан үрсийг тань хөөр баяр, санаанд оромгүй адал явдлаар хөглөх онц сонирхолтой түүх таныг хүлээж байна.

"Nomadic Content"-ийн хамт олны анхны бүтээл "Ботгохон"-ы баатрууд зурагт ном, буддаг номын хуудаснаа амилахаас гадна үндэсний брэндүүдтэй хамтарсан оймс, ингэний сүүн чихэртэй бэлгийн багцаар дамжин та бүхний гарт очих юм.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Адал явдалд дурлагч бяцхан жаалуудад
- Зурагт номын хорхойтнуудад
- Сониуч нь дэндсэн дүү нартаа


Хаанаас авах вэ?
Үнэ: Бөнбөн “Болсон уу? Болсоон” зурагт ном - 5,000₮
Бөнбөн буддаг ном - 2,500₮
Брэнд оймс - 2,000₮
Ингэний сүүн чихэр - 4,500₮
Утас: 7740 4444
Сошиал хуудас: Facebook

БумбардайН тарагны аяга 

Яагаад бид сонгов?
Бумбардай хүүгийн адал явдал үргэлжилсээр. Тэдний "Таван нүдэн" брэндтэй хамтран гаргасан шаазан тарагны аяга хүүхэд бүрийн хамгийн дотны анд нь болно гэдэгт итгэлтэй байна. Монголчууд эртнээс хүн тус бүр өөрийн гэсэн аягатай байж, хоол ундны дараа аягыг долоодог байсан нь хоолой өвдөх, амны хөндийн эрүүл ахуй, хэл ярианы хөгжил зэрэгт нэн ач тустай, эрүүл ахуй болон соёлын ач холбогдолтой зүйл байжээ. Энхрий бяцхан үрсээ цагаан идээ, тэр дундаа эрүүл мэндэд нэн тустай тарганд дуртай болгоход энэ аяга танд тусална.

Бумбардайн дүрүүд, үйл явдлуудын өрнөлийг дүрсэлсэн аягыг ягаан, цэнхэр өнгийн сонголттойгоор гаргасан учир охид, хөвгүүдэд бэлэглэхэд нэн тохиромжтой.


Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Зөрүүд бяцхан үрсэд
- Бумбардайд шимтэгч уншигч найзуудад
- Өнөр өтгөн гэр бүлүүдэд


Хаанаас авах вэ?
Үнэ: 1 ширхэг-25,000₮, Багц нь 60,000₮
Хаяг: Бизнес Тауэр, 906 тоот, Төв номын сангийн эсрэг талын KFC-ийн баруун талд
Утас: 9518 1813
Сошиал хуудас: Facebook

comfy-ИЙН ЗӨӨЛӨН тавилга

Яагаад бид сонгов?
"Таны тав тухыг урлана" уриатай Comfy-ийн зөөлөн буйдан бол манай оффисийн хамгийн олон хүн саатдаг, заримдаа "алга болдог" хэсэг. Тав тухтай байдал нь хэнийг ч татдаг учраас шинэхэн соньхон бүхэнд дурладаг хүүхэд багачуудынхаа өрөөнд хамгийн зөөлөн-дулаан уур амьсгалыг бүрдүүлэх энэ бэлгийг сонгоосой гэж бид хүсэж байна.

Comfy-ийн буйданг туршсан хэн ч эхний суултаараа л соронзлогдон татагдах болно. Хүүхдийн өрөөнд нэн тохиромжтой зөөлөн олбог, анааш хэлбэрийн буйдангууд нь тоос шороо бага татдаг бөгөөд цэвэрлэхэд хялбар, зөөхөд хөнгөн, хөдөлгөөнийг дэмждэгээрээ онцлогтой.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Хөдөлгөөнтэй, сахилгагүй балчир үрсдээ
- Тав тухыг эрэлхийлэгч хэн бүхэнд
- Дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч өнөр гэр бүлүүдэд

Хаанаас авах вэ?
Үнэ: Хэлбэрждэг буйдан - 169,000₮, сандлын дэвсгэр - 8,900₮
Хаяг: Хүннү Молл их дэлгүүрийн 2-р давхарт Home and More дэлгүүр
Утас: 8800 8192
Сошиал хуудас: Facebook

ЯЗГУУРЫН ЯВУУБААТАРЫН ТҮҮХ

Яагаад бид сонгов?
"Авраарай" гэж тусламж дуудахад зүүсэн сахиуснаас нь гараад ирдэг "Явуубаатар"-тай танилц. Хүүхдийн хамгаалагч-супер баатрын тухай онц сонирхолтой энэ түүх таны номын санд шинэ өнгө нэмж, хүүхдийн тань хамгийн дуртай дүр, өрнүүн адал явдлын эрэлхийлэгч болох болно.

Одоо, ирээдүйн зааг дээр үйл явдал нь өрнөх "Явуубаатар"-ын түүх зөвхөн комик хэлбэрээр гарснаас гадна гол дүрүүдээс сэдэвлэсэн эвлүүлдэг тоглоом, рубикийн шоо зэрэг дагалдах бүтээгдэхүүнтэй. Тиймээс та бэлгээ хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх тоглоомуудаар баяжуулан, багачуудыг бүр ч илүү баярлуулаарай. Сонирхуулахад, уг номыг худалдан авсан хүүхэд бүрд монгол зан заншил, уламжлалыг контентоор дамжуулан түгээх зорилго бүхий "Язгуур" сургалтанд үнэ төлбөргүйгээр хамрагдах эрхийг бэлэглэнэ гэсэн шүү.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Монгол зан заншлаа илүү танихыг хүсэж буй хүүхдүүдэд
- Супер баатруудад донтсон хүн бүрд
- Үргэлж шинийг хүсдэг сониуч бяцхан дүү нартаа


Хаанаас авах вэ?
Үнэ: Рубик шоо - 10,000₮
Эсгий пазл - 6,000₮
Соронзон пазл - 8,000₮
Комик ном: 5,900₮
Хаяг: Hub Innovation Center
Утас: 8809 0789 /Хот дотор хүргэлт үнэгүй/
Сошиал хуудас: Facebook, Instagram

Контентийн зураг авалтад эсгий сувинеруудээрээ дэмжлэг үзүүлсэн "Цагаан алт" дэлгүүрт талархлаа илэрхийлье.

ЦАГААН САРЫН БЭЛГИЙН ХӨТЧИЙН БУСАД ЖАГСААЛТУУД

Unread Gift Guide: Сар шинийн хамгийн онцгой бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баярын ёслол хүндэтгэлийн бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар зочин гийчдэдээ барих бэлгийн хөтөч
Unread Gift Guide: Сар шинийн баяраар багачуудын гарыг цайлгах бэлгийн хөтөч

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
Д.МӨНХБАЯСГАЛАН
О.БҮТЭД
А.АМАРЖАРГАЛ
Б.НАМУУНЦЭЦЭГ
М.ХУЛАН
Б.ЦЭНГЭЛ
Л.БОЛОР
Б.ӨСӨХБАЯР
Б.БИЛЭГЖАРГАЛ
Д.ТЭМҮҮЛЭН
А.СУМЪЯАБАЗАР
Г.ГАНЧӨДӨР
М.ПҮРЭВ
Д.ГАНЗОРИГ
А.УНДРАЛ

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х. ХАНТҮШИГ
Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

21422   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.