Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 30, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци

Байгууллагын нэрМобиком Корпораци ХХК
Байгуулагдсан он1996 
Үйл ажиллагааны чиглэлҮүрэн холбооны оператор
Ажилтны тоо: 1500+ 
Хаяг: MPM цогцолбор, 2-14-р давхар
Сошиал хуудсууд: FacebookInstagram, Twitter

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Уншигчдаасаа Улаанбаатарын таатай оффисуудын талаарх саналыг нь авч байхад "Мобиком" корпорацийн шинэ оффис гэсэн хариу олноор ирсэн юм. Бид ч тус компанийн шинэ оффисын талаар өндөр хүлээлттэй байснаа нуух юун. Тавдугаар сард ашиглалтад орсон, Сэлбэ голын дэргэдэх MPM цогцолборт байрших Мобикомын будаг нь ханхалсан шинэ оффис үнэхээр ч бидний хүлээлтэд нийцэж, энэ жилийн жагсаалтыг маань чимсэн билээ.

Мэдээлэл, харилцаа холбоогоор 1.5 сая хүнийг хангаж, ажил амьдралыг нь хөнгөвчлөн таатай амьдралд хөтөлдөг тус байгууллага дотооддоо таатай ажлын орчныг бүрдүүлж, 1500 гаруй ажилтнаа дулаан уур амьсгалаар хангажээ. Ингээд “Internet of Things” буюу “Юмсын интернет” технологийн эрин үеийг хэрэглэгчдэдээ авчрахаар тэмүүлэн ажиллаж буй тус корпорацийн орчин үеийн интерьерийн шийдэл бүхий шинэ оффисоор хамтдаа аялцгаая.

АЖЛЫН ОРЧИН

“Мобиком” корпорацийн минимал байдлаар тохижуулсан шинэ оффисын цэлгэр, саруулхан зааланд 1000 гаруй ажилтан сууж, хоорондоо мэдээлэл түргэн шуурхай солилцдог. Тэд шинэ оффис байгуулах “LEGO” төслийнхөө хүрээнд дотоод засал чимэглэл, тохижилтын ажлыг дөрвөн сарын турш тасралтгүй гүйцэтгэн, ажилтны эрүүл мэнд, тав тухад нийцсэн, эргономик, орчин үеийн дизайны шийдлийг бий болгожээ.

Байгууллагын шийдвэр гаргалт нь хамтын шийдвэрээр явдаг учраас давхар болгонд дотоод хурал, brainstorming, түншүүдийн уулзалт хийхэд тохиромжтой хамгийн сүүлийн үеийн тоноглол бүхий том, жижиг нийт 25 хурлын өрөө, гурван сургалтын танхимыг тохижуулсан байна. Мөн ажлын завсар алжаал тайлах, нуруугаа амраах булангуудыг давхар бүрдээ шийдэж, ганцаараа төвлөрөн суун ажиллах боломжтой, дуу чимээ тусгаарлах бүхээг хэсгүүдийг гаргаж өгснөөр ажилтнуудын бүтээмж, хамт олны уур амьсгалд эергээр нөлөөлжээ.

"Мобиком" корпораци нь Хүүхдийн тусламжийн 108 утас, Монгол Улсын 35 сумын ЕБС-уудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих төсөл, “Үдийн цай” хөтөлбөр, "Мазаалай хамгаалах төсөл" зэрэг олон нийтэд үр өгөөжөө өгсөн нийгмийн хариуцлагын олон ажлаараа манлайлж, үлгэр жишээ болж явдгийг манай уншигчид мэднэ. Нийгмийн зорилготой үйл ажиллагааныхаа нэгэн илрэл болгож тэд хажууханд урсах Сэлбэ голын орчмыг тохижуулан ногоон байгууламж бий болгохоор төлөвлөж буйгаа бидэнд дуулгав. Энэ нь тэдний байгуулж буй хоёр дахь ногоон төгөл болох бөгөөд нөгөө нь мобикомчуудын дөрвөн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамт олон, гэр бүлээрээ нэгдэн бүтээсэн 1000 мод бүхий “Моби төгөл” аж.

байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт

“Мобиком” корпорацийн удирдлагын баг Монгол ба Япон мэргэжилтнүүдээр бүрдсэн учраас байгууллагын соёлдоо ёс зүйтэй байдал, хуулийг чандлан сахих, хариуцлагатай байдлыг нягт шингээснийг хамгийн түрүүнд онцлох нь зүйтэй болов уу. Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож, тууштай, шаргуу хөдөлмөрлөх нь амжилтын үндэс хэмээн үздэг мобикомчууд долоо хоног бүр улс орны өнцөг булан бүрд байгаа 1.5 сая хэрэглэгчийн санал хүсэлтийн хүлээн авч, цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

Дотооддоо үүлэн технологийн дижитал шилжилтийг амжилттайгаар нэвтрүүлсэн тус корпораци ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд олон улсын чанартай сургалтад хамруулж, гадаадын инженер техникийн мэргэжилтнүүдээс туршлага судлах боломжийг нээн өгдөг. Тухайлбал, Япон, АНУ руу шилдэг ажилтнуудаа гэр бүлийн хамтаар явуулж, эзэмшсэн мэргэжилдээ илүү амжилт гаргахад нь харамгүй дэмжлэг үзүүлдгээ онцолж байлаа. Мөн ажилтны өөрийн хүсэл сонирхол, дотоод ур чадваруудыг харгалзан газар, хэлтсийн хооронд шилжин ажиллах боломжийг олгодог нь орчин цагийн мэргэжилтнүүдийн санаанд яв цав нийцдэг.

Олон мянган ажилтантай, байгууллагын соёл нь төгөлдөржсөн тус байгууллагад англи хэл, япон хэл, кибер спорт, ширээний теннис, гадаад хэл дээр илтгэх урлаг, боулинг, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг олон сайн дурын клуб аль хэдийн нээгдсэн нь ойлгомжтой. Үүнээс гадна хүн бүрийн амьдралд тохиолддог баяр жаргал, зовлон гунигтай мөчүүдэд ажилтан бүрээ түшиж, халамж тэтгэлэг үзүүлэх бодлого барьдаг нь Мобикомд ажиллагсдын сэтгэл хангалуун байх нэгээхэн шалтгаан юм.

Энэ далимд дурдахад, "Мобиком" корпораци нь харилцаа холбооны салбарт олон улсын ISO стандартыг хэрэгжүүлсэн цорын ганц оператор юм. Уг стандартыг нэвтрүүлэхийн тулд олон нарийн шалгуур үзүүлэлтийг хангахаас гадна хоёр жил тутам баталгаажуулах аудитын шалгалтад хамрагдан, гэрчилгээгээ сунгах олон шалгуурыг давдаг. Тэгэхээр Мобикомын бүхий л үйл ажиллагаа нарийн тооцоолол, стандартын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд хэрэгждэг гэдгийг онцлох ёстой биз ээ.

Ажилтнуудын сэтгэгдэл

Хэрэглэгчийн үйлчилгээний газрын Үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Одончимэг:

Манай байгууллагын хамт олны гэр бүл мэт дулаан уур амьсгал нь ажилдаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллах нэг шалтгаан байдаг. Ажилтнууддаа чиглэсэн ур чадвар дээшлүүлэх сургалтууд, эрүүл мэндийн үзлэг зэрэг төрөл бүрийн арга хэмжээг байнга авдаг нь их таалагддаг.

Маркетингийн газрын Олон нийт, PR-ийн хэлтсийн мэргэжилтэн Н.Батжаргал:

Манай байгууллагын ажилтнуудын харилцаа холбоо сайн байдаг болохоор ямар ч ажлыг хийхэд шийдвэр гаргалтын үйл явц хурдтай байж чаддаг. Мөн нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа оролцуулдаг нь байгууллагаараа бахархах сэдлийг төрүүлдэг шүү.

CV илгээх: HRD@mobicom.mn

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

15163   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.