Хайх зүйлээ бичээд enter дарна уу

  08 сарын 24, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties

Байгууллагын нэр: RE/MAX Collection Luxury Properties 
Байгуулагдсан он: 2019 
Үйл ажиллагааны чиглэл: Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө зуучлал 
Ажилтны тоо: 10 
Хаяг: Zaisan Square, 3-р давхар 
Вэб:
www.remax.mn
Сошиал хуудас: Facebook

Яагаад сонгох болов? 

Тансаг зэрэглэлийн оффис, ажлын орчин ямар байж болох та “RE/MAX Mongolia” компанийн “RE/MAX Collection Luxury Properties” салбараас харах боломжтой юм. Энэхүү салбар нь тансаг зэрэглэлийн орон сууц, өндөр дүнтэй газар, обьект зуучлалын үйлчилгээ үзүүлдэг тусгай эрхтэй оффис бөгөөд интерьерийн шийдлээрээ бусад уламжлалт оффистой газруудаас илтэд ялгарна.

Яваад ороход эрхэмсэг мэдрэмжийг тав тухтай байдалтай хослуулан өгөх энэ оффис манай энэ жилийн жагсаалтын нэг содон өнгө нь байлаа.

ажлын орчин 

Гоёмсог, тохь тухтай, тансаг, дээд зэрэглэлийн гэх үгс бол “RE/MAX Collection Luxury Properties” салбарын тохижилтыг тодорхойлох түлхүүр үгс гэж хэлж болно. Өөрийн амьдарч буй орон сууц, ажиллаж буй орчныг хэрхэн тохижуулах нь байнга л чухал асуудал байдаг. Тиймээс тансаг зэрэглэлийн орон сууц сонирхож буй харилцагчийг гоё сайхан орчинд угтахын тулд оффисын тохижилтыг олон хурц өнгөөр дагнах бус, аль болох тайван, таатай мэдрэмж төрүүлэхүйц өнгөний шийдлээр хийжээ. Ингэснээр орж ирсэн хүн бүхэнд тансаг, өөр ертөнцөд очсон мэт мэдрэмжийг төрүүлэх аж.

Тэд интерьерийнхээ хамгийн онцлох шийдлийг өнгө хэмээн тодорхойлсон нь учиртай. Харилцагч бүртэй тухтай сууж уулзаж болох дөрвөн өөр интерьерийн шийдэл бүхий өрөөнүүдийг тохижуулж, чамин тансаг ширээ, сандлаар чимж өгчээ. Түүнээс гадна япон, солонгос, герман, англи, орос гэх таван хэлээр харилцдаг агентуудынхаа ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн тулд шар, цагаан өнгөөр хосолсон оффисын ширээ, сандлыг сонгож, чамин гэрлийн чийдэн, бүрхүүл зэрэг нүдэнд тусахуйц өвөрмөц загвартай эд зүйлсийг байрлуулжээ.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Орчин үед бидний ажил ба гэр хоорондын ялгаа багасаж, ажиллах орон зай олон янз болсоор, үл хөрөнгийн зах зээл ч энэхүү хандлагыг даган алхам тутамд өөрчлөгдсөөр байгаа аж. Энэ чиг хандлагыг дагаж "RE/MAX Collection Luxury Properties” салбарын агентууд оффист баригдалгүйгээр гадуур хаана ч чөлөөтэй ажиллах боломжтой ажээ.

Тэд лхагва гараг бүр агентуудын ур чадварыг дээшлүүлэх мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг байна. Мөн долоо хоногийн турш зохион байгуулдаг “Fire up” сургалтын хүрээнд агентуудад үл хөдлөх хөрөнгийн зах зээл, борлуулалтын талаар үндсэн суурь мэдлэгийг өгч, сертификат авах шаардлага хангасан ажилтнуудад агент болох эрхийг олгодгийг дурдлаа. Боловсрол, мэдлэг өндөртэй агентуудыг байнга эрэлхийлж байдаг "RE/MAX"-ынхан агент сонгон шалгаруулж авахдаа өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй л бол нас, хүйс үл харгалзан хэн бүхэнд боломж олгодог ажээ.

Бусад үед заавал оффис дээрээ суух шаардлагагүйгээр бие даасан бизнес эрхлэгчтэй адил гадуур чөлөөтэй харилцагчтайгаа холбоо тогтоох, уулзалт хийх, борлуулалт хийх боломжтой гэнэ. Агентуудын хувьд заавал оффис дээр суух шаардлагагүйгээр, хурал уулзалтаас бусад үед өөрийн төлөвлөгөөгөөр ажиллах боломжтой байдаг тул ажлын цагаар хүүхэдтэйгээ хамт байх буюу хичээл, сургуульд нь чөлөөтэй өгч авах боломжтой байдгийг онцолж байлаа.

CV явуулах: info.luxury@remax.mn

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

3624   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.