Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 31, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа

Байгууллагын нэр: СаяСанаа ХХК
Байгуулагдсан он: 2015 
Үйл ажиллагааны чиглэл: Интерьер дизайн, архитектур төлөвлөлт, төслийн менежмент 
Ажилтны тоо: 20 
Хаяг: Ayud Tower, 6 давхар 
Вэб: www.saysanaa.mn
Сошиал хуудасFacebook, Instagram

Яагаад сонгох болов? 

Интерьер дизайн, архитектур төлөвлөлт, барилгын гадна дизайн, тохижилтын зураг, засал гүйцэтгэл зэрэг барилгын төслийн менежментийг цогцоор нь хэрэгжүүлэгч СаяСанаа компани бүтээлч хүмүүсийн оргилуун эрч хүчээр "буцалж" байдаг.

Тэд имэйл бичихээс өгсүүлээд төслийн эцсийн шат хүртэлх ажлын бүх үйл явцыг “СаяСанаа стандарт”-ын дагуу гүйцэтгэж, багийн ажиллагаанд тулгуурласан арга барилаар ажилладаг. Оффисын үр дүнтэй, гоёмсог шийдлийг санал болгодог тэд өөрсдөдөө ямархуу орчныг бүрдүүлснийг нь уншигч та төсөөлж л байгаа байх. Харин үүний зэрэгцээ, шөнө хүртэл ширээн дээрээ цаас овооруулан суудаг гэгддэг дизайнеруудын талаарх нийтлэг ойлголтыг эвдэж, цэвэрхэн ширээн дээр тогтсон цагийн хуваарийн дагуу, үр бүтээмжтэй, энергийн менежменттэй ажилладаг үлгэрлэхүйц соёлыг бий болгосон нь манай жагсаалтад багтах нэг шалтгаан болсон юм.

Ажлын орчин 

Сүүлийн үед дэлхийн интерьер дизайны чиг хандлага цэвэрхэн, цэгцтэй, минимал гэх тренд рүү чиглэх болсон учраас тэд ч бас оффисынхоо тохижилтыг хийхдээ бага талбайд зөв төлөвлөлт хийн, ашиглалтгүй хоосон талбай байхгүй байхаар шийджээ. Ажилтнуудын дийлэнх нь том нээлттэй танхимд суух бөгөөд уулзалтын өрөө, амралтын өрөө, зарим алба хэлтсээ тун үр дүнтэйгээр хуваан байрлуулсан байх аж.

Бага орон зайд эмх цэгцтэй байдлыг бүрдүүлэхийг чухалчилж, ширээн дээр янз бүрийн цаас, аяга зэрэг илүү дутуу зүйлс ил байлгахгүй байхыг тэд зөвлөдөг байна. Эмх цэгцтэй байснаар илүү бүтээлч байж, гараасаа сайн гүйцэтгэл гаргаж чадна гэдэгт тэд итгэдэг.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Үргэлж бүтээлч байдлаа хадгалах ёстой тэдний хувьд нэг төслийг ганц хоёр хүнд хариуцуулж орхилгүй, байнга олуулаа brainstorming хийж, олон хүний өнцөг, бүтээлч сэтгэлгээг ашиглаж байхыг зорьдог байна. Залуус голдуу ажилладаг учраас дарга, ажилтны харилцаанаас зайлсхийж, аль болох чөлөөтэй уур амьсгалыг бүрдүүлж, нэг түвшинд харилцаа үүсгэж ажилладгаа бидэнд хуваалцсан юм. Нөгөө талаас, бизнес эрхэлж буй учраас захиалагчийн өмнө маш хариуцлагатай, мэргэжлийн байхыг нэгдүгээрт тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хандлагыг тэнцвэртэйгээр хослуулан ажилладаг аж.

Интерьер дизайн бол манайд харьцангуй шинэ салбар гэж тооцогдох учраас тэд Ази, Европын орнууд руу ажилтнуудаа олон улсын үзэсгэлэн, экспо, хурал цуглаанд давхардсан тоогоор 24 удаа явуулжээ. Энэ нь компанийн гол капитал болсон хүний нөөцийнхөө ур чадвар, өсөлт хөгжилтөд ихээхэн анхаардгийн тод жишээ мэт.

Мөн хэт ачаалал авах тусам бүтээмж буурч байдаг учраас ажилтнууддаа амрах үедээ сайн амарч бай гэж зөвлөдөг ажээ. Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд болоод салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор интерьер дизайны мэргэжил эзэмшиж буй залуусыг дэмжихэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, салбарын чадварлаг боловсон хүчинг бэлтгэхэд анхаарч ажилладгийг нь онцлууштай.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

15172   0

Сэтгэгдэл бичих

Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.