Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   12 сарын 28, 2017

Атаархлын жагсаалт: 2017 оны онцлох нийтлэлүүд

2017 оны онцлох нийтлэлүүдийн цувралаа бид "Атаархлын жагсаалт"-аар үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил та бүхэнд анхлан хүргэсэн энэ жагсаалтаар "өөрсдөө бичсэн ч болоосой", "ёстой янзтай болжээ" гэж биднийг дуу алдуулж чадсан шилдэг бүтээлүүдийг нэрлэдэг. Хөндсөн асуудал болон агуулга, дэвшүүлсэн санаа болон шийдэл, бүтээсэн хэлбэр болон бүтцээрээ бидний сэтгэлийг хөдөлгөж, "цагаан атаархал" төрүүлж амжсан нийтлэлүүдийг бид та бүхэнд хүргэж байна. Энд өөр редакцийн, олон сэтгүүлчийн шинэ буюу хурц өнцөг, зоригтой бас шударга өгүүлэл, уран бөгөөд учиртай түүхүүд багтсан. Манай зүгээс нэрлэж буй, цахим орчин дахь энэ жилийн онцлох бүтээлүүдийг хүлээн авна уу. Сайшаах ёстой, улам олон хүнд хүргэх учиртай нийтлэлүүдтэй танилцагтун. 

Монголын "улстөрд" мэндэлсэн гуравдагч хүчнийг зарлая! - Ч.Болортуяа, Ikon.mn

Ikon.mn-ий ерөнхий эрхлэгч Ч.Болортуяагийн баримт дээр суурилан асуудал дэвшүүлж, асуулга тавьсан нийтлэлүүд энэ жил үнэхээр ялгарч байв. Бараг "Өглөөний хүн" цувралууд, "Цагаан сонголт" хөдөлгөөнтэй холбоотой нийтлэлүүдээр нь энэ дугаараа дүүргэчихэж болох мэт. Нийгмийг хөдөлгөсөн, өдөөсөн цуврал нийтлэлүүдийн оргилыг нь бид онцлов.

Нийтлэлийг унших

Цоодолын хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна - Б.Болор-Эрдэнэ, Trends.mn

Сонгуулийн халуурлаар дэлхий өөрсдийг нь тойрч эргэдэг юм шиг, бүгдийг мэддэг багш аятай аашилж байсан хүн бүрт зориулсан захидал-нийтлэл. Классик Болушка!

Нийтлэлийг унших

Багшийн цалинг эрүүл нүдээр - Ц.Гэрэлтуяа, view.mn

Энэ оны хамгийн онцлох үйл явдал болох багш нарын ажил хаялт, цалин нэмэх асуудлыг олон талаас нь, өргөн хүрээтэйгээр авч үзсэн нийтлэл. Олон улсын жишээ, олон жилийн тоо баримт, экспертүүдийн үзэл, оролцогч талуудын байр суурь гээд бүх баримтууд энд бий.

Нийтлэлийг унших

"Аавын эзгүйд" цуврал - Л.Ганчимэг, Өнөөдөр

Монголын сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох "Балдоржийн шагнал"-ын дэд байрт орсон "Аавын эзгүйд" цувралыг бид онцолж байна. Өнөөдөр сонины сэтгүүлч Л.Ганчимэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийн гэр бүлийн аж амьдралыг харуулсан "реалити" төрлийн цуврал нийтлэлээрээ олон хүнд баяр баясал, аз жаргал бэлэглэсэн нь гарцаагүй.

Нийтлэлийг унших

"Маамуугийн өрөө" Цуврал - maamuu.mn

Хөгжилтэй, цайлган сэтгэлтэй Ами, Тами хоёрын дүрээр бүтэн үеийн хүмүүжил, боловсролд нөлөөлөх ажлыг явуулж буй "Маамуу" төсөл ямар ч маргаангүй энэ жилийн онцлох төслүүдийн нэг байлаа. Зах зээлд яг л дутагдаж байсан бага насны хүүхдүүдэд зориулсан төрөлжсөн контентууд бүхий Maamuu.mn-ий "Маамуугийн өрөө" буланг бид онцолж байна. Зарим зүйлс нь танд ч гэсэн мэдлэг өгөх вий.

Цувралыг бүтнээр нь үзэх

Амь өрссөн хөдөлмөр - Г.оюунтөгс, засгийн газрын мэдээ

Бидний эргэн тойронд үүрэгт ажлаа чимээгүйхэн гүйцэтгэж, бидний мэдэх амгалан тайван нийгмийг цогцлооход асар их хувь нэмэр оруулж байдаг эгэлгүй баатруудын талаар та хэр сайн мэдэх вэ? Тэдгээрийн төлөөлөл болсон түргэн тусламжийн төвийн алтан гарт эмч нарын нэг өдрийг өгүүлсэн тэмдэглэлийг заавал уншаарай.

Нийтлэлийг унших

Syndicate Talk: Криптовалют - Боломж ба эрсдэл - В.Ганзориг, Newspress

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас тодруулдаг "Дэлхийн залуу лидер" (YGL)-үүдийн нэг В.Ганзоригийн хөтлөн хүргэдэг "Синдикат Яриа" энэ оны хамгийн амттай хэлэлцүүлгүүдийг бидэнд хүргэв. Бид энэ дундаас дэлхий нийтийн ярианы сэдэв болсоор буй цахим мөнгөн тэмдэгт, түүнтэй зэрэгцэн бий болж буй боломжууд, гарч болох эрсдэлүүдийн талаар зочдыг урьж ярилцсан дугаарыг онцолж байна.

Нийтлэлийг унших

Хар тугалга: Яагаад Баянхошууны хүүхдүүдийн цусанд хортой металл илрэв? - Г.Одгарав, Gogo

Цахим сэтгүүлзүйн салбарт хамгийн тодоор гялалзаж буй сэтгүүлч Г.Одгаравын энэ нийтлэлийн нийгэмд өгсөн цочроо үлэмж их. Бидний ирээдүй болсон бяцхан үрс агаарын бохирдол, баталгаагүй хүнс, чанаргүй тоглоом, бохир орчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хамгийн хорт бодисуудын нэгд тооцогдох хар металлд "идүүлж" байгаа талаар энд өгүүлнэ.

Нийтлэлийг унших

Хүүхдүүдтэй хүүхдүүд - Д.Сугармаа, Eagle.mn

Энд тэндгүй нийтлэгдэж буй стресс нэмэх, бухимдал төрүүлэх эрээнтэй бараантай олон контент дундаас олж уншсан, хэнийг ч сэргээх тэмдэглэл-нийтлэл. 25 насандаа 5 хүүхэдтэй болсон гэр бүлийн энэ түүх цаанаасаа л эерэг энерги түгээж буй мэт. "Монголын үрс маш олон болох болтугай".

Нийтлэлийг унших

АНУ-ын хакерууд монгол руу довтолдог - Л.нарантөгс, news.mn

Шинэ өнгө төрх, бүтцээ танилцуулсан News-ийн хамгийн шинэлэг брэнд нийтлэлийн булан нь яах аргагүй "Сэдэв 360" байв. Хамгийн их анхаарал татсан, хамгийн эрэлттэй байгаа сэдвүүдийг "тайлбарлан" видео хэлбэрээр хүргэх энэ цувралаас бид кибер аюулгүй байдлын асуудлыг хөндсөн дугаарыг онцлов. Үзэж дуусчихаад нээрээ юу билээ, бид чинь яадаг билээ гэж бодогдоно шүү.

Нийтлэлийг унших

Дурдах ёстой нийтлэлүүд

Эдгээр нийтлэлүүд бол онцлохгүй байхын аргагүй, уншигчдад мэдлэг түгээж, шинэ өнгө, шинэ үзлийг хүргэсэн нийтлэлүүд. Хөндсөн сэдэв, агуулга, хэлбэрээрээ бидний анхаарлыг хамгийн их татсан, уншигч таныг уншаасай хэмээн санал болгож буй нийтлэлүүд билээ. Дурдах, онцлох ёстой эдгээр нийтлэлүүд он гартал шинэчлэгдэх болно. Та өөрт таалагдсан, сонирхолтой санагдсан нийтлэлүүдийг бидэнтэй хуваалцаарай.

2016 оны "Атаархлын жагсаалт"-тай танилцах

Амины үнэтэй халуун тогоо - Б.Баярмаа, Засгийн Газрын мэдээ
Ахын минь ард гурван алуурчин алхаж явсан - Ж.Тэгшжаргал, Ub.Life
Шаталсан татвар цагаа олоогүйг гэрчлэх дөрвөн үндэслэл - Ч.Болортуяа, Ikon.mn
Туйлшралд туйлдсан Монгол - Р.Кертанис, UB.Life
Учиртай гурван хулгай - Д.Жаргалсайхан, Jargaldefacto.com
"Бидний цөөхөн монголчууд" цуврал - Э.Ичинхорлоо, Khadlan.mn
Шарталтын талаар бүхнийг эндээс - П.Батхуяг, Peak.mn
Оюуны ядуурал ба заримдаг шинжлэх ухаан - Г.Гантуяа, Trends.mn
Дасгалжуулагчийн цар хүрээ - Б.Батзаяа, Baabar.mn
Дампуу газрын нэг өдөр - З.Гэрэл, Засгийн Газрын Мэдээ
Нулимстай бөхөн - Б.Энхмарт, Үндэсний Шуудан
"Түмний нэг" цуврал - С.Цэрэндэжид, iToim

2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

43024   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.