Inc сэтгүүлээс жил бүр "World's Coolest Offices" жагсаалтыг гаргадаг билээ. Хүмүүс амьдралынхаа нэлээд хугацааг оффис дээрээ өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь томоохон нөлөө үзүүлдэг. Өнөөдөр бид уг жагсаалтаас өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг 5 компанийг онцлон танилцуулъя.
"World's Coolest Offices" буюу шууд утгаар нь орчуулвал "Зэвүүн оффисууд" жагсаалтад том корпораци байна уу, жижиг старт-ап байх нь хамаагүй хамгийн шинэлэг, дэвшилтэт, өвөрмөц шийдэлтэй байж чадсан оффисууд л багтдаг. Тиймээс энэхүү цувралд нэг компани олон давтагдаж орох нь тун ховор. Түүвэрлэн хүргэж буй эдгээр оффисуудаас өөрийн оффист санаа аваад оруулчих зүйл байхыг ч үгүйсгэхгүй шүү.
Airbnb - ДУБЛИН



Airbnb-ийн Дублинд шинээр нээгдсэн төв оффис 28 "neighborhood" буюу өөр өөр дизайнтай хэсгүүдээс бүрддэг. Оффисын голд байх асар том шат нь олон хүнд том дэлгэцээр презентац, видео үзэх боломжийг олгодог. Тус оффис Airbnb-ийн бусад салбаруудын адил Португал, Япон, Швед, Морокко зэрэг улсуудыг санагдуулах уулзалтын өрөөнүүдтэй ба Airbnb-д бүртгэлтэй түрээсийн байруудаас интерьерийн санаануудаа авчээ.
Байршил: Дублин
Дизайн: Heneghan Peng Architects
Хэмжээ: 4,000 кв.м
Гэрэл зураг: Donal Murphy
MONEY.CO - Gloucestershire



Викториагийн үеийн цайз дотор орших Money.Co компанийн оффис дундад зуун ба орчин үеийн өнгө төрхийн аль алийг хослуулсан өвөрмөц дизайнтай. Энэхүү оффисын шийдэл нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, ажлын бүтээмжийг ихэсгэх зорилго агуулжээ. Энд Star Wars-ийн концепт агуулсан уулзалтын өрөөнд попкорн идэнгээ кино үзэж, видео тоглоом толгох боломжтой. ‘Rolling Stones’ хамтлагийн концепттой ариун цэврийн өрөө ч байгаа аж.
Байршил: Gloucestershire
Дизайн: Interaction
Хэмжээ: 1,000 кв.м
Гэрэл зураг: Chris Terry
SECOND HOME - ЛИСБОН



Португалын 1000 гаруй ургамлыг агуулсан энэ дундын оффис нь Европын хамгийн ногоон барилгуудын тоонд орж буй. Second Home оффис нь биеийн болон оюун санааны эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд иогийн хичээл заах тусгай өрөөтэйгээс гадна 2000 гаруй англи, португал ном агуулсан сантай аж. Ханаар ширээгээ тусгаарлахын оронд ургамал ашигласан нь маш шинэлэг болжээ.
Байршил: Лисбон
Дизайн: SELGASCANO
Хэмжээ: 1,115 кв.м
Гэрэл зураг: Iwan Baan
UBER - Питтсбург



Питссбург хотод байгуулагдсан Uber-ийн "Advanced Technologies Group" төв нь Uber-ийн анхны өөрөө удирддаг машиныг бүтээх судалгаа хийх гол зорилготой билээ. Аж үйлдвэрийн эрин үеийг эргэн сануулсан өвөрмөц өнгө төрх, материалаар оффисыг тохижуулсан байна.
Байршил: Питтсбург
Дизайн: Assembly Design Studio
Хэмжээ: 7,500 кв.м
Гэрэл зураг: Jasper Snidad
WEWORK - ШАНХАЙ



Дээр үед Шанхайн хар тамхины үйлдвэр байсан газар өнөөдөр WeWork-ийн маш өнгөлөг дундын оффис болон хувирчээ. 1300 хүний гишүүнчлэлтэй энэхүү дундын оффис нь томоохон зочид буудлын өнгө төрхийг агуулсан интерьер дизайнтай ба гишүүддээ баяр ёслол, уран зөгнөл, шинэлэг байдлын гэх мэт төрөл бүрийн мэдрэмж өгөхийг зорьсон байна.
Байршил: Шанхай
Дизайн: Linehouse Design
Хэмжээ: 5,500 кв.м
Гэрэл зураг: WeWork
Өмнөх дугаарын 2015 оны шилдэг оффисуудын жагсаалттай орж танилцах бол:
INC: 2015 ОНЫ ШИЛДЭГ ОФФИСУУД- http://www.unread.today/posts/post/363
Таны хувьд харин Монголын ямар компани хамгийн шилдэг оффистой санагддаг вэ? Магадгүй бид та бүхэнд дараагын нийтлэлээрээ Монголын шилдэг оффисуудыг танилцуулж болох юм. Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.
Сэтгэгдэл бичих (1)


K Khuslen 2018.02.25 103.229.123.228
udahgu iim office tei bolnodoo.... , mongold iimerhu officuud olon biaval .asdaddsadsadsadasdadadadas