Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 16, 2015

INC: 2015 оны шилдэг оффисууд

Амьдралын маань нэлээд хэсэг ажлын оффист өнгөрдөг. Хоёрдох гэр гэх нь ч бий. Оффис тохь тухтай бол бүтээмж өндөр гарч, сэтгэл санаа өөдрөг байдаг нь нууц биш. Дээр нь өвөрмөц, шинэлэг загвар шийдэлтэй бол бүтээлч сэтгэлгээ ундраад л тун урамтай. Иймд Unread өнөөдрийн нийтлэлдээ 2015 оны шилдэг оффисуудыг онцолж байна.

Inc сэтгүүлээс жил бүр "World's Coolest Offices" буюу "Дэлхийн шилдэг оффисууд", шууд утгаар нь орчуулвал "Зэвүүн оффисууд" цувралыг гаргадаг. Том корпораци юм уу жижиг старт-ап байх нь хамаагүй хамгийн шинэлэг, дэвшилтэт, өвөрмөц шийдэлтэй байж чадсан оффисууд л "Зэвүүн оффис" нэрийг хүртэж чаддаг юм. Тиймээс энэхүү цувралд нэг компани олон давтагдаж орох нь тун ховор. Unread 2015 онд шалгарсан оффисуудаас тавыг түүвэрлэн хүргэж байна. Өөрийн оффист санаа аваад оруулчих зүйл байхыг ч үгүйсгэхгүй шүү.

iHeartMedia

Байршил: Нью Иорк
Дизайн: Architecture + Information & Beneville Studios
Хэмжээ: 7,000 кв.м
Гэрэл зураг: Магда Биернат

iHeartMedia нь АНУ-н томоохон масс медиа компаниудын нэг юм. 850 гаруй AM болон FM сувгуудыг эзэмшдэг бөгөөд онлайн ертөнцөд iHeart Radio-гоороо мөн өөрийн байр суурийг бэхжүүлээд буй.

SoundCloud

Байршил: Берлин
Дизайн: Kinzo Berlin
Хэмжээ: 1,600 кв.м
Гэрэл зураг: Вернер Хутмакер

SoundCloud бол дэлхийн хамгийн том мюзик-стрим үйлчилгээнүүдийн нэг. Уран бүтээлчдэд өөрсдийн зохиосон хөгжим аялгууг бусадтай хуваалцах боломжийг олгодгоороо тун онцлог. Уг үйлчилгээг ашиглан сард 175 сая хүн хөгжим сонсдог бөгөөд минут тутамд 12 цагтай тэнцэхүйц аудиог хүмүүс бусадтайгаа хуваалцдаг аж.

Ekimetrics

Байршил: Парис
Дизайн: Estelle Vincent Architecture
Хэмжээ: 995 кв.м
Гэрэл зураг: Арно Шелстро

Ekimetrics нь бизнес дата анализ, боловсруулалт, статистик судалгааны компани бөгөөд томоохон бизнесүүдэд уг датаг ашиглан зах зээлийн төлөв байдал, маркетингийн аль сегментэд зориулан бүтээгдэхүүн гаргах зэрэг шийдвэрийг оновчтой гаргах боломжийг олгодог.

Kickstarter

Байршил: Брүүклин, Нью Иорк
Дизайн: Ole Sondresen Architect
Хэмжээ: 2,700 кв.м
Гэрэл зураг: Ole Sondresen Architect

Kickstarter нь бүтээлч төслүүдэд зориулан олон нийтээс эхлэлтийн хөрөнгө босгох цахим хуудас юм. Энэхүү сайтаар дамжин төрөл бүрийн салбарын 257,000 бүтээлч төсөл амжилттай хөрөнгө босгон үйл ажиллагаа явуулсан байдаг бөгөөд нийт босгосон хөрөнгийн хэмжээ нь $1.9 тэрбумд хүрчээ.

Airbnb

Байршил: Сан Франциско
Дизайн: Interior Design Fair & WRNS Studio
Хэмжээ: 9,940 кв.м
Гэрэл зураг: Жереми Биттерман

Airbnb нь 190 орны 34,000 хотыг хамарсан зочид буудал, хостел, байр түрээсийн нэгдсэн цахим хуудас юм. Аялж буй хүмүүст нэн тохиромжтой. Одоогийн байдлаар уг цахим хуудсанд 1,500,000 түрээсийн байрны мэдээлэл байршсан байдаг байна.


Таны хувьд Монголын ямар компани хамгийн шилдэг оффистой вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

31283   15


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.