Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 18, 2017

Апп тойм: LendMN - Санхүүгийн асуудлаа даруй шийд

Дэлхий дахинд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу Финтек салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Өмнө нь манай зочин АНУ дахь финтекийн сонирхолтой хэрэгцээт аппуудыг онцолж байсан бол бид өнөөдөр хиймэл оюун ухаанд суурилсан шинэхэн Монгол аппийг танилцуулж байна. Энэ бол иргэдэд БАРЬЦААГҮЙ зээлийг хэдхэн минутын дотор гар утсаар олгох LendMN юм. Мэдээллийн технологи, санхүү, математикийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн гурван жил ажиллаж бүтээсэн энэ апп-ийг хэрэглээд төрсөн сэтгэгдлээ та бүхэнд хуваалцъя.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өртэй хүн өөдөлдөггүй гэх цаг үе хэдийнэ улирч, орчин цагт зээл гэдэг хүмүүсийн хамгийн гол хэрэгцээ болоод буй. Тийм ч учраас зээл авахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн улсууд хурдтай хөгжиж байна. Манай улсад банкны салбар сайн хөгжиж байгаа боловч чанаргүй зээлийн хэмжээ өсөх эрсдэлээс сэргийлэн зээл авах шалгуур чанга хэвээр байсаар байна. Сүүлийн үед зээл олголтыг хялбарчилсан кредит картын үйлчилгээг банкууд нэвтрүүлж байгаа ч өргөн хүртээмжтэй биш байгаа юм.

Ийм нөхцөлд иргэд хялбарыг нь бодож өндөр хүүтэйгээр хувь хүмүүсээс хурдан зээлэх, ломбардаас зээлэх тохиолдлууд олон байдаг. Тиймээс гар утас, интернэттэй байгаа нөхцөлд хялбархан бүртгүүлээд 1 сая хүртэлх төгрөгийн зээлийг хялбархан авах LendMN-ийг та заавал хэрэглээрэй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Хамгийн гол давуу тал бол та зээл авахын тулд олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, барьцаа тавих шаардлагагүй. Эхлээд өөрийн санхүүгийн мэдээллийг оруулж, зээл авах боломжтой эсэхээ хурдан хугацаанд шалгуулна.

Хэрвээ та чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлгүй, зээлээ эргэж төлөх боломжтой байвал зээлжих эрхтэй гэсэн хариу өгөх ба энэ тохиолдолд нэг удаа л биеэр очиж гэрээ байгуулах юм. Үүний дараа 50,000 -1,000,000 төгрөгийг 7-30 хоногийн хоногийн хугацаатай зээлэх сонголтыг хэрэглэгч өөрөө хийнэ. Гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа давтан зээлэх боломжтой. Хэрвээ та завгүй байвал зарим тохиолдолд өөрсдөө ирж ч гэрээ байгуулъя гэдэг.

Нэг зээл аваад эхэлбэл тахугацаанд нь эргэн төлөх бүртээ урамшууллын оноо цуглуулж, зээлийн хэмжээгээ өсгөх буюу зээлийн шимтгэлээ бууруулах боломжтой юм. Харин зээл аваагүй тохиолдолд ямар нэг хураамжгүй ба хэрэгцээтэй үедээ л ашиглаад явах боломжтой.

Зээлийн хэмжээ: 50 000-1 000 000 төгрөг хүртэл
Зээлийн хугацаа: 7, 14, 21 болон 30 хүртэлх хоног
Зээлийн шимтгэл: Таны авах зээлийн хэмжээ, хугацаанаас хамааран тооцогдоно.

Зээл нь хүүгүй, харин зээлийн хугацаа болон хэмжээг, онооноос хамаарсан шимтгэл төлдөг.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Энэхүү финтек апп нь Монгол хэрэглэгчдийг санхүүгийн үйлчилгээгээ хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт босгож байгаа аж. Тэгэхээр энэ апп-ийн эхний хэрэглэгчид нь бид юм. Дөнгөж хэрэглээнд нэвтэрсэн апп төгс байдаггүйн адил засууштай зарим зүйлс бий. Жишээ нь хэрэглэгчийн регистерийн дугаар таарахгүй байх гэх мэт тохиолдлууд гарч байсан. Юутай ч эхний хэрэглэгчид бид санал хүсэлтээ сайн илэрхийлж, апп хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулбал гадаадын зах зээлд илүү амжилт олох магадлал нь нэмэгдэх болов уу.

Татаж авах

70921   362


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.