Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг MIT-аас Монгол улсад гарааны бизнесийг хөгжүүлэх, өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцах зорилгоор залуусын дунд MIT Global Startup Lab хөтөлбөрийг 2 сарын турш зохион байгууллаа. Нийт 800 гаруй залуусаас шалгарч энэ хөтөлбөрт хамрагдсан 40 оролцогч бизнес, дизайн, технологийн чиглэлээр MIT-аас ирсэн сургагч багш нарын хичээлд хамрагдаж, өөрсдийн санааг хөгжүүлсэн юм. Хөтөлбөрийн төгсгөлд залуус Demo Day-ээр сурсан мэдсэнээ тайлагнан, өөрсдийн хөгжүүлж буй технологийн стартап, аппликэйшн санаануудаа танилцуулсан бөгөөд Unread энэхүү хөтөлбөрөөс төрөн гарч буй 10 санааг танилцуулж байна.
Zaalandaa
Энэ жилийн Demo Day-ийн шилдгээр, мөн үзэгчдийн нэрэмжит шагналаар шагнагдсан Zaalandaa гар утасны аппликэйшнээр дамжуулан залуусын өмнө хамгийн ихээр тулгамддаг заал олох, захиалах, авах асуудлын шийдлийг санал болгож байна. 1.5 тэрбум төгрөгийн зах зээл дээр үүсэж буй түгжрэл, бухимдлыг ердөө хэдхэн минутын дотор шийдсэнээрээ заалнууд цагаа үргүй хоосон өнгөрөөх, заал авагчид үнэт цагаа эрэл сурал хийж үрэхээс сэргийлж, асар их хэмнэлт үүсгэх юм. Бүрэн хувилбарыг нь тэсэж ядан хүлээж буй залуус олон байгаа нь гарцаагүй.
Илүүг: Zaalandaa (Фэйсбүүк)
Bolzoo
Товчхондоо энэ бол Tinder-ийн монгол хувилбар. Эрэгтэй, эмэгтэй аль аль нь апп дээрх нөгөө хүнийхээ профайлыг таалснаар хоорондоо холбогдох боломжтой болох энэ моделийг амжилттай нутагшуулж чадвал, хов хоосон байгаа яг энэ зах зээлийг эзлэх боломж "Болзоо"-гийн залууст байна. Фэйсбүүкээр бичихээр "seen"-дүүлчих магадлал өндөр байдаг бол энд нөгөөдөх нь ч гэсэн өөрөө зөвшөөрч холбогдож байгаа учир тийм асуудал үүсэхгүй давуу талтай гэхэд баярлаж байгаа залуус зөндөө харагдсан шүү :)
Openee
"Боломжийг нээ" гэсэн уриатай энэхүү стартап таныг хобби сонирхолдоо тулгуурлан хүрээллээ өргөжүүлэх, клуб дугуйланд элсэх, шинэ арга хэмжээнд оролцох боломжийг санал болгож байгаа юм. Ялангуяа шинээр шилжиж ирсэн, эсвэл танилын хүрээгээ бий болгож амжаагүй байгаа залууст нэгдвэл зохих хүрээлэл, очвол зохих арга хэмжээг мэдүүлж өгөх учир их хэрэгцээтэй байж магадгүй. Цаашдаа эвент, арга хэмжээнүүд зохион байгуулах, хүрээллүүд өргөсгөх гээд асар их потенциал тэдэнд бий.
Илүүг: Openee
UVR
Маш богино хугацаанд, хямд өртгөөр та өөрийн бизнесийг хэрэглэгчдэдээ 360 градусаар харуулан таниулж, илүү үр өгөөжтэй сурталчилгааг хиймээр байна уу? Тэгвэл Ulaanbaatar Virtual Reality буюу UVR таны хандах ёстой газар. Тэд Монголын үйлчилгээ, бизнесийн салбарыг газрын зураг дээр тулгуурлан бүртгэж, бүгдийг нь 360 дүрслэлээр хангах зорилготой. Шийдэл нь энгийн, хялбар, хямд бөгөөд санаа, боломж нь өргөн.
Илүүг: UVR
BOOQ
Demo Day-ээс "Шилдэг загвар бүтээгдэхүүн" шагналыг хүртсэн BOOQ өөрт хэрэгтэй байгаа номоо хялбархнаар хайж, худалдаж авах, бусадтай солилцох, илүү номоо зарах боломжийг олгох платформыг хөгжүүлж байна. Үүгээр ч зогсохгүй тэд ном уншигч, сонирхогчдын асар том коммьюинити бий болгож, номын тойм, шүүмж бичдэг, санал сэтгэгдлээ хуваалцдаг талбарыг болох зорилготой.
Илүүг: BOOQ
Khot
Бизнесийн байгууллагуудад хамгийн хэрэгцээтэй байдаг ч үргэлж дутагддаг зүйл нь үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдэл байдаг. Тэгвэл Khot энэ асуудлыг шийдэх зорилготойгоор гарч ирж байна. Бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчдийн хооронд шууд холбогдох гүүр нь болж, купон, хямдрал санал болгох замаар сэтгэгдэл хүлээж авах шийдлийг тэд гаргажээ.
Илүүг: Khot
Game Ger
Олуулаа тоглоход тохиромжтой, зугаатай, сонирхолтой тоглоомуудыг нэг дор нэгтгэсэн Game Ger энэ өдрийн хамгийн онцлох стартапуудын нэг байлаа. Интернет шаардлагагүй, оффлайн орчинд тоглох боломжтой, боловсролын буюу мэдлэг олгох чиглэлтэй, манайд яг үгүйлэгдэж байгаа хялбархан бүтэцтэй тоглоомуудаараа тэд бүтэн үеийнхийг байлдан дагуулах боломжтой.
Staqo
Бизнесийн байгууллагуудад хамгийн их хэрэгцээтэй байдаг дата, тоон өгөгдлүүдийг цуглуулж, бизнесийн шийдвэр гаргалтанд нь нөлөөлж чадах мэдээллийг боловсруулах нь Staqo-ийн зорилго. Манайд өргөн ашиглагддаг гадны плафтормуудыг орлох боломжтой бүтээгдэхүүн.

iTrip
Demo Day-ийн хамгийн онцгой танилуулгыг iTrip-ийн "аялагчид" хийсэн. Гадны жуулчдад очих газар, буудаллах газраа, мөн хямдрал, боломжуудыг яг л үзэх киногоо сонгох гэж байгаа юм шиг амар хялбараар олох боломжийг нээнэ гэсэн зорилготой iTrip жуулчдад зориулсан сонирхолтой гарын авлагууд, толь бичиг зэрэг контентуудыг мөн бүтээж байгаа юм.
Илүүг: iTrip
Airbeat
Өөрсдийн бүтээсэн аппликэйшнээ танилцуулгынхаа үеэр үзүүлж, хөгжмийн сонирхолтой дуугаралтуудыг танилцуулсан Airbeat бол төхөөрөмж дээр суурилсан стартап. Та гар утастайгаа холбогдсон энэ төхөөрөмжөөр дамжуулан дуртай дуугаралтууд, хэмнэлээ бичиж аван, улмаар түүнийгээ аппликэйшнээр дамжуулан хөгжүүлж, бүр зарж борлуулах боломжийг олгоно.

Сэтгэгдэл бичих (5)


О Оско 103.11.193.202
Энэ постон дахь аппуудыг үйл ажиллагаа эхлэнгүүт мэдээлэл хийвэл зүгээр юм байна. Туршиж л үзэх хэрэгтэй. Баярлалаа
O Onon 106.161.103.231
Шинэ санаанууд хаа сайгүй байж л байдаг.Хуулбар эсэх нь хамаагүй одоо бол монгол залуусын хувьд хийх нь л чухал.Амжилт хүсье
Z Zaya 202.170.67.50
Saihan sanaanuud bna. Huulsan, huulaagui ni hamaagui. Orchin ueiin buh zuil l ymar neg zuiliin ulamjlal suuri deerees garch irj bgaa. Harin iim zuiliig Mongol zaluuchuud gargaj irj end suuria tavij bna gedeg chuhal. Amjilt husiye.
Z Zochin 139.5.217.85
Үнэндээ AirBeat ч хуулбар л даа. Kickstarter дээр зөндөө л тийм санаанууд байгаа. instructable-с хайсан ч бараг олдоно. Гэхдээ залуус хийж үзнэ гэдэг ойлголтонд нь маш их нөлөөлж байгаа. Дараа дараа шинэ санаа хөгжүүлэхэд тус дэм болно.
z zochin 202.9.40.146
air beat ni gaigui shineleg yum busad ni bugd huulbar l bshd. gadnaas shuud huulbarlaad teriig ni demjeed bj bolohgui bhaa