Өнөөдрийн зочин маань үргэлж шинийг санаачлан, түүнийгээ ажил хэрэг болгож, урагш тэмүүлж
байдаг бизнесмен. 20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр
Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын
сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах
зээлд анх танилцуулж байсан нэгэн. Барилгын салбарт канад хаусын технологийг нэвтрүүлж, олон олон оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан
туршлагатай. Эдгээрээс mall концепцийг улаанбаатарчуудад хамгийн түрүүнд танилцуулж, шинэ соёлд
түүчээлсэн MetroMall их
дэлгүүрийг нь бид сайн мэднэ. Энэ эрхэм бол Метро Девелопмент Группийг үүсгэн
байгуулагч Б.Одсүрэн юм. Түүний ажлын арга барилтай хамтдаа танилцацгаая.
Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Сонгуульт ажил: МХБХ-ны сахилга батын хорооны гишүүн,
Таны ажиллах арга барилыг цөөн тодорхойлбол: Сайн багийг бүрдүүлж, сахилга баттай ажиллах
Хэрэглэдэг гар утас: iPhone 6, Samsung Note 5
Хэрэглэдэг компьютер: Macbook 13', Macbook 12', суурин Sony Vaio
Хэрэглэдэг таблет: Samsung Tablet
Сошиал хуудсууд: Б.Одсүрэн (Linkedin), Бадарчийн Одсүрэн (Фэйсбүүк), Odsuren_Badarch (Твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Их зардал гаргаад ч хамаагүй боломжит хамгийн сайн багийг бүрдүүлж, хамгийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах. Хүчтэй баг бол амжилтын эхлэл. Өөрөөсөө бага мэдлэгтэй, чадвартай, миний сул талыг нөхөж чадахгүй хүмүүстэй ажиллавал цаг их алдаж, алдаа дутагдлаас эхлээд зардал их гардгийг туршлагаасаа ойлгосон. Муу мэргэжилтэн гэхээсээ илүү буруу газраа буруу цагтаа байгаа хүн гэж байдаг тул хүний нөөцийн асуудалд өндөр ач холбогдол өгч ажилладаг. Хүмүүсийг аль болох дэмжиж явах юм сан гэж санаж бодож явдгийн хувьд урьд нь залуусыг анхнаас нь тордож, зааж сургах гэж цаг нэлээд зарцуулдаг байлаа. Гэвч бизнесийн хатуу ертөнцөд анхнаасаа шилдэг сайн хүмүүсийг ажилд авахгүй байх нь алдагдалтай, үр өгөөж багатай болохыг ойлгож, хэдэн жилийн өмнөөс хариуцлагатай, чадварлаг хүмүүсээр баг бүрдүүлж ажиллахыг урьтал болгодог болсон. Одоо бол хувь хүний үнэт зүйлс болон бизнесийн зарчмаа ялгаж салгаж, ажилтнаар авахаас өөр арга замаар хүмүүст тус дэм болохыг хичээдэг.
Ажлын байран дээр сахилга батыг хамгийн их эрхэмлэдэг. Хамт ажиллаж буй залуустаа өндөр шаардлага тавьдаг гэж хэлж болно.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?
Нэг хэсэг аппликэйшин, програмуудыг их туршиж, хэрэглэдэг байсан ч нэлээдийг нь устгачихсан. Хэтэрхий их цаг хугацааг интернетэд алдаж, эцэстээ "ажил хийхгүй" болчих шинжтэй. Тиймдээ ч цаг тухай бүрт нь хэрэгтэй апп-уудыг л ашиглаж байя гэж бодох болсон. Мэдээж Google, Yandex-аар их хайлт хийнэ. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, Linkedin-ээ тогтмол удирдана. Online Chess Club-ээр дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт буй сонирхол нэгтнүүдтэйгээ шатар тоглох дуртай. Duolingo дээр гадаад хэл үзнэ. Төрөл бүрийн толь бичгүүд ашиглана даа.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?




Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Хийх ажлуудаа чухлаас чухал биш рүү нь эрэмбэлж, ангилах нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Өөрийнхөө хийж буй ажлуудыг ялгаж чадахгүй бол ажил амжуулахад их хэцүү болдог. Гурав, дөрвөн "зайлшгүй" ажлаас яах аргагүй нэгийг нь л сонгох тохиолдол олон гарна. Тэр бүрт ач холбогдлыг түвшинг нь зөв үнэлж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Зорилго, цар хүрээнээс хамаарч, хэд хэдэн апп ашигладаг. Хийх ажлын жагсаалтаа Accomplish-д оруулж, ажлын хуваариа ACalendar болон Google Calendar-д оруулж, төлөвлөдөг. Гар утсан дээр өөртөө чухал ажлуудыг сануулдаг болохоор амар байдаг юм. Туслахууд маань бас хийх ажлыг сануулна. Гэхдээ ерөнхий ажлуудаа бол тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг хэвээр.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол аливаа зүйлсийг хооронд нь ялгаж ангилан, тэдгээрийн зүй тогтлыг олж, уялдаа холбоог нь тодорхойлох гэж боддог. Юмсын мөн чанар, учир холбоо, утга уялдааг гаргах дуртай. Би үргэлж ирээдүй рүү тэмүүлж, ирээдүйдээ санаа зовж, ирээдүйд амьдарч явдаг хүн. Нэг хэсэг үүндээ их л санаа зовж, өөрөө өөртөө асуулт тавьж, яагаад өнөөдрөөрөө амьдралгүй дандаа маргаашийн төлөө зовниж явдаг юм бэ гэж гайхдаг байлаа. Гэвч нэртэй зөвлөхүүдтэй уулзаж, төрөл бүрийн тест бөглөж, өөрийгөө танин мэдэх оролдлогууд хийсний дараа үүнийгээ "давуу тал" болгож болох юм гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, "стратегич" тал руугаа илүү өөрийгөө хөгжүүлсэн гэх үү дээ.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Барилга, дэлгүүр, үйлчилгээний ажил эрхлэх нь өөрөө хүмүүст хэрэгцээтэй зүйлсийг санал болгодог учир гэгээлэг сайхан ажил. Гэвч барилгын салбарт 16 жил ажиллаж, барилга гэж юу юм бэ, яг ямар байх ёстой юм бэ гэдэг тал дээр хувийн үзэл бодолтой болсны хувьд барилгын салбарын хөгжилд сэтгэл дундуур байдаг. Зах зээл дээрх ихэнх компаниуд тооны араас хөөцөлдөж, чанарын асуудлыг орхигдуулаад байна уу даа гэж эмзэглэдэг. 100 жилээр үнэлэгдэх барилга гэдэг үнэт хөрөнгийг чанаргүй материалаар, "халтуурдаад" барих нь ёс суртахуунгүй үйлдэл. Түүнээс ч илүү олон жилээр орших ёстой хотыг "яаж ингэж төлөвлөж чадаж байна аа?" гэдэг асуултыг бас өөртөө тавьдаг. 3 давхар байшингийн хажууд 12 давхар байшин барих зөвшөөрөл өгчихнө. Тоглоомын талбайг тойруулаад хашаа хатгачихна. Бас байшин бүрийн дор караоке, бар, дэлгүүр байх албагүй юм шиг.
Бидний хувьд чанарыг л нэгт тавьдаг. Сайн бүтээлийн төлөө цаг, хөрөнгө их зарцуулдаг учир бусдаасаа хоцорч байгаа тал бий байх. Бага зардлаар сайн зүйл хийх бол бүр хэцүү, бизнес хийж буй хүнд илүүдээ гарсан мөнгө гэж огт байдаггүй юм шүү дээ. МетроМолл тэргүүтэй барилга, хорооллууд маань ашиглалтанд ороод 10 орчим жил болсон ч хуучраагүй шинэхнээрээ байгаад баяртай байдаг. Орчин үед технологи, худалдан авах чадвар илт сайжирч, алдаа багатай, илүү сайн ажиллах боломж улам бүр нэмэгдсээр л байна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Яг одоо бол гадаад зах зээл рүү гарах боломжийг судалж, төвлөрч ажиллаж байна. Ялангуяа Өвөр Монголын зах зээлийг их сонирхож байгаа. Гэхдээ энд бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргая гэхээсээ илүү дотор нь орж ажиллах ямар боломж байна гэдэг талаас нь харж байгаа. Өөрсдийн хуримтлуулсан туршлагад тулгуурлан санхүүгийн болон бизнесийн илүү таатай орчинд хямд нөөцийг ашиглан зөв үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгох гарцыг эрэлхийлж байна.
Төлөвлөсөн ажлууд өөр хэд хэд байгаа ч нөхцөл байдалтай холбоотойгоор ихэнхийг нь зогсоогоод байгаа. МетроМолл-ийн үргэлжлэл болох СитиМолл төсөл дээр Оросын консалтинг компанитай хамтран, хөгжүүлэлтийн ажлаа эхлүүлээд байна даа.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Яг ажиллаж байх үедээ хөгжим сонсохоор садаа болоод байдаг юм. Хөгжим дурлаж сонсоогүй уджээ. 90-ээд онд залуу байхдаа их л хорхойсож, хөгжмийг түүх, учир утгатай нь ухаж ойлгохыг оролддог байлаа. Тэр үеийн сэтгэлд шингэсэн, дурсамж агуулсан дуунуудыг сонсох сайхан байдаг. Depeche Mode, Bon Jovi, Aerosmith, 4 Non Blondes-ийн дуунуудад дуртай.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?
Үнэндээ миний хамгийн хийх дуртай "ажил" бол ном унших. Хүнийг асар олон өрөөтэй байшин дотор түгжигдчихсэн байна гэж зүйрлэвэл номууд нь тэдгээр өрөөг онгойлгох түлхүүр юм. Хэдий чинээ их ном уншина, төдий чинээ олон "хаалга" онгойлгож, аливааг харах өнцөг нэмэгддэг гэж боддог. Хүн ер нь хамгийн хэрэгцээтэй буюу "ширээний" 10 номоо олж авахын тулд 1000 ном унших ёстой байдаг байх. Нэг ном гэдэг зөвхөн зохиогчийн, нэг л хүний үзэл бодол байдаг тул олон ном унших хэрэгтэй.
Миний хувьд яг одоо мэргэжилтэйгээ холбоотойгоор "Endgame: The End of the Debt Supercycle and How It Changes Everything" гэдэг номыг уншиж байна. Дэлхийн эдийн засгийн систем, хямрал, түүнтэй холбоотой сонирхолтой кэйзүүд, тоглоомын дүрэм хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай ном. Мөн Harvard Business Review-г тогтмол захиалж, уншдаг. Байнга зочилдог хэдэн блог бий.


Та илүү нээлттэй хүн үү, дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Нээлттэй гээд бүх хүнд бүх юмаа яриад явдаггүй, хаалттай гээд бүх хүнээс нуугдаад байдаггүй. Тухайн нөхцөл байдалд тааруулахыг л бодно доо.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Би шөнө унтдаггүй сул талтай. Шөнө л сууж бодох, өөрийгөө хөгжүүлэх, ном унших боломж гардаг юм. Шөнө 3 цагаас өглөө 08:30 хүртэл унтдаг. Амралтын өдрүүдээр харин нэлээн сайн унтана.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?
Долоо хоногт 2-3 удаа тогтмол фитнесст явдаг. Мөн долоо хоногтоо 1-2 удаа хөлбөмбөг тоглох цаг гаргадаг. Ер нь хөлбөмбөгт их хорхойтой, Челсигийн фен. Амралтын өдрөөр ерөнхийдөө өөрийгөө гэр бүлдээ өмчлүүлдэг. Орой бүр хүүхдэдээ 30 минут зарцуулахыг хичээдэг.

Залуу мэргэжилтнүүдэд хандаж, хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?
Нэг зүйлдээ төгс бол гэж хэлмээр байна. Саяхан Америкт 20 гаруй жил амьдарсан найз маань нэг судалгаа харуулсан юм. "Хүн нэг зүйлийг 10 мянган цаг хийвэл түүнийгээ төгс хийдэг болно" гэж түүн дээр байсан. Намхан, эвсэлгүй байсан ч 10 мянган цаг бөмбөг шидвэл сагс маш сайн тоглодог, сайн шиддэг болно гэсэн утгатай юм. Амжилтанд хүрсэн хүмүүсийн нууц нь чухам хөдөлмөрлөх л байсан гэдгийг тэнд өгүүлсэн байна лээ. Өөрийнхөө хийж байгаа зүйлдээ үнэнч, тууштай байх ёстой. Хийж байгаа, дурлаж байгаа зүйлдээ цагаа харамгүй зарцуул. Тэгвэл тэрийгээ сайн хийж чаддаг болно. Юу ч хийсэн түүнийгээ "төгс" хийж байвал чамайг дэлхийн хаана ч алгаа тосоод л угтана. Дэлхийн хүн байхын учир үүнд л байгаа байх.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Хүн стресстэй орчноосоо зугтааж, агаарт гарч, байгаль дэлхийтэйгээ ойртвол урам зориг авдаг юм шиг санагддаг. Би аялах дуртай, боломж гарвал аялдаг. Аялна гэдэг зүгээр тансаглах, зугаалах гэхээсээ илүү ихийг үзэж, нүд тайлж, олон хүнтэй уулзан танилцаж, өөрийгөө тэлэх тухай ойлголт юм. 40 гаруй орноор явж, амьдралын олон хэв маягийг олж харсан. Тэгж өөрийгөө, нийгмээ, улс орноо харьцуулж явахад их зүйлийг мэдэрч ойлгодог.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Залуу байхад хүн бүрийн зөвлөгөөг сонсож, авч хэрэгжүүлэх гэж хичээдэг байлаа. Би үргэлж аливаа зүйлсийг хооронд нь харьцуулж, дэнслэх дуртай учир олон хүний ертөнцийг үзэх үзэл, танин мэдсэн зүйлсийг унших дуртай. Японы амьдралын тухай философиос нэг санаа гүнзгий үлдсэн байна. “Ямар ч ажлын бэлтгэл ажил нь 80 хувь, гүйцэтгэл нь 20 хувь байдаг” гэж. Гэтэл манайд эсрэгээрээ бэлтгэл нь 2 хувь, гүйцэтгэл нь 98 хувийг эзлээд байх шиг.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсч байна вэ?
“Витафит”-ийн захирал Болорыг санал болгоё . Өнөө цагийн хамгийн чадварлаг менежерүүдийн нэг гэж үнэлдэг. Хэнээс ч хамааралгүй, хэнээс ч дутахгүйгээр бизнесээ авч яваа нэгэн.

Гэрэл зургийг Д.Ганзул
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (22)


З Зочин 2024.10.07 66.181.182.14
Үнэн худ гар, ёстой тэнгэрийн юм ярина үнэн сагсуу овилгогүй ямар ч бсан хүн болж төлөвшөөгүй л мэдрэл гэр
S SHINE OYUN 2023.02.16 197.211.53.57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
S SHINE OYUN 2023.02.16 197.211.53.57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Д Дэмжинэ... 2022.11.01 192.82.85.147
Ийм мундаг залуусыг төр дэмжиж ажиллавал эх орны ирээдүйд хэрэгтэй шүү.. төр засгийн хийх ажлыг мундаг залуус хийгээд явчихна.
E Ehlen unshigch 2017.10.17 66.181.165.38
Uneheer heregtei, gaihaltai, temuuleltei, uram abch ooriigoo oorchlohod hotloh negen baina. Chin setgeleesee temuuleltei bolmoor baina
u unshigch zochin 2016.12.24 103.10.22.41
Xamtarch ajillaj bsn. Tom muruudul zorilgotoi chadwartai xvn. Gewch Aamlsan daa xvrgdeegvi, jijeg zviliig vl toon, tom dawaaruu ungiidog.
Z Zochin 2016.05.19 122.201.31.154
Hulhi gj ter door bichsen huntei yaasan ch sanal niilehgui. Ene huniig tanina, mash hudulmurch, shiniig sanaachlagch mundag hun. Uneheer tesehee baigaad, tevcheer ni aldagdaad ner devshiheer bolj baigaa baih gej huvidaa taamaglaj baina. Tuun shig hun ahiad 20 baigaad turiin joloog atgaval ene uls yostoi SEP hiigeed bosood irne dee.
З Зочин 2016.05.03
Энэ залуу чинь Монголбанкны Золжаргалын дүү биш биздээ, арай. Ямар адилхан юм. Золжаргал ч тасарчихсан мундаг толгой л доо. Энэ залуу ч гэсэн гайгүй юм шиг байна. Сонгуульд өрсөлддөг юм бол дэмжинэ шүү.
З Зочин 2016.04.22
Одсүрэнтэй удаан хамт ажиллаж байна. Жаахан өндөр шаардлагатай, дандаа сайхан зантай ч байдаггүй хүн. Гэхдээ үнэхээр түшигтэй, найдвартай л залуу даа.
Т Танил 2016.04.22
Мундаг залуу байна. Товч тодорхой ярьдаг. Өөрийн бодлыг харилцаж буй хүндээ 100% хүргэж ойлгуулж чаддагаас нь хархад мэдлэг болон оюуны чадамж өндөр. Дураараа, биеээ тоох хандлага бага зэрэг байна. Сул талаа сайн нуудаг. Ухаалаг хүний зан л даа. Бизнесмэн л баймаар характертай төрсөн залуу юм.
m metro 2016.04.21
Ene huntei hamtarj ajillaj blaa. Jhn helsendee hurdeggui taldaa l hun shig sanagdsan. Helsen yrisnaa butsaj bolino..jhn hulhinii taldaa..
Х Хонгороо 2016.04.21
Сайхан ярилцлага байна. Хаяа залхуу хүрсэн үедээ, сэтгэлээр унасан үедээ энэ буланг уншихаар эрч хүч ороод явчих шиг санагддаг шүү. Баярлалаа.
Т Төрөө 2016.04.21
Бацаан байхын Одсүрэн ахыг бага сага мэднээ. Хөдөлмөрч хүн гэвэл яахын аргагүй мөн. Дарга дагаж гүйгээгүй, морь ярьж худлаа томордоггүй. Москвагийн их сургуулийн доктор шиг санаж байна өндөр боловсролтой хүн.
Z Zochin 2016.04.21
1 ni ayataihan yariltslaga uguhuur nuguu businessman ni ayagui shuumjleed orood ireheer neeh muuhai, zeregtseed yariltsval yu ch helj chadahgu l bh daa
Z Zochin 2016.04.21
Uchigdur social.aar odjargaliig muulaad bsan zaluu bn, shangri-lag airbnb.tei haritsuulaad, ach holbogdol, uilchilgee, turul zuiliinhee shal ondoo zuiliig haritsuulaad uguujgui hurungu oruulalt hiisen gd jaahan sonin zuil yarisan bsan
A Anand 2016.04.20
Ene zaluugiin yriltslaga niitleluud oird ih haragdah bolloo yrij bichij bgaa zuils n ch taalagdaj bna. Bodvol songuulid huch uzeh gj bgaam bolovuu. Tiim bol amjilt. PR chin zov zuitei yavj bna
B Buya Buya 2016.04.20
Глобалчлалын төгсгөл нэртэй лекцийг нь сонсох завшаан гарсан билээ. Үнэхээр ихийг бодож сэтгэдэг хүн шиг сэтгэгдэл төрүүлсэн. Түгээмэл төрхүүдээс огт өөр шинэ мэдрэмж төрүүлсэн. Сайхан ярилцлага болжээ. Танд амжилт хүсэе
S Sanaa 2016.04.20
Great interview, though little confused with the very last sentence of the first para. Zaluusiig demjdeg baisan ch sahilga batiig erhemleh bolson gejee. Ene 2 hoorondoo yag yamar holbootoi ve? Medeej demjihee bolison gesen ug bish bh.
З Зочин 2016.04.20
Энэ буланд орж байгаа хүмүүсийн хэлсэн гоё үгүүдээр ном гаргахад болохоор болж байгаа байхдаа. Өгөөжтэй сайхан ярилцлага болжээ. Баярлалаа Unread
H Hishigee 2016.04.20
Хийх ажлуудаа чухлаас чухал биш рүү нь эрэмбэлж, ангилах нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. энэнтэй бүрэн санал нийлж байна. Priority гэдэг бол хамгийн чухал юм шиг ээ ойрд ийм юм их уншиж байна шүү мундаг хүн байна амжилт хүсэе
С Сүхээ 2016.04.20
Эдийн засгийн форумд сүрхий үг хэлж байна лээ, их юм боддог шинжийн хүн бна. Өмссөн зүүснээс нь дүгнэвэл энгийн хүн бололтой
h hmm 2016.04.20
Busad oroltsogchdoosoo sul yum a unshih burtee negees dooshgui shineleg yum olj hardagsan. Zochdoo chanarjuulaarai amjilt husie!