"Апп тойм" булангийн энэ оны хамгийн сүүлчийн дугаартаа бид олны талархлыг хүлээгээд буй 10 апп-ийг онцолж байна. Эдгээрийн заримыг бид өмнө нь тоймлон бичиж байсан бөгөөд заримыг нь удахгүй бичихээр төлөвлөж буй. Энэхүү жагсаалтыг гаргахдаа бид нэр хүндтэй вэбүүдийн зарласан оны шилдэг апп-уудыг харж харьцуулан, Монголд хэрэглэх боломжгүйг нь орхих зэргээр өөрсдийн сонголтоор гаргасан болно.

PERISCOPE

2015 оны гуравдугаар сард Твиттер сарын өмнө худалдаж авсан Periscope хэмээх шууд видео дамжуулдаг апп-аа албан ёсоор нээсэн юм. Periscope-ийн хэрэглэгчид гар утас, бусад төхөөрөмжүүдээсээ видеог өөрийн дагагч нарт амархан дамжуулдаг. Үзэж буй хүмүүс сэтгэгдэл үлдээх буюу "зүрх илгээх" (лайк дарах) боломжтой. Видеог дараа нь давтаж үзэж болдог нь өрсөлдөгч Meerkat-аас ялгарах нэг давуу тал нь болжээ.

Татаж авах:
(iOS, Android)
Үнэ: Free

SLASH


Slash бол iPhone-ийн кэйбордын нэмэлт юм. Энэ апп таныг олон апп хооронд үсрэх залхуутай ажлаас хөнгөвчилнө. Кэйбордын доор гарч ирэх цэнхэр слаш бол тухайн апп-аасаа гаралгүй хайлтын системүүд рүү шууд холбогдон, улмаар YouTube, Giphy, Spotify зэрэг дээрээс хайсан зүйлээ олох боломжийг танд олгох болно.

Татаж авах: (iOS)
Үнэ: Free

OVERCAST 2.0

2015 оноос өмнө Overcast нь подкаст сонсох шилдэг апп-уудын нэг байсан хэдий ч 2015 оны томоохон шинэчлэлт нь үнэгүй болсон явдал байлаа. Өөрөөр хэлбэл ердийн хэрэглэгчид "ухаалаг хурд"-аар подкастыг тоглуулах боломжтой болж байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна iOS-ийн өөрийн подкастыг Overcast-аар орлуулах олон шалтгаан бий.

Татаж авах: (iOS)
Үнэ: Free

GIPHY CAM

Giphy Cam бол Mac дээр GIF үүсгэдэг шинэ апп юм. Шүүлтүүр болон арын фоноо сонгон, record товчийг дараад л өөрийн GIF-ийг үүсгэнэ. Тэгээд гар утсандаа хадгалан, сошиал медиад тавихад найзууд тань таныг GIF-ийг бишрэх болно доо. GIF моодонд ороод байгаа энэ үед заавал туршаад үзээрэй.

Татаж авах: (iOS)
Үнэ: Free

THE NYT Now & BUZZFEED NEWS

The NYT Now болон BuzzFeed News апп-ууд нь зөвхөн өөрийн контентыг тавихаас гадна интернэт дэх хамгийн сайн, шилдэг мэдээнүүдийг тоймлон хүргэдэг. Аль аль нь үнэгүй бөгөөд алийг нь сонгохоо өөрөө мэдээрэй. The BuzzFeed News-ийн хувьд мэдээнүүдээс гадна сонирхолтой мэдээг дамжуулсан жиргээнүүд, сэтгүүлзүйн чансаатай нийтлэлүүдийг ч мөн онцолдог.

Татаж авах: (The NYT Now iOS, BuzzFeed News iOS, Android )
Үнэ: Free

GOOGLE PHOTOS

Mashable сайт Google Photos -ийг фото менежменийн хамгийн сайн апп гэж үнэлсэн нь бий. Уг апп нь таны фото зургуудыг автоматаар нь цаанаа хадгалж, эмх цэгцэд оруулж, түлхүүр үг болон зурганд орсон зүйлс, хаана зургийг авсан зэрэг шүүлтүүрээр хайх боломжийг олгодог. Мөн зураг хадгалсаар хэмжээний хязгаарт тулна гэж байхгүй.

Татаж авах: (iOS, Android)
Үнэ: Free

OFFICE LENS

Майкрософтын сканддаг апп нь энэ төрлийн шилдгүүдийн нэг гарцаагүй мөн. Нэрийн хуудас, цаас, самбар зэргийн зургийг авахад л текстийг нь засаж болохуйц, хайлт хийж болохуйц файл болон хувиргадаг. Мөн файлыг PDF, Word, Powerpoint болгон хадгалдгаараа онцлогтой.

Татаж авах: (iOS, Android)
Үнэ: Free

INBOX

Google энэ жил биднийг цоо шинэ имэйл апп-аар гайхуулсан билээ. Энэхүү апп нь таны инбоксыг илүү ухаалаг, удирдахад амар болгох зорилготой бөгөөд тэд нь энэ зорилгоо сайн биелүүлсэн гэхэд болно. Харахад үзэмжтэй уг апп ижил төрлийн имэйлүүдийг нэгтгэн базах, имэйлийн хамгийн чухал хэсгүүдийг гаргаж ирэх, тэр байтугай таны өмнөөс зарим хариултыг санал болгож чаддаг. Unread тус апп-ийн талаар юу өгүүлснийг эндээс үзээрэй.

Татаж авах: (iOS, Android)
Үнэ: Free

Энэхүү жагсаалтад бид мөн доорх хоёр сонирхолтой, санаа авууштай апп-ийг багтаалаа:

THE LEAGUE

The League нь амжилттай яваа, өндөр боловсролтой, ганц бие хүмүүст зориулсан болзооны апп юм. Станфордын төгсөгч Аманда Брадфорд энэхүү апп-ийг зохиосон бөгөөд завгүй, ухаалаг хүмүүсийн цагийг үрэхгүй, өөрсдийнх нь шалгуурт тэнцэхгүй хүмүүстэй холбохгүй хэмээн амлаж байна. The League зарим венчур сангуудаас 2.1 сая долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ.
Татаж авах: (iOS)
Үнэ: Free

BE MY EYE


Хэрвээ та гар утсаа хараагүй хүмүүст зориулан ашиглаж болдог бол ямар вэ? Энэ бол Be My Eyes апп-ийн цаад санаа юм. Хараатай, хараагүй хоёр хүний хооронд видео чат үүсгэснээр хараагүй хүний асуултад нөгөөх нь багахан цаг гаргаад хариулах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь технологи гэдэг хүмүүсийн нэг нэгэндээ туслах явдлыг улам хялбарчилж буйн жишээ юм. Та сайн дурын ажил хийж, хүнд тусалмаар санагдвал үүнийг хэрэглээрэй.

Татаж авах: (iOS)
Үнэ: Free