Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   10 сарын 23, 2018

Апп тойм: Лэнд Хэтэвч - Гүйлгээ хийх бүр л хялбар боллоо

Жил хагасын өмнө бид LendMN апп-ийг танилцуулж байсан билээ. Түүнээс хойш уг аппликейшн улам хөгжсөөр 70 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, олон хүний санхүүгийн асуудлыг хялбар шийддэг үйлчилгээ болон хөгжөөд байгаа юм. LendMN апп тун саяхан "Лэнд Хэтэвч" хэмээх томоохон шинэ нэмэлтийг хийгээд байгаа бөгөөд уг үйлчилгээгээ өчигдөр Special Event-ээрээ нээсэн юм. Apple pay, Google Wallet, Samsung pay, Wechat зэрэг дэлхийн олон сая хүмүүсийн амьдралыг эрс өөрчилж чадсан цахим хэтэвчийн үйлчилгээг бид ч бас Монголдоо хэрэглэх боломжтой болжээ. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Санхүүгийн хэрэгцээ хүн бүрд л бий. LendMN апп нь зээл авах л боломжийг олгодог байсан бол Лэнд Хэтэвч нь яг л хэтэвчийн үүрэг буюу мөнгөө гар утсаараа дамжуулан тун хялбархан, чөлөөтэй захиран зарцуулах боломжийг олгож буй. Бэлэн мөнгө, олон карт авч явахын шаардлага үгүй болж байна гэсэн үг.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Лэнд Хэтэвч нь олон давуу тал, боломжийг санал болгож буй. Апп-ийг анх татаад, мэдээллээ оруулаад "зээл авах боломжгүй" гэсэн хариу сонсож байсан хүмүүс миний эргэн тойронд хэд хэд гарч байсан юм. Яг ийм асуудалтай хүмүүс зээл авалгүйгээр хэтэвчиндээ өөрийн данснаас мөнгө авах буюу цэнэглэх боломжтой нь хамгийн түрүүнд анхаарал татсан. Зээл авах боломжгүй байгаа тохиолдолд өөрийн данснаас, эсвэл Лэнд хэтэвчтэй хүнээс шилжүүлж авах боломжтой юм билээ. LendMN-ээс зээл авах шаардлагыг хангавал 50,000-2 сая төгрөгийн зээлийг барьцаагүй авах боломжтой.

Мэдээж хэрэг утасны дугаар, QR код, Bar код уншуулан төлбөр төлөх (POS system integration) зэрэг цахим хэтэвчийн олгодог боломжууд бүгд бий.

Бизнес, үйлчилгээ эрхлэгчдэд олгох давуу талыг нь энд онцлон дурдъя гэж бодлоо. Лэнд Хэтэвч нь олон төрлийн төлбөрийн шийдэл санал болгох, Лэнд Хэтэвчээр дамжуулан зорилтот хэрэглэгчдэд хөнгөлөлт урамшуулал санал болгох, апп-ийн хэрэглэгчдэд гар утсаар нь нэхэмжлэх илгээж болох зэрэг боломжуудтай. Тун догь байгаа биз? Энэ бүгд дээр нэмэгдээд лояалти хөтөлбөрүүд бүхий урамшууллын систем, мөн байр цахилгаан, интернэт, кабель тв зэрэг айл бүрийн хийх ёстой байдаг гүйлгээнүүдийг хялбар төлөх боломж зэрэг нь Лэнд Хэтэвчийг зайлшгүй хэрэглэхээр сонгоход хангалттай шалтгаан болохоор юм.

Цаг хугацааны хувьд, цахим гарын үсгээ зуран онлайнаар гэрээгээ байгуулаад л ашиглаж эхэлж болох нь их амар. Утасны дугаар, иргэний үнэмлэхний зураг байхад л хангалттай.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Лэнд Хэтэвчийн хэрэглэгчид олширч байж энэ үйлчилгээний бүрэн хүчин чадлыг тултал гаргах боломжтой гэж болно. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг хүмүүст танигдаж хэрэглээнд нэвтэртлээ тодорхой хугацааг зарцуулдаг. Гэхдээ ЛэндМН апп олон улсад үнэлэгдэж байгаа, бас сүүлийн хэд хоногт маркетинг нь ямар сайн байгаа зэргийг интернэт орчинд байсан хүмүүс анзаараа байлгүй. Тэгэхээр энэ асуудал удахгүй шийдэгдэх биз ээ.

UNREAD-ийн үнэлгээ

Санхүүгийн үйлчилгээг улам ойрхон, улам хялбар болгож буй Лэнд Хэтэвчид бид 9/10 оноо өгч байна.

Татаж авах

20436   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.