Энэ 7 хоног Блүүмбергийн Анугийн санал болгосон Spending 2 хэмээх апп-ийг тоймлон хүргэж байна. Цаадах чинь Блүүмбергийн тек репортер гэсэндээ өөр юм аа. Орлого зарлагаа хянах, мөнгөө хэмнэх зорилготой энэ апп-ийг баруун солгойгүй хэрэглэдэг бололтой. Үнэхээр ч татаж аваад үзтэл их таалагдав. Ер нь төсөв санхүүгээ хянаж, амьдралдаа хэмнэлт гаргах нь хүн бүхний хүсэл байдаг ч ихэнх хүмүүс тэр болгон тэмдэглээд байж чаддаггүй. Тэгэхээр энэ мэт апп-ийг туршиж үзэх нь зүйтэй байна.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Spending 2-ийн тусламжтайгаар та өчигдөр, өнөөдөр, тухайн 7 хоног, тухайн сар, тухайн жилийнхээ орлого зарлагын дүнг хараад хянаад явах боломжтой. Тухайн сарынхаа төсвийг зааж өгөх бөгөөд төсөв дуусахад хэдэн төгрөг үлдсэнийг хамгийн дээд талд нь байнга харуулна. Жилийн эцэст сарын дундаж орлого, зарлагыг чинь гаргаад ирнэ. Тэр тусмаа над шиг хэдэн цаас олдохоор юу юугүй “найрлачих” гээд байдаг хүнд бол их л хэрэгтэй эд юм. Тууштай хэрэглээд байвал дата цугларч, өөрийгөө хэр үрэлгэн, хэр хямгач болохыг, хэр их хөдөлмөрлөх ёстойгоо танин мэдэхэд мөн ч тустай даг шүү.

Юугаараа онцлог, давуу талуудтай вэ?
Валютаа төгрөг болгочихдог нь их догь. Анугийн шүүж үзсэнээр бол мөнгөний менежер аппууд дотроос монгол төгрөг хэрэглэж болдог ганц нь гэсэн.
Хэрэглэхэд хялбар, ойлгоход хэцүү зүйл ер байхгүй. Орлого, зарлагаа нэмэхдээ зураг хавсаргаж болно. Юмыг яаж мэдэхэв гээд худалдан авалтын баримт цуглуулна гэж нэг ярвигтай ажил байдаг, зургийг нь аваад апп-даа хадгалчихвал тийм зовлонгүй болно. Санхүүгээ хөдөлмөр гаргаж хөтөлж хөтөлчихөөд ямар нэг байдлаар алга хийх, устгачих эрсдэлтэй тул Dropbox-оор backup хийж, датагаа хадгалаад байх боломжтой.
Олон project үүсгэх буюу санхүүгээ хэд хэд ангилж болдог. Хувийн юм уу өрхийн хэрэглээний төсвөө хөтлөх гээд байдаг, гэтэл бизнесийн орлого, өр шир орж гараад байвал хэцүүеэ. Би лав тэгэхээр нь хэрэглээний төсөв, ажил хэрэг гэсэн 2 категори үүсгэлээ. Ажил хэргийн шугамаар орлого орж ирэх нь тодорхой боловч өндөр дүнтэй юм уу удахгүй зардал, хөрөнгө оруулалт болох орлогыг ойр зуурын хэрэглээтэйгээ холиод байвал зовлонтой. Тэгээд эдгээр категори тус бүр дээр өөр өөр валют ашиглах, бас тус тусынх нь сарын төсвийг зааж өгч болно. Бас Debt гэсэн хэсэгт нь хүнд мөнгө зээлсэн бол инээд алдан бүртгэх, өөрөө зээлж авсан бол дургүйхэн шиг тэмдэглээд явах боломжтой.
Ямар сул талтай вэ?
Зөвхөн iphone-той хүмүүс л ашиглаж болно. Мөн Анугийн хувьд UI буюу харагдах байдал нь хэт энгийн, хуучны юм шиг санагддаг гэсэн. Би бол хэдэн бор цаасыг минь бүртгэж л байвал нэг их тоохгүй ээ. За тэгээд иймэрхүү апп-д монгол дансаа шууд холбоод, дансны орлого зарлага автоматаар нэмэгддэг бол бүр л тасрахгүй юу. Утсаа улам л ухаажуулж, гар хөлөө аль болох л хөдөлгөхгүй байхыг санаархдаг болсон энэ сэтгэлгээг үү!
Unread-ийн үнэлгээ
7 оноо. Таанууд татаж аваад сайн ухаж төнхөөрэй.
Та уг апп-ийн талаарх санал сэтгэгдлээ бидэнд чөлөөтэй ирүүлээрэй. Мөн энэхүү буланд өөрийн дуртай апп-ийг санал болгох боломжтойг дуулгая.
Сэтгэгдэл бичих (15)


A Asral 106.180.1.164
Tanai site.s ene niitleliig unshsanaas hoish barag 2 jil garan ene app.g hereglej bna heregleed buur dastsan owoo ih data tsuglarsan yumsan daanch odoo iphone hereglehee boliod android hereglej uzej bga ene appaa tsaash n urgeljluulj hereglej chadahku gdeg l hamgiin ontsgu bna
U Urnaa 45.117.34.4
Samsung.tai humuust iim similar app bdag tal.r medej sudalj niitlel bolgoj uguh.g husey. Minii huwid samsung S7 baridag. Ene niitlel mash taalagdaad unshij bhdaa odoo shuud tataj awna daa gsn chin Only Used Iphone geh.n kkk
Z Zoe
Миний хувьд Wally хэрэглэдэг. Тун догь шүү харагдах байдал нтр нь... Мөн л монгол төгрөгөөр ашиглаж болно. Гоё
h hatnaa
https://play.google.com/store/apps/details?id=ru.orangesoftware.financisto android утсан дээр би энэ апп ашигладаг. олон аппаас хамгийн их таалагдсан нь
Э Эгшиглэн
Нийтлэл маш их таалагдлаа гэвч зөвхөн iphone-той хүмүүс татаж авч хэрэглэж болно гэдэг утгагүй санагдлаа
A Amaraa
Нийтлэлийн стиль таалагдлаа өшөө өөрийн болгоорой. Энэ апп нь үнэтэй үнэгүй эсэхийн талаар дурьдсангүй болтой.
У Уншигч
Харин тийм, бичилтийн хэлбэр нь сайтын гэсэн ангилалд тохирохгүй байна. Бүх нийтлэлүүдийг нь уншсан энэ нийтлэл үнэлэмжийг тинь нэг шат унагалаа.
M Melo
Алиман дээрээ EXPENSe гээд апп ашиглаж өдөр тутмын зардлуудаа бүртгэдэг. Дээр санал болгосон аппыг туршиж үзсэн ч Expense илүү handy санагдсан
С Сэрчмаа
Санхүүгээ хөтөлдөг олон төрлийн апп ашиглаж үзсэн. Харин энэ spending2-ийг ашиглаж байгаагүй юм байна. Андройдын хувьд AndroMoney маш гоё апп, хэрэглэхэд үнэхээр амар. Харин iphone дээрээ Pocket Expense гэдэг апп ашиглаж байна. AndroMoney-г бодвол хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй ч iphone-ийн бусад ижил төрлийн аппаас хамгийн таалагдсан нь. Энэ хоёр аппд уг нийтлэл дээрх санүүгээ хэд хэд ангилж болдгоос бусад бүх боломж байгаа. Ер нь хувийн хэрэглээнд бол дажгүй шүү.
У Ууганбаяр Амгалан
Android дээр "Monefy" "Expense Manager" "daily Expense" гээд апп-ууд байгаа байнгын хөтлөлтын хувьд Monefy их дажгүй өнгөлөг байдаг.
Э Энхжин
Манай найз яг өчигдөр Android-той хүмүүсийг ялгаварлалаа гээд байсийн хэлнээ. Би бас заримдаа нийтлэл уншчихсан ч гэсэн сэтгэгдэл унших гээд орж ирдэг зөв л байсан юм байна :)
З Зочин
Monefy geed app mnt ashiglaj boldog bas android deer ajilladag app baidag. Androidtoi humuus heregleed uzeerei
I I
Nada harin ch ene hogjiltei bichiglelin helner n taalagdaj baigaa. Buten niitlelees yag hoshin hesguudiig n sain sanaad bga bhgu yu
З Зочин
niitleliin nuhatstai taliig daragduulj baina. Medeej shineleg bichlegiin helber baij bololgui yahav, gevch huviin facebook deeree bichij baigaa met baij bolohgui baihaa. Nadad tegj sanagdlaa.
З Зочин
Heregtei app taniltsuulsand bayarlalaa. Neg sanal baina, Ganzorigiin bichlegiin helber zarim uyd denduu yarianii helleg oruulj baigaa ni niitleliin nuhatstai taliig