Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн нэг Nike-ийг үүсгэн байгуулагч Фил Найт 2016 онд "Shoe Dog" хэмээх өөрийн намтрыг бичсэн юм. Үүнийг Юнайтед Бизнес Паблишингаас "Пүүзэнд дурлагч" хэмээн монголчилж саяхан уншигчдын гарт хүргэжээ. Нью Йорк Таймсын бестселлер, та биднийг өмсөх дуртай Найк брэндийг бүтээсэн энэ сонирхолтой түүхийн нэг хэсгээс өнөөдөр хүргэж байна.
НОМЫН ХЭСГЭЭС
Шөнө дунд "Үхэхээсээ өмнө амжуулах зүйлийн жагсаалт" хэмээх өнөөх эгдүүцэм киноны тухай бодогдон тас харанхуйд минийх юу билээ? гэсэн асуултыг өөрөөсөө дахин дахин асуусаар ер нойр хүрсэнгүй.
Пирамид уу? Гималайн Нуруу юу? Ганга мөрөн үү? Бүгдийг нь үзсэн шүү дээ.
Тэгээд...юу ч үлдээгүй гэж үү?
Хэдэн их сургуулиудыг дэлхийг өөрчлөхөд, хорт хавдрыг эдгээх эмчилгээг олоход туслах гээд хийхийг хүссэн хэдэн зүйлийн тухай бодлоо. Түүний хажуугаар миний хэлээд хүсээд хийчих зүйлүүд тийм ч их биш болохоор магадгүй хэлээгүйд тооцож болно.
Магадгүй би Найкын түүхийн талаар өгүүлэх нь сайхан санаа байж болох юм. Хүн бүр л түүх ярьдаг эсвэл оролддог ч үргэлж тал баримтуудыг л олж авдаг мөн хэрвээ тийм бол мөн чанарын талыг нь л авдаг гэсэн үг. Түүхээ өгүүлэхдээ олон зуун магадгүй бүр мянган буруу, муу шийдвэрүүдийн харууслаар эхлүүлэх эсвэл төгсгөж магадгүй юм. Би бол Мэжик хочит Жонсоныг "тоглох ямар ч байрлал байхгүй, хэзээ ч ҮСБХ-нд тэсэхгүй тоглогч", мөн Райн Лифийг ҮХБЛ-т Пэйтон Мэйнингээс илүү довтолгоог удирдагч гэж хэлж байсан хүн шүү дээ.
Үүнийг марзганаад өнгөрөх амархан л байх биз. Харин Хираку Иваног ажлаасаа гарахад нь утасдаагүй, Бо Жэксоныг 1996 онд гэрээг нь сунгаагүй мөн Жо Патерно гээд бусад харуусал бүр сэтгэл эмзэглүүлнэ. Арван жилийн дотор гурван удаа нийтдээ арван таван мянган ажилчдыг ажлаас нь халах үйл явцаас сэргийлж чадаагүй муу удирдагч байсан минь одоо хүртэл намайг зовоосоор байдаг юм.
Дээрх бүгдээс илүүтэй мэдээж хоёр хүүхдээ хангалттай цаг зав гаргасан бол магадгүй Мэттью Найтын дотоод сэтгэлийн учгийг нээж чадсан бол гэх бодол үргэлж эргэлдэнэ.
Эдгээр харууслууд нь энэ бүгдийг дахиад эхнээс хийж болохгүй миний нууц харуусалтай мөргөлдөнө.

Бурхан минь дахиж шинээр амьдрах сан гэж хэрхэн хүсэж зүрхлэх билээ. Дэлхийн хаа нэгтээ надтай адил зам мөр, хүндхэн сорилттой тулгарч байгаа залуучуудад урам зориг өгөх эсвэл тайтгарал эсвэл анхааруулга болох өөрийн өгсөж уруудсан амьдралын алдаа оноо, туршлагаа хуваалцахыг хүссэн юм. Зарим залуу энтрепренерүүд, тамирчид, зохиолчид, зураачдад магадгүй үлгэр болж болох юм.
Биднийг хөдөлгөгч хүч, хүрэх мөрөөдөл нэг л шүү дээ.
Тэдэнд тулгардаг зоригийг нь мохоож, урмыг хугалдаг нийтлэг зүйлсээс зайлсхийхэд туслахад таатай байх болно. Дөнгөж хорин тав хүрч байгаа залуучуудад нэг ажил, мэргэжил, карьерт шууд дасаж дөнгөлөгдөх хэрэггүй харин сэтгэлийн дуудлагаа сонсох гэдгийг өөрөө ч сайн мэдэхгүй ч сэтгэлийн дуудлагаа сайтар сонс, түрхэн зуур зогсоод амьдралдаа юу хийж өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа удаан гэгч нь сайтар бод, мөн дараагийн дөчин жил хэнтэй хамт өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа ч сайн бодоорой гэж хэлнэ. Хэрэв чи дуудлагаа дагавал тамирдалт тэсвэрлэхэд амар, сэтгэл гонсойлгох зүйл чамайг хөдөлгөгч хүч болж, оргил чиний хувьд хүрэхэд хэзээ ч мэдэрч байгаагүй мэт хялбар байх болно.
Хүний хамгийн шилдгүүд нь шинийг сэдэгчид, тэрслэгчид, хуучинсаг үзлийг эсэргүүцэгчид үргэлж таних тэмдэгтэй байдаг юм. Тэд хичнээн мундаг байна таних тэмдэг төдий чинээ анзаарахад хялбар болно. Энэ бүхэн нэг хүний санаа биш энэ бол байгалийн тогтсон хууль юм.
Тэдэнд Америк бол хүмүүсийн боддогчлон энтрепренерүүдийн баян бүрд биш юм гэдгийг сануулахыг хүснэ. Чөлөөтэй бизнес эрхлэлт нь чөдөр тушаа тавьдаг, үгүйсгэж, саад бэрхшээл учруулж, амьдардаг нэг үгээр хэлбэл шимэгч аварга том биетнийг үргэлж цухалдуулж байна. Үргэлж л ийм байсаар ирсэн ч тэр хэрээрээ энтрепренерүүд үргэлж оргил өөд цуцалтгүй мацан тэмүүлж, илүү уйгагүй хөдөлмөрлөж, үйл олноороо төрөн гарсаар ирсэн юм. Харвардын Бизнесийн Сургуулийн дэлхийн улс орнуудыг энтрепренер хандлагаар нь жагсаасан судалгаанаас харахад Америк Перугийн дараа орсон нь Америкчууд илүү энтрепренер бус хандлагатай болсоор байгааг онцолсон байна.
Энтрепренерүүдийг хэзээ ч бүү бууж өг хэмээн шамдуулах уу? Харин ингэж хэлдэг хүмүүс бол ихэвчлэн төөрөгдүүлэгчид, хуурамч нөхдүүд байдаг. Заримдаа чамд заавал бууж өгөх хэрэг гарна. Заримдаа хэзээ бууж өгөх вэ, хэзээ өөр зүйл оролдож үзэх хэрэгтэй зэргээ мэдэж байх нь ур ухаан юм. Бууж өгөх нь зогсох гэсэн үг биш юм, харин ч зогсож хэзээ ч болохгүй.
Тийм ээ, би аз эзийн хүчийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд амжилтанд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Тамирчид , яруу найрагч, зохиолчид, бизнест ч аз тохиодог ч шаргуу хөдөлмөр маш чухал, чадварлаг баг хамт олон шаардлагатай, сэтгэлгээ болон зорилт үнэлж баршгүй боловч аз эз эцсийн үр дүнг шийдэж болох талтай. Зарим хүмүүс магадгүй аз эзийг өөрөөр дууддаг буюу Тао эсвэл Логос, эсвэл Жана эсвэл Дарма бүр эсвэл Амин Сүнс эсвэл Бурхан гэж дууддаг байж болох юм.
Хичнээн шаргуу хөдөлмөрлөнө, төдийн чинээ чиний Тао сайн байна. Таогоо хангалттай тодорхойлсон хүн гэж байхгүй учраас энгийн ойлгогдохоор тайлбарлахыг оролдъё. Өөртөө итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй ч итгэж буй зүйлдээ сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ итгэл үнэмшлийг бусдын тодорхойлсноор бус өөрөө тодорхойлж өөрийн зүрх сэтгэлд итгэл үнэмшил болж үлдсэн тэр итгэл үнэмшил юм.
Энэ бүхнийг ямар хэлбэрээр өгүүлэхийг хүсэж байна вэ? Намтар уу? Үгүй ээ, нэг хүүрнэсэн хэлбэрээр энэ бүгдийг өгүүлэх гэхэд санаанд бууж өгөхгүй учир намтарчилж л биш юм.
Магадгүй роман эсвэл хэд хэдэн яриа эсвэл зүгээр л ач зээ нартай захидал бичихэд л хангалттай.
Би харанхуйд энэ бүгдийг эргэцүүлэн хэвтэхдээ магадгүй өнөөх амжуулах зүйлийн жагсаалтанд орох ямар нэгэн зүйлтэй болох шиг болсон нь дахиад нэг Галзуу Санаа байлаа.
Гэнэтхэн л миний тархи идэвхтэй ажиллаж, хүмүүс рүү утсаар ярьж, ямар нэгэн зүйл унших, Вүүделтэй дахин холбогдох магадгүй Жонсоны өнөөх захидлууд байгаа бол дахин олж унших хэрэгтэй санагдав. Миний дэлхийг тойрч байсан үеийн зураг тэмдэглэлүүд Жоаннагын одоо хүртэл амьдарч байгаа эцэг эхийн минь байшинд хаа нэгтэй хайрцганд байх ёстой юм.
Хийх, суралцах зүйл маш их байна. Өөрийнхөө амьдралын талаар мэдэхгүй зүйл маш их байна. Гэтэл нойр хулжиж босоод ширээн дээрээс жижиг тэмдэглэлийн дэвтэр авч зочдын өрөөнд орж налдаг сандал дээрээ суулаа. Намайг нам гүм, асар их амгалан эзэмдэв.
Цонхны цаанаас тэнгэрт гялалзах юунд ч санаа зовдоггүй Зэн мастеруудыг төрүүлсэн эртний тэргэл сарыг ширтэн мөнхийн тунгалаг туяан дор нь жагсаалтаа бичиж эхлэв.
400-403 дугаар тал

Сэтгэгдэл бичих (5)


H Hmm 103.10.22.74
Ф.Найт, "Найк"-т дургүй хүн номыг нь монгол хэлээр "орш(ч)уулсан" юм шиг байна лээ. Их муу орчуулгатай ном
Г Гэрэл 202.179.25.106
Энд нэг зүйл хэлмээр санагдсан нь Англиар сэтгэдэг Монгол хүмүүс англи хэл дээр уншсан нь дээр санагдсан шүү. Харин Монголчууд бол Монгол хэлээрээ уншсан нь дээр юм байна лээ. Учир нь орчуулгаас Монгол хэллэг, зүйрлэлийг сайн оруулж орчуулсан байсан нь таалагдсан. Зарим хүмүүс зүгээр л нэрээ нууж байгаад л дэндүү өөнтөч юу ч байсан муулж суух юм даа. Хүний атаархалаа гэж? Хэвлэлтийн хувьд үнэхээр чанартай хэвлэл. Одоо номны хэвлэлтийн чанар чансаанд анхаарах цаг болсон. Нэг хэсэг номыг бол хэвлэх гэж ёстой гурилддаг байж шүү. Шүүмжилж шүлсээ үсэргэгчид байж л байдаг юм. Номын эхний хэсэгт "хулчгарууд хэзээ ч эхэлдэггүй бол сул доройчууд цагийн эрхэнд арчигдан биднийг орхидог юм" гэж байна. Амжилт хүсье.
З Зочин 49.0.149.4
Хайран ном. Нэр нь байг гэхэд ерөнхий орчуулга нь дэндүү муу болжээ. Англи хэл дээр уншсан нь дээр юм байна. Юнайтед Бизнес Паблишингийн нөхдүүд дараа дараагийн номон дээрээ анхаарна биз дээ.
Z Zochin 27.123.214.126
Orchuulgiig mahchilj bolohgui sangdh ym, orchulgin master Mergen guai tegj helj bsnda, Orosuud denduu setgelgui orchuulsn bnle, bi English dr unshij bsn, namtariig n buren unshsn bol alivaa zuild durlaj, zurh setgele ogsn hun amjiltand hurdg gsn utga haragdj bn, ternes zugr gutalin hudaldachin gvl haa saigui bsn, hed n amjiltand hurch chdsn bile? Herv tegj orchulbl unehr zohiogchiig ul hundetgsn boln. teghr nomoo guitsed unsharai gj zovli,ongots handaj bolohgui shude, zohioliig n orchuulj bg bol ehld zohiogchiig n oilgj hundetghs ehlh estoi ym shg sanagddg,
Z Zochin 67.188.154.73
Ene nomiig Audible-r sonsoj bsan. Sain nom. Gehdee autobiography bolohoor zugeer neg hunii yaria sonsoj bgaa yum shig l hunguhuun unshigdana, zarim nomyg bol joohon tuvlurch unshihgui bol eroosoo yavj ugduggui sh de :) Nomnii nernii orchuulga taalagdsangui. Sonirhood Oros orchuulgiin harsan chin' mahchilval "Gutliin naimaachin" gej orchuuljee. Ter ni barag l deer ch yum shig. Puuzend durlasan hun zaaval puuz hudaldah hereggui bdag bh. Shoedog gedeg ni er ni Puuzend durlasan, nuguu talaasaa bas puuznii naimaa hiideg hun yum da "slang" utgiin zadalj oilgovol. Tegeed Puuz ene ter gej bsnaas Guiltiin gutal ged helchvel amar yum bish uu :) Bieiin tamiriin gutal ch yum uu herev "sport" ene ter gesen utga uguh ged bgaa bol. Puuz gedeg er ni haanaas garsan yamar utgatai ug yum bol. Aygui bol nuguu xerox, canon gedeg shig manaid anh orj irsen gutliin brandiin ner ch baij magadgui shuu hehe. Shoe - bol zugeer l gutal sh de margah yumgui :)