Замын түгжрээнд хамаг цагаа барж, "хоцордог" хүмүүсийг хүлээн дэмий суух хэрэг бишгүй гарах болсон өнөө үед цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг аргыг бид танд санал болгож байна. Энэ бол подкаст. Тогтсон форматтай, хугацаатай, мөн зорилготой эдгээр аудио бичлэгүүдийг утсандаа татаж авснаар та төрөл бүрийн сэдвүүдээр мэдлэгээ нэмэх, мэдээлэл хүлээн авах боломжтой юм. Бид танд яг одоо сонсож эхлэх хамгийн сонирхолтой гэсэн подкастуудыг хуваалцаж байна.
Planet Money
National Public Radio-ийн эрхлэн гаргадаг хамгийн алдартай подкастуудын нэг Planet Money-ийн эхний дугаар 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр, энэ хямралын эхлэл, өрнөл, үр нөлөөний талаар энгийн иргэдэд тайлбарлах зорилготойгоор гарч байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр ч долоо хоногт 2 удаа гардаг энэ подкаст ердөө 15 минутын дотор эдийн засгийн хамгийн хэцүү ойлголтыг маш ойлгомжтой, энгийнээр бас уйдаахааргүйгээр тайлбарлаж чаддагаараа алдаршин, сонсогчдын хүлээдэг подкаст болж чаджээ. Бүр илүүг сонирхож байвал энэ подкастыг салбарлан гаргасан This American Life-ийг санал болгоё.
ТАТАХ
Илүүг: Planet Money-г их сургуульд макроэкономиксийн хичээлийн үеэр ашиглах нь

Tim Ferriss Show
The New York Times-ийн бестселлерийн жагсаалтанд 4 жилийн турш багтсан, дэлхий даяар 35 хэлэнд орчуулагдан 1 сая гаруй хувь борлогдсон алдарт The 4-Hour Workweek номыг зохиогч Тим Ферриссийн подкастыг заавал сонсоод үзэхийг зөвлөж байна. Т.Феррисс салбар салбарын манлайлагчдыг урин тэдний амжилтын нууцын талаар ярилцлага өрнүүлж, зөвлөгөөг нь уншигчдадаа хүргэдэг. iTunes-ийн 2014, 2015 оны шилдэг подкастын жагсаалтыг тэргүүлсэн энэ ярилцлагуудад А.Шварцнеггер, Э.Нортоноос эхлүүлээд М.Гладвелл, Р.Хоффман, П.Тиел нар хүртэл оролцож байсан юм.
ТАТАХ
Илүүг: Т.Феррис хэрхэн подкастын ертөнцийн Опра болж чадав?

Stuff You Should Know
Өөрийнхөө хэрэглэдэг апп-ийг танилцуулахдаа Skinny-ийн үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэнгийн санал болгосон Stuff You Should Know-ийг бид танд ч гэсэн сонсохыг зөвлөж байна. Ерөөсөө л бүх л сэдвийн талаар "ерөнхий мэдлэг" өгөх зорилго агуулсан энэ подкастын сүүлийн 8 жилийн турш гаргасан ангиудаас санамсаргүй сонгосон ч та харамсахгүй. "Шарталт гэж юу вэ?", "Спам хэрхэн ажилладаг вэ?", "Нар таныг алж чадах уу?" "Дежа ву хэрхэн үүсдэг вэ?" гэх мэтээр тун сонирхолтой асуултуудын хариуг та эндээс авах боломжтой.
ТАТАХ

TED Radio Hour
Уйтгартай сонголт санагдаж магадгүй. Гэхдээ бидэнд TED-ийн гайхалтай илтгэлүүдийг бүгдийг нь үзэх цаг, боломж, нөхцөл байдаггүй шүү дээ. Яагаад замдаа, хэн нэгнийг хүлээнгээ дараагийн сонирхолтой санаа, сонин шийдлүүд, мэдүүштэй ололтуудын талаар сонсож болохгүй гэж? Ийм боломжийг NPR-ийн долоо хоног бүр эрхлэн гаргадаг TED Radio Hour танд санал болгож байна. TED учир чанарт нь эргэлзэх хэрэггүй, шууд л сонсож эхлэх подкаст.
ТАТАХ

Tell Me Something I Don't Know
Эдийн засгийн онолын түвэгтэй ойлголтуудыг тун сонирхолтой ажиглалтууд, жишээнүүдтэй нийлүүлэн тайлбарладаг Freaknomics-ийн зохиогчдын шинээр гаргаж буй Tell Me Something I Don't Know-ийг танд санал болгоё. Өнгөрсөн 11-р сараас эхэлсэн энэ подкаст тайзан дээр, олны танил алдартнууд бүхий зочид болон үзэгчдийн хамтаар шууд бичигддэгээрээ онцлогтой. Уригдан ирсэн зочид сонсогчдын мэдэхгүй зүйлийн талаар л ярилцах ёстой. Энгийн байгаа биз? Хэрвээ энэ танд хангалтгүй бол Freakonomics-ийн бусад подкастуудыг сонсоод үзээрэй.
ТАТАХ

The Serial
"Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн маань эхний зочин Э.Лхагвын санал болгосон энэ цуврал намайг подкастанд эргэж буцалтгүй оруулсан юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн томоохон кэйзүүдийн нэг болсон энэ цуврал аль хэдийн мартагдсан хэргүүдийг эргэж сөхөн, бодит баримт дээр тулгуурлан болсон үйл явдлыг нь хүүрнэдэг тун өвөрмөц подкаст. Эхний улирал нь iTunes-д тавигдахаасаа өмнө жагсаалтын №1-д бичигдсэн бөгөөд 1999 онд болсон ахлах ангийн сурагчийн амь насанд хүрсэн хэргийн талаар өгүүлдэг. 80 сая гаруй удаа татагдсан энэ цувралын ачаар олон нийт "тодорхойгүй", "ойлгомжгүй" зүйл ихтэй энэ хэрэгт анхаарал хандуулж, улмаар уг хэргийг дахин сэргээх шийдвэрийг шүүх гаргаад байгаа билээ. Сонсогч таныг яг л мөрдөгч болчихсон юм шиг сэтгэгдлийг төрүүлж, дараагийн ангид яах бол гэх догдлолыг өгөх подкаст.
ТАТАХ
Илүүг: Аднаны хэрэг The Serial-ийн ачаар ахин сөхөгдлөө

Харин та ямар подкастууд сонсдог вэ? Өөрийн дуртай, сонсдог подкастуудаасаа бидэнтэй хуваалцаж, бусад уншигчдадаа санал болгоорой.
Сэтгэгдэл бичих (10)


Z Z 2017.01.31 150.129.140.199
Video Game сонирхдог бол энийг сонсоод үзээрэй https://www.youtube.com/playlist?list=PLO9x2VB6mfTjqLCh3EFPtx683ck1qzI4k
A Anar 2016.12.09 202.55.183.173
Unread подкаст хийвэл олон залуус нэгдэх байхдаа олон залуус хийхийг хүсдэг байх кроудфандинг хийгээ хийгээд үзвэл яадаг юм?
a alice 2016.12.09 111.243.214.116
Hardcore history, what it takes, freakonomics, the moth, story corps, monocle 24, 60 second civics, on the media gh met zunduu yum bnaa bn. Zaluuchuuddaa amjilt husey
M Myagmardorj 2016.12.09 59.153.113.158
Cool Mongol-оос лав хэд дахин илүүг хүлээж болох байх уул нь зарим нийтлэлээ шууд подкаст болгочиход болох юм шиг байдагшд номын тойм долоо хоногийн тойм гэх мэт эндээс Тим Феррис бол бараг би хэрхэн ажилладаг вэ юм биш үү
K Kenzo 2016.12.08 139.5.219.240
Cool mongol үнэхээр уйтгартай балиар нэвтрүүлэг. Хөтлөгч нь iPhone барихаас цаашгүй, асууж байгаа асуулт нь ч гэж хөгийн. Гэхдээ хийж байгаа нь их юмдаа.
k k 2016.12.08 202.9.40.151
Unread-ийн залуучууд дараагийн ажлаа подкаст хийвэл арай нэг өөр гоё зүйл хийх байх даа. Одоо бол Cool Mongol гэж монгол подкастыг сонсоод байгаа шүү.
H Hishigee 2016.12.08 59.153.113.158
Unread-ийн подкаст гарвал сонсох хүмүүс их байгаа байхаа хүмүүс нэг их сонсож сураагүй соёлыг түгээхэд та бүхний үүрэг их байна шүү амжилт хүсье
T Tumurbekh 2016.12.08 59.153.112.16
business radio 98.8 iin tamga, bzptime, solution geh met olon sonirholtoi podcastuud baidag shuu neg zavandaa soundcloud oos olnoorn tataad utsandaa huulchihaar amar baidag ym
L Listener 2016.12.08 184.83.6.102
+hidden brain (haayaa l update hiideg ch gsn sonirholtoi) yadjaahad yasan olon usegtei comment uldeelgedeg yum dee
У Уншигч 2016.12.08 89.204.135.76
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Танайх өөрсдөө unread подкаст хийвэл их гоё байна. Энэ талаар юу гэж бодож байна. Би жишээлбэл гадуур унаанд явах үедээ л танай мэдээнээс уншдаг. Сонсоод явбал бүр ч илүү гоё байна. Утсаа ширтээд явахаар бас хэцүү юм.