Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   08 сарын 23, 2016

Апп тойм: Wunderlist - Хийх зүйлсээ хэзээ ч мартахгүй

Unread-ийн багийнхны сүүлийн үед идэвхтэй хэрэглэх болсон аппийг өнөөдөр танилцуулж байна. Манай арт директор Wunderlist-ийг бүр 2011 оноос хэрэглэж эхэлсэн юм билээ. Миний хувьд хийх ажлын жагсаалтаа Evernote-оор хөтөлдөг байсан бол энэ тал дээр илүү "мэргэшсэн" Wunderlist тун их таалагдаж байгаа. Ингээд таныг тун чиг өөрчилж мэдэх энэ аппийн талаар илүү ихийг мэдэцгээе.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Энэ тал дээр олон зүйлийг нуршилгүй өнгөрсөн онд 13 сая хэрэглэгчтэй энэ аппийг Майкрософт худалдаж авсныг дурдъя. 2013 онд Mac-д зориулсан апп нь оны шилдэг апп болж байжээ. Энэ үзүүлэлтүүд л Wunderlist ямар хүчин чадалтай апп болохыг илтгэнэ. Хэрвээ та хийх ажлын жагсаалтаа гар утсан дээрээ юм уу компьютертээ тэмдэглэдэг бол энэ аппийг туршаарай. Цаасан дээр, тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг байсан ч хэр үр дүнтэй болохыг нь шалгаад авахад юунд буруудах билээ.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хийх зүйлийн жагсаалтыг хамгийн хялбар аргаа үүсгэх боломж. Ажил, гэр, хувийн, худалдан авах зүйлс, үзэх кинонууд гээд л ангилал бүр дээр хэчнээн ч хийх зүйлийг нэмж болох ба хэзээ хийх хугацаагаа болон өмнө нь сануулах өдөр цагийг тэмдэглэж, дотор нь дэд даалгавруудыг үүсгэж, тайлбар бичиж, бас файл хавсаргах боломжтой. Мөн гарчгандаа хаштаг хэрэглэн, жагсаалтуудаа хялбар ангилах боломжтой. Жишээ нь #urgent #Unread гэх мэтээр хайлт хийхэд амар болгож болох юм. Хийх ажил нэг бүрийг дээр доор нь оруулах, өөр ангилал руу шилжүүлэхдээ хулганаараа чирэхэд л хангалттай. Ангиллуудаа нэгтгэн нэг фолдерт оруулах боломжтой юм. Мөн бусдад хийх зүйлсийг нь оноож өгөх болон шэйр хийж дундын хийх зүйлсээ үүсгэж болно.

Хугацаа нь өнгөрсөн хийх зүйлс улаан өнгөөр харагддаг нь тухай ажлыг хурдан хийж дуусгах сэдлийг өгнө. Мөн хэрвээ та хэзээ хийх хугацаагаа оруулж өгсөн бол өнөөдөр, маргааш, энэ долоо хоногт хийх зүйлс гэх мэтчилэн хугацаагаар нь харах боломжтой. Хийх зүйлсээ маш цэгцтэйгээр хэвлэх, имэйлдэх боломж нь бизнес хэрэлэгчдэд тун тохиромжтой.

Компьютер, гар утас, таблет, цахим цаг гээд бүх л төхөөрөмжөөс ажиллах ба цаг тавьсан ажлуудын notification байнга ирж, танд мартах завдал үл өгнө. Мөн календарь гэх мэт өөр олон төрлийн апп-тай нэгдэн ажиллаж, бүтээмжийг тань төрөл бүрээр нэмэгдүүлэх чадамжтай юм.

Ямар сул талтай вэ?

Ер нь өөлөх юм тун ховор доо. Хийх ажлаа нэг нэгээр нь болон жагсаалтаа тэр чигээр нь бусдад share-лэх, өөрөөр хэлбэл хийх ажлын жагсаалт руу хамт нэвтрэх боломж нь харин сарын 4.99 долларын төлбөртэй Pro хувилбартаа байдгийг л дурдаж болох юм.

Unread-ийн үнэлгээ

Хийх ажлын жагсаалтаа харж хянадаг аппуудыг өнгөлдөг Wunderlist-д бид 9 оноо өглөө.

Татаж авах

24527   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.