Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 21, 2016

Мэдүүштэй вэб: Appear.in - Шинэ үеийн видео чат

Өнөөдрийн танилцуулах мэдүүштэй вэб бол Д.Энхбат гуайн санал болгосон Appear.In хэмээх видео чат хийдэг вэб/aпп. Интернэтийн орчинд видео чатгүйгээр ажиллаж амьдарна гэж төсөөлөхөд ч бэрх болсон энэ цаг үед Appear.in яагаад тренд болж буйг энэхүү тоймоос уншаарай.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Ажлаа хөнгөвчлөхийн тулд, цагаа хэмнэхийн тулд Appear.In-ийг ашиглаарай. Аливаа уулзалт, хурлыг заавал оффисын өрөөндөө сууж хийнэ гэлгүй, хаа байгаа газраасаа нэг нэгнийхээ царайг харан, "цахим өрөөнд" цуглах нь цаг зав хийгээд зардал мөнгийг хэмнэнэ. Д.Энхбат гуай ажлын орчинд Appear.in-ээ Trello-гийн board-уудтай холбох нь үр бүтээмжийг улам нэмэгдүүлдэг хэмээн зөвлөснийг битгий мартаарай. Мөн мэдээж зөвхөн ажлынхан гэлтгүй ар гэрийнхэн, анд найз нартай видео чат хийн, давхар текстээр чатлах боломжтой.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хэрэглэхийн тулд заавал Login хийх буюу бүртгүүлэх шаардлагагүй байдгаараа, татаж суулгана гэсэн ойлголт байдаггүйгээрээ бусад ижил төрлийн вэб/aпп-уудаас маш давуутай. Та ямар нэг нэрээр өөрийн гэсэн өрөөг үүсгээд, түүнийхээ линкийг хүмүүст явуулахад л хангалттай. Нэг дор 8 хүн энэ өрөөнд цуглах боломжтой ба хүмүүс өрөөнд орох тулд эхлээд “тогших” тохиргоог хийж өгөх буюу цоожилж болно. Бүртгүүлэхгүйгээр ашиглаж болдог нь, цоожлох тохиргоо хийж өгдөг нь Appear.in-ий хамгийн гол давуу талууд юм.

Аа харин, тухайн өрөөний нэрийг түр зуур ашиглах бус, өмчлөхийг хүсвэл Sign Up хийж бүртгүүлээрэй. Энэ нь бас олон таван юм бөглөхгүй, нэрээ бичин, имэйлээр өөрийгөө батлах гэсэн амархан үйлдэлтэй. Нэгэнт бүртгүүлсэн байхад хүмүүсийн өрөөг Follow хийн дагаж болох бөгөөд дагасан өрөөнүүдэд тань чат бичигдэх гэх мэт тохиолдолд танд Notification ирэхээр тохируулж болох юм.

Мөн өөрийн видео дүрсний оронд ажиллаж байгаа файлаа, програмаа, эсвэл компьютерээ дэлгэцээ бүтнээр нь нөгөө хүндээ харуулах боломжтой нь тун догь шийдэл болжээ. Үүнээс гадна гоё гоё emoji буюу стикерүүдийг ашиглах боломжтой нь яриаг улам хөгжилтэй, сонирхолтой болгох болно.

Ямар сул талтай вэ?

Компьютерийн үзүүлэлт голдог талтай. Тийм болохоор Video Resolution-ээ зохицуулж, гацах зэрэг тохиолдолд видеоны чанараа Low болгон багасгаж болно.

Unread-ийн үнэлгээ

Видео чатыг дэндүү хялбархан болгож өгсөн энэхүү вэбэд Unread 9 оноо өглөө.



Уншигч танд Unread-тай холбоотой ярих зүйлс, санал шүүмж байвал www.appear.in/ganzorig линкээр миний өрөөний хаалгыг тогшоорой :)

Татаж авах

17380   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.