Өнөөдрөөс эхлэн Unread шинэ оныг дуустал 2015 онд цахиур хагалсан шилдэг, шинэлэг, сонирхолтой вэб, апп, ном, кино, бизнесүүдийг болоод оны онцлох үйл явдлуудыг танилцуулах болно. Энэ удаа онцгой дизайн бүхий 5 вэбийг хүргэж байна.
HELLO MONDAY

Креатив агентлагуудын вэбүүд дундаас Hello Monday-г онцолж байна. Split Screen буюу хуваагдсан дэлгэц бүхий дизайныг 2016 оны трэнд болно гэж судлаачид үзэж байгаа бөгөөд уг хандлагыг өөрийн вэбдээ хэрэгжүүлсэн нь өвөрмөц, шинэлэг болжээ.
Зочлох: http://hellomonday.com/
SPOTIFY YEAR IN MUSIC

Spotify Year in Music нь 2015 онд болсон хөгжмийн ертөнцийн онцлох явдлууд, уран бүтээлчид, дуу зэргийг багтаасан, нэг ёсондоо Spotify-ийн жилийн тайлан гэсэн үг юм. Маш бүтээлчээр шийдсэн энэхүү вэбийг Unread онцоллоо.
Зочлох: https://yearinmusic.spotify.com/
ACME

ACME-ийн энэхүү хуудас нь миний үзэж байсан танилцуулгууд дундаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь тул онцлохоор шийдлээ. Асар их ажиллагаа орсон нь шууд мэдрэгдэх энэхүү хуудсыг Immersive Garden хийсэн бөгөөд төсөв нь 80,000 орчим доллар байжээ.
Зочлох: http://imm-g-prod.com/acme/
THE DAILY BEAST

Мэдээний сайтуудын төлөөлөл болгож The Daily Beast-ийг онцолж байна. Хэдийгээр тун энгийн харагдах ч маш цэгцтэй, цэвэрхэн, дизайны онолуудыг зөв ашигласан байх бөгөөд ямар нэг мэдээ рүү ороход холбоотой 5 мэдээг нь шууд дараалан унших боломжийг олгодог зэрэг жижиг жижиг деталиуд, нэмэлт боломжууд нь таныг уйдаахгүй.
Зочлох: http://www.thedailybeast.com/
OUR BRAND IS CRISIS

Our Brand is Crisis хэмээх Sandra Bullock, Billy Bob Thornton зэрэг алдартай жүжигчдын тоглосон энэхүү киноны вэбийг онцлохоос өөр аргагүй байлаа. Видеог гайхалтай ашигласан нь нэн өвөрмөц болгож өгсөн юм.
Зочлох: http://watsondg.com/showcase/crisis/
Танд хамгийн их таалагдсан, хамгийн гоё дизайнтай гэж бодож байсан вэбүүдээс бусадтай хуваалцаарай.
Сэтгэгдэл бичих (5)


з зочин
Танайханд амжилт хүсье. үнэхээр сайхан мэдээлэл тавьдаг. Улам сайжрах, улам их амжилттай ажиллахыг хүсье. Баярлалаа
з зочин
Монголоос гэвэл загвар дизайн шийдэлээрээ ikon.mn л байна шдэ өөр энэ тэнцүүхэн гээд гараад ирэх сайт одоогоор алга :))
z zochin
Unread ih shineleg gehdee median.com geed sait unreadtai tustein bilee... hen ni anhdagch um buu med
Z Zochin
Unread-с өмнө бсан уу сүүлд нь гарсан уу ямар ч байсан вордпрессийн essay гээд ерөнхийдөө адилхан загвар themeforest дээр байна лээ
З Зочин
Unread uursdiiguu oruulahgui yasan uym be :) tanaih uneheer yalgarch chaddag shuu unshsan buh humuus sanal niileh baihaa