Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 17, 2015

Апп тойм: Camcard - Цахим нэрийн хуудас цуглуулагч

Өнөөдрийн онцлох апп бол CamCard. Нэрийн хуудсыг цахим хэлбэрээр, тун хялбархан хадгалдаг уг апп 17 хэлийг таньдаг бөгөөд өдгөө 100 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Ажил мэргэжлийн ертөнцийн нэг том соёл бол нэрийн хуудас гардуулах, хүлээн авах билээ. Хэдийгээр бид нэрийн хуудас олныг цуглуулдаг ч, магадгүй зориулалтын дэвтэрт нямбайлан хадгалдаг ч, яг тулсан үед хэрэгтэй нэрийн хуудсаа даруйхан ашиглаж чаддаг билүү? Миний хувьд, хэрэг болсон хүний нэрийн хуудсыг олохгүй байх, олсон ч асар олон нэрийн хуудас дундаас гаргаж ирэх гэж хөөрхөн ажил болдог юм. Тэгвэл энэ асуудлыг Camcard хэмээх энэ апп их амархан шийдэж өгнө. Ялангуяа та хүмүүстэй их уулздаг, борлуулалт хийдэг ажилтай бол энэ апп-ийг заавал туршаарай. Inc.com сайтаас “Борлуулагч хүнд заавал байх ёстой апп” гэж үнэлсэн байна лээ шүү.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Авсан нэрийн хуудсаа скандахад л нэр, байгууллага, албан тушаал, утас, имэйл зэрэг бүх мэдээлэл нь автоматаар таны гар утасны Contacts дотор хадгалагддаг. Энэ нь уг апп-ийн хамгийн давуу тал юм. Мөн зурган хэлбэрээрээ апп дотор чинь хадгалагдах ба нэрийн хуудсуудаа оруулсан он сараар нь болон нэрийнх нь үсгийн дарааллаар ангилан харуулдаг. Түүнчлэн QR кодыг уншдаг функцтэй.

Ямар сул талтай вэ?

Нэрийн хуудасны форматаас хамаараад заримдаа бүх мэдээлэл нь 100 хувь зохих газраа ордоггүй тал бий. Жишээ нь хүний нэр, албан тушаал солигдох гэх мэт. Гэхдээ энэ тохиолдолд та өөрөө edit хийгээд засчих боломжтой. Крилл үсэг бас таньдаггүй болохоор нэрийн хуудасны англи хувилбарыг нь л оруулахад болно. Үнэгүй хувилбар нь 200 нэрийн хуудас оруулах боломжтой бөгөөд түүнээс хэтэрвэл мөнгө төлөх ёстой болно.

Unread-ийн үнэлгээ

Таны ажил бизнесийг хөнгөвчлөх энэхүү апп-д 7 оноо өглөө.

Та энэхүү апп-ийг туршаад санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Мөн манай энэхүү буланд дуртай апп-аа санал болгох боломжтойг дуулгая.

Татаж авах

26470   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.