Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   12 сарын 11, 2018

Апп тойм: The ONE Smart Piano - Танд төгөлдөр хуур тоглохыг заана

2017 оны Unplug арга хэмжээний нэгэн хэсэг стартап үзэсгэлэнгийн хамгийн онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг нь The One байсан юм. Ухаалаг төхөөрөмжүүдийн эринд төгөлдөр хуур хүртэл дагаж хөгжиж, гайхалтай боломжуудыг, шинэ арга барилуудыг суралцах боломжийг бүрдүүлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл уг хөгжмийг түгээгч хамт олон нэгэн сайхан мэдээг бидэнд дуулгасан нь дагалдах апп дээр монгол хөгжмийн аяз суусан гэдэг мэдээ байлаа.

The One Smart Piano апп дотроо 4300 гаруй дууны нот, 100 гаруй монгол дуутай болохоор стрэсээ тайлах сайхан аргаас гадна хялбархан сурах боломжийг олгож байгаа юм.

Утсаа төгөлдөр хууртайгаа холбоод л хүссэн аяа хялбархан сурах боломжтой энэхүү аппыг тоймоороо онцолж байна.

Фейсбүүк хуудас : SmartPianoMongolia
Website; www.smartpiano.mn
Хаяг: River Tower Xудалдааны Tөвийн 1 давхарт
Утас: 8610 1212

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? 

Дээр хэлсэнчлэн хөгжим биднийг тайвшруулж, бүтээлч сэтгэлгээг илүү нэмэгдүүлдэг. Иймээс ч залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжмийн боловсролд анхааран хөгжмийн дугуйланд явуулдаг болсон байна лээ. Тэгвэл ухаалаг төгөлдөр хуур бидэнд хаанаас ч хэзээ ч өөрийн хүссэн аяаа сурах боломжийг олгодог.

Шинэ зүйл оролдож үзэх, өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл турших сонирхолой хүмүүст бас санал болгоё. Та урд өмнө зүрхэлж хийж байгаагүй шинэ хөгжмийн зэмсэг турших, бүр түүндээ мастер болж олон хүнийг алмайруулах боломжтой болсныг баяртайгаар дуулгая.

Ямар онцлог, давуу талуудтай вэ? 

Ийм төрлийн аппууд олон байдаг боловч The One Smart Piano өөрийн гэсэн төгөлдөр хууртай гэдгээрээ онцлог. Утсаа төгөлдөр хууртай холбоод л энэхүү апп доторх мянга мянган дуунаас дуртай аянаас өөрөө тоглох боломжтой. Хөгжмийн даралт өөр өнгөөр гэрэлтдэг тул нот харж тоглох ямар ч шаардлагагүй.

Мэдээж мэргэжлийн хэмжээнд тоглож сурахад туслах ноттой холбоотой видео хичээлүүд ч апп дотор бий. Апп доторхи бүх зүйлс үнэгүй хэрэглэж болдог нь үнэхээр их таалагдсан. Бетховений алдартай бүтээлүүдээс эхлээд шинэ жилийн дуу, бидний сонсох дуртай алдартай цувралуудын аяууд энэ аппын урын санг дүүргэж байгаа юм.

Мэргэжлийн акустик төгөлдөр хуур, энгийн эсвэл даралтат гээд олон янзын төгөлдөр хуурын сонголтуудтай болохоор хэрэглээндээ тааруулаад худалдаад авах боломжтой. Жижиг хэмжээтэй даралтат төгөлдөр хуурыг оффистоо тавихад үнэхээр тохиромжтой санагдсан шүү. Магадгүй шинэ зуршлыг бүтээхээр төлөвлөж байгаа бол туршаад үзээрэй.

Ямар ч зүйл уйгагүй хичээл зүтгэлийн дээр бий болдог болохоор энэхүү апп танд өдөр бүр сонирхолтойгоор хөгжим сурахад тусална гэж найдаж байна.

Ямар сул талтай вэ? 

Өдөр бүр нэгийг тоглосон ч нэлээдгүй хугацааг зарцуулах боловч Монгол дууны сонголт одоогоор харьцангуй бага байна. Үүнээс гадна зарим аяз нь төлбөртэй учраас сонголтын хувьд хязгаарлагдмал нөхцөл ч үүсгэж байгаа гэж хэлж болно. Гэхдээ хэрэгтэй зүйлдээ мөнгө зарцуулах шиг зөв зүйл байхгүй шүү дээ.

Unread-ийн үнэлгээ 

Урлагийн боловсролыг ухаалаг системтэй хоршуулан шинэлэг байдлаар төгөлдөр хуур суралцах боломжийг олгож буй энэхүү апп-д 7,5 оноо өгч байна.

Татаж авах

14046   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.