Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 22, 2019

Оскарын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 кино

ben hur (1959)

Нэг жилд хамгийн их Оскарыг түүсэн амжилт гурван кинонд хамаарагддагийн нэг нь Ben Hur. 12 төрөлд нэр дэвшиж шилдэг сэдэвчилсэн кино зохиолоос бусад бүх төрөлд ялалт байгуулсан нь 20-р зууны сүүлийн жилүүд хүртэл давтагдаагүй амжилт байлаа. Киног найруулсан Уиллиам Вайлер ер нь л Оскарт тогтмол өндөр амжилт үзүүлдэг нэгэн байв. 1946 онд бас нэгэн Оскарын шилдэг кино найруулсан нь The Best Years of Our Lives байсан бөгөөд нийт 7 оскар хүртсэний ихэнх нь гол төрлүүд байв. Мөн түүний The Big Country (1958), Roman Holiday зэрэг Оскард өндөр үнэлэгдсэн кинонуудыг нэрлэж болно.

one flew over cuckoo's nest (1975)

"One Flew Over Cuckoo's Nest" буюу "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" кино Оскарт төдийгүй кино шүүмжлэгчид болон олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн агуу бүтээл юм. Алдар нэр талаасаа болон Оскарын амжилт талаасаа гайхалтай карьертай байсан Жак Николсоныг алдаршуулсан кино гэхэд хилсдэхгүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны талаарх мэтгэлцээнд нэр нь дурдагддаг уг кино 1976 оны Оскарын наадмаас "Таван том төрөл" буюу шилдэг кино, эрэгтэй гол дүр, эмэгтэй гол дүр, найруулагч, кино зохиол гэсэн номинациудад бүгдэнд нь ялалт байгуулсан. Ийм амжилтыг түүхэнд ердөө 3 кино л үзүүлж байлаа.

the silence of the lambs (1991)

"One Flew Over Cuckoo's Nest"-ийн адилаар 5 гол төрөлд бүгдэнд нь ялалт байгуулсан гурван киноны нэг бол "The Silence of the Lambs" буюу бидний мэдэхээр "Хурга майлахаа болино" юм. Найруулагч Жонатан Демме уг бүтээлийг түүхэн дэх хамгийн шилдэг кинонуудын нэг гэсэн тодорхойлолтод хүргэж чадсан ч үүнээс өөр дорвитой бүтээл найруулж чадаагүй байна.

titanic (1997)

11 оскар хүртэж дээд амжилт тогтоосон гурван киноны хоёр дахь нь Жэймс Камероны "Титаник". Энэхүү жагсаалт дунд хамгийн өндөр ашиг орлогыг олж, хамгийн их алдар нэрийг олсон нь гэж хэлж болно. Өмнө нь "Терминатор" цуврал киногоороо тэсрэлт хийгээд байсан найруулагч Жэймс Камерон "Титаник"-аар үнэхээр өөрийн чанарыг харуулсан юм. Түүний 21-р зуунд бүтээсэн "Аватар" ашиг орлогын хувьд өндөр байсан ч өмнөх шилдгүүддээ чанарын хувьд хүрч чадаагүй гэгддэг.

the gone with the wind 

Кино урлагийн "мөнхийн" бүтээлүүдийн нэг "Салхинд туугдагсад" 1940 оны Оскарт 12 төрөлд нэр дэвшиж, 8 ялалт байгуулж байжээ. Найруулагч Виктор Флеминг үүнээс өөр дорвитой бүтээл төдийлөн найруулаагүй боловч The Wizard of Oz кино нь шүүмжлэгчдийн дунд өндөр үнэлэгддэг.

all about eve

Оскарын түүхэн дэх хамгийн олон буюу 14 төрөлд нэр дэвшсэн нь 1997 онд Титаник гарах хүртэл хадгалагдсаар байжээ. Уг хоёр кинотой ижил амжилтыг саяхан "La La Land" тогтоож мөн 14 төрөлд нэр дэвшсэн билээ. "All About Eve"-ийн найруулагч Жозеф Манкиэвичийн 1972 оны "Sleuth" түүний хамгийн сайн бүтээлүүдийн нэгт тооцогддог. Мөн монголчуудын сайн мэдэх "Клеопатра" (4 оскартай) түүний бүтээл юм.

la la land 

1952 оны "Singin' in the Rain"-ээс хойш La La Land-ийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мюзикл кино бараг гараагүй гэхэд хилсдэхгүй болов уу. 14 төрөлд нэр дэвшсэн ч "Moonlight"-д шилдэг кино төрөлд ялагдсанаар 6 Оскартай үлдсэн. Найруулагч Дамиэн Чазел одоогоор 4 бүрэн хэмжээний кино найруулаад байгаа бөгөөд "Whiplash", "La la Land", "First Man" киногоороо л гэхэд нийт 23 Оскарт нэр дэвшиж 9 ялалт байгуулжээ. Энэ жил л гэхэд "First Man" 4 төрөлд нэр дэвшжээ.

it happened one night

1934 оны "It Happened One Night" Оскарын гол таван төрөлд бүгдэнд нь ялалт байгуулсан гурван киноны нэг. Кино урлагийн "томчуудын" нэг Фрэнк Капра Mr. Deeds Goes to Town (1934), Mr. Smith Goes to Washington (1939) зэрэг Оскарт өндөр үнэлэгдсэн киног 1930-аад оны үед дараалан бүтээсэн юм. Үүнээс гадна Оскарт ялалт байгуулж чадаагүй хэдий ч бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог "It's Wonderful Life" киног 1946 онд найруулж байжээ. Тус кино таны заавал үзэх киноны жагсаалтанд бичигдэх учиртай.

БӨГЖНИЙ ЭЗЭН - ХААН ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Питер Жэксоны "Бөгжний эзэн" трилогийн эцсийн анги болох "Return of the King" 2004 оны Оскарын наадамд нэр дэвшсэн бүх төрөлдөө буюу 11 төрөлд ялалт байгуулж ялгуусан амжилтыг тогтоосон билээ. Тэдний адилаар Титаник, Бен Хур кинонууд 11 Оскар хүртэж дээд амжилт тогтоож байсан ч "Бөгжний эзэн" шиг ийм олон төрөлд дэвшиж, дэвшсэн бүх төрөлдөө ялалт авч байсан нь үгүй юм. "Бөгжний эзэн" кино чанар талаасаа, үзэгчдийг дурлуулах талаасаа, ашиг орлого, нэр хүнд гээд бүхий л талаасаа өндөр амжилт гаргасан билээ.

7807   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.