Хэрвээ та бизнес эрхэлж байгаа бол компаниа амжилттай авч явахын тулд хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаанд дээд зэргийн анхаарал хандуулах шаардлагатай. Ялангуяа үйлчилгээний бизнес эрхэлж байгаа бол хэрэглэгчдээ цэцэг мэт “услах” шаардлага гарна. Тийм ч учраас дэлхий даяар амжилттай яваа компаниуд утасны дуудлагын төвдөө маш их анхаарал хандуулж байна. Бид энэ удаагийн нийтлэлээрээ бизнесийн байгууллагуудад дуудлагын төв яагаад зайлшгүй хэрэгтэй вэ, дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх нь яагаад нэн чухал вэ гэсэн асуултуудад хариулт өгөхийг зорилоо.
ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХЭРХЭН СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙЛГАХ ВЭ?
Хэрэглэгчид бизнесийн байгууллагын үйлчилгээний талаар бүрэн төгс ойлголтыг төдийлөн авч чаддаггүй. Аливаа зар сурталчилгаа, танилцуулга зэргийг хараад ерөнхий ойлголт авдаг хэдий ч заавал нэмэлт тайлбар, дэлгэрэнгүй мэдээллийг эрэлхийлж байдаг. Хэрвээ тэрхүү мөчид байгууллага тань хэрэглэгчдэдээ хүрч ажиллаж чадахгүй бол хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ тоог өсгөж чадахгүй. Борлуулалт, орлого, ашиг зэрэг нь таны хэрэглэгчидтэйгээ хэрхэн харилцаж байгаагаас шууд хамаарна. Ихэнх компаниуд маркетинг, зар сурталчилгаанд гол анхаарлаа хандуулж эдгээр чухал зүйлсийг мартдаг тал бий.
Хэрэглэгчдэд гэнэтийн таагүй нөхцөл байдал хэзээ ч үүсэж болно. Байгууллагын тань ажлын цаг дууссан байлаа ч хэрэглэгчдэд гэнэтийн нөхцөл байдал ажлын цагаар, орой, шөнө дунд гээд хэзээ ч тулгарч болзошгүй. Яг энэ үед хэрэглэгчид байгууллагын танилцуулга, заавар, чат, автомат хариулагч зэргийг ашиглахыг хүсдэггүй нь судалгаанаас тодорхой харагдана. Үйчлүүлэгчид үргэлж бодит хүнтэй ярилцаж, тайлбар авахыг илүүд үздэг. Та хэрвээ тэр мөчид хэрэглэгчдэдээ ойр байж, хоногийн 24 цагийн хэдийд ч мэдээлэл өгч чадвал танай компанийн талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байх учиртай.

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЯАГААД ДУУДЛАГЫН ТӨВ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Компанийн тань талаар хэрэглэгчид эерэг сэтгэгдэлтэй, үйлчилгээний хувьд сэтгэл ханамжтай байж чадвал танай борлуулалт, орлого төдий чинээ өснө. Үүний тулд та хэрэглэгчдийнхээ юу хүсэж буйг, юунд сэтгэл дундуур байгааг, ямар гэнэтийн нөхцөл байдлууд үүсдэгийг мэдэх шаардлагатай. Эдгээр асуудлуудыг мэдэж авснаар уг асуудлын эсрэг арга хэмжээг цаг бүрт нь авч чадвал хэрэглэгчдийн сэтгэл ханамж төдий чинээ өсөх нь гарцаагүй. Бид сайн бүтээгдэхүүн, сайн үйлчилгээ, онцгой санааг хөгжүүлэх нь амжилттай бизнесийн гол хөдөлгүүр гэж үздэг. Гэвч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүлээн авч буй хэрэглэгчдэдээ ойлгуулж, асуудлыг нь шийдэж, харилцаа үүсгэж чадахгүй бол сайн бүтээгдэхүүний хэрэг гарахгүй. Тэгвэл эдгээр мэдээллийг хэрхэн цуглуулах вэ?
Дээр дурдсанчлан харилцагчдаасаа мэдээлэл (customer experience) чаддаггүй компаниудын 76 хувь нь хаалгаа барьж байна. Харин тэрхүү мэдээллийг цуглуулах хамгийн зөв арга нь утасны дуудлагаар ирсэн мэдээллүүд байдаг. Та хэрэглэгчдээсээ хэчнээн судалгаа аваад хэрэглэгчдийнхээ хүсэл зориг, санаа бодлыг бүрэн мэдэж чадахгүй. Харин хэрэглэгчид утасны дуудлагаар тусламж авах үедээ өөрсдөө үүнийг хэлээд өгдөг. Нэг ёсондоо утасны дуудлагын үйлчилгээг хянаснаар компанийнхаа зах зээлтэй харилцаж байгаа харилцааг том зургаар нь харж, илүү мэдрэмжтэй шийдвэр гаргаж, бизнесээ илүү сайн явуулах боломж бүрдэнэ гэсэн үг юм.
УТАСНЫ ДУУДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Германы нэр хүндтэй судалгааны байгууллага болох Statista-ийн судалгаагаар даатгалын компаниуд энэхүү үйлчилгээг хамгийн их авдаг аж. Дээр дурдсанчлан хэрэглэгч төвтэй компаниудын борлуулалтаа өсгөх гол зэвсэг нь харилцагчидтайгаа үүсгэх харилцаа байдаг тул утасны дуудлагын төвийн үйлчилгээг даатгал, худалдаа, үүрэн телефоны салбарын компаниуд түлхүү ашиглаж байна.
Дэлхийн дахинд компаниуд ихэвчлэн өөрсдийн гэсэн утасны дуудлагын төвийг байгуулахаас зайлсхийж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IT компаниудтай хамтран ажилладаг байна. Учир нь дуудлагын төвийг өөрсдөө байгуулъя гэвэл өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авах, инженер техникийн ажилчид ажиллуулах зэрэг ихээхэн зардал гаргах болдог. Харин энэ төрлийн IT компаниуд эдгээр зардлыг хэмнээд зогсохгүй маш олон төрлийн ашигтай үйлдлийг санал болгодог байна. Үүнд 24 цаг мэдээлэл өгөх, дуудлага хадгалах, автомат хариулагчаар хариулах, холбогдох алба/хэлтэс рүү хүний оролцоогүй шилжүүлэх гэх мэт давуу талууд багтдаг аж. Уг үйлчилгээ нь үүлэн системд суурилсан байх тул нүүхэд ямар ч чирэгдэл гарахгүй бөгөөд дуудлагаа ямар ч төхөөрөмжин дээрээс хүлээн авах мэтийн зардал, ажил хөнгөлөх олон ач холбогдолтой. Товчхондоо та багахан хэмжээний төлбөр төлөөд интернэтээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн дуудлагын төвийн бүхий л боломжуудыг бизнестээ ашиглах боломжийг үүлэн технологи олгодог.

Монголд энэ төрлийн үйлчилгээг CallPro компани үзүүлдэг бөгөөд дээр дурдсан бүхий л үйлчилгээг харилцагч компаниуддаа санал болгодог. Тэд одоогоор уг үйлчилгээг 17 төрлийн 400 гаруй компанид үзүүлж байгаа аж. Үүнд Худалдаа Хөгжлийн Банк, E-Mart, Говь Кашмер, Номин Холдинг, MCS зэрэг томоохон компаниудаас эхлээд Lhamour, ЛэндмН зэрэг стартап компаниуд ч багтаж байна. Тэд зөвхөн том компаниуд л утасны дуудлагын төвийн үйлчилгээг авдаг гэсэн ойлголтыг хэдийн эвдэж чадсан бөгөөд одоо дундаж болон жижиг компаниуд ч уг үйлчилгээг авч байгаа ажээ. Маш бага зардлаар компанийхаа үр дүн, борлуулалтыг сайжруулах энэхүү боломж нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тун ашигтай.
Мөн байгууллагууд ERP, CRM, Ticket зэрэг дотоод системүүдийг их ашиглах болсныг CallPro мэдэрч, өөрсдийн үйлчилгээг эдгээр системүүдтэй хослон ажиллах боломжтой болгожээ.
Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 45.117.35.10
АНУ-д энэ үйлчилгээ маш их байдаг. Бараг компани бүр ашигладаг. Монголд байдаг гэдгийг сая мэдлээ. Үйлчилгээндээ нэвтрүүлнээ