Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 12, 2018

Онцлох бэлэг: Цагаан сарын бэлгэнд өгвөл зохих үндэсний бүтээгдэхүүнүүд

Энэ долоо хоногт Цагаан сар тохиож байгаатай холбогдуулан бид бэлгэнд өгвөл зохих үндэсний бүтээгдэхүүнүүдийг энэ нийтлэлээр онцолж байна. "Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ" хэмээн уриалж, дотоодын брэндүүдийн Цагаан сард зориулан тусгай багцууд болон зарим бүтээгдэхүүнийг санал болгож байгааг хүлээн авна уу.

ЯЛГУУН - ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ "ЦАГААН САР" КОЛЛЕКЦ 

Эрэгтэй түлхүүрийн оосор болон нэрийн хуудасны сав хосоороо 20'000₮

Yalguun Accessories-оос та монгол соёл уламжлалыг шингээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Үүнд цагаан сард зориулан худалдаанд гаргасан 100 гаруй төрлийн зураг бүхий эрчүүд болон бүсгүйчүүдийн торгон алчуурууд, хантааз, алчуурын бөгж, цагаан сарын гарын бэлэг болох толь, косметикийн цүнх, гар утасны гэр зэргийг дурдаж болно. Бүх бүтээгдэхүүний савлагаа, хайрцаг нь үндэсний хэв шинжийг агуулсан байдаг аж.

Дэлгэрэнгүйг: Yalguun Accessories
Утас: 70117575, 90117575
Хаяг: Peace mall, 4 давхарт 411 тоот, Ulaanbaatar department store, B1 давхарт, Star mall, 2 давхарт

MAYARA - ЦАГААН САРЫН ЧАМИН ГОЁЛ

Эмэгтэйчүүдэд зориулсан 15,000-30,000 ₮-ийн үнэтэй цагаан сарын бэлгийн багц

Өдөр тутмын, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээр дамжуулан үндэсний соёл урлаг, өв уламжлалаа таниулах дэлгэрүүлэх зорилготой Mayara брэнд үндэсний хамгийн том баяраар нэрийн хуудасны чамин сав, үзэг балны гэр, картын гэр зэргийг багтаасан тусгай багцыг санал болгож буй аж. Мөн цүнх, ороолт, дэвтэр, шагай хэлбэрт баллуур гэх мэт үндэсний соёлыг шингээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Үндэсний онцлогийг агуулсан бага насны хүүхдүүдэд өгөх цүнх хямд зарж байгаа аж.

Дэлгэрэнгүйг: Mayara Mongolia
Утас: 9910 2331
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно, Голомт банкны зээлийн төвийн зүүн талд байрлах 29-р байр 1 давхар

LHAMOUR - БАЙГАЛИАС УРЛАВ

Хүйс харгалзахгүй бэлэглэх боломжтой цагаан сарын багцууд нь 12,000-30,000 ₮-ийн үнэтэй

Lhamour-ийн бүтээгдэхүүнүүд гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх үйлчилгээтэй учраас бүх насныхан хүйс харгалзахгүй хэрэглэх боломжтой. Lhamour хэрэглэгчдэдээ хамгийн чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг сэтгэлээ шингээж, гар аргаар Монголдоо үйлдвэрлэж байна. Та 100% органик бүтээгдэхүүнээр зочдоо баярлуулах боломжийг бүү алдаарай.

Дэлгэрэнгүйг: Lhamour
Утас: 9801-0256, 7712-0256
Хаяг: Shangri-La Mall, LHAMOUR - нэрийн дэлгүүр, УИД 1 давхар баруун урд жигүүр

NOMADD - "Apple"-ийн зөвшөөрөлтэй Монгол брэнд

Nomadd-ийн "Minimalist" түрийвч нь 34,900 бол утасны гэрүүд 14,900 ₮-аас эхэлж байна

Apple-ийн албан ёсны зөвшөөрөлтэй, бүтээгдэхүүн, дизайнаа тэдний шаардлагад нийцүүлж гаргадаг Nomadd брэнд хүмүүсийн салшгүй хэрэглээ болсон цахим төхөөрөмжүүдэд өндөр чанартай нэмэлтүүдийг санал болгодог. Үүнд тэдний нэрийн хуудас болсон арьсан бүрхүүлтэй usb кабелийн утас, гар утас ба лаптопны кэйс, наалт зэргийг дурдаж болно. Түрийвчний тухайд 5 хүртэлх карт хийх боломжтой ба маш нимгэхэн, минимал загвартай, цэвэр үзэмжтэй.

Дэлгэрэнгүйг: Nomadd Mongolia
Утас: 8810-2231, 8809-8803
Хүргэлт үнэгүй

MONTI - ДУЛААХАН БЭЛЭГ

Бүх оймснууд 1500₮-2200₮ -ийн үнэтэй.

Цагаан сарын гол бэлгүүдийн нэг нь оймс байдаг. Тийм ч учраас Monti-ийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрөл бүрийн оймснуудыг санал болгоё. Тэд мөн сүүлийн үеийн технологийг ашиглан сайн чанарын материалтай шилэн триког эх орондоо үйлдвэрлэдэг байна.

Дэлгэрэнгүйг: Monti.mn
Утас: 9577-3327
Хаяг: Дүнжингарав худалдааны тѳв 18-р павилион, Мишээл экспо 51-р павилион, Хүннү молл-ийн Цагаан сарын экспо 19-р павилион, мөн хүргэлт үнэгүй

ENARU - Монголд анхдагч "Гангатай органик цэвэрлэгч" 

Цагаан сарын багцууд нь 8,800-17,800 ₮-ийн үнэтэй

Enaru Naturals нь химийн хортой нэмэлт ороогүй цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүд болох алжаал тайлагч нунтаг, хонины сүүлэн тос, шар тостой уруулын тос зэргийг багтаасан цагаан сарын багцыг санал болгож байна. Тухайлбал Монголд анхдагч гангатай органик цэвэрлэгч буюу шингэн саван нь 100% байгалийн органик тос, Монгол орны хөрсөнд ургасан ганга өвсний найрлагатай аж.

Дэлгэрэнгүйг: Enaru Naturals
Утас: 7000 0609, 9008-6644
Хаяг: Сөүлийн гудамж, 50-р дэлгүүрийн замын урд Инару - Үндэсний Эко Бренд

ШИГҮДЭРИ - МОНГОЛЫН АНХНЫ шимийн архи

Монголын анхны "шимийн архи" Шигүдэри нь Монголын өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн технологитой хослуулсан бүтээгдэхүүн юм. Амт чанар, савлагаа зэрэг бүх л талаараа орчин цагийн стандартад нийцсэн идээний дээдийг цагаан сарын бэлэг болгон өгөхөөс гадна баярын ширээгээ чимэхэд тохиромжтой аж.

Дэлгэрэнгүйг: Шигүдэри, www.gum.mn
Утас: 7777 1515
Хаяг: Баянгол дүүрэг, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ГУМ ХХК-ийн байр

Маамуу - ХҮҮХДИЙН ОюУНЛАГ БЭЛЭГ

Үндэсний дүрийг бий болгох, хүүхдийн боловсрол, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготойгоор Монгол Контент ХХК үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран “Маамуу” брэндийн төрөл бүрийн хүүхдэд зориулсан ном, тоглоом, гэр ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнүүдийгүйлдвэрлэдэг. Тэд цагаан сарыг тохиолдуулан “Маамуу" болон “Ногун" брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ 25-50 хувийн хөнгөлөлттэй үнээр “5+5” болон “3+1” урамшуулалт нөхцөлөөр худалдаалж байгаа аж. Энэ бэлэг хүүхдүүдэд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Дэлгэрэнгүйг: Maamuu
Утас: 99737333, 80091489
Хаяг: Номин”, “Сансар”, “И-март”, “Мирном”, “Интерном”-ын бүх салбарууд болон shop.maamuu.mn,arag.mn онлайн дэлгүүрүүд

Миний анхны 1000 англи үг

Мөн хүүхдүүдэд зориулсан "Миний анхны 1000 англи үг" хэмээх бэсрэг номыг онцолж байна. Өдөр тутам түгээмэл хэрэглэгддэг хоолны нэрс, жимс жимсгэнэ, хүний биеийн эрхтэн, хувцас, спортын төрөл, ажил мэргэжил, хөгжмийн зэмсэг, техник, хот суурингийн нэр, галт тогооны эд юмс зэрэг 1000 гаруй нэршлийг англи монгол хэлээр өнгөт зурагтай нь гаргасан энэ ном багачуудад таалагдах, бас хэрэгцээт бэлэг болох нь дамжиггүй. Үнэ 19,900.

Дэлгэрэнгүйг:
Tuguldur Publishing
Утас: 88081322, 99228699
Хаяг: Интерном, Аз Хур, Дүрсгүй навч номын дэлгүүрүүд, Номингийн салбаруудаар

Энэ ташрамд, SMS-Start up Marketing Space дээр болж буй Цагаан сарын үзэсгэлэнг зорьж, үндэсний брэндүүдийн бүтээгдэхүүнийг авах боломжтойг дурдъя.

Өнөөдөр танилцуулсан бүтээгдэхүүнүүд бол дотоодод үйлдвэрлэгдэж буй олон чанартай брэнд бүтээгдэхүүний жишээ билээ. Та бүхэн үндэснийхээ баяраар үндэсний бүтээгдэхүүн бэлгэнд барьж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

62100   2


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.