Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 21, 2017

Апп тойм: Red Point 2.0 – Бөөн урамшуулал, боломжоо ашигла

Жолооч нарт анх удаа Петровис групп шатахуун авсан үнийн дүнгээс хамааран аппаар дамжуулан урамшуулдаг байнгын Loyalty хөтөлбөрийг санал болгосон билээ. Шатахуун авсан 100 төгрөг тутамдаа 1 оноо буюу 1 RedPoint цуглуулж, энэхүү RedPoint-оороо "Redpoint Mongolia" апп-ийн каталог цэснээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ 51% хөнгөлөлттэй үнээр авах боломжийг хэрэглэгчдэдээ нээж өгсөн юм. Өнөөдөр бид бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүрээг тэлсэн Redpoint Mongolia апп-ийн 2.0 хувилбарыг танилцуулж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Шатахуун авсан төлбөрийн баримт дээрх 10 оронтой кодыг апп эсвэл вэбсайт ашиглан оруулж Redpoint-ийг цуглуулж, нийт оноогоороо "Redpoint Mongolia" апп болон www.redpoint.mn сайтын шинэчлэгдсэн "Каталог" цэснээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг 51 хүртэлх хувийн хямдралтайгаар худалдан авах боломжтой юм. Дотроо авто, гэр бүлийн гэх мэт ангилалтай тул бүтээгдэхүүнүүдийг сонирхоход, хайхад хялбар. Жишээлбэл, сүүлд гарсан iPhone X 1,763,951 RedPoint-ийн үнэлгээтэй байна. Магадгүй энэ оноог цуглуулахад хэтэрхий хэцүү санагдаж байвал 16,317 RedPoint-ийн үнэлгээтэй 4 литрийн Mobil тос гэх мэт илүү хурдан авах боломжтой сонголтууд мөн байна. Эсвэл найз нөхдөөсөө RedPoint шилжүүлэн авч гар утас авахын төлөө зорьж болно.

Онцгой хямдарсан бараа, бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг Hot Deal хэмээх хэсэг нь танд лав таалагдах байх. Жишээ нь, гар утсыг зах зээлийн үнээс 51 хувь хямдруулсан RedPoint-оор авдаг бол Hot Deal-д багтсан өдөр нь 90 хүртэлх хувийн хямдралаар авна. Бензин аваад хажуугаар нь бас бонусаа цуглуулаад бэлэг аваад байх нь.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

RedPoint нь зөвхөн худалдан авалт хийх хэсгээс гадна өөр олон сонирхолтой цэстэй. Үүнд, шинэчлэгдсэн хайлт буюу байгууллага, хувь хүн, Hot Deal, арга хэмжээ, эдгээрийн байршил гэх мэт бүхий л мэдээллийг хайх боломжийг олгосон хэсэг багтсан нь апп-ийг ашиглахад улам хялбар болгожээ. Түүнчлэн Maps цэсийг ашиглан газрын зургаас хайлт хийж аливаа байгууллагын хямдрал, урамшууллын мэдээлэл, цагийн хуваарь, холбоо барих утас, зайн тооцоолол зэргийг харах боломжтой.

Түүнчлэн зөвхөн Петровисийн шатахуун хэрэглэгч гэлтгүй Хас банкны пос-ын машинд гүйлгээ хийхэд RedPoint нэмэгдэж ордог юм байна. Цаашдаа ч энэ хоёр газраар хязгаарлагдалгүй тэлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ийм маягаар ирээдүйд олон үйлчилгээний Loyalty хөтөлбөр болвол үнэхээр "супер" апп болох нь ээ.

Нэмж хэлэхэд, RedPoint-ийн хамгийн түгээмэл үйлдлийг хийх Red Tool гэсэн улаан товчийг хавсаргасан нь сонирхол татлаа. iOS-ын "Assistive Touch"-тай төстэй.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Одоогоор бараа бүтээгдэхүүний нэр төрөл харьцангуй цөөн. Гэхдээ энэ байдал нь апп-ийн шинэхэн байгаатай холбоотой байх. Тодорхой хугацааны дараа каталог цэс улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Loyalty үйлчилгээг шинэ түвшинд гаргасан энэхүү апп-д бид 8 оноо өгье. Энэхүү апп-ийн албан ёсны нээлт маргааш буюу 11-р сарын 22-ны 14:00 цагт Corporate Hotel & Convention Center-т болох бөгөөд хүн бүрт нээлттэй тул сонирхсон хүмүүс очиж үзээрэй. Дуудлага худалдаа, RedPoint-оо үржүүлэх боломж зэрэг олон зүйлс хүлээж байгаа юм байна.

Татаж авах

19535   2


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.