"Мэдүүштэй" булангаараа бид дэлхийн хамгийн шилдэг гэрэл зурагчдыг нэг дор цуглуулан өрсөлдүүлж буй алдарт National Geographic сэтгүүлийн нэгэн тэмцээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Жил бүр шалгаруулдаг "Аяллын шилдэг гэрэл зурагчин" шалгаруулах уралдаан "Байгаль", "Хүмүүс", "Хотууд" гэсэн ангиллын хүрээнд цахим орчинд нээлттэй явагдаж байгаа бөгөөд 6-р сарын 30 хүртэл зургуудаа хүлээн авах юм. Хүссэн хэн бүрийн оролцож болох энэ тэмцээний ялагч нь Ч.Дарвины "хувьслын онол"-оо нээх сэдлээ олсон гэх Галапагос аралд 10 хоног аялах эрхээр шагнагдах ажээ. Unread одоогоор ирээд буй бүтээлүүдээс хамгийн шилдгүүдийг нь түүн нэрлэж байна. Та бүхэнд энэ зургууд таалагдвал өндөр чанартайгаар татаж, дэлгэцээ чимээрэй.

БАЙГАЛЬ

Зургийн нэр: Бромо уул
Гэрэл зурагчин: Р.Девантара

Индонезийн Ява арал дээр орших Бромо галт уул. 2016 оны эхээр аюулын түвшин дээрээсээ 2 дахь үед хүрэн идэвхжэх үед энэхүү зургийг дарсан билээ.

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Мартахыг хүсээгүй аялал
Гэрэл зурагчин: М.Мамтани

Нью Хампшир хүрэх замыг намрын үзэсгэлэнт өнгө бүчжээ. Замаас харагдахгүй намрын өнгийг буулгахын тулд дрон ашиглаж энэ зургийг дарав.

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Бяцхан гэрч
Гэрэл зурагчин: Х.Огада

Өвлийн хахир хүйтнийг давах олон арга сармагчингуудад бий. Дулаацахын тулд бөөнөөрөө бие биедээ наалдаж байх тэр мөчид би тэдэн рүү чимээгүйхэн дөхөн очиж зураг авахыг хүссэн юм. Гэвч миний "нууц ажиллагааг" ээжийнхээ энгэрт нуугдсан бяцхан сармагчин "харчихсан" билээ.

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Гайхамшиг
Гэрэл зурагчин: Д.Уаллер

Морэйн нууранд өнгөрүүлсэн аяллууд бага насны минь хамгийн дурсамжит мөчүүдийг надад үлдээсэн тул би заавал эргэж очихыг хүсдэг байлаа. Насанд хүрсэн хойноо ахин ирэхдээ үргэлж л зурагт хуудсуудаас үздэг байсан зураглалаа өөрийн нүдээр харах боломжтой болсон юм. Гэнэт урд талд минь өөр нэг жуулчин бүсгүй ирж суусан нь энэхүү зургийг төгс болгох нөхцөлийг бүрдүүлсэн билээ."

Өндөр чанартайгаар татах

ХОТУУД

Зургийн нэр: Өндрөөс эмээхүй
Гэрэл зурагчин: А.Дрос

"Азийн хамгийн өндөр орон сууц бол Бусаны "Зенит" юм. Бөөн юм болж байж зураг авах зөвшөөрөл авсан учраас зургаа дарахдаа аюулгүй байдлыг ихэд хангасан. Дээврээс оосроор уяатайгаар авсан зураг. Бараг л зүрх дэлбэрэх дөхсөн. Гэхдээ ийм өндөрт гарахаар доор чинь байгаа бүхэн огт өөр ертөнц юм шиг санагддаг юм билээ. Үнэндээ айдас гэх зүйл үгүй болж, эсрэгээрээ эгэл амар амгаланг олох шиг мэдрэмж төрсөн шүү."

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Эгц доороос
Гэрэл зурагчин: Д.Андрей

"Яг энэ зургийг, яг энэ байрлалаас авах гэж би 6 жил хүлээсэн. Нэг удаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Эцэст нь, шөнийн 2 цагт ийм зураглал буулгасан нь энэ."

Өндөр чанартайгаар татаж авах

Зургийн нэр: Дэнлүүний баяр
Гэрэл зурагчин: Хуа Жу

"Энэ зургийг Хятадын Жужин нэртэй жижигхэн, бас хуучны тосгонд авсан юм. Жужин Хятадад "тойрог" хэлбэртэй зохион байгуулалтаараа алдартай. Хятадын шинэ жилийн сүүлчийн өдөр тосгоныхон цуглан уламжлалт баяраа тэмдэглэж байгаа мөч."

Өндөр чанартайгаар татаж авах

Зургийн нэр: Өвлийн тосгон
Гэрэл зурагчин: Т.Араяа

"Ошигийн орчимд Тадами нуурын хөвөөнөө орших нэгэн жижигхэн тосгон бий. Энэ тосгонд чухамдаа их бүтээн байгуулалтаас илүү байгальтайгаа зохицон байх нь илүү таарсан мэт. Дурсамждаа энэ гайхалтай зураглалыг удаан хадгалах гэж дарсан зураг нь энэ буюу."

Өндөр чанартайгаар татах

ХҮМҮҮС

Зургийн нэр: Дуурсагдаагүй баатрууд
Гэрэл зурагчин: С.Абдулла

"Сингапурын архитекторын гайхамшигт шийдлүүдийн нэг Эспланаде театрын гадаах хэсгийг цэвэрлэж буй ажилчид. Дуурсагдаагүй, дуурсагдахгүй баатрууд."

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: "Туулайчид"
Гэрэл зурагчин: М.Де Битто

Ээжийгээ савлагчийн ажлаар амь зогоох зуур Таж, Акаш нэртэй энэ хөвгүүд өдөр бүр буудлаас буудлын хооронд ингэж "аялдаг". Хэдийгээр ингэж "туулайчлах" нь амь насанд аюултайгаас гадна мэдээж хууль бус ч гэсэн Бангладешийн ядуусын хувьд хамгийн түгээмэл тээврийн арга хэрэгслийн нэг болжээ. Хүмүүс унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол ч бишгүй гарна. Гэвч үүнээс өөр аргагүй хүмүүс цагдаад баригдаж бороохойдуулахаас ч үл эмээн хаа нэг тийш яарсаар.

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Хатагтай Гавана

"Саяхан Кубад аялах үеэрээ хуучин Гаванагийн гудамжийг "эзэгнэн" суух энэ бүсгүйтэй таарсан юм. Түүний нүд яг л сая сая түүхийг гэрчлэх бас өгүүлэх мэт. Бэлэн мөнгөгүй явж байсан би хамт алхаж байсан найзаасаа мөнгө зээлээд зураг авахуулахыг хүссэн юм. Тэр чимээгүйхэн толгой дохиод, "босс" позтойгоор зургаа авахуулж билээ"

Өндөр чанартайгаар татах

Зургийн нэр: Түвд инээмсэглэл
Гэрэл зурагчин: М.Пассарини

Өдрийн уншлагаа дуусаад өрөө лүүгээ яаран алхах залуу лам надаас илт дөлж, нүүрээ нуун "зугатааж" байлаа. Хятадаар "ганцхан зураг" хэмээн араас нь орилоход ихэд гайхан над руу харсан тэр ийм инээмсэглэлийг надад бэлэглэсэн юм.

Өндөр чанартайгаар татах

Ковер зургийг: Т.Бешшо | "Толь"
Гэрэл зургуудыг: National Geographic
Тэмцээнд оролцох
Тэмцээний бусад зургуудыг үзэх