Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 10, 2017

Ройтерсийн 2016 оны шилдэг гэрэл зурагчны онцлох бүтээлүүд

Дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагуудын нэг Ройтерс 2016 оны шилдэг гэрэл зурагчныхаа нэрийг өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Энэ жилийн шилдгээр босни гаралтай зурагчин Дамир Сагол тодорсон бөгөөд Манилад байрладаг тэрээр Ерөнхийлөгч Р.Дутертегийн эхлүүлсэн "хар тамхины эсрэг дайн"-ы голомтоос илгээж буй сэтгэл сэрдхийлгэм зурган сурвалжлагуудаараа олны анхаарлыг татсаар байгаа билээ. Үүнээс гадна тэрээр өнгөрсөн зун Монголд болсон АСЕМ-ийн чуулга уулзалтыг ч сурвалжилсан ажээ. Түүний шилдэг бүтээлүүд дунд монголтой холбоотой хэд хэдэн зураг багтсаныг бид та бүхэнд онцлон хүргэж байна. 

Манилагийн гудамжинд зүсрэн орох бороонд "мартагдаж" хоцорсон буудуулсан цогцос. Манила, Филиппин. 2016.10.11

Ерөнхийлөгчийнхөө эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнд орж буй цэргийнхэн. Манила, Филиппин. 2016.10.07

Хар тамхины эсрэг дайнд амь насаа алдсан эцгээ хөдөөлүүлж буй охин. Түүний хэлснээр аав нь аль хэдийн хар тамхи хэрэглэхээ больсон гэх. Манила, Филиппин. 2016.10.14

Хотын төвд үл мэдэгдэх масктай хүнд буудуулсан цогцсыг бүчин, "сонирхож" буй олон нийт. Дутертегийн эхлүүлсэн дайн Манила хотыг айдаст авахуулав. Манила, Филиппин. 2016.10.18

Аавыгаа алдсан 12 настай К.Кате охин. Түүний эцгийг гэртээ байхад нь масктай этгээдүүд дайрч орж ирэн бууджээ. Манила, Филиппин. 2016.10.14

Намын төв хорооны хурлыг сурвалжилж буй сэтгүүлчид. Пхеньян, БНАСАУ. 2016.05.10

Хөдөлмөрийн намын хурлын хаалтын ёслолын үеэр. Пхеньян, БНАСАУ. 2016.05.10

Пхеньяны Олон Улсын нисэх буудалд байрлах цэцгийн дэлгүүр. Худалдан авагч бараг харагдахгүй аж. Пхеньян, БНАСАУ. 2016.05.03

Пхеньяны бөс даавууны үйлдвэрийн ажилтан машинаа "өөрөө" засч буй нь. Пхеньян, БНАСАУ. 2016.05.09

АСЕМ-ийн зочдод зориулсан наадмын үеэр үндэсний хувцастай урлагийнхан "сельфи" авахуулж байгаа нь. Улаанбаатар, Монгол. 2016.07.15

Улаанбаатарын төв талбайд улс орны ирээдүй болсон бяцхан охид хөгжилдөж буй нь. Улаанбаатар, Монгол. 2016.07.13

АНУ-ын гимнастикч, Риогийн олимпоос 4 алтан медаль хүртсэн Симоне Байлз. Рио Де Жанейро, Бразил. 2016.09.08

Зургийн эх сурвалж: Дамир Сагол

21814   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.