Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 29, 2015

Buffer.com - Сошиал хаягуудаа нэг дороос

Сошиал медиагүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд хэцүү болжээ. ФэйсбүүкТвиттерИнстаграмЛинкедИн гээд дурдаад байвал дуусахгүй. Хоёрыг холбож, холыг ойртуулагч, бүр цаашлаад ажил төрлөө амжуулдаг хэрэгсэл, маркетинг сурталчилгааны суваг хүртэл болоод байгаа эдгээр орон зай дээр интернэт, ухаалаг утсыг идэвхтэй хэрэглэдэг хүн бүр нэг гэлтгүй нэлээн хэд хэдэн хаягтай гэхэд нэг их буруудахгүй. Харин тэдгээрийг хөтөлнө гэдэг толгойны өвчин болох нь бий. Үүнийг хялбархан болгож шийдсэн Buffer.com хэмээх вэб/апп-ийг өнөөдөр танилцуулж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрвээ та өөрийн Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, ЛинкедИн хаягуудыг нэг дороос хөтөлье гэвэл хэрэглээрэй. Ялангуяа байгууллагууд, сошиал медиа маркетерууд, олон хаяг хөтлөх шаардлагатай байдаг хүмүүст нэн тохиромжтой. Хаяг тус бүрийн нэвтрэх нэр ба нууц үгийг санах, арай гэж нэг руу нь ороод ганц нийтлэл оруулчихаад гарч, дараагийнх руу нь нэвтрэн орох гэдэг зүдэргээг байхгүй болгож өгдгөөрөө тун тустай. Хэрэглэхэд хялбар, энгийн дизайнтай бөгөөд хэрэглэгч хүмүүс бүгд ам сайтай байдаг. Миний хувьд энэ 4 хаягаа Buffer-д даатгаад багагүй хугацааг үдэж байна.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Хэд хэдэн сошиал медиа хаягийг нэг дороос хөтлөх, сошиал хаяг болон нийтлэгдсэн пост бүр дээр дэлгэрэнгүй статистик харах, нийтлэх постуудыг цаг тохируулан автомараар оруулах, бас гар утасны апптай зэргээрээ онцлогтой. Мөн Buffer for Business хувилбар нь байгууллага ба сошиал медиа маркетингийн компаниудад 200+ дансыг нэг дороос хамтран хөтлөх боломжийг олгодог.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ? 

Хэтэрхий цөөн сошиал медиа сайтын сонголттой. Үнэгүй хувилбар нь Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, ЛинкедИн гэсэн дөрвөн сонголтоос тус бүр нэг нэг данс холбох боломжтой байдаг бөгөөд энэ тоог 10 болгохын тулд жилд 102 доллар буюу сар тутам 10 доллар төлөх шаардлагатай. Мөнгө төлснөөр Гүүгл Пласыг нэмж холбох боломжтой болдог. Цөөн атлаа харьцангуй үнэтэй гэж дүгнэж болно.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Олон сошиал хаягийг нэг дороос удирдан хөтлөх боломжийг олгож буй Buffer.com-д Unread 8 оноо өгч байна.

ВЭБЭД ЗОЧЛОХ

Танд уг үйлчилгээ сонирхолтой, хэрэгцээтэй санагдаж байвал www.buffer.com руу ороод туршаад үзээрэй. Мөн олон сошиал хаягийг нэг дороос ямар үйлчилгээ, хэрэгсэл ашиглан удирддаг туршлагаасаа бусадтай хуваалцаарай.

29698   2


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.