Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 27, 2015

Апп тойм: Memrise - Гадаад хэлийг зугаатай суръя

Хүмүүсийг гадаад хэл сурахад туслах зорилготой олон апп байдгаас бид энэ удаа Memrise хэмээх апп-ийг сонгож орууллаа. Memrise нь зөвхөн гадаад хэл сурахад төдийгүй түүх, газарзүй, шинжлэх ухаан, энтертэйнмент гэх мэт бүхий л сэдвээр ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд тустай апп юм. Википедиа шиг хүмүүс тал талаас нь контент бэлдэж өгдөг онцлогтой энэхүү апп өдгөө 300 мянга гаруй курс хичээлтэй болжээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэлгүй бол хөлгүй болсон орчин цаг. Болбол 2-3 гадаад хэл сурах, адаглаад л англитай болох хэрэгтэй гэж боддог юм. Гадаад хэлийг олон янзаар сурч болж байна. Кино үзэх, хөгжим сонсох, юм орчуулах гэх мэтээр. Харин Memrise-ийн хувьд сонирхолтой, зугаатай байдлаар үг цээжлэх боломжийг олгодог. 400 words of TOEFL - Intermediate English, English expressions гэдэг ч юм уу аль нэг сэдвийг сонгоход цээжлэх үгс тайлбартайгаа гарч ирнэ. Мөн үгийн утгыг сануулах зургууд бас гарч ирэх бөгөөд хэдэн үгийг тогтоож харсны дараа тест маягаар тэдгээрийг эргэн шалгадаг. Мөн зарим курс нь үгийг дуудлагыг хэлж өгдгийг дурдууштай. Үг ба утга хоёрыг холбох тестээс гадна тухайн үгийг үсгүүдээр нь эвлүүлэх дасгал ч мөн байдаг.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хамгийн том давуу тал бол өмнө дурдсанчлан хэн ч гэсэн хичээл үүсгэх боломжтой. Тийм ч болохоор уг апп баялаг урын сантай. Зарим бүтээлч хүмүүс бол маш сонирхолтой хичээлүүдийг үүсгэдэг ээ гэсэн үг. Миний хувьд сүүлд Game of Thrones – Noble Houses гэсэн курс үзэв. Үр дүнд нь дуртай цувралынхаа бүх сурвалжит гэр бүлүүдийн туг, бэлгэ тэмдгийг сайн цээжилж авсан шүү. Манай Ундрал харин хятад хэлээр өвчлөөд, тус хэл дээр ганц нэг курс сонирхож үзтэл ханз бичлэгийг маш сайн тайлбарлаж байна гэсэн шүү. Монгол хэл дээр бас хэд хэдэн хичээл байдаг нь сонирхолтой. Beginner Mongolia, Basis travel Mongolian гэх мэт.

Түүнчлэн үг цээжлэн оноо цуглуулж, бусадтай өрсөлддөг нь, тухайн 7 хоног, тухайн сард хамгийн өндөр оноотой байгаа хэрэглэгчдийг харж болдог нь хүмүүсийн дурлах шалтгаан болдог болов уу.

Ямар сул талтай вэ?

Миний хувьд өнгө дизайны хувьд илүү сайжруулмаар санагдсан. Бас зарим хичээл нь бүтээгчээсээ хамаараад сайнгүй байх магадлалтай. Тийм ч болохоор анхнаасаа сонголтоо зөв хийхгүй бол таны цагийг үрсэн, дутуу орхисон хичээлүүд гарч ирж мэднэ.

Unread-ийн үнэлгээ

Гадаад үг цээжлэх, ерөнхий мэдлэгээ тэлэх боломжийг олгосон уг апп-д бид 7 оноо өглөө.

Та уг апп-ийн талаарх санал сэтгэгдлээ бидэнд чөлөөтэй ирүүлээрэй. Мөн өөрийн дуртай апп-уудыг санал болгох боломжтойг дуулгая.

Татаж авах

44522   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.