Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   09 сарын 12, 2019

Банкны картын талаарх сонирхолтой баримтууд + Дэвшилтэт картыг танилцуулах нь

Улс орны эдийн засгийн хөгжлийг түргэсгэх гол хүчин зүйлсийн нэг бол түргэн шуурхай, үр ашигтай төлбөр тооцооны систем юм. Энэ төлбөр тооцооны системийн нүдэнд харагдах нэг гол элемент нь банкны карт байдаг. Өнөөдрийн нийтлэлдээ банкны картын товч түүх, хэрэглээ, шинэ эриний тухай сонирхолтой мэдээллүүдийг багтаалаа.

Дэлхий нийтээр бэлэн мөнгөний тогтолцооноос бэлэн бус электрон төлбөрийн тогтолцоонд шилжээд хагас зуун жил орчмын хугацаа өнгөрчээ. Нэг ёсондоо, бид бэлэн мөнгөөр арилжаа хийдэг, цаашлаад банкинд дугаарлаж зогсдог үеийг ардаа үлдээж, төрөл бүрийн төлбөрийн карт, мобайл болон интернет банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа төлбөр тооцоогоо хялбархан хийдэг болсон билээ.

Цахим төлбөрийн тогтолцоонд шилжсэн түүхийг цухасхан өгүүлбэл, 1967 онд Лондонд Barclays банкнаас анхны ерөнхий зориулалтын хэрэглээний АТМ картыг гаргаж байжээ. 1972 онд Английн Lloyds банк нууц код ашигладаг, соронзон тууз бүхий анхны картыг гаргасан нь картын хөгжлийг ахиулсан явдал байв.

Тэгвэл, 2016 оны байдлаар дэлхийн хэмжээнд 14 тэрбумд хүрээд байсан төлбөрийн картын тоо 2022 он гэхэд 17 тэрбум болж өсөх төлөвтэй байгааг Global Payment Cards Data байгууллагаас мэдээлж байна.

Харин манай улсын хувьд өнөөдөр 3.6 сая гаруй карт хэрэглэгдэж байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт аж. Үүнд мэдээж интернет банк, мобайл банкны гүйлгээ өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн карт нийт зах зээлийн 77 хувийг эзэлдэг бол, UPI карт 13 хувь, виза карт 9 хувийг нь эзэлдэг аж. Нэг талаар төлбөрийн бусад хэрэгслүүдийн хэрэглээтэй холбоотойгоор картын тоо Монголд буурч байгаа ч, нөгөө талд илүү дэвшилтэт, илүү үр ашигтай картуудыг банкууд нэвтрүүлж байна.

Тэр дундаа өдгөө дэлхий даяар хэрэглээ нь эрчтэй нэмэгдэж буй карт бол контактлесс карт юм. Өмнө нь бид кассын ажилтанд картаа дамжуулан, нууц кодоо хийж гүйлгээ хийдэг байсан бол уг картыг ПОС төхөөрөмжийн зайнаас унших тэмдэглэгээ бүхий хэсэгт ойртуулах төдийд л төлбөр хийгдэх аж. Өөрөөр хэлбэл аливаа төхөөрөмжид картаа зурах буюу шургуулах албагүй, мөн ПИН код хийх албагүй гэдгээрээ энэ карт хэрэглэгчийн цагийг ихээр хэмнэх юм.

Их Британид л гэхэд 2018 онд энэ төрлийн картын хэрэглээ 31 хувиар нэмэгдсэн аж. Их Британи, Канад, Австралид хэрэглээ өндөртэй байсан уг карт 2019 оны эхнээс АНУ-д ч бас нэвтэрч эхэлж байгаа юм. Visa-ийн зүгээс 2019 оны сүүл гэхэд АНУ-д 100 орчим сая контактлесс карт гарсан байх хүлээлттэй байгаа гэнэ. Ийнхүү саяхнаас л АНУ-ын зах зээлд ашиглах болж буй контактлесс картыг монголчууд бид ч ашиглах боломж бүрдэж буйг дурдъя.

Учир нь Монголын банкууд контактлесс картыг санал болгоод эхэлсэн байна. Жишээлбэл, хамгийн олон харилцагчтай ХААН Банк картын шинэ загваруудаа танилцуулахдаа виза картуудаа контактлесс технологитойгоор нэвтрүүлжээ.

ХААН Банкны контактлесс картыг эзэмшигчид Монголд үйлчлүүлэхдээ 10,000 төгрөгөөс доош мөнгөн дүнтэй гүйлгээ хийхэд ПИН код оруулах шаардлагагүй. Харин олон улсад бол харилцагч 25 ам.доллароос доош дүнтэй гүйлгээ хийхэд ПИН код оруулах шаардлагагүй аж. Товчхондоо, тоомжиргүйхэн таны ПИН кодыг асуух кассчинтай төвөгтэй яриа өрнүүлэх, дэлгүүр ба үйлчилгээний урт дараалалд зогсон ээлж ээлжээр төхөөрөмжид картаа уншуулахаас бид аажим аажмаар холдож байна.

Манай улсын хувьд банкны салбар өндөр хөгжсөн, интернет болон ухаалаг гар утасны хэрэглээ өндөртэй гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл та бид үр ашигтай төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах бүрэн боломжтой гэсэн үг. Тиймээс өөрийн амьдралын амин чухал хэсэг болсон санхүүгийн удирдлагад зориуд цаг гаргаж, энэ мэт дэвшилтэт, амьдрал хөнгөвчилсөн төлбөрийн хэрэгслүүдийг судалж үзээрэй, хэрэглээрэй хэмээн уриалъя.

6852   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров
О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.